Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 221/2014/0000/3 |
Дугаар | 221/МА2023/0242 |
Огноо | 2014-06-18 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2023/0242
2014 оны 06 сарын 18 өдөр Дугаар 242 Улаанбаатар хот
“Х” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч М.А, Д.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 21- ний өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжпэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ\ ... аймгийн Засаг даргад хүсэлт гаргасны дагуу 2013 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр А/304 дугаар захирамжаар “Залуус талбай” орчмын 8848 м.кв газрыг орон сууцны хотхон барих зориулалтаар эзэмшиж, барилгын ажил зураг төслийн шатандаа явж байтал Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/13 дугаар захирамжаар тус компанид эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
Аймгийн Засаг дарга нь холбогдох хуулийн зүйл заалтууд, Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг гол үндэслэл болгон захирамж гаргасан байх нь хууль зүйн хувьд учир дутагдалтай байна.
Манай компанийн Монгол Улсын Засгийн газрын “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутгийн бүтээн байгуулалтад бодит хувь нэмэр оруулах, иргэдийг хямд өртөг бүхий орон сууцаар хангах гол зорилго нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийх бүрэн боломжийг
|
агуулж байсан ба газар эзэмших эрх олгох, эсэх асуудал нь тухайн шатны Засаг даргын бүрэн эрх бөгөөд дээрх эрх хэмжээнд нь дараагийн томилогдсон засаг дарга шууд халдсан нь хууль бус үйлдэл юм.
Иймээс аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/13 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... аймгийн Засаг даргын 2013 оны А/304 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 21.3.2, 31.2, 33.1.2 болон дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулах журмуудыг зөрчсөн тул уг захирамжийг хүчингүй болгох тухай Мэргэжпийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтийг аймгийн Засагдаргад ирүүлсэн. Газрын тухай хуулийн 57.2-т зааснаар мэргэжлийн хяналтын байгууллагаас ирүүлсэн шаардлагыг хуулийн дагуу биелүүлсэн. А/304 дүгээр захирамж нь Хот байгуулалтын тухай хуулийн 24.1.1, 24.1.2, Газрын тухай хуулийн 56.3-г зөрчсөн байсан. Мөн маргаан бүхий газарт байрлах “Залуус талбай” нь орон нутгийн хөрөнгөөр байгуулагдсан тул нийтийн эзэмшлийн талбай байх ёстой. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.3 дахь заалтад “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон аймгийн Засаг даргын 2014 оны А/13 дугаар захирамж нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсэгт заасныг баримтлан Дорнод аймгийн Засаг даргад холбогдох, “Х” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүйд тооцох тухай” Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Х” ХХК нь Дорнод аймгийн Чойбалсан хотыг хотжуулах, хөдөөнөөс хот руу нүүх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг багасгах, ажлын байр нэмэгдүүлж иргэдийг орлоготой болгох үүднээс мөн Монгол Улсын Засгийн газрын “100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд хямд өртөг бүхий орон сууцыг барихаар аймгийн Засаг дарга Ц.Жд хүсэлт тавьж 2013 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн А/304 дугаар захирамжаар орон сууцны хотхон барих зориулалтаар “Залуус” талбай орчмын газрыг эзэмших эрх авч, улмаар 400 айлын орон сууцны хотхоныг 2014-2015 онд багтаан барьж ашиглалтад оруулах барилгын 1 м.кв талбайн үнийг 900.000 (есөн зуун мянган) төгрөгөөс хэтрүүлэлгүй иргэдэд худалдан борлуулах үүргийг хүлээн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн билээ.
Ийнхүү орон сууцны хотхоны барилгын ажлыг шуурхай эхлүүлж, зураг төсөл болон бусад бэлтгэл ажлыг өвлийн буюу хүйтний улиралд багтаан амжуулахаар төлөвлөж, зураг төслийн “Б” ХХК-тай гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр болох 100 сая төгрөгийг төлж зураг төсвийн ажлыг гүйцэтгэж байтал шинээр томилогдсон аймгийн Засаг дарга С.Гын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/13 дугаар захирамжаар манай компанид эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгосон тухай дурдсан аймгийн Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газрын 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 26 тоот албан бичиг манайд ирсэн болно.
Аймгийн Засаг дарга С.Г нь газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэл болгон захирамж гаргасан нь хууль зүйн хувьд учир дутагдалтай байна.
Манай компанийн эзэмшиж буй газрыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалт буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар гэж тооцож байгаа нь буруу юм.
Шүүх хэргийг хянах явцдаа бичгийн нотлох баримтаар, гэрч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ч.Н***, Чойбалсан хотын архитектор А.Т болон мэргэжлийн хяналтын улсын байцаагч Г.Б нарын мэдүүлгээр Дорнод аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гэж зүйл байхгүй батлуулаагүй гэдгийг тогтоосон боловч шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээгүй, мөн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг албан ёсоор батлуулсан эсэхийг тогтоогүй болно.
Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд уялдуулан жил жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөө гардаг бөгөөд Дорнод аймагт газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө байхгүй тул тухайн жил буюу 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө байгаа гэхэд эргэлзээтэй, байхгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Манай компанийн гаргасан газар эзэмших хүсэлтийг Засаг дарга Ц.Ж судлаад, хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд олгох эсэх асуудлыг шийдвэрлэн, газар зохион байгуулалтын төлөвлөгөөгүй тул газрыг эзэмшүүлсэн нь хуулийн үндэслэлтэй юм.
Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамж гаргасан байх ба энэ зүйл заалтад газар эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн мөн газрыг эзэмшиж ашиглах явцдаа холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, газрыг зориулалтын бусаар ашигласан үед үндэслэл болгохыг хуульчилсан байхад манай компани барилгын бэлтгэл ажил болох зураг төсвөө хийлгэж байх үед газрын тухай хуулийн дээрх үндэслэлийг хэрэглэсэн нь буруу болно.
Манай компани нь зураг төсвийн урьдчилгаа төлбөрт 100.000.000 (нэг зуун сая) төгрөгийг төлсөн байсан бөгөөд энэхүү хууль бус шийдвэрийн улмаас тус компанид 100.000.000 (нэг зуун сая) төгрөгийн хохирол учирч байгааг шүүх анхаарч үзээгүй.
Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа аймгийн Засаг дарга С.Г Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг баримтлан захирамж гаргасан мэтээр дүгнэсэн нь илт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэхээр байна. Учир нь аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/13 дугаар захирамжид хуулийн дээрх зүйл заалтыг хэрэглээгүй байдаг.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 12-04-030-360 тоот албан шаардлагад, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 12-03-005-749 тоот дүгнэлтээр, мөн анхан шатны шүүхээс манай компанийг газар эзэмшихдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг зөрчсөн буюу дуудлага худалдааны төлбөр төлөөгүй, төсөл сонгон шалгаруулалтаар аваагүй гэж тооцсон.
Манай компанийн газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тул эзэмшүүлэх боломжгүй, гэхдээ дуудлага худалдааны төлбөрөө төлсөн үед эсвэл төсөлд оролцон шалгарсан бол уг газрыг эзэмших нь хуульд нийцнэ гэх байдлаар дүгнэж мэргэжпийн хяналтын байцаагч нар болон шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргасан нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай, агуулга нь ойлгомжгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн улсын байцаагчийн 12-04-030-360 тоот албан шаардлага, Улсын ахлах байцаагчийн 12-03-005-749 тоот дүгнэлт, аймгийн Засаг дарга С.Гын 2014 оны А/13 дугаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамж мөн Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын А/304 дүгээр захирамжаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Залуус талбайн орчмын 8848 м.кв газрыг орон ^ сууцны хотхон барих зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар “Хан шувалдай
констракшн” ХХК-д эзэмшүүлжээ.
Харин дээрх газар эзэмших захирамжаар нэхэмжлэгч “Х” ХХК-д газар эзэмших эрх олгосныг хүчингүй болгосон Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/13 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Учир нь, аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглон, хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, мөн газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэсэн Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйл, 33 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчиж нэхэмжлэгч “Х” ХХК-нд орон сууцны хотхон барих зориулалтаар газар олгосон болох нь хэрэгт авагдсан Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 2 дугаар хуралдааны “Төлөвлөгөө батлах тухай” 08 дугаар тогтоол, нэхэмжпэгчийн “манай компанийн хүсэлтийг Засаг дарга Ц.Ж судлаад хуульд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд газар олгож шийдвэрлэсэн, газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй ч гэсэн уг газрыг эзэмшүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй” гэсэн тайлбар, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын “2013 онд Хэрлэн суманд төсөл сонгон шалгаруулалт болон дуудлага худалдаа явуулаагүй болно” гэсэн “Хариу хүргүүлэх тухай" 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 81 тоот албан бичиг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч “манай компанийн эзэмшиж буй газрыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар гэж тооцож байгаа нь буруу" гэж маргаж байгаа ч Дорнод аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй байсан гэсэн шалтгаанаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор заагаагүй газрыг бусдад эзэмшүүлсэн Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын А/304 дүгээр захирамжийг хуульд нийцсэн гэж үзэхгүй.
Маргаан бүхий захиргааны актад Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэл болгоогүй ч шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд “нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхээр олгосон Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын А/304 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3- т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн” гэж дүгнэсэн нь зөв байна.
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуульд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах харилцааг зохицуулсан байхад эдгээр хуулийн холбогдох бусад заалтыг зөрчсөн эсэхийг харгалзан үзэлгүйгээр, зөвхөн Дорнод аймгийн Засаг даргын маргаан бүхий А/13 дугаар захирамжид үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2-т заасан нөхцөл байдал үүсээгүй гэж хариуцагчийн шийдвэрийг буруутган, нэхэмжпэгч “Х” ХХК- д маргаан бүхий газрыг хууль бусаар эзэмшүүлж байсныг зөвтгөх боломжгуй.
Нэхэмжлэгч нь “Манай компани нь зураг төсвийн урьдчилгаа төлбөрт 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг төлсөн бөгөөд энэхүү хууль бус шийдвэрийн улмаас тус компанид хохирол учирсан байхад шүүх анхаарч үзээгүй” гэж гомдол гаргаж байгаа бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, үйл ажиллагааны улмаас түүнд хохирол учирсан гэж үзвэл энэ талаарх холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Г
56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.