| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/1221/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/10 |
| Огноо | 2021-12-22 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/10
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Ж.Энхжаргал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Д,
шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ж.М-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 7 дугаар сарын 10-ны өдөр
аймгийн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн сум, баг, дугаар гудамж, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт ын (РД: ).
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Ж.М нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед дүүргийн дугаар хороо, шатахуун түгээх газрын баруун замд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тээврийн хэрэгслийн эвдрэлийн улмаас зайлшгүй зогсолт хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүйгээс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 04 цаг 00 цагийн орчим тус замаар зорчиж явсан маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В.Г нь
“ маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар).
Шүүгдэгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 7 дугаар сарын 29-ны өдөр ийн зам уруудаад явж байсан чинь машины араа болохгүй болчихсон. Явж байгаа араа өөр араанд орохоо байсан. Тэгээд замаа чөлөөлж зогсоод өөрийн мэдэх хэмжээнд машины арааг засах гэж оролдсон боловч чадаагүй. Тэгээд засварын хүмүүс рүү утсаар ярьж асууж, 6 цагийн үед хотод ирж засварын хүмүүстэй уулзаж ярилцаад, буцаад 22 цагийн үед машин дээрээ очсон. Ослын зогсолтын тэмдгийг 15 алхаад тавьсан байсан. Оврын гэрлээ асаагаад хэсэг байсан. Аккумлятор муудаад ирэхээр нь унтраачихсан. 40 тонн машиныг чирж холдуулах санаа байгаагүй, аль болох засаад явъя л гэж бодсон. Хөдөлгөөн ихтэй зам буюу хөдөө, гадааны хүмүүс их явдаг газар байсан. Би 2, 3 цаг хүртэл машинаа асааж, унтрааж байгаад нойр хүрээд унтсан байсан. Миний хувьд ийм явдал болсонд харамсаж байна” гэв.
Эрүүгийн дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн: “...2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн үед Улаанбаатар хот руу нөхөр Г машин жолоодоод явсан.
сум дээр хоол унд идээд 17 цаг болж байхад хөдлөөд шууд явсаар
зоогийн газар хоол идсэн. Тэндээс хөдлөөд товчоогоор орж ирснээ сайн санаж байна. Товчооноос гараад нилээд явж байгаад миний нуруу өвдөхөөр нь Г-т хэлсэн чинь “хойшоо жаахан хажуулдаад амар” гэсэн санагдаж байна. Манай зээ хүү 24 настай, хойд суудал дээр унтаад явж байсан. Түс гээд дуу гараад явсан. Хаалгаа яаж онгойлгож буусан, хамгаалах бүсээ яаж тайлснаа мэдэхгүй. Буугаад жолооч талын хаалгыг нээхэд талийгаачийн тархи толгой хавдсан юм шиг, цус харагдаагүй, нүүр нь бэмбийгээд хавдсан юм шиг харагдсан. хүртэл 7 цаг явсан, амралтгүй явсан. Тэнд хүү маань аавдаа “та ядраад байвал манай машинд суучих, би таны машиныг бариад явъя” гэхэд нь зөвшөөрөөгүй. ...зогсож байсан машины жолооч машиныхаа аваарын гэрлийг асаагаад, гадна талдаа ослын гурвалжин тэмдгээ байрлуулсан байсан бол ийм осол болох байсан гэхэд итгэхгүй. Би энэ асуудал дээр гомдолтой байгаа. ...Жолооч над руу утсаар яриагүйд нь харамсаж байна. Манай өвгөн хурдтай яваагүй, аваараа асаагаад явж байсан. Оршуулгын зардал дээр жаахан туслаасай гэж бодож байна. Би тэр жолоочийг заавал шорон оронд орох ёстой гэж бодохгүй байна” гэх мэдүүлэг (хх-25-26, 150),
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн -ны өдрийн дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой болон суурь ясны далд хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн орой, суурь хэсэг хамарсан аалзан хальсны доорх тархмал цус харвалт, тархины эдийн голомтлог няцрал, хоёр нүдний ухархайн дээд хана, хамар яс, дээд, доод эрүү яс, өвчүү ясны далд хугарал, сэмж, чацархайн цус хуралт, толгойн хуйх, нүүр, цээж, дээд, доод мөчинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, үхэлд шууд хүргэх гэмтэл болно. 3. Талийгаачид үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. 5. Талийгаач нь -ны өглөөний цаг минутын үзлэгээр нас бараад цаг болсон байх боломжтой байна /цогцост хийсэн анхны үзлэгээр/. 6. Талийгаач нь O(I) бүлгийн цустай байна. 7. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй байна” гэжээ (хх-53-63),
-ийн сургуулийн техникийн шинжээчийн -ний өдрийн 09/13 дугаар дүгнэлтэд: “1. маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч В.Г нь МУ-ЗХД-ийн 3.7 “а” заалт буюу “Жолоочид ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ...хориглоно” гэснийг зөрчсөн байна. 2. маркийн улсын дугаартай автомашины жолооч Ж.М нь МУ-ын ЗХД-ийн 14.10-р заалт буюу “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байна. 3. маркийн улсын дугаартай автомашин зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүй байна. 4. маркийн улсын дугаартай автомашинд үүссэн гэмтлийн улмаас шууд хөдлөх боломжгүй байж болно. Гэвч өөр автомашинаар чирж, зайлуулах боломжтой. 5. ________ маркийн ________ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.М нь 14.10-р заалт, ________ маркийн ________ улсын дугаартай автомашины жолооч В.Г нь 3.7 “а” заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. 6. Шинжээчийн дүгнэлтэд нэмэлтээр тусгах зүйл байхгүй” гэжээ (хх-116-117),
Гэрч Г.С-ийн: “...2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчим Улаанбаатар хот орохоор явсан. 21 орчим Элсэн тасархай дээр зогсоод Г ах “хоноод явъя” гэхэд өвөө “одоо явна” гэхээр нь ах машиныг чинь би бариад явъя гэхэд өвөө “үгүй” гэсэн. Би замдаа унтаж байгаад 23 цагийн үед утас дуугархаар нь утсаа хараад, дараа нь өвөөг харахад эвшээж байхаар нь их юм бодолгүй унтаад өгсөн. ______ дээр зогсож хоол идээд ...өвөө машинаа бариад явсан. Намайг унтаж байхад гэнэт нэг юм мөргөөд би хойно сууж байгаад урагшаа шидэгдэж орж ирэхэд эмээ Н ёолоод байсан. Өвөө юу ч дуугарахгүй байсан. Би буугаад эхлээд эмээг буулгаад, дараа нь өвөө дээр очсон чинь машины хажуу талын багана нүүрэн хэсэг дээр нь дарчихсан хөдөлгөх боломжгүй байхаар нь суудлыг нь хойш болготол цус алдаад тогтохгүй байсан. ...Ер нь удаан явж байсан 60 км/цагаас хэтрүүлээгүй гэж бодож байна. ...Би бол өвөөг зүүрмэглэсэн гэж бодож байна. Намайг харахад эвшээлгээд байсан, замын нүхнүүд ихтэй, дайраад явж байсан. Манай эмээ өвөөд “одоо амарч байгаад явдаггүй юм уу, хүүхдүүдийнхээ сэтгэлийг бодооч” гэж хэлж байсан. ______ аас хөдлөөд манай өвөө тасралтгүй машин барьсан. Осол гарах үед гадаа харанхуй, замын хөдөлгөөний ачаалал бага байсан...” гэх мэдүүлэг (хх-48-49),
Гэрч Н.Т-ын: “2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед Ж.М “хот руу орж ирж байна” гэж надтай ярьсан. ...22 цагийн үед хуучин 22-ын товчооны тэнд зам дагуу хоолны газарт ортол Ж.М ах сууж байсан. Би мэнд мэдээд юу хийж байгаа талаар асуухад “машин ______ ийн замд эвдрээд зогссон, араандаа орохгүй байна. Яасныг сайн мэдэхгүй байна. Очоод үзээд өгөөч” гэсэн. Би “харанхуй шөнө яаж үзэх вэ дээ маргааш үзэж өгье, одоо ядраад байна” гэж хэлсэн. Яриан дундуураа замаа чөлөөлсөн үү гэхэд 4 эгнээ замын захын цагаан зураасыг даваад чөлөөлөөд тавьсан. Хажуугаар 2 эгнээ бүрэн чөлөөтэй байгаа гэж хэлсэн. Ослын зогсолтын тэмдэг тавьсан уу гэхэд тавьсан, 15 алхаад тавьсан гэж хэлж байсан. Манай дүү Т 7 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 01 цагийн үед Цанын бааз орчихоод буцаж явахдаа М-ын машин ослын зогсолтын тэмдэг тавьчихсан, ______ ийн замд зам чөлөөлөөд зогсож байсантай таарсан гэж маргааш нь надад ярьсан. Т-ын ачааг ачсан жолооч Б ах бас харсан гэсэн. Хэргийн газрын үзлэг хийж дууссаны дараа би М-ын машиныг үзэхэд кропны арааны чөмөг нь мултарчихсан, араандаа орохгүй байсан. Би тэр чөмгийг нь түр буцаан углаж машиныг хөдөлгөн зогсоолд байрлуулсан...” гэх мэдүүлэг (хх-31-32),
Гэрч Б.У-ын: “2021 оны 7 дугаар сарын 30-ны шөнө 03 цагийн үед ...бид хэд ______ ийн замаар шатахуун түгээх газар арай ороогүй явж байтал гэнэт юм тэсрэх чанга дуу гарсан. Тэгээд шатахуун түгээх газар өнгөрч байтал нэг том машин замын урд зогсож байгаа харагдсан. Хойд хэсэгт очиход нэг машин том машины хойд хэсгийг мөргөсөн, утаа гараад, сигнал чихэгдсэн байх дуугараад, өөр ямар нэгэн дуу чимээ байхгүй, машины гадна хүн харагдаагүй. Бид хэтэрч яваад буцаж эргэсэн. Тухайн замд урдаас машины хөдөлгөөн ихтэй байсан. Бид нар мөргөсөн цагаан өнгийн машины ард талд зогсоод би зохих байгууллагад дуудлага өгсөн. Түргэн ирээд нөгөө хүнийг үзээд нас барсан байна гэсэн. Тэнд байсан хүмүүс “том машины жолооч машин дотроо байсан байна” гэж ярилцаж байгааг сонссон. Жолоочийг хараагүй. Том машин ямар ч гэрэл гэгээгүй, машинаа унтраачихсан харагдсан. Гадна талдаа ослын тэмдэг байрлуулсан талаар сайн мэдэхгүй байна. Тэр хавьд юм харагдаагүй. Үзэгдэх орчин чөлөөтэй, гэгээ арай ороогүй, гэхдээ машины гэрэлд юмнууд харагдаж байсан...” гэх мэдүүлэг (хх-46),
Гэрч Г.Ц-ийн: “Хурдны хайрцагийн араа сэлгэх дамжуулагч татуурга мултарсан үед аль нэг араанд орохгүй бөгөөд ямар ч араатай явж байсан тэр араатайгаа залгаатай үлддэг учир цааш явах боломжгүй байдаг. Жишээ нь уг машин ачаатай, хөнгөн араатай явж байгаад хүнд араанд залгах боломжгүй болох тул замаас ирэх ачаалал болон бусад ачаалал даахгүй, ачаатай хүнд тул уг залгаатай байсан араатайгаа хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боломжгүй” гэх мэдүүлэг (хх-109),
Шүүгдэгч Ж.М-ын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед ______ д орж ирж байтал миний автомашины араа ажиллахгүй, араандаа орохгүй болоод замын хашлагад шахаад зогссон. Би танидаг хүмүүс рүүгээ залгаад машин болохгүй байгаа талаар ярьж асуухад “яг харахгүй болохоор мэдэх зүйл байхгүй байна” гэсэн. Би орой харанхуй болж байх үед машинаасаа ослын зогсолтын тэмдэг гаргаж ойролцоогоор 15 алхаад зам дээр тавьсан. Ослын гэрлээ мөн орой асааж байгаад аккумлятор муудчих байх гээд унтраасан. Унтраах үед багцаагаар 22 цаг болж байсан. Би ослын тэмдэг тавьсан учир гэрлээ унтраасан. 00 цагийн үед автомашиндаа орж унтсан. Унтаж байхад машины хаалга хүн онгойлгоод, хаахаар нь сэрээд хартал хойно машин зогсчихсон машины гэрэл харагдсан. Буугаад очтол осол гарсан байсан. Миний машины араас суудлын жийп автомашин мөргөсөн байдалтай зогсож байсан. Онцгой байдлын хүмүүс ирсэн, эмнэлэг ирсэн байсан. Би гарч ирээд осол гарсан байгааг хараад балмагдаад зарим зүйлийг сайн санахгүй байна. 1 эмэгтэй хүн уйлаад байсныг санаж байна. Удалгүй цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн. ...Автомашин 2021 оны 4 дүгээр сард оношлогоонд орж бүрэн тэнцсэн. Кроп эвдрээд араандаа орохгүй болоод зогссон. Т кропны дамжуулагчийн татуурга мултарсан байна, буцаагаад хийхэд зүгээр араанд орж байна” гэхээр нь машинаа асаахад асуудалгүй болсон байсан. Би 15 алхаад зам дээр ослын тэмдэг тавьсан. Миний машин 17 тонн ноос ачаатай байсан. Машин өөрөө 20 орчим тонн тул замаас гаргах ямар ч боломжгүй. 40 орчим тонн ачааг чирээд засмал замаас гаргаад шороон зам руу оруулах боломж маш бага. Би замыг бүрэн чөлөөлсөн... Би осол гарсанд маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг (хх-37-38),
Цаг уур орчны шинжилгээний газрын “2021.07.29-ний 06 цагаас 2021.07.30-ны 08 цагийн хооронд ______ дүүргийн нутаг дэвсгэрт 2021.07.29-нд бороо ороогүй, алсын барааны харагдац сайн байсан. 29-30-нд шилжих шөнийн үүрээр 4 цагаас эхлэн 8 цагт дуу цахилгаантай аадар бороо 3-7мм орсон. (Тухайн өдрийн 15 цаг хүртэл орсон). Агаарын температур 29-ний өдөр +26 градус, 29-30-нд шилжих шөнө +13 градус дулаан байсан болохыг ...тодорхойлов” гэх албан бичиг (хх-84),
дуудлагын лавлагааны хуудас (хх-3), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-4-14), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-15), шинжээчийн ______ дугаар дүгнэлт (хх-66-70), мөрдөгчийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт (хх-80, 81, 114), амь хохирогчийн жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-87), хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...гомдол саналгүй” гэх хүсэлт (хх-91), шүүгдэгчийн хүсэлт (хх-110-112, 133-134), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-120-123), “___________” ХХК-ийн техникийн үнэлгээний тайлан (хх-126), мөрдөгчийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” санал (хх-132), прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол (хх-140), гэрч Ж.Г-ын мэдүүлэг (хх-169), гэрч Х.Мө-ын мэдүүлэг (хх-172), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-44), жолоодох эрхийн лавлагаа (хх-39), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-146), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хх-42) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын баримт (5 хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гараар бичсэн хүсэлт (1 хуудас), ослын газрын гэрэл зургийн үзүүлэлт (2 хуудас), ______ аймгийн______ сумын ______ багийн Засаг даргын тодорхойлолт албан бичиг (1 хуудас) зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ж.М нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед ______ дүүргийн ______ дугаар хороо, “______ ” шатахуун түгээх газрын баруун замд ______ маркын ________ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тээврийн хэрэгслийн эвдрэлийн улмаас зайлшгүй зогсолт хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчиж замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүйгээс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 04 цаг 00 цагийн орчим тус замаар зорчиж явсан “________” маркийн ________ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В.Г нь ______ маркын ________ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, В.Гын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Мөн тухайн осол болоход хохирогчийн буруутай үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж улсын яллагчаас зүгээс хэлэх нь зүйтэй. Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн жолоодож явсан ______ машины үнэлгээ 2.950.000 төгрөг гарсан, үүнийг хохирогч талаас нэхэмжлэхгүй гэж байна. Оршуулгын зардал болох 21.255.766 төгрөгөөс он, сарын зөрүүтэй нотлох баримтуудыг хасаж, нотлох баримтын шаардлага хангаж байгаа оршуулгын зардалтай холбоотой зардлыг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. ...Замын нөхцөл байдлыг 2 метр далан байсан гэж байна. Энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй учраас далангийн хэмжээг тогтоох шаардлагагүй үзэж байна. Зорчих хэсгийн өргөн зурагт дугуйнаас 20 см, 30 см авагдсан гэж ярьж байна. Хэрэгт ийм хэмжилт байхгүй учраас сүүлд нөхөж өгсөн тээврийн хэрэгслийн өргөний хэмжээ, дугуйны хэмжээ хэд вэ гэдгийг гэрэл зургаас харагддаг. Схем зураг дээр урд, хойд дугуйны зах ирмэгээс эсрэг талын зорчих талын ирмэг хүртэлх хэмжээс хүртэл зайг тогтоосон. Тэрнээс 20 см, 30 см гэсэн хэмжээс байхгүй. Дугуйг хаана хэмжсэн гэдэг нь хэрэгт ямар ач холбогдолтой вэ, тээврийн хэрэгслийн дугуйны хэмжээ хэзээ ч өөрчлөгдөхгүй бодитой хэмжилт гэдгээрээ сүүлд хэмжилтийг авсан гэж хэлмээр байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс аюул саад бий болгосон гэдгээ хэлж байна. Талийгаачийн зүгээс ядраагүй байсан бол аюул саадыг зогсоох арга хэмжээ авах байсан байх. Тийм учраас талийгаачийг 3.7а-аар буруутгаж байгаа. Мөн шүүгдэгчийн зүгээс машиныг нэн даруй зайлуулах шаардлагатай байсан, уг үүргээ биелүүлээгүй байна. Жолооч замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн. Шүүгдэгчийг замын зорчих хэсгийг бүрэн чөлөөгүй гэдэг үндэслэлээр гэм буруутай гэж үзэж байгаа...” гэж,
хохирогчийн өмгөөлөгч “Тухайн хэргийг шийдвэрлэж байгаа гол баримт нь шинжээчийн дүгнэлт байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 14.10 дүгээр зүйлүүдийг зөрчсөний улмаас 2 жолоочийн буруутай үйл ажиллагааны улмаас зам тээврийн осол гарсан гэсэн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь талийгаачийн хувьд ядраагүй үедээ жолоо барих, сонор сэрэмжтэй байх үүргээ зөрчсөн үйлдэл дээр маргаагүй. Шүүгдэгчийн хувьд зогсож байгаа жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан журмуудыг баримталж, бусад замын хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг хангах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүйгээс осол гарч хүний амь нас хохирсон. Тиймээс прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Тууш замын хөдөлгөөнд удаан зогсохыг хориглодог. Замын хөдөлгөөний дүрмийн 20.1в хэсэгт амралт, зогсоолоос бусад хэсэгт удаан зогсохыг хориглодог. Удаан зогссон тохиолдолд нэн даруй замыг чөлөөлнө гэсэн заалт байдаг. Хориглосон газар гэдэг нь түр болон удаа зогсохыг хориглосон газрыг хэлнэ. Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-т зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж зогсохгүй, 3 метрийн зай барьж зогсох ёстой гэсэн хязгаарлалтуудыг тавьдаг. Замын хөдөлгөөний 14.9 дүгээр зүйлд удаан зогсохыг хориглосон заалт байдаг. Энэ нь төмөр зам, сургуулийн орчныг хэлнэ. Зогсолт хийж байгаа жолоочийн хувьд зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд техникийн саатлыг арилгах идэвхтэй үйлдэл хийх ёстой, шүүгдэгчийн хувьд засварчин руу залгасан үйлдэл байдаг. Гэхдээ аль болох замыг чөлөөлж, чирэгч авч ирээд чөлөөлөх боломж байсан гэж харагдахаар байна. Бүр аргагүй хөдөлж чадахгүй байх үед ослын анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг хэрэглэх ёстой. Тухайн үед машины аккумлятор суусан гэдэг нь тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувьд үүрийн гэгээ ортол аюулгүй ажиллагаагаа хангах ёстой байсан гэж үзэж байна. Тийм учраас шинжээчийн дүгнэлт болон прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй. Хэрэв анхааруулах тэмдэг нь байгаад, тухайн үед машин зогсоогүй байсан бол хүний амь нас хохирох хэмжээний хохирол учрахгүй байсан. Хохирогчийн машины чиглэл өөрчлөгдсөн нь хэд хэдэн шалтгаантай байж болно. Прокурорын хэлж байгаагаар мөргөлтийн хүчний инерц хариад машины бөгс хойшоо шидэгдсэн байж болно. Жолооч өөрөө тулж ирээд сандарсандаа жолоогоо займчсанаас мөргөсөн байж болно. Оршуулгын зардалд 40,000,000 гаран төгрөг гарсан. Шүүгдэгчийн зүгээс оршуулгын зардал болох 21,255,766 төгрөгийг гараад өгнө гэвэл гаргаад өгнө биз гэж дамжуулсан. ...Ослын тэмдэг байхгүй гэдэг нь фото зургаас харагдаж байгаа. Шүүгдэгчийн өөрийнх нь тайлбараар оврын гэрлээ асаагаагүй байсан гэдэг нь тогтоогдож байна. Үүнийг шинжээчээр дахин тогтоолгох шаардлагагүй, хавтаст хэргээс хараад тайлбарлаад явах боломжтой гэж үзэж байна. 7 дугаар сарын сүүлчээр үүрийн 04 цагийн үед үүр цайгаагүй, гэгээ татаагүй байдаг. Тэгэхээр нь энэ нь үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан гэдэг нь тодорхой байна. Замын эрэг нурах магадлалтай байсан гэдгийг тогтоолгох шаардлагатай гэж байна. Харин ийм нөхцөл байдалтай байсан бол тээврийн хэрэгсэл зогсох боломжгүй нэн даруй замыг чөлөөлөх ёстой байсан. Шинжээчийн дүгнэлтийг дахин гаруулах нь хэрэгт ач холбогдолгүй. Иймд хэргийг прокурорт буцаах үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Тухайн өдөр зам тээврийн осол гарсан гэдгийг үгүйсгэх зүйл байхгүй. Гэхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 1.2 дугаар зүйлийн 17-д замын тээврийн осол гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирохыг хэлнэ гэж заасан. Тэгэхээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэн хийж явсан бэ гэвэл хохирогч хийж явсан. Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Техникийн шинжээчийн дүгнэлтээр тухайн үед осол гарахад нөлөөлсөн зүйл байхгүй гэж гарсан байдаг. Хохирогчийн өмгөөлөгчөөс ослын зогсолтын тэмдэг тавиагүй, ослын дохионы гэрлээ асаагаагүй гэж байна. Шүүгдэгчийн хувьд ослын тэмдэг тавьсан, ослын дохионы гэрлээ асаасан асуудал байсан. Энэ үед цаг агаарын нөхцөл байдал харанхуй байгаагүй гэсэн байдаг. Тууш зам гэж ярьж байна. Энэ бол тууш замын тэмдэг биш. Тууш зам гэдэг нь тууш замын мэдээлэх тэмдгийг хэлдэг. Улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нараас түр болон удаан зогсох заалтыг зөрчсөн гэж ярьж байна. Техникийн шинжээчээс эдгээр заалтуудыг зөрчсөн бол зөрчсөн гэж гаргах ёстой. Эдгээр байдлууд нь эргэлзээтэй байна. Эргэлзээтэй байдал үүссэн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох заалт байдаг. Гэхдээ манай зүгээс эдгээр баримтуудыг шалгуулъя, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулъя, замын нөхцөл байдал ямар байсан гэдгийг тогтоох шаардлагатай байна. Тухайн үед бороо ороод, замын хажуу талын хөвөө нурах аюул үүссэн байхыг үгүйсэхгүй. Энэ тохиолдолд машиныг шахаж зогсоод хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэдгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч хэлсэн. 3 метрийн өргөнтэй хөвөөн дээр хүн бууж, суух боломж байхгүй. Машины өргөн нь 2.50 см байсан. Ийм өргөнтэй машин зорчих хэсэг дээр гаргахад хажуу тийш унах боломжтой. Тийм учраас Замын хөдөлгөөний дүрмийн 10.4 гэдэг заалтаар шүүгдэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Гэрч Сэдэд гэдэг ач хүү нь маш тодорхой мэдүүлдэг. Хохирогчийн хувьд хөвөөн дээгүүр явж ирээд машины ар талаас мөргөсөн байдаг. Чиглэл өөрчлөгдсөн гэдгийг прокурор, хохирогчийн өмгөөлөгч өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байна. Үнэхээр нойрмоглоогүй бол аюул саадыг хараад зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан. Ийм учраас хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн байцаах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна. Шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-г зөрчсөн гэж үзэж байгаа бол нэмэлт ажиллагаагаар хэргийн газрын үзлэгийг дахин хийлгэх, техникийн шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй дахин гаргуулах саналтай байна. ...Прокурор яллах дүгнэлтэд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж яллаж оруулж ирсэн. Гэтэл өнөөдөр прокурор яллах дүгнэлтээсээ буцаж байна. Харин сүүлд үзлэг хийсэн дугуйнуудын хэмжээс үндэслэлтэй гэж байна. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс хэргийн газарт дахин үзлэг хийлгэнэ гэж байгааг үндэслэлтэй гэж үзэж байна. Анхны хэргийн газрын үзлэгийг биш гэж үзэж байгаа бол, нөхөн үзлэгийг та нар яагаад хийгээгүй юм бэ. Прокурорыг өөрийнхөө үйлдсэн яллах дүгнэлтийг үгүйсгэж байна гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй болж байна. Хориглосон газарт гэдэг нь түр буюу удаан зогсохыг хэлдэг. Тэгэхээр Замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтууд тохирохгүй байгаа учраас дахин техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байна...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.М нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Магнай трейд” шатахуун түгээх газрын баруун замд ______ маркийн ________ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тээврийн хэрэгслийн эвдрэлийн улмаас зайлшгүй зогсолт хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүйгээс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өглөө 04 цагийн орчим тус замаар зорчиж явсан “________” маркийн ________ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В.Г нь ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад уг тээврийн хэрэгслийн араас мөргөж, жолооч В.Гын амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдлоо.
Гэвч тухайн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үйлдэл, эс үйлдэхүй биш буюу өөрөөр хэлбэл прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд заасанчлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг биш гэж шүүх үзэв.
Тухайлбал ______ -ийн ______ сургуулийн техникийн шинжээчийн 2021.09.29-ний өдрийн 09/13 дугаар дүгнэлтэд “1. ________ маркийн ________ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч В.Г нь МУ-ЗХД-ийн 3.7 “а” заалт буюу “Жолоочид ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ...хориглоно” гэснийг зөрчсөн байна. 2. ________ маркийн ________ улсын дугаартай автомашины жолооч Ж.М нь МУ-ын ЗХД-ийн 14.10-р заалт буюу “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байна. 3. ________ маркийн ________ улсын дугаартай автомашин зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүй байна. 4. ________ маркийн ________ улсын дугаартай автомашинд үүссэн гэмтлийн улмаас шууд хөдлөх боломжгүй байж болно. Гэвч өөр автомашинаар чирж, зайлуулах боломжтой. 5. ________ маркийн ________ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.М нь 14.10-р заалт, ________ маркийн ________ улсын дугаартай автомашины жолооч В.Г нь 3.7 “а” заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна..” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ж.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна;”, 3.1.6-д ““замын тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирохыг...”, захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.45-д ““хөвөө” гэж зорчих хэсгийн гадна талын захтай нэг түвшинд хиллэсэн, энэ дүрмээр зөвшөөрсөн хөдөлгөөн болон зогсоход ашиглах замын хэсгийг. Хөвөө нь зорчих хэсгээс гадаргуугийн төрлөөр ялгаатай, эсхүл 1.2 тэмдэглэлээр зааглагдсан байна;” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Ж.М тээврийн хэрэгсэл нь эвдэрсний улмаас осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвчээр тодорхойлогдсон эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4 эгнээ зорчих хэсэгтэй, нийт 15,2см өргөнтэй, 3м хөвөөтэй замын хажуугийн хөвөө рүү 2,5м өргөнтэй тээврийн хэрэгслийн зүүн урд талын дугуйг (нийт замын өргөний 15м-т) 20см, зүүн хойд дугуйг (нийт замын өргөний 14,9м-т) 30см хэмжээтэй зогсоож зорчих хэсгийг бүрэн чөлөөлөлгүй зайлшгүй зогсолт (Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14-т “зайлшгүй зогсолт” гэж ...техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг;) хийсэн нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хангалттай тогтоогдож байна.
Хэдийгээр шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл мөн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай болоод болгоомжгүй хэлбэрийг хангахгүйн зэрэгцээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэлээ.
Харин “________” маркын тээврийн хэрэгслийн жолооч амь хохирогч В.Г нь ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.26-д “саадыг тойрон гарах” гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл (зам тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан, эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл...)-ийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг. Тухайн эгнээнд хөдөлгөөний нягтрал ихэссэнээс шалтгаалж зогссон буюу дүрмийн шаардлагыг биелүүлэхийн тулд зогсож байгаа тээврийн хэрэгслийг саадад тооцохгүй”, 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.1-д “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно”, 11.2-т “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна...” гэж заасныг зөрчин замын хөдөлгөөнд аюулгүй байдлыг хангаж оролцоогүйгээс зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн араас мөргөж амь насаа алдсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “Ослын зогсолтын тэмдэг тавиагүй, оврын гэрэл асаагаагүй, нэн даруй чөлөөлөх арга хэмжээ аваагүй, мөргөсөн тээврийн хэрэгсэл чиглэлээ өөрчлөөгүй, тууш замын тэмдэг зөрчсөн, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, дахин техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулах” талаар гаргасан гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.
Гэрч Н.Т-ын “...Ослын зогсолтын тэмдгийг 15 алхаад тавьсан гэж хэлсэн. Манай дүү Түвшинтулга шөнө 01 цагийн үед Мын машин ослын зогсолтын тэмдэг тавьчихсан, ______ ийн замд зам чөлөөлөөд зогсож байсантай таарсан гэж маргааш нь надад хэлсэн. Т-ын ачааг ачсан жолооч Б ах явж байхдаа ослын зогсолтын тэмдэг тавьсан байсныг харсан гэсэн...” гэх мэдүүлэг (хх-32), гэрч Н.Т-ын “...Хот руу буцах үед ______ ийн замд Мын автомашин зорчих хэсгийг чөлөөлөөд ослын зогсолтын тэмдэг тавьсан байсныг харсан. Ослын зогсолтын тэмдгийг хойноо 1 дүгээр эгнээний баруун гар талд хөвөө хэсэгт тавьсан байсан. Холоос харагдаж байсан. Ойролцоогоор 20м орчимд тавьсан харагдсан...” гэх мэдүүлэг (хх-35), шүүгдэгчийн “...Харанхуй болж байхад ойролцоогоор 15 алхаад зам дээр ослын зогсолтын тэмдэг тавьсан. Ослын тэмдэг тавьсан учир оврын гэрлээ унтраасан...” гэх мэдүүлэг (хх-144) зэргээр зайлшгүй зогсолт хийсний дараа ослын зогсолтын тэмдэг тавиагүй гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Ж.М-ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн бүх жин 24120 кг болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ (хх-81)-ээр тогтоогдсон, түүн дээр 17 тонн ноос ачсан байсан гэх шүүгдэгчийн мэдүүлгийг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй тул тухайн тээврийн хэрэгслийн жинг 41120 кг байжээ гэх дүгнэлтэд хүрсэн болно. Улмаар Замын хөдөлгөөний дүрмийн 22.3-т “Хатуу холбоогоор чирэх, чирүүлэх тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай 4 м-ээс илүүгүй байх бөгөөд чирүүлэх тээврийн хэрэгслийн жолооны механизм бүрэн ажиллагаатай байвал зохино.”, 22.4-т зөөлөн холбоогоор чирэх, чирүүлэх тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай 4 м-ээс 6 м байх бөгөөд чирүүлэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино.” гэж чирч, чирүүлэх тээврийн хэрэгслүүдийн техникийн нөхцөлийг заажээ. Түүнчлэн уг дүрмийн 22.6. “д/ чирүүлж яваа тээврийн хэрэгслийн бодит жин нь чирч яваа тээврийн хэрэгслийнхээс илүү бол механикжсан тээврийн хэрэгслийг чирэхийг хориглоно” гэж зааснаас дүгнэхэд шүүгдэгчийн зайлшгүй зогсолт хийн зогссон уг тээврийн хэрэгслийг чирч замыг чөлөөлөх бодит нөхцөл хэргийн тогтоогдсон үйл баримтаар няцаагдаж байх тул Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, Тээврийн сургуулийн шинжээч нарын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 09/13 дугаар дүгнэлтээр “...4. ________ маркийн ________ улсын дугаартай автомашинд үүссэн гэмтлийн улмаас шууд хөдлөх боломжгүй байж болно. Гэвч өөр автомашинаар чирж, зайлуулах боломжтой...” гэж, нэн даруй чөлөөлөөгүй гэдэг нь үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэснийг тэмдэглэж байна.
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч зургаар зам тээврийн осол гаргаж мөргөсөн тээврийн хэрэгсэл болох “________” маркын тээврийн хэрэгслийн зүүн урд талын дугуй нийт замын өргөний 13,5м-т, зүүн хойд дугуй нийт замын өргөний 12,9м-т зогсож байгаа нь тэмдэглэгдэхийн зэрэгцээ гэрэл зургийн үзүүлэлтээр замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнээс замын хажуугийн хөвөө хэсэг рүү чиглэлтэй ташуу байдалтай мөргөсөн байгаагаас уг “________” маркын тээврийн хэрэгсэл чиглэлээ өөрчилсний улмаас зогсож байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн байна гэж дүгнэн “чиглэлээ өөрчлөөгүй, мөргөсөн инерцээрээ чиглэл өөрчлөгдсөн байж болно” гэх гэм буруугийн дүгнэлтүүд хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна гэж үзэв. Мөн дээрх баримтуудаар зам тээврийн осол гарсан тухайн газарт Замын хөдөлгөөний дүрэмд заасан 5.1 “Тууш зам”, 5.2 “Тууш замын төгсгөл” гэх мэдээлэх тэмдэг байсан нь тогтоогдоогүй тул тууш зам гэж үзэх үндэслэлгүй юм.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, Тээврийн сургуулийн шинжээч нарын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 09/13 дугаар дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх, мөн дахин шинжилгээ хийлгэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тухайлбал шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг хангалттай нотолсон, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасан “шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй” гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй байна гэж дүгнээд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг шүүгдэгч Ж.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.М-ыг цагаатгаж шийдвэрлэлээ.
Эцэст нь энэ хэрэгт мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалуулсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нягтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоон шийдвэрлэснийг тэмдэглэж байна.
Шүүх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулж иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.М-ын жолоочийн 127441 дугаартай үнэмлэхийг түүнд буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б___ овогт Ж____н Мыг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Ж.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.М-ын жолоочийн ______ дугаартай үнэмлэхийг түүнд буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР