| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2022/0341/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/366 |
| Огноо | 2022-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/366
2022 04 06 2022/ШЦТ/366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга И.Номин,
улсын яллагч Э.Билгүүн,
шүүгдэгч Ц.И,
шүүгдэгч Г.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б, Ц.И нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109013590289 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, Хүнд механизмын оператор мэргэжилтэй, хувиараа ...... урд талд байрлах “....t” гэх караокег ажиллуулдаг, ам бүл 3, ах, эгчийн хамт амьдардаг, тоотод оршин суух,
урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 88А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэг, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэг, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэг мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 хэсэгт зааснаар 7 жил хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 483 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жил 9 сар хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, , /регистрийн дугаар /,
2.Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт амьдардаг, тоотод оршин суух,
урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Ц.И, /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Б, Ц.И нар бүлэглэж 2021 оны 9 дүгээр сарын 24-ний шөнийн 02 цаг 48 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.....” гэх нэртэй бааранд согтуурсан үедээ тус баарны гадна иргэн Д.Т “бааранд байхдаа хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, мөн төмөр тэлээгээрээ түүний толгойн тус газарт нь цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь дагзны хуйханд зулгаралт, цус хуралт, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, цээжинд цус хуралт, баруун чихний урд хэсэгт шарх, баруун дээд 7-р шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.БЦ.И нарыг бүлэглэж 2021 оны 9 дүгээр сарын 24-ний шөнийн 02 цаг 48 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” гэх нэртэй бааранд согтуурсан үедээ тус баарны гадна иргэн Д.Т “бааранд байхдаа хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, мөн төмөр тэлээгээрээ түүний толгойн тус газарт нь цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь дагзны хуйханд зулгаралт, цус хуралт, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, цээжинд цус хуралт, баруун чихний урд хэсэгт шарх, баруун дээд 7-р шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Г.Б, Ц.И нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Г.БЦ.И нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.БЦ.И нар бүлэглэж 2021 оны 9 дүгээр сарын 24-ний шөнийн 02 цаг 48 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.....” гэх нэртэй бааранд согтуурсан үедээ тус баарны гадна иргэн Д.Т “бааранд байхдаа хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, мөн төмөр тэлээгээрээ түүний толгойн тус газарт нь цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь дагзны хуйханд зулгаралт, цус хуралт, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, цээжинд цус хуралт, баруун чихний урд хэсэгт шарх, баруун дээд 7-р шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Д.Т “...Би 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лаакс гэдэг бааранд найз Г хамт ороод 0,75 литрийн конъяак хувааж уугаад нэлээн согтоод 02 цаг 30 минутын үед дуу багатай газар очиж утсаар ярих хэрэг гараад ганцаараа гарч баарны үүдэд тавьсан байсан машинуудын хажууд очоод утсаар ярьж байхад хажууд хүмүүс зодолдоод байх шиг байсан. Тэгээд байж байсан чинь нэг залуу ирээд чам шиг том биетэй пиздааг хаана ч ална гэж хэлээд над руу дайрч чиний духны гол хэсэгт гараараа нэг удаа цохиход нь би газарт унасан. Тэгсэн чинь өөр хүмүүс над руу ирээд чихийг нь тасчаад ав гэсэн чинь нэг залуу ирээд миний баруун талын чихний урд хэсгийг хурц иртэй зүйлээр зүсэх шиг болсон. Тэгээд гартаа тэлээ ороогоод тэлээний төмөр арлаар миний толгой руу газарт цохиод над руу дайрахаар нь би зугтаад баарны хашаанаас гарч зугтаад Номын сангийн зүг гүйхэд тухайн хүн миний араас намайг хөөж гүйгээд миний толгой руу 2 удаа тэлээний төмөр арлаар цохиод хөөгөөд байхаар нь зугтаж байх замдаа найз Сүхбаатар руу түүний ..... дугаар руу залгаад намайг хүн зодоод хөөгөөд байна гэж дуудсан.Тухайн үед манай найз надтай ойрхон явж байсан болохоор намайг авахаар урдаас ирээд би машинд нь сууж зугтаад гэмтлийн эмнэлэг орж баруун чихний урд хэсэгт зүсэгдсэн байсан хэсэгт 10 оёдол тавиулаад дараа нь цагдаагийн газарт ирсэн. ...Би зүгээр байж байгаад хүмүүст зодуулсандаа гомдолтой байна би эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №9160 тоот актын “…Д.Т биед дагзны хуйханд зулгаралт, цус хуралт, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, цээжинд цус хуралт, баруун чихний урд хэсэгт шарх, баруун дээд 7-р шүдний эмтрэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
яллагдагч Г.Б"...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна..."
яллагдагч Ц.И "...манай ах Болдбаатар улаан цамцтай том биетэй бүдүүн залуутай маргалдаад зогсож байсан. Тэгээд би тухайн залуу руу очоод маргалдсан чинь чи бас юу вэ гээд тухайн залуу намайг цохисон. Тэгэхээр нь би хоёулаа халз зодолдчихъё гээд би шууд цохисон..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нар нь бүлэглэн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.БЦ.И нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Г.БЦ.И нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.БЦ.И нарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.БЦ.И нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Болдбаатарыг 700 нэгжээр, шүүгдэгч Ц.Иийг 600 нэгжээр тус тус торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч Г.Б-д 700.000 төгрөг, шүүгдэгч Ц.Ид 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Г.БЦ.И нар нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.БЦ.И нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Б, Ц.И Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.Б 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
мөн шүүгдэгч Ц.Иийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бнь энэ тогтоолоор оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.И нь энэ тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Б, Ц.И нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Г.Б, Ц.И нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хүрэн өнгийн арьсан шар өнгийн металл арал бүхий тэлээг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, бичлэг бүхий СД-1 ширхэг зэргийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Ц.И нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР