Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/309

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Х.Нарангуа, хохирогч Б.Б, шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 03040 0101 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О овгийн Г.Э, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл долоо, эгч, ах, дүү нарын хамт, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 59 дүгээр байрны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Э нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 18 дугаар гудамжны ** тоот хашаанд иргэн Б.Б-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь эрүүний зүүн булангийн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн завжны шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1   Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, О овгийн Г.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 18 дугаар гудамжны ** тоот хашаанд иргэн Б.Б-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, бие махбодод нь “...эрүүний зүүн булангийн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн завжны шарх...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2   Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Б.Б-ын “...11 дүгээр сарын 26-ны өдөр ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 25 хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр рүүгээ харих гээд явж байгаад дэлгүүр дээр Б, У хоёртой таарсан. Б, У 2 нүүрс авах гэсэн чинь нүүрс олдохгүй байна гэхээр нь би доор нүүрс ирчихсэн байна гээд доошоо явж нүүрс аваад Б-ий гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд Б, У хоёр ганц пиво уучих уу гэхээр нь би тэгье гээд бид гурав улаан дэлгүүрийн саданд пиво уугаад байж байгаад Б хүүхдээ хүргэж өгнө гээд хуучин эцэс явчхаад ирэхдээ танихгүй хүмүүстэй цуг ирсэн. Б энд сууж байхаар манай гэрт очъё гээд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар гудамжинд гэрт нь очсон. Б-ий гэрт ороод би У-тай пиво уугаад, Б найз нартайгаа 0.75-ын Экс нэртэй архи хоёр шилийг хувааж уусан. Б бид хоёр хоорондоо жаахан маргасан чинь хажуугаас Э гэх залуу “чи хүүхэд дээрэлхээд байна уу” гээд надтай маргасан. Би Б бид хоёр маргаагүй гэсэн чинь Э “хоёулаа гарчих уу” гэхээр нь гэрээс гараад гадаа хашаан дотор байсан чинь Э гэнэт миний эрүү хэсэг рүү гараараа цохиж авсан. Намайг унасан чинь Э дээрээс өшиглөөд цохиод байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Т-ийн “...Тэгтэл Б манайд очиж ууя гээд Б-ий Сонгинохайрхан дүүргийн 25 хороо, Одонтын ** дугаар гудамжинд байдаг гэрт нь очсон. Бид нар хоёр шил архи, хоёр том пиво хувааж уусан. Тухайн үед нэг танихгүй залуу нь бид нарт агсан тавиад байсан. Тэгээд бид нар явах тийшээ хандаад гадаа гараад байж байсан чинь манай найз Э-тай жаахан маргалдсан. Тэгтэл Э нүүр рүү нь нэг л цохих шиг болсон. Нөгөө залуу нь газар унаад өгөхөөр нь бид нар яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал), гэрч Э.Ш-ын“...Тэгээд Б-ий Сонгинохайрхан дүүргийн 25 хороо Одонтын ** дугаар гудамжинд байдаг гэрт нь очиж бид нар хоёр шил архи, хоёр том пиво хувааж уусан. Б нэг танихгүй залуутай явж байсан. Бид нөгөө залуутай нь танилцаад архи, пиво хувааж ууж байхад тухайн залуу нь агсан тавиад байсан. Манай найз Э-тай жаахан маргалдаж эхэлсэн. Э тэр хоёр гадаа гараад байж байсан чинь Э тухайн залуугийн нүүр рүү нь нэг л цохих шиг болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал), шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11885 дугаартай “...Б.Б-ын биед эрүүний зүүн булангийн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн завжны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал) зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Г.Э яллагдагчаар “...Б Б-тэй хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би боль гэж хэлсэн. Тэгээд бид 2 гэрээс гараад хашаан дотор барьцалдаж аваад над руу далайх шиг болохоор нь би нүүр рүү нь нэг удаа цохисон...” гэж (хавтаст хэргийн 59-60 дахь тал) мэдүүлж байсан байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3   Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Э нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

1.4   Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11885 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Э-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Б-ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Г.Э нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Г.Э-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5   Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Б нь компьютер томографын төлбөр 130,000 төгрөг, өвчтэй байсан 14 хоногийн цалин болох 980,000 төгрөгийг нэхэмжилсэн нь баримтаар нотлогдож байх бөгөөд үүнээс шүүгдэгч компьютер томографын төлбөр 130,000.0 төгрөгийг төлсөн, харин 980,000.0 төгрөгийг хоёр сарын дотор төлж барагдуулахаа илэрхийлж байх тул гэм хорыг иргэний эрх зүйн үл маргах зарчмаар шүүгдэгч Г.Э-аас 980,000.0 төгрөгийг хоёр сарын дотор гаргуулан хохирогч Б.Б-д олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1   Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын дотор төлүүлэх, 980,000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна. Шүүгдэгчид авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.

2.2   Эрүүгийн хариуцлага

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

2.3   Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.О овгийн Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Э-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Э-д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Э-д сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-аас 980,000.0 төгрөгийг хоёр сарын дотор гаргуулан хохирогч Б.Б-д олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА