Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/236

 

                

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Нарансолонго хөтлөн,

Улсын яллагч: Б.Солонго,

Шүүгдэгч А нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч А-д холбогдох эрүүгийн 000000 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч П.А нь “...2020 оны 0 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод байрлах “Game box” нэртэй цахим тоглоомын газраас хохирогч С.Т-нын эзэмшлийн компьютерын график карт, санах ой зэрэг тоног төхөөрөмжүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 3.630.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0 дугаар зүйлд зааснаар   

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А. П.А нь “2020 оны 0 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод байрлах “Game box” нэртэй цахим тоглоомын газраас хохирогч С.Т-нын эзэмшлийн компьютерын график карт, санах ой зэрэг тоног төхөөрөмжүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 3.630.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Аий өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 00000000 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  С.Т-нын хохирогчоор өгсөн өргөдөл /хх-ийн 23 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр кам?рын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 64-67 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Т-нын 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хохирогчоор өгсөн “...Би Баянгол дүүргийн 0 дугаар хорооны 0 дугаар байрны 1 тоотод цахим тоглоомын газар ажлуулдаг. 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр сонгуулийн ажлаар хөдөө явахаар болоод өөрийн цахим тоглоомын төвөө найз Чинчулуунд хариуцуулж үлдээсэн. Учир нь өмнө нь манай тоглоомын төвд хулгай орох гэж оролдсон байсан ба цоожийг нь хөшчихсөн байсан. Тэгээд би 2020 оны 0 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод ирэхэд манай тоглоомын газрын бүх компьютерын рам, карт байхгүй байсан. Тэгээд хяналтын камерын шүүж үзэхэд Чинчулуун нь надтай хамт тоглоом тоглодог залуу байна. Би хань татаж хоносон юм гэж хэлсэн. Тэгээд тэр залууг Амка гэдэг гэж хэлсэн. Утас нь 0000000 гэсэн дугаартай байгаа гэсэн. Би тэр залуугаас асуухад аваагүй гэсэн бөгөөд дараа нь дахин залгаад би авчихсан нь үнэн, одоо Төв аймагт ажил хийж байгаа, танд учирсан хохирлыг цалингаараа өдөр өдөрт нь өгч дуусгана гэж хэлсэн. 2017 оны 9 дүгээр сард БНХАУ-аас бүх тоног төхөөрөмжөө авсан. Тухайн үедээ компьютерыг нэг ширхгийг 1.440.000 төгрөгөөр 49 ширхгийг авсан. Видео карт 18 ширхэг, нэгийг нь 270.000 төгрөгөөр, рам 22 ширхэг, нэгийг нь 180.000 төгрөгөөр авч байсан. Одоо зах зээлийн үнэлгээ нь карт 1 ширхэг нь 170.000 төгрөг, рам 90.000 төгрөгийн үнэтэй байгаа. Үзүүлэлт нь “жи порсе нвидиа 750 ти ай 2 гига вайт” гэсэн брэндийн карт байгаа. Рам нь “8 гига вайт дидиар-3 корсер” брэндийн рам байгаа юм. Би алдсан зүйлээ олж авмаар байна. Мөн энэ хэрэгтэй холбоотой өмгөөлөгч хөлсөлсөн бөгөөд өмгөөлөгчийн зардлаа гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Т-нын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хохирогчоор өгсөн “...Үнэлгээтэй холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. А нь писи түр ажиллуулж байсан Чинчулууны танил хүн байгаа юм. Би хохирлын мөнгөө хүлээн авсан учир ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/,

 

Д ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0000000 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 70-71 тал/,

 

“Д” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 000000 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 73-74 тал/,

 

2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Х.Чинчулууны гэрчээр өгсөн “...2020 оны эхээр би найз Төрболдын ажиллуулдаг Писи тоглоомын газар болох БГД-ийн 0 дугаар хорооны 0 дугаар байранд хөлсөөр ажилладаг байсан. Тухайн үед А гэх залуу манай тоглоомын газарт байнга орж ирж тоглоом тоглодог байсан. Энэ цагаас эхлэн хамт тоглоом тоглож эхэлсэн бөгөөд бид 2 фейсбүүкээр найзууд болсон. Ганц, 2 удаа чат бичиж харьцсан. 2020 оны 0 дугаар сард би тоглоомын газраа ажиллуулж байтал А хамт тоглох уу гэж чат бичсэн бөгөөд би хань татаад хамт тоглосон. Тэгээд орой 21 цагийн үед ирсэн бөгөөд бид 2 хамт тоглож байгаад унтаад өгсөн. Маргааш өглөө нь 10 цагийн үед гараад явсан. Тухайн өдрөөс хойш би тоглоомын төвөө хаагаад хэд хоног Өмнөговь аймаг явсан. Намайг Өмнөговь аймагт байхад Төрболд над руу залгаад хаард диск алга болсон байна гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Улаанбаатар хот орж хяналтын камер шүүж үзэхэд 2020 оны 0 дугаар сарын 14-ний өдөр А тухайн алдагдсан хаард дискийг хулгайлан авсан байсан. Тухайн үед хамт тоглож байгаад хонохоор болсон, өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Би Вип-2 өрөөнд, А Вип-1 өрөөнд тоглож байгаад хоносон болохоор надад ямар нэгэн зүйл сонсогдоогүй. Тухайн үедээ би Аг хулгай хийсэн талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.Аий яллагдагчаар өгсөн “...Би Баянгол дүүргийн прокурорын газраас гаргасан тогтоолтой танилцсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. Би хохирогч С.Т-нын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 151-152 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн П.Аий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 138 тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 139 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 140 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 141 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 142 тал/, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 143 тал/, урьдчилсан сэргийлэх тарилгын гэрчилгээ /хх-ин 144-145 тал/, Цагдаагийн асап сангийн мэдээлэл /хх-ийн 116-137 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч П.А нь “2020 оны 0 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод байрлах “Game box” нэртэй цахим тоглоомын газраас хохирогч С.Т-нын эзэмшлийн компьютерын график карт, санах ой зэрэг тоног төхөөрөмжүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 3.630.000 төгрөгийн хохирол учруулсан”  гэх дээрх үйл баримтууд нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч П.А нь бусдын өмч эд зүйлд шунахайн сэдэлтэйгээр халдаж хохирогчид хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүхээс, шүүгдэгч А П.А нь “2020 оны 0 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод байрлах “Game box” нэртэй цахим тоглоомын газраас хохирогч С.Т-нын эзэмшлийн компьютерын график карт, санах ой зэрэг тоног төхөөрөмжүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 3.630.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Т-нод 3.630.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул хулгайлах гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангана.

 

Шүүгдэгч П.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.Т-нод учирсан хохирол төлбөр болох  3.630.000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-156 тал / байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч П.А нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

   Шүүхээс шүүгдэгч П.Ад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй” гэх мэдүүлгийг харгалзан үзлээ.

 

   Шүүхээс, шүүгдэгч П.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 720 / долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч П.А нь шүүхээс түүнд оногдуулсан ялыг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд  тайлбарлав.

 

Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй хохирогч С.Т-нод хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-г  720/ долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч П.А нь шүүхээс түүнд оногдуулсан оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч П.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөр төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЧИМЭГ