Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/284

 

 

 

 

 

 

 

  2021         03          18                                 2022/ШЦТ/284

 

 

                               

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч: Э.Булганчимэг,

Шүүгдэгч С.С түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж,

Шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Б.Дашдорж /онлайнаар/ нар оролцсон эрүүгийн 1909028280892 дугаартай хэргийг 2022 оны 03  дүгээр сарын 18-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Дастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгт резидент эмч ажилтай, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 32 гудамж 64 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Алаг адуу овогтой Н.Э /РД: /,

  Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Оросын Холбооны улсад төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хоол үйлдвэрлэлийн техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Сөүл 14 дүгээр байрны 58 тоотод оршин суудаг гэх боловч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222, 102 дугаар байр 1706 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж зайгаагүй. Боржигон овогтой С.С/РД: /,

  Холбогдсон гэмт хэргийн талаар:

Яллагдагч Н.Э нь С.С-тай бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Стай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар мөргөх, цохих, бие рүү өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч С.С нь Н.Э-тай бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Стай маргалдаж улмаар түүний бие рүү өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Эрүүгийн 1909028280892 дугаартай хэргээс:

Шүүгдэгч С.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 114-116 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

Хохирогч А.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг / хх-ийн 14-15, 17, 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 85-87 дугаар хуудас/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7531 дугаартай дүгнэлт:

1. А.С-ын биед тархи доргилт, дух, зүүн хацрын төвгөр, зүүн шуу, баруун өгзөгт цус хуралт, баруун шуунд цус хуралт 'эмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

С.С, Н.Э нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84, 72 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.   

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Э, С.С нар бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.С-тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар мөргөх, цохих, бие рүү өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч А.С-ын “...Намхан нуруутай саравчтай малгайгаа хойш харуулж өмссөн, хар өнгийн биеийн тамирын өмд, цагаан хар оруулгатай пүүз, хөндлөн судалтай майктай, бүсэлхийгээрээ цамцаа зангидсан залуу над руу дайраад байхаар нь болъё гэж зөндөө гуйсан. Тэнд байсан бүх залуучууд бид нар луу дайраад байсан.  Бид нар такси барих гээд хойшоо явтал тэр залуу араас хүрч ирээд толгойгоороо миний зүүн хөмсөгний дээд хэсэгт 1 удаа мөргөсөн. Дахиж заамдаж аваад баруун гараараа зүүн нүдний гадна хэсэгт 1 удаа цохиод тэр хэсэгт толгойгоороо 1 удаа мөргөхөд би газар унасан. Тэр үед нэг найз нь ирсэн тэр үед би нүүрээ 2 гараараа хамгаалсан байхад тэр 2 эрэгтэй миний 2 гарын шуу руу хоёулаа 5-с дээш удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Б-ийн “...Батболдыг цагдаа аваад явсны дараа Батболдтой маргалдсан залуугийн найзууд нь гэх үл таних 5-6 залуучууд биднийг өдөж хоргоогоод зодоон эхэлсэн. Тэр үед үл таних залуус биднийг зодох гээд байхаар нь Батмөнх бид хоёр зодолдохгүй гэж хэлээд бид хоёр 1 дүгээр дунд сургуулийн замын урд талын “CU” хүртэл зугтаасан. Би зугтаж байгаад эргээд харсан С “Чонон Бөртэ” төвийн замын эрсэг хойд талын машин зам дээр 2 хүнтэй маргалдаад газар унасан зодуулж байсан...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7531 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Э, С.С нар бүлэглэн  хүч хэрэглэн хохирогч А.С-ын биед халдаж түүний нүүрэн тус газар мөргөх, цохих, бие рүү өшиглөх зэргээр эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч А.С-ын мэдүүлэг, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Н.Э, С.С нар бүлэглэн нь хохирогч А.С-ын биед халдан цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас түүний биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Хохирогч А.С нь эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Н.Э, С.С нарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 -т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заажээ.

Шүүгдэгч Н.Э, С.С нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр, Н.Э-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Э, С.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алаг адуу овогтой Н.Э, Боржигон овогтой С. С-г бүлэглэн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С, шүүгдэгч Н.Э-ыг нарыг тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4  дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Э, С.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

            4. Шүүгдэгч Н.Э, С.С нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э, С.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН