Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2014/0241

 

2014 оны 06 сарын 18 өдөр                    Дугаар 241                                        Улаанбаатар хот

 

 

Б.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б-Нн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Аудитын газрын аудитор С.Б, С.Б***, Т.Н нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн Аудитын газрын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Илүү олгосон цалин төлүүлэх тухай” 11/156-УВААГ-2013/16-НА дугаартай актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Аудитын газрын аудитор нараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан одоогийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Бд газрын даамлын ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл цалин 1738,9 мянган төгрөг олгосон зөрчил илэрсэн тул илүү цалин авсан төрийн захиргааны албан хаагч Б.Бгээр 1738,9 мянган төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар шийдвэрээр: Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 50.3-заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нараас давж заалдах гомдолдоо: 1. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийгтүр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно" гэж заасан байна.

Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн гаргасан Монгол улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 тоот тогтоолын 5.3-д "энэхүү журмын сул орон тооны албан үүргийг түр орлон гүйцэтгэх тохиолдолд тухайн албан тушаалын үндсэн цалингийн зөрүүг түр орлон гүйцэтгэсэн хугацаагаар бодож олгоно. Албан үүргийгтүр орлон гүйцэтгэгчийн үндсэн цалин, сул орон тооны албан тушаалын үндсэн цалинтай адил буюу түүнээс бага байх тохиолдолд энэ журмын 5.1-д заасныг баримтална", 5.1-д "эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн албан хаагчид цалингийн зөрүүг тусгайлан олгохгүй бөгөөд тухайн ажилтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ харгалзан үзэж, хууль тогтоомжид заасны дагуу урамшуулал олгож болно" гэж зааснаараа түр орлон гүйцэтгэсний цалинг олгохдоо хийсэн ажлыг нь дүгнэж урамшуулал хэлбэрээр олгохоор зохицуулж өгсөн байна.

Энэхүү асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 21.2, түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын 2011 оны 62-р тогтоолоор тодорхой зохицуулсан байхад Төрийн албаны тухай хуулийн 11.6-д заасныг баримталж Хөдөлмөрийн тухай хуулийн 50.2, 50.3 дахь заалтыг үндэслэн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

  1. Монгол улсын Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн цалин хөлсийг тодорхой нэрлэн заасан байдаг. Уг хуулийн 28.2.2-д "төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ, 28.2.4-д төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрдэнэ" гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл Бөхмөрөн сумын ЗДТГ-ын байгаль орчны улсын байцаагч Б.Б (ТЗ-З ангиллаар цалинждаг) төрийн захиргааны албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн 28.2.2-д заасны дагуу цалин хөлс авах бөгөөд хавсран ажилласны нэмэгдэл цалин (цалин хөлсний бусад нэмэгдэл хэсэгт хамаардаг) авах үндэслэл зөвхөн төрийн үйлчилгээний албан хаагчид хамааралтайг анхаарч үзээгүй байна.

  1. Төрийн байгууллага, албан хаагчийн хооронд байгуулсан хамтын гэрээ,
 

байгууллагын дотоод журмыг Монгол улсын хууль, Засгийн газрын тогтоолд нийцүүлэн гаргах байтал Бөхмөрөн сумын ЗДТГ-ын хамтын гэрээ, дотоод журам нь хууль журмыг илтэд зөрчиж байгуулагдсан байх тул мөрдөж ажиллах эрх зүйн үндэс болохгүй гэж үзэж байна.

Хэрвээ энэ хэрэг цаашид Бөхмөрөн сумын ЗДТГ-ын дарга Б.Б-Нн талд шийдвэрлэгдвэл аймаг орон нутагт дараах сөрөг нөлөө үүснэ гэж эмзэглэж байна. Үүнд: Монгол улсын Төрийн албаны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоолуудыг төрийн албанд хэрэглэх шаардлагагүй болжээ.

Манай аймагт хавсран ажиллах нэрээр цалинг хавтгайруулан авдаг үйл явц нь тухайн байгууллагын цалингийн нэмэгдлийг цөөн тооны албан тушаалтнууд хүртдэг бусад ажилтнуудад Төрийн албаны тухай хуульд заасан урамшуулал авах боломж олгодоггүй буруу жишиг тогтох гэж байна.

Ийм учраас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88.1.1 дэх заалтыг үндэслэн Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Бгээс Увс аймгийн Аудитын газрын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Илүү олгосон цалин төлүүлэх тухай” 11/156-УВААГ-2013/16-НА дугаартай актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Уг актаар “Эзгүй байгаа албан хаагчийн үүрэг түр орлон гүйцэтгэсэн албан хаагчид цалингийн зөрүү тусгайлан олгохгүй” гэсэн үндэслэлээр 1738900 төгрөгийн төлбөр тогтоожээ. Б.Б нь байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд газрын даамлын ажил хавсран гүйцэтгэж байсан байна.

Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар Газрын даамлаар ажиллаж байсан Н.Дуламсүрэн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж уг албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар сул орон тоо гарсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх

журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан байх ба Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 3.1-д “Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагчийн, мөн хуулийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ” гэжээ.

Тухайн тохиолдолд дээрх журмын 4.2.2-д заасны дагуу тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамааралтай албан хаагчийг буюу байгаль орчны улсын байцаагч Б.Бг Газрын даамлын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж, 5.3-д “Энэхүү журмын 3.3-т заасан сул орон тооны албан үүргийг түр орлон гүйцэтгэх тохиолдолд тухайн албан тушаалын үндсэн цалингийн зөрүүг түр орлон гүйцэтгэсэн хугацаагаар бодож олгоно” гэж зааснаар сул орон тоог түр орлон гүйцэтгэх хугацаанд 40 хувийн нэмэгдэл олгосон нь сумын Засаг даргын Тамгын газрын даргын эрх хэмжээний хүрээнд байна.

Төрийн албаны тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журамд түр орлон гүйцэтгэсэн төрийн албан хаагчид олгох нэмэгдэл, урамшууллын хэмжээг нарийвчлан заагаагүй байх ба Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 50.3-д заасныг баримтлан байгууллагын дотоод журам, Төрийн байгууллага хооронд байгуулсан хамтын гэрээнд заасны дагуу нэмэгдэл хөлс тооцож нэхэмжлэгчид олгосныг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагчаас нэмэгдэл хөлс нь төрийн захиргааны байгууллагад хамаарахгүй, төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарна” гэж гомдол гаргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар хуульд тусгайлан заасан, нэхэмжлэгч нь сул орон тоог нөхөж, ажлын ачаалалтай ажиллаж байсны хувьд нэмэгдэл хөлс авах эрхтэй болно.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 
  1. Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгг зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжпэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.