Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2023/0243

 

2014 оны 06 сарын 18 өдөр                    Дугаар 243                                       Улаанбаатар хот

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй п захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжпэгчийн төлөөлөгч Т.Г, нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э***, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжпэгдсэн төлөөлөгч Ц.О***, Д.Н***, А.Н*** нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 158 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “А” ХХК-ийн нэхэмжпэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “1.“Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах тухай” Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Б-ийн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/31 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 2-т буй “Шинэ урт цагаан төсөл” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах буюу илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх,

2. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас 2013 оны 04 дүгээр сарын 04-нд өдөр тутмын хэвлэлээр зарласан УБ2012/6-25-4 дугаар бүхий Монгол Улсын болон гадаадын этгээд, түүний нэгдлийг “Шинэ урт цагаан төсөл”-ийн “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх, “Зураг төсөл боловсруулах-барих- өмчлөх-ашиглах” төрлөөр гүйцэтгэх концесс олгох уралдаант шалгаруулалт зарлах тухай шийдвэр буюу зарыг хүчингүй болгуулах,

0:\5Н1Ю\/ЕВТЕ1 НЕКЕС\42. А ХХ^Ма^»с^1.с1осх

 

  1. “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг хувьчлах асуудлаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад хандан нэхэмжлэгчийн зүгээс холбогдох шийдвэр гаргуулахыг хүсч үндэслэл бүхий өргөдөл, хүсэлтийг удаа дараа гаргасан боловч огт хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг хууль тогтоомжийн дагуу хувьчлах шийдвэр гаргахыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

2013 оны 10 дугаар сарын 29-ны өдөр нэхэмжлэлийн зарим шаардлагад нэмэлт өөрчлөлт оруулахдаа:

1 .Нэхэмжпэлийн шаардлагын 3 дахь хэсгийн ...“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний Төвийн 2,3-р корпусыг хууль тогтоомжийн дагуу хувьчлах шийдвэр гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад даалгах гэсний араас “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг хууль тогтоомжийн дагуу “А” ХХК-д хувьчлах шийдвэр гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад даалгах, эсхүл...”Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг хууль тогтоомжийн дагуу “А” ХХК-д хувьчлах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад даалгах, эсхүл...”Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг хууль тогтоомжийн дагуу хувьчлах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад даалгах гэж нэмж оруулж байгаа бөгөөд дээрх 4 шаардлагын аль нэгээр шийдвэрлэж өгнө үү.

2. Дээрх 4 шаардлагын аль нэгээр шүүх нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэвэл шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаас хойш 3 сарын дотор “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусын хувьчлалын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд болон Нийслэлийн Засаг даргад даалгах.

2013 оны 11 дүгээр сарын 11-нд нэхэмжлэлийн шаардлагад зарим нэмэлт, өөрчлөлт оруулахдаа:

  1. Шинэ урт цагаан төсөл гэсэн хэсгийг хүчингүй болгуулах буюу илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” гэснийг “Шинэ урт цагаан төсөл гэснийг нэхэмжлэгч “А” ХХК-д хамаарах хэсгээр хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагын 3 дахь хэсгийн эхэнд шинээр “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” 2012 оны 11 дүгээр сарын 29-ны 6/25 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 1 дүгээрт буй Шинэ урт цагаан төсөл гэсэн нь хууль бус байх тул нэхэмжлэгч “А” ХХК-д холбогдох хэсгээр хүчингүй болгуулж улмаар...” гэсэн нэмэлт хэсэг оруулж байна” гэжээ
  1. оны 12 дугаар сарын 26-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

1. Нэхэмжпэлийн шаардлагад шинээр 4 дэх хэсэг болгон “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хувьчлалын жагсаалтаас хасах тухай” 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/49 дүгээр тогтоолын хавсралт болох “Хувьчлалын жагсаалтаас хасах аж ахуйн нэгж, барилга байгууламжуудын жагсаалт”-ын Хоёрын 3-т Урт цагаан үйлчилгээний төв гэснийг нэхэмжпэгч “А” ХХК-д холбогдох хэсгээр хүчингүй болгуулах” гэжээ.

  1. оны 03 дугаар сарын 24-нд Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өөрчпөхдөө:

1. Нэхэмжлэлийн шаардлагын 3 дахь хэсэгт буй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын орон нутгийн өмчийн концессын зээлийн жагсаалтанд өөрчлөлт оруулах тухай 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/25 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 1 дүгээрт буй Шинэ урт цагаан төсөл гэсэн нь хууль бус байх тул “А” ХХК-д холбогдох хэсгээр хүчингүй болгуулж улмаар урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг хувьчлах асуудлаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад хандан нэхэмжпэгчийн зүгээс холбогдох шийдвэр гаргуулахыг хүсч үндэслэл бүхий өргөдөл хүсэлтийг удаа дараа гаргасан боловч огт хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг хууль тогтоомжийн дагуу хувьчлах шийдвэр гаргахыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад даалгах, эсхүл Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг хууль тогтоомжийн дагуу “А” ХХК-д хувьчлах шийдвэр гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад даалгах, эсхүл Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг хууль тогтоомжийн дагуу хувьчлах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад даалгах гэсэн эдгээр 4 шаардлагын аль нэгээр нь шийдвэрлэж өгнө үү гэснийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай 2012 оны 11 дүгээр сарын 29-ний 6/25 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 1 дүгээрт буй шинэ урт цагаан төсөл гэсэн нь хууль бус байх тул нэхэмжпэгч “А” ХХК-д холбогдох хэсгээр хүчингүй болгуулж, улмаар Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг хувьчлах асуудлаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд болон Нийслэлийн Засаг даргад хандан нэхэмжлэгчийн зүгээс холбогдох шийдвэр гаргуулахыг хүсч үндэслэл бүхий өргөдөл, хүсэлтийг удаа дараа гаргасан боловч огт хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг нэхэмжлэгч “А” ХХК-ийн хуульд заасан эрхийг нь хангасны үндсэн дээр хувьчлах арга хэлбэрийг тодорхойлсон шийдвэр гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад даалгах, мөн Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг хувьчлах асуудлыг хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах гэж тус тус өөрчлөн гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэж 6/25 дугаар тогтоолыг баталсан. Дээрх тогтоолыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3, Концессын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтыг үндэслэн Газар хөдлөлтөд тэсвэрлэхгүй хуучин барилгыг буулгаж орчин үеийн шийдэл бүхий оффис-үйлчилгээний зориулалттай барилга барих зорилгоор “Шинэ урт цагаан төсөл”-ийг орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад оруулан гуравдугаар хавсралтаар баталсан байна.

Концессын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-т заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Т.Б захиралтай “С” ХХК нь Нийслэлийн  өмчийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо худалдааны гудамжинд байрлах Урт цагаан үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг 1998-2007 он хүртэл түрээсийн гэрээний дагуу эзэмшиж ашиглаж байсан. “А” ХХК нь 2008 оноос одоог хүртэл Нийслэлийн өмчийг ямар нэгэн гэрээ хийгээгүй, хууль бусаар ашиглаж эзэмшиж байна. “С” ХХК нь 2000-2001 онд нийт 477.304.107 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас баталгаажуулсан.

Иймд “С” ХХК нь дээр дурдсан нийслэлийн өмчийг нийт 9 жил, “А” ХХК нь 1 жил түрээсийн гэрээний дагуу эзэмшиж ашиглаж ирсэн болно.

“А” ХХК нь дээрх 2, 3 дугаар блокийг дундаа хэсгээр өмчлөгч болохыг хүсч Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн шүүх 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 480 дугаар шийдвэрээр уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сүүлийн зургаан жил уг байрыг ашигласан төлбөр 417.741.992 төгрөгийг гаргуулж, Нийслэлийн өмчийн харилцааны газарт олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 561 дугаар магадлалаар уг шийдвэрийг хэвээр баталсан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу нийслэлийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч байдгийн хувьд Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг шинэчлэн сайжруулан орчин үеийн шийдэл бүхий барилга барих шаардлагын дагуу 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 6/25 дугаар тогтоол гаргасан нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно. Дээрх шийдвэрийн дагуу гаргасан Нийслэлийн Засаг даргын А/341 дүгээр захирамж нь мөн холбогдох хууль тогтоомжид заасан эрх хэмжээний дагуу нийслэлийн өмчийг сайжруулж хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэн таатай нөхцөлийг бүрдүүлэх иргэддээ чиглэсэн шийдвэр гаргасан гэж үзэх тул “А” ХХК-ийн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 158 дугаар шийдвэрээр: “ТИргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн “Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг хувьчлах асуудлаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд болон Нийслэлийн Засаг даргад хандан нэхэмжпэгчийн зүгээс холбогдох шийдвэр гаргуулахыг хүсч үндэслэл бүхий өргөдөл, хүсэлтийг удаа дараа  гаргасан боловч хариу өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох нэхэмжпэлийн энэ шаардлагыг хангаж,

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3, Концессын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 10 дугаар зүйлийн 10.2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/25 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 1 дүгээрт буй Шинэ урт цагаан төсөл гэсэн нь хууль бус байх тул нэхэмжпэгч “А” ХХК-д холбогдох хэсгээр хүчингүй болгуулах, Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Б-ийн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/341 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 2-т буй Шинэ урт цагаан төсөл гэсэн хэсгийг хүчингүй болгуулах буюу илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 2013 оны 04 дүгээр сарын 04-нд өдөр тутмын хэвлэлээр зарласан УБ2012/6-25-4 дугаар бүхий Монгол Улсын болон гадаадын этгээд, түүний нэгдлийг “Шинэ урт цагаан төсөл”-ийн зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах” төрлөөр гүйцэтгэх концесс олгох уралдаант шалгаруулалт зарлах тухай шийдвэр буюу зарыг хүчингүй болгуулах,

Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг нэхэмжпэгч “А" ХХК-ийн хуульд заасан эрхийг нь хангасны үндсэн дээр хувьчлах арга хэлбэрийг тодорхойлсон шийдвэр гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад даалгах, дээрх 4 шаардлагын аль нэгээр шүүх нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэвэл шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаас хойш 3 сарын дотор “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусын хувьчлалын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад даалгах гэсэн нэхэмжпэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Г давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэр нь бүхэлдээ шүүхийн шийдвэрт тавигдах наад захын шаардлага хангаагүй байх бөгөөд хууль зөрчиж бичигджээ.

1.Шүүхийн шийдвэр нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй гарсан байх бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэн хууль зүйн үндэслэл гаргалгаа гаргах үүргээ хөсөрдүүлэн, ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжпэгчийн зүгээс анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ дур зоргоор хандсан гэж үзэхэд хүргэж байна.

  1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлалгүйгээр, нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх уг хэрэгт дур зоргоор хандсанаас гадна хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж нэхэмжлэгч тал дүгнэж байна.
  2. Анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжпэгчийн нэхэмжпэлийн шаардлагын агуулгыг болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг огтхон ч тусгаагүй төдийгүй хэргийн үйл баримтыг үнэлж дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн дээрх шийдвэр үндэслэлгүй гэдгийг харуулаад зогсохгүй шүүх анхнаасаа уг хэрэгт хэт нэг талыг барьсан болох нь шүүхийн шийдвэрээс тодорхой болсон.
  3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гаргасан үндэслэгээ дүгнэлт нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлж, дүгнэлгүйгээр шийдвэрлэсэн болохыг харуулж байна.
  4. Нэхэмжпэгчийн зүгээс анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийн хууль зүйн бусад үндэслэлийг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй гаргах болно. Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 158 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгөхийг хүсч байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжпэгч “А” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 291-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагаа 2013 оны 10 дугаар сарын 29[1] [2], 2013 оны 11 дүгээр сарын 11[3], 2013 оны 12 дугаар сарын 26[4], 2014 оны 03 дугаар сарын 24[5]-д тус тус нэмэгдүүлж, өөрчилсний эцэст “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах тухай” Нийслэлийн Засаг дарга Э.Бат- Үүлийн 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/341 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 2-т буй нэхэмжпэгч “А” ХХК-д хамаарах хэсгээр хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас 2013 оны 04 дүгээр сарын 04-нд өдөр тутмын хэвлэлээр зарласан УБ2012/6-25-4 дугаар бүхий Монгол Улсын болон гадаадын этгээд, түүний нэгдлийг “Шинэ урт цагаан төсөл”-ийн “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх”, “Зураг төсөл боловсруулах-өмчлөх-ашиглах” төрлөөр гүйцэтгэх концесс олгох уралдаант шалгаруулалт зарлах тухай шийдвэр буюу зарыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хувьчлалын жагсаалтаас хасах тухай” 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/49 тоот тогтоолын хавсралт болох “Хувьчлалын жагсаалтаас хасах аж ахуйн нэгж, барилга байгууламжуудын жагсаалт”-ын Хоёрын 3-т Урт цагаан үйлчилгээний төв гэснийг нэхэмжлэгч “А” ХХК-д холбогдох хэсгээр хүчингүй болгуулах, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” 2012 оны 11 дүгээр сарын 29-ны 6/25 тоот тогтоолын 3-р хавсралтын 1 дүгээрт буй “Шинэ урт цагаан төсөл” гэсэн нь хууль бус байх тул нэхэмжлэгч “А” ХХК-д холбогдох хэсгээр хүчингүй болгуулах, “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг хувьчлах асуудлаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад хандан нэхэмжпэгчийн зүгээс холбогдох шийдвэр гаргуулахыг хүсч үндэслэл бүхий өргөдөл, хүсэлтийг удаа дараа гаргасан боловч огт хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг нэхэмжпэгч “А” ХХК-ийн хуульд заасан эрхийг нь хангасны үндсэн дээр хувьчлах арга хэлбэрийг тодорхойлсон шийдвэр гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад даалгах, “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг хууль тогтоомжийн дагуу хувьчлах ажлыг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах гэсэн нийт 7 шаардлага бүхий нэхэмжпэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаас “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг нэхэмжлэгч “А” ХХК-ийн хуульд заасан эрхийг нь хангасны үндсэн дээр хувьчлах арга хэлбэрийг тодорхойлон шийдвэр гаргаж, хувьчлах ажпыг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад даалгах”, “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хувьчлалын жагсаалтаас хасах тухай” 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/49 тоот тогтоолын хавсралт болох “Хувьчлалын жагсаалтаас хасах аж ахуйн нэгж, барилга байгууламжуудын жагсаалт”- ын Хоёрын 3-т Урт цагаан үйлчилгээний төв гэснийг нэхэмжпэгч “А” ХХК-д холбогдох хэсгээр хүчингүй болгуулах" гэсэн нэхэмжпэлийн шаардлагуудыг огт шийдвэрлэлгүй орхигдуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, мөн зүйлийн 72.3-т “тодорхойлох хэсэгт нэхэмжпэлийн шаардлагын агуулга, хариуцагч, ... тайлбар, ... тусгана”, 72 дугаар зүйлийн 72.4-т “Үндэслэх хэсэгт захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана” гэж заасан байхад шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт нэхэмжпэлийн шаардлагын агуулга, нэхэмжпэлийн шаардлага тус бүрт өгсөн хариуцагчийн тайлбарын агуулга зэргийг тусгаагүй, мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжпэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ ямар нотлох баримтыг үнэлж, хууль зүйн дүгнэлт хийж байгаа талаар тусгаагүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх талаар тодорхой заасан байхад шүүх энэ үүргээ хэрэгжүүлээгүй, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжпэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, маргаан бүхий дээрх захиргааны актуудыг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, түүнд тулгуурлан дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

Тухайлбал, “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн барилгыг “А” ХХК- ийн түрээсэлдэг хэсгээр салган хувьчилж болох эсэх, түүнчлэн “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн барилгыг ямар учраас концессын зүйлийн жагсаалтад оруулж, концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулж, концесс олгох уралдаант шалгаруулалт зарлах тухай шийдвэрийг гаргасан талаар шийдвэрлэхдээ Концессын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Нийслэлийн Засаг дарга концессын зүйлийн талаар судалгаа хийж, санал боловсруулан, нийтэд мэдээлсэн эсэх, концессын зүйлийн жагсаалтын төслийг бэлтгэж Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулсан эсэх, концессын зүйлийн талаарх саналаа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлэхээс өмнө тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөрөнгө оруулалтын болон эдийн засгийн хөгжпийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авах зэрэг тус хуулийн 9 дүгээр зүйлд заасан концессын зүйлийн жагсаалт боловсруулахтай холбоотой үүргийг Нийслэлийн засаг дарга хэрэгжүүлсэн эсэх, мөн хуулийн 6.2.4-6.2.6, 6.2.8-6.2.10-т заасан концессын талаарх Эдийн засгийн хөгжпийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх хэрэгжсэн эсэх, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус хуульд заасан журмын дагуу орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг баталсан эсэх, концесс олгох шийдвэр гаргаж, гэрээ байгуулах эрхийг мөн хуулийн 6.2-т заасан байгууллагад олгосон эсэх, түүнчлэн концесс олгох уралдаант шалгаруулалт зохион байгуулах, уралдаант шалгаруулалтыг зарлах асуудлыг мөн хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан журмын дагуу зохион байгуулсан эсэхтэй холбоотой хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хуулийн шаардлага хангуулан бүрдүүлж, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Ийнхүү дээрх байдлаар анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 158 дугаар шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5

дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

[1]1 дүгээр хавтас хэргийн 01-05 дахь тал

[2] 2 дугаар хавтас хэргийн 25-26 дахь тал

[3] 2 дугаар хавтас хэргийн 65 дахь тал

[4] 2 дугаар хавтас хэргийн 176-177 дахь тал

[5] 2 дугаар хавтас хэргийн 242-243 дахь тал