Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/28

   2021            12            28                                      2022/ШЦТ/28

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Л.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.М-д холбогдох 2108 00000 1761 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа дугуй засвар ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт. Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ....... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Г овогт Л-ийн М /РД:АК8811............./.

Л.М- нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34 дүгээр байрны ар талын  дугуй засварын газарт Ч.Б- “дүү зодлоо” гэсэн шалтгааны улмаас маргалдаж түүний толгой хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1206 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч Л.М-ийн иргэний үнэмлэхийн зурагт лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх68, 68/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, цагдаагийн сангийн лавлагаа /хх72, 47-48/, Хаан банкны дансны хуулга /хх66/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх70/, хохирогч Ч.Б- гомдол саналгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх77/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримт зэргийг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Л.М- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34 дүгээр байрны ар талын  дугуй засварын газарт Ч.Б- “дүү зодлоо” гэсэн шалтгааны улмаас маргалдаж түүний толгой хэсэгт гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр  хүлээн авсан тэмдэглэл /хх3/,

2. Хохирогч Ч.Б- “...2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01 цагийн орчимд би хамт ажилладаг байсан ах Т-ийн дугуй засвар дээр очсон. Тухайн үед миний бие жаахан архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан ба манай хуурай дүү дотор ороод удаад байхаар нь би араас нь ороход Т гэх ах миний өөдөөс үг дуу гаргалгүйгээр хөлөөрөө өшиглөж унагаад, нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгээд би шууд хаалгаар нь гараад зугтаах гэтэл араас нэг төмөр зүйлээр 2 удаа цохисон ба тухайн үед би газарт унаад ухаан алдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх8-9/,

3. Гэрч Л.О-ын “...Би тухайн өдөр өөрийн найз Б хуурай дүү Бнарын хамтаар Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хот орж ирж явсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 01 цагийн орчимд Б нэг хүнээс түлхүүр аваадахъя гээд 1 дүгээр хорооллын 34 дүгээр байрны ар талд дугуй засвар дээр очсон. Тэгээд тухайн үед орчхоод удаад байсан ба манай найз Ч.Б нь дуудаад гараад ирье гээд орсон ба хэсэг удалгүй байж байтал манай найз Ч.Б нь зодуулчихсан хэвтэж байсан... манай найз Ч.Б Т гэх залуу цохиж унагаад өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх17-18/,

4. Гэрч Б.Ю-гийн “...тэгтэл Мөнхтөр гадаа гараад Ч.Б- нүүр хэсэгт нэг удаа, унасны дараа толгой руу нь нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх32-33/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11611 дугаартай “...Ч.Б- биед тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 2021.11.19-20-нд шилжих шөнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх50-51/,

6. Л.М-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “... тогтоолтой уншиж танилцсан ямар нэгэн санал хүсэлт байхгүй ... миний бие 1 дүгээр хорооллын арын зам дагуу дугуй засвар ажиллуулдаг ... сардаа 800.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийн хооронд орлоготой байдаг ... миний бие тухайн хэрэг болсон өдрийн маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ч.Б- эмчилгээний зардалд ... бэлнээр 50,000 төгрөг өгч, түүний данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн байгаа ...” гэсэн мэдүүлэг /хх62-63, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.М-ийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршгийг хүс ч үйлдсэн, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ч.Б- биед хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Л.М-д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ.

            Хохирогч Ч.Б нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд 150,000 төгрөг хүлээн авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /хх8-9/ мөн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх77/ гаргасан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Л.М-ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагч: Л.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

            Шүүхээс Л.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Ч.Баяраад 150,000 төгрөг нөхөн төлсөн нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ... заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

            Шүүгдэгч Л.М- нь хувиараа дугуй засвар ажиллуулдаг мөн дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын ялын дүгнэлт, шүүгдэгчээс ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Г овогт Л-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.М-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Л.М-д үүрэг болгосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.М-д мэдэгдсүгэй.

 5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ