Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/89

 

 

 

 

 

 

 

    2022          01           17                                        2022/ШЦТ/89

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                  

                                 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Н.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г-д холбогдох 2108 00000 1765 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамжны ***********оотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Мон-Лаа 1 дүгээр гудамжны *** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй,

Боржигон овогт ********* /РД:МФ9602****************/.

 

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Н.Г- нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Мон-Лаа 1 дүгээр гудамжны 32б тоот хашааны гадна талд иргэн ******** тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “Машинд дуу тавьж чанга дуу чимээ гаргалаа” гэх шалтгаанаар зодож, бие мах бодид нь “баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын угалзад зулгаралт” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1211 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч *************н хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.    

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

                

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд, дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

            1. Прокуророос шүүгдэгч Н.Г- нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Монлаа 1 дүгээр гудамжны *********тоот хашааны гадна талд иргэн ************** тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “Машинд дуу тавьж чанга дуу чимээ гаргалаа” гэх шалтгаанаар зодож, бие мах бодид нь “баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын угалзад зулгаралт” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар **************цагаатгахаар шүүх шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн 2108 00000 1765 дугар хэрэгт дараах нотлох баримт цугларчээ. Үүнд:      2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шөнийн 04 цагт Сонгинохайрхан дүүрэг 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн **************** бусдад зодуулсан” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6 тал)

            3. Хохирогч ****************н “...Би найз ************* гэх хүнтэй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах засварын газарт 0.5 литрийн 2 шил архи хувааж уусан. Манай найз ************* намайг хүргэж өгнө гээд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ...гудамжинд хүлээж бай гэж хэлсэн. Намайг гудамжинд хүлээж байхад танихгүй хүн ирээд “Машинд хөгжим тавилаа” гээд уурлаад миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Би хэн нэгнийг зодож цохисон зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 10-11 тал)

- Хохирогч *********** дахин өгсөн “...Энэ шөнө би танил дүү ***************нарын хамт байсан. Тэгээд танихгүй айлын хашааны гадаа машин дотор хөгжим сонсоод сууж байсан чинь танихгүй 2 эрэгтэй гарч ирээд “Хөгжмөө багасга” гэж хэлэхээр нь за гээд байж байсан чинь удалгүй би машины гадна ганцаараа зогсож байхад өмнө гарч ирсэн 2 залуу дахин гарч ирээд “Машиныхаа хаалгыг хүчтэй хаагаад байна” гэхээр нь би “Ямар сүртэй юм бэ, одоо явлаа” гэсэн чинь туранхай нь түрүүлээд миний нүүр рүү гараараа 2 удаа цохихоор нь би газар унасан чинь миний нүүр рүү өшиглөөд байсан. Машинаас манай хоёр дүү бууж ирээд болиоч гэсэн чинь манай хоёр дүүг тэр хоёр залуу цохиод маргалдсан. ...Тухайн үед миний хамар руу цохисон болохоор хамар, нүд хавдсан байсан. Ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Эмчилгээний зардалд нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 тал)

4. Яллагдагчаар *************** мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн “...“...2021 оны 11 сарын 16-ны шөнө 00 цагийн орчимд манай гэрийн гадаа буюу Сонгинохайрхан дүүрэг 40 дүгээр хороо, **************тоот хашааны гадна танихгүй 3 залуу машиндаа чанга дуу чимээ гаргаад байсан. Манай ээж тусдаа гэрт байдаг ба тухайн үед биеийн байдал нь муу байсан болохоор би найз *****************хамт гараад тэр залуучуудад хандаж “Шөнө болсон байна. Унтаж амрах гээд байна. Бас өвчтэй хүн байгаа болохоор дуу чимээгээ болиорой” гэж хэлсэн чинь за явлаа гэхээр нь найз *********** хамт буцаад гэртээ орсон. Гэтэл 02 цагийн орчимд дахин хашааны гадаа машины дуу чанга сонсогдоод байхаар нь гараад машиных нь цонхыг тогшоод “Дуу чимээгээ боль л доо” гэсэн чинь машинаас нэг залуу бууж ирээд миний нүүр рүү нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд намайг тэр залуу хөлнөөс тэврээд газарт унагаасан. Машинаас өндөр залуу бууж ирээд манай найз *********** рүү дайраад, намайг чулуугаар цохих гээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

5. Гэрч *********** /шүүгдэгч ************* найз гэх/ “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны орой 23 цаг өнгөрч байсан байх би найз *********гэрт нь байж байсан чинь хашааных нь гадна машин ирээд зогссон байсан. Тэр машинаа асаах гээд машин нь асахгүй байхаар нь асааж өгөх үү гэсэн чинь “Зүгээр, бензин дуусчихлаа” гэсэн. ************ “Манай гэрт настай, өвчтэй хүн байгаа шүү. Бага шуугилдаарай” гэж хэлээд гэртээ орсон. Гэтэл 02 цагийн орчимд хашааны гадна машиных нь дуу чанга сонсогдоод байхаар нь дахин гараад машиных нь цонхыг тогшоод “************ боль. Хүмүүс амрах гээд байна” гэсэн чинь жолоочийн эсрэг талаас танихгүй эрэгтэй бууж ирээд ***********үүр хэсэгт нь 1 удаа цохихоор нь би салгасан. Бас машины араас нэг эрэгтэй бууж ирээд ***********цохих гээд байхаар нь би очоод салгасан. ********** тэр залууг нэг удаа нүүрэн тус газарт нь цохисон. ...Тухайн залуучууд айлын хашааны урд ирж зогсоод шөнийн цагаар дуу чимээ ихээр гаргаад байсан. Эхний удаа сануулж хэлсэн, гэтэл дахин машиныхаа дууг чангаар тавиад, бас архи ууж байхаар нь ойлгуулаад хэлэх гэж байхад шууд цохиод авсан. Намайг сүүлд машинаас бууж ирсэн залуу хэд хэд цохисон. Гэхдээ надад гомдол санал байхгүй....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 хуудас)

6. Гэрч **************** дүү гэх/ “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө ах ************* хамт найзынх нь гэрийн гадаа машинтай, машины бензин дууссан болохоор дулаахан гээд машин дотор байж байсан чинь тэр айлын хашаанаас хүн гарч ирсэн, би найз *************** хамт машин дотроо сууж байсан. ************* ах гадаа тэр хүнтэй уулзаад байсан. Тэр хүн “Машиныхаа хаалгыг чанга хаалаа” гэж хэлсэн гэсэн. Тэгээд найз ***************** нарын хамт байж байтал дахин хашаанаас хүн гарч ирээд машины хаалга тогшоод, чанга цохиод байхаар нь ************** ах ганцаараа гараад маргалдаад байхаар нь би машинаас буусан чинь 2 залуу байж байсан. ************** ахыг туранхай өндөр нь нүүр рүү нь хэд хэд цохиод авсан. Би очоод салгасан чинь намайг намхан бандгар нь цохиод, нүүр рүү өшиглөсөн чинь миний хамар хавдчихсан юм. ************** ахыг газар унагаагаад бас цохиод байх шиг байсан. Би цохиулаад нэгтэй нь зууралдаад байж байсан болохоор сайн харж чадаагүй. ...Тухайн үед хамарын хажууд шалбарсан байсан. Гэхдээ би өөрөө гомдолгүй юм чинь гээд цагдаа дуудсан өдөр мэдүүлэг өгөөгүй юм. Одоо шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 хуудас)

7. Гэрч ************* “...Би хүүгийнхээ хашаанд тусдаа гэрт амьдардаг юм. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой 00 цагаас хойш байх хашааны гадаа хөгжим чанга сонсогдоод байхаар нь гараад харахад хашааны гадна машин зогсож байсан. Буцаад гэртээ ороод цагдаад дуудлага өгье гэж бодоод байж байтал, хашааны гадаа хүмүүс маргалдаад байхаар нь гараад харсан чинь манай хүү ******* тухайн машинтай хүмүүстэй маргалдаад байж байхаар нь хашааны гадаа гартал ********машины цонхыг тогшсон чин онгойлгохгүй байсан. Тэгээд машинаас нэг залуу ууж ирээд Гомбын нүүр рүү нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь **********буцаагаад тэр залуугийн нүүр рүү нь 1 удаа цохиод, тэр хоёр зууралдаж, ноцолдоод газарт унасан чин хамт байсан хүмүүс нь салгасан. Манай хүү болон найз нь бас машинд дотор байсан 3 залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 хуудас) хавтаст хэрэгт цугларчээ.

 

9. Дээрх хэрэгт цугларсан баримтад тулгуурлан болсон үйл явдлыг сэргээн дүрсэлбэл: Хохирогч *************** нар нь Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Мон-Лаа 1 дүгээр гудамжны ************тоот хашааны гадна гудамжинд машин дотроо шөнийн цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн шүүгдэгч Н.Г- 32 тоотоос гарч ирэн “машинд хөгжим тавилаа, манайд өвчтэй өндөр настай хүн байгаа тул бага шуугилдаарай” гэж шаардлага тавьсан болох нь цагдаагийн байгууллагад шөнийн 04 цагт дуудлага хүлээн авсан тэмдэглэл болон хохирогч, шүүгдэгч, гэрч хэн аль нь үйл баримтыг хоорондоо зөрүүгүй мэдүүлсэн болно.

Нотлох баримтуудыг харьцуулан шинжлэх, бусад нотлох баримттай харьцуулах аргаар шалгаж, үнэлж үзэн хэргийн бодит байдлыг тогтооход шүүгдэгч Н.Г- нь хохирогчийн сууж байсан машины цонхыг “Шөнө болсон байна, унтаж амарч байна” гэсэн шалтгаанаар чанга тогшсон, хохирогч Р.Эрдэнэбаяр машинаас бууж очоод маргалдсан, мөн *************** нүүрэн тус газар түрүүлж цохисон, шүүгдэгч Н.Г- хохирогч ********* нүүрэн тус газар зөрүүлээд цохисон, хамт зууралдсан, ноцолдсон газар унасан болох нь гэрч **************“...02 цагийн орчимд хашааны гадна машиных нь дуу чанга сонсогдоод байхаар нь дахин гараад машиных нь цонхыг тогшоод “Чимээгээ боль. Хүмүүс амрах гээд байна” гэсэн чинь жолоочийн эсрэг талаас танихгүй эрэгтэй бууж ирээд Г********* нүүр хэсэгт нь 1 удаа цохихоор нь би салгасан....” гэсэн мэдүүлэг, гэрч ********** “...дахин хашаанаас хүн гарч ирээд машины хаалга тогшоод, чанга цохиод байхаар нь ********ах ганцаараа гараад маргалдаад байхаар нь би машинаас буусан чинь 2 залуу байж байсан. ********ахыг туранхай өндөр нь нүүр рүү нь хэд хэд цохиод авсан...” гэсэн мэдүүлэг, гэрч ************машины цонхыг тогшсон чин онгойлгохгүй байсан. Тэгээд машинаас нэг залуу ууж ирээд Гомбын нүүр рүү нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь ********** буцаагаад тэр залуугийн нүүр рүү нь 1 удаа цохиод, тэр хоёр зууралдаж, ноцолдоод газарт унасан чин хамт байсан хүмүүс нь салгасан...” гэсэн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн.

10. Харин шүүгдэгч ********дээрх үйлдлийн улмаас хохирогч ********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11449 “...Р***********н биед баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын угалзад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 хуудас)-ээр нотлогдож байна.

 

11. Шүүхээс хохирогч **************** үйлдэл нь өөрийн амь нас эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй боловч нийгэмд ашигтай үйлдэл гэж дүгнэсэн. Тодруулбал: Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болно.

Учир нь аргагүй хамгаалалтын асуудал нь Монгол Улсын эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын институтэд чухал байр суурийг эзэлдэг төдийгүй нийгэмд аюултай довтолгооноос хамгаалах талаар Эрүүгийн хуулиар тогтоож зөвшөөрсөн хүний эрх юм аа.

Нөгөөтэйгөөр шүүгдэгч Н.Г- нь өөрт нь халдсан халдлага нэгэнт эхэлсэн, үргэлжилж байхад аргагүй хамгаалалтын үйлдэл хийсэн байх ба халдлага бодитой эхлээгүй, эсхүл довтолгоо нь төгссөн үед үйлдэл хийсэн байдал тогтоогдоогүй болно. Шүүхээс аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ шүүгдэгч *************үйлдэл санаатай өдөөн хатгалтын шинжийг агуулж, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлээгүй гэж үзсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.30 дахь заалтад зааснаар “шөнийн цаг" гэж тухайн өдрийн 22.00 цагаас дараа өдрийн 06.00 цаг хүртэлх хугацааг ойлгохоор заасан бөгөөд хохирогч ******** үйлдэл шөнийн цагт хамаарах бөгөөд шүүгдэгч *********** үйлдэл хууль ёсны шаардлага болохыг дурдах нь зүйтэй.

10. Иймд улсын яллагчийн шүүгдэгч ***********үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт үндэслэлгүй бөгөөд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүх дүгнээд, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих” гэж заасны дагуу хохирогч  *************** эрүүл мэндэд учирсан хохирлын талаар хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.

 

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дах хэсэг, 36.6, 36.9 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч ********************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ************* цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Н.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч **************н хохирлын талаарх асуудлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ДАШДОНДОВ