Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/229

 

  

 

 

 

 

 

 

 

2022              03            07                                         2022/ШЦТ/229

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй,

шүүгдэгч Н.Энхцэцэг,

нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

иргэдийн төлөөлөгч Ц.Энхжин,

улсын яллагч П.Бямбасүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ....,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан эрүүгийн 2109000001630 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хамтран амьдрагчийн хамтаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, ...... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н.Э/регистрийн дугаар ...../,

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Н.Энь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 00 минутын үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 2 дугаар гудамж 20В тоот гэртээ цэнхэр өнгийн иштэй хутгийг зэвсэг болгон хэрэглэж, хохирогч Б.Галбадрахын цээжин тус газар нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь цээжний зүүн талд 2,3 дугаар хавирга завсраар цээжний зүүн хөндий руу нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэнгийн 6 дугаар сегмент, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдол, тосгуурын хажуу ханын булчинг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл учруулсны улмаас зүрхний цочмог цус хомсролд орсноос 2021 оны 12 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 21-нд шилжих шөнийн 03 цагийн үед хохирогч нас барж, хүнийг санаатай алсан,

мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 00 минутын үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 2 дугаар гудамж 20В тоот гэртээ талийгаач Н.Галбадрахын зүрхэн тус газарт нь хутгалахад нь “чи яаж байгаа юм бэ хүн аллаа шүү дээ” гэж хэлэхэд нь “чамайг ч гэсэн ална шүү” хэмээн барьж байсан архины шилээр хохирогч Б.Отолгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйханд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Н.Эүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Н.Энь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 00 минутын үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 2 дугаар гудамж 20В тоот гэртээ цэнхэр өнгийн иштэй хутгийг зэвсэг болгон хэрэглэж хохирогч Б.Галбадрахын цээжин тус газар нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь цээжний зүүн талд 2,3 дугаар хавирга завсраар цээжний зүүн хөндий руу нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэнгийн 6 дугаар сегмент, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдол, тосгуурын хажуу ханын булчинг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл учруулсны улмаас зүрхний цочмог цус хомсролд орсноос 2021 оны 12 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 21-нд шилжих шөнийн 03 цагийн үед хохирогч нас барж, хүнийг санаатай алсан,

мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 00 минутын үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 2 дугаар гудамж 20В тоот гэртээ талийгаач Б.Галбадрахын зүрхэн тус газарт нь хутгалахад нь “чи яаж байгаа юм бэ хүн аллаа шүү дээ” гэж хэлэхэд нь “чамайг ч гэсэн ална шүү” хэмээн барьж байсан архины шилээр хохирогч Б.Отолгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйханд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч ..... архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 00 минутын үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 2 дугаар гудамж 20В тоот гэртээ цэнхэр өнгийн иштэй хутгийг зэвсэг болгон хэрэглэж хохирогч Б.Галбадрахын цээжин тус газар нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь цээжний зүүн талд 2,3 дугаар хавирга завсраар цээжний зүүн хөндий руу нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэнгийн 6 дугаар сегмент, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдол, тосгуурын хажуу ханын булчинг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл учруулсны улмаас зүрхний цочмог цус хомсролд орсноос 2021 оны 12 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 21-нд шилжих шөнийн 03 цагийн үед хохирогч нас барж, хүнийг санаатай алсан,

мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 00 минутын үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 2 дугаар гудамж 20В тоот гэртээ талийгаач Б.Галбадрахын зүрхэн тус газарт нь хутгалахад нь “чи яаж байгаа юм бэ хүн аллаа шүү дээ” гэж хэлэхэд нь “чамайг ч гэсэн ална шүү” хэмээн барьж байсан архины шилээр хохирогч Б.Отолгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйханд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Эмэдүүлсэн: “2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Галбадрах, Отгонбат хоёр манайд нэг шил архитай ирсэн. Тэрийгээ ууж дуусаад Б.Отгонбат бид хоёр маргалдаад, би Б.Отолгой руу цохисон. Тэгтэл талийгаач над руу “миний найзыг цохилоо” гээд дайрсан. Тэгэхээр нь би талийгаачийг хутгалсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Омэдүүлсэн: “12 дугаар сарын 06-ны өдөр 15-16 цагийн үед бэр эгч над руу залгасан. Ах нь хүнд хутгалуулсан юм шиг байна эгч нь хот руу гарах гэж байна гээд ярьсан. Төд удалгүй гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн, хагалгаанд орох гэж байна гэж хэлсэн. Маргааш нь үдээс хойш ээж, бид гурав очсон. Бэр эгч маань 14 хоног сахисан. 2021 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө нас барсан. Шөнийн 03 цагийн үед нас барсан гэх мэдээг аав маан хэлсэн. Манай гэр бүлийн зүгээс маш их гомдолтой байна. Эмчилгээний зардал болон оршуулгын зардлыг баримтаар гаргаж өгсөн. Баримтгүйгээр маш их зардал гарсан. Баримттай зардлуудаа нэхэмжилж байна” гэх,

 

шүүгдэгч Н.Эмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…Яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу/...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-21/,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Омөрдөн шалгах ажиллагааны мэдүүлсэн: “Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 16-17 цагийн орчим миний 89114186 дугаарын утас руу бэр эгч болох н.Бат-Отгон өөрийн 99493111 дугаарын утсаар залгаад хаана байгаа юм бэ? Агаа нь хүнд хутгалуулсан юм шиг байна түрүүн над руу ярьсан яг юу болсон талаар би мэдэхгүй байна одоо эгч нь унаанд суугаад хот руу гарах гэж байна гэсэн юм. ...Удалгүй Б.Бат-Отгон эгч над руу залгаад ах Б.Галбадрах нь хагалгаанд орсон байна ухаангүй байна гэж хэлсэн, төрсөн ах болох Батцэнгэл овогтой Галбадрах нь 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн,  2020 оны сүүлээр н.Бат-Отгонтой танилцаад хамт амьдарч эхэлсэн, эмчилгээ хийлгэсэн баримтууд байгаа мэдүүлгийн дараа өгнө, холбогдогч этгээдийн ах дүүс нь эхний өдөр ирсэн тэрнээс хойш дахиж ирж уулзаж ядаж утсаар ч болов ахын маань биеийн байдлын талаар асууж тодруулаагүйд маш их гомдолтой байна цаашид ахын маань хоёр хүүхэд болон бид нарын сэтгэлийн шархыг хэн яаж дэвтээх юм бэ маш их гомдож байна..." гэсэн мэдүүлэг /хх-н 37-39/,

 

хохирогч Б.Омөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “би амь хохирогч н.Галбадрахтай барилга дээр ажиллаж байгаад 3 жилийн өмнө танилцсан, над руу залгаад хийх ажил байна уу шинэ жил хүртэл хийе гэж ярьсан, тэгээр нь би барилгын туслах өдрийн 50.000 төгрөгөөр ажиллаж байгаа гэхэд би хамт очоод ажил хийе гээд 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирээд миний амьдарч байгаа нийтийн байранд нэг хоночиход маргааш нь найз н.Энхтөрийн эхнэр болох Н.Эруу ярьсан чинь өчигдөр уучихсан шартаад байна гэхээр нь би тэгвэл ганц юм аваад очъё гээд 12 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагийн үед очиход архи уугаагүй байсан. Тэгээд авч очсон 0.75 литрийн Хараа нэртэй архийг бүгд хувааж уучхаад би гэрийн зүүн талын орон дээр унтах гээд хэвтэж байтал Н.Энхцэцэг, Б.Галбадрах хоёр дэлгүүр яваад нэг шил архи ундаатай авчирсан байсан, сүүлд авч ирсэн архиа ууж дуусгасан эсэхийг мэдэхгүй байна, ямар ч байсан орон дээр унтах гээд хэвтэж байтал Б.Галбадрах орны хажууд уначихаар нь босоод хартал Б.Галбадрах зүрхэндээ хутгалуулчихсан, Н.Эцэнхэр иштэй жижиг хутга авдрын ар тал руу шидэж байсан, чи яаж байгаа юм бэ хүн аллаа шүү дээ гэхэд чамайг ч гэсэн ална шүү гээд ууж байсан архины шилээрээ миний толгой руу нэг удаа цохисон. Тэгээд би нийтийн байранд ганцаараа 4 хоноод Төв аймгийн төв дээр шалны ажил хийж байгаад өчигдөр буюу 12 дугаар сарын 23-ны орой ирээд н.Энхтөртэй уулзсан, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 103 эмч ирээд миний толгойд 2 оёдол тавьсан, их хэмжээгээр цус гарсан. Б.Галбадрах нь дээгүүрээ хувцасгүй, доогуураа хар өмдтэй, толгой хэсэг нь зүүн зүг руу хөл баруун зүг руу харсан, дээшээ харсан байдалтай байсан, би шууд гар нүүрийн алчуур аваад зүрхэн дээр нь дарсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 37-39/,

 

гэрч Г.Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “өнөөдөр гэртээ буюу Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо ногоон талбайн 2-20в тоотод байхад найз Б.Галбадрах, Б.Отгонбат нар манайд 10 цагийн үед ирсэн, тухайн үед 2 шил 0,75 литрийн “Хараа” архи хувааж уугаад байж байгаад эхнэр Н.Эсогтоод гэртээ байсан цэнхэр өнгийн иштэй хутгийг бариад Б.Галбадрахтай хэрэлдээд байсан бөгөөд улмаар Н.Энхцэцэг, Б.Галбадрахын зүрх руу нь хутгаар дүрсэн, би хутгыг нь булааж аваад газар руу шидсэн, тухайн үед эмнэлэг цагдаа дуудах гээд гарсан чинь эхнэр Н.ЭБ.Отгонбаттай муудалцсан юм шиг байна лээ эмнэлэг дуудаад эргээд ороод ирсэн чинь цагдаа ирсэн байсан бөгөөд Отгонбатын толгой хагарсан оёдол тавьсан байсан юм. Н.Энхцэцэгтэй хамт амьдраад 3 жил болж байна гэрлэлтийн батлах байхгүй, ямар шалтгааны улмаас гэдгийг нь мэдэхгүй байна, эхлээд Б.Галбадрахтай маргалдаад хутга шүүрч аваад зүрхэнд нь хутгалсан, Н.Энхцэцэг, Б.Галбадрах нар нь бие биеэ таньж мэддэг байсан, өнөөдөр анх удаа манайд ирсэн, Б.Галбадрах нь эхнэр Н.Энайз юм..." гэсэн мэдүүлэг /хх-н 68-69/,

гэрч Б.Энхзулын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэртээ буюу Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын 7-7 тоотод байхад 14 цагийн орчим төрсөн эгч Н.Энад руу видео калл /дуудлага/ хийж залгаад согтуу байсан, би хүн хутгалчихлаа одоо яах юм бэ гээд орилоод байхаар нь би түргэн дууд цагдаа дууд гэж хэлсэн,  юм ярилгүй над руу 22 удаа фейсбүүкээр залгасан, залгаснаас нь 7 удаа авч ярьсан, тухайн асуудлыг сайн мэдэхгүй учраас гэртээ хүүхдээ харж байсан болохоор очоогүй, эгч чинь гэрт байгаа байдлыгаа фейсбүүкээр дүрстэй залгаж харуулахад хутгалуулсан хүн нь орон дээр дээшээ хараад хэвтэж байсан, Б.Отгонбат нь бас орон дээр сууж байсан эгч болохоор газарт сууж байсан шал хэсэг нь цус болсон байдалтай харагдаж байсан юм. Миний эгч Н.Энь 1994 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот 3дугаар төрхөд н.Нямдоржийн том охин болж мэндэлсэн, бага наснаас эмээгийн гар  дээр өссөн гэж ярьдаг, миний мэдэж байгаагаар 55 дугаар сургуулийн 9 дүгээр ангийг төгсөөд үргэлжлүүлэн сураагүй, микро автобусанд олон жил кондуктор хийж байгаад 2 жилийн өмнөөс Г.Энхтөр гэх хүнтэй хамт амьдарч эхэлсэн,  эгч хаа нэгтээ бас уудаг,  зан араншны хувьд гайгүй байдаг, агсам согтуу тавиад байдаггүй, Г.Энхтөр гэх хүнтэй хамт амьдарч эхэлснээс хойш ааш зантай болсон..." гэсэн мэдүүлэг /хх-н 72-73/,

 

гэрч Б.Энхзулын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “би 2021 оны 12 дугаар сарын 06-ны 17 цагийн орчим хүү Б.Галбадрахыг эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдсэн, хүүхдийн биеийн байдал маш хүнд зүрхний зүүн ховдол тосгуурт оёдол тавьсан, одоогоор ухаангүй гэмтлийн сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээгээр эмчлэгдэж байна.Дүү Б.Галбаяр нь миний утас руу залгаад ах хүнд хутгалуулсан байна гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-н 62-63/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №6725 тоот актын “…Б.Обиед зүүн зулайн хуйханд язарсан шарх, гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...“ гэх дүгнэлт /хх-н 93-94/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №234 тоот актын “…Б.Галбадрахын биед цээжний зүүн талд 2,3 дугаар хавирга завсраар цээжний зүүн хөндий руу нэвтэрч зүүн уушигны дээд дэлбэнгийн 6 дугаар сегмент, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдол, тосгуурын хажуу ханын булчинг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална...“ гэх дүгнэлт /хх-н 110-111/,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 24-29/ зэрэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Н.Энь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 00 минутын үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 2 дугаар гудамж 20В тоот гэртээ цэнхэр өнгийн иштэй хутгийг зэвсэг болгон хэрэглэж хохирогч Б.Галбадрахын цээжин тус газар нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь цээжний зүүн талд 2,3 дугаар хавирга завсраар цээжний зүүн хөндий руу нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэнгийн 6 дугаар сегмент, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдол, тосгуурын хажуу ханын булчинг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл учруулсны улмаас зүрхний цочмог цус хомсролд орсноос 2021 оны 12 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 21-нд шилжих шөнийн 03 цагийн үед хохирогч нас барж, хүнийг санаатай алсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алсан гэмт хэргийн шинжийг,

мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 00 минутын үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 2 дугаар гудамж 20В тоот гэртээ талийгаач Б.Галбадрахын зүрхэн тус газарт нь хутгалахад нь “чи яаж байгаа юм бэ хүн аллаа шүү дээ” гэж хэлэхэд нь “чамайг ч гэсэн ална шүү” хэмээн барьж байсан архины шилээр хохирогч Б.Отолгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйханд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд хууль заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Ээрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Энь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь хэд хэдэн төрлийн буюу хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Ээнэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 30 /гуч/ хоногийн хорих ялыг түүнд энэ тогтоолоор оногдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг 10 жил 30 хоногийн хугацаагаар тогтоосон болно.

Мөн шүүгдэгч Н.Эгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 10 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оталийгаачийн оршуулгын зардал гэж 13.104.052 төгрөгийг шүүгдэгч Н.Энхцэцэгээс нэхэмжилсэн бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Н.Энхцэцэгээс нийт 13.104.052 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэв.

Харин хохирогч Б.О нь энэ хэрэгт холбогдуулан шүүгдэгчээс ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг хохирогч Б.О төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Энь тус эрүүгийн хэрэгт нийт 90 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Н.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хорих ялаар,

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр дуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 10 /арав/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Э оногдуулсан 10 /арав/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Э цагдан хоригдсон 90 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхцэцэгээс нийт 13.104.052 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунцэцэгт олгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, ялтан Б.Эурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                                               

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР

 

                                           ШҮҮГЧИД                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                                Б.БАТСАЙХАН