Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/48

 

 

 

2022          03             16                                                        2022/ШЦТ/48                                       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Н.Я ,

Шүүгдэгч: И.Б  /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Б д холбогдох эрүүгийн 2129002300005 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч И.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 11-ний шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Нүүрс тээврийн авто замын 24 дэх километрт байрлах “Баяжмал ирээдүй” ХХК-ний хашаанаас иргэн Н.Я н эзэмшлийн 47-33 УНИ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг, чиргүүл дээр байсан дизель генератор, компресор зэрэг эд зүйлийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 11.800.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Б д холбогдох эрүүгийн 2129002300005 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Б  мэдүүлэхдээ:

Гаргасан үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна. Одоо 2 хохирогчийнхоо төлбөр мөнгийг ажил хийгээд төлж байгаа. Ийм үйлдэл хийсэндээ харамсаж, захирлаасаа маш их уучлалт гуйж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй гэдгээ амлаж байна гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Я  мэдүүлэг болон тайлбартаа:

 Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тухайн үед манайх 5 хүний бүрэлдэхүүнтэй үйлчилгээ явуулдаг компани байсан. Тогтвор суурьшилтай залуу хүүхэд байгаа. 2020 оны тэг зогсолтод шилжсэн. 8 сарын сүүлээр надтай санамсаргүй байдлаар холбогдсон. Тэгээд би тухайн үед нь чи үнэхээр хэцүү байгаа бол над дээр ирээд ажилла, би чамд 1,000,000 төгрөгийн цалин өгье гэсэн. Би одоо ямар байр суурьтай энд зогсож байгаа вэ гэхээр хохирогч нартай би биеэр очиж уулзсан бөгөөд утсаар ч гэсэн “та надад итгээд гомдолгүй, хохиролгүй” гэвэл би энэ хүнийг ажлын байраар хангаад цалингаар нь хохирлыг 100% барагдуулж өгье гэсэн. Хэрвээ энэ залуу хорих ял аваад явбал энэ хүүхдийн араас явах хүн надаас өөр хүнгүй, түүнд нэг ширхэг сэтэрхий аяга ч байхгүй. Хохирогч нар манай байгууллагын гишүүн байгаа бөгөөд сааралаа надад итгэж байгаа. Энэ залуу засарч залраад, зөв иргэн байгаад, өрх гэрийн эзэн болж, үр хүүхдийн эцэг болоосой гэж хүсэж, түүнд би тусалъя гэж шийдсэн. Нэмж хэлэхэд мөрдөн шалгах бүх хугацааны зардлыг өөрөөсөө гаргасан. Бид хоёр хүнд үеийг хамтдаа туулсан. Түүнд гэр орон байхгүй учраас тэрээр гадаа хүртэл хонож байсан. Түүнд хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгвөл түүнийг би ажил хөдөлмөр эрхлүүлээд хохирогч нарыг хохиролгүй болгохыг хичээнэ, хэцүү гэхдээ би хийнэ гэдгээ амлаж байна. Миний хувьд шүүгдэгчээс “Портер машин, дизель генератор, компресороо буцаан авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Я н өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14, 17 дахьтал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Г  өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Б  өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Я н гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Г  өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Г  гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.У  өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Х  өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,

 

-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1000922 дугаартай “Автомашин техникийн үнэлгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 56-60 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд И.Б ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/,

 

-Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 96, 99 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 87-91 дэх тал/,

 

-Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /92-98 дахь тал/,

 

-Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 100-104 дэх тал/,

 

-Эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 107-112, 113-114 дэх тал/,

 

-И.Б ы иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 119, 120, 121-122, 123/,

 

-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 125, 130-131 дахь тал/,

 

-47-33 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтас хэргийн 134-135 дахь тал/,

 

-Шүүхэд иргэний нэхэмжлэгч Д.Гантөмөр, Б.Баясах нарын гаргасан хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

    1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч И.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 11-ний шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Нүүрс тээврийн авто замын 24 дэх километрт байрлах “Баяжмал ирээдүй” ХХК-ний хашаанаас иргэн Н.Я н эзэмшлийн 47-33 УНИ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг, чиргүүл дээр байсан дизель генератор, компресор зэрэг эд зүйлийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Я д 11.800.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Гантөмөрт 2.200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Баясахад 2.000.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

    1. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Я н өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Болдсайхан миний эзэмшлийн 47-33 УНИ улсын дугаартай портер машиныг унаад дээр нь байсан дизель генератор, компрессор зэрэг эд зүйлийг хамт аваад явсан байсан. Тэгээд би Болдсайханы араас олон удаа залгахад утсаа авахгүй, ирдэггүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Г  өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын дундуур Болдсайхан гэж залуугаас 47-33 УНИ улсын дугаартай цэнхэр өнгийн портер машиныг 2.200.000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд тухайн машин нь хулгайд алдагдсан тээврийн хэрэгсэл байсан тул цагдаагийн байгууллагаас хураан авсан. Иймд миний бие тухайн автомашиныг худалдан авч байсан 2.200.000 төгрөгөөр хохирсон тул Болдсайхан гэх залуугаас нэхэмжилж байна... тухайн үед Болдсайхан гэх залуу надад хэлэхдээ “бичиг баримт нь байхгүй, үзлэг оношилгоонд оролгүй удсан учраас дугаар номер нь хасагдчихсан. манай аав надад авч өгч байсан юм, мөнгөний хэрэг гараад хямд зарж байгаа юм” гэж хэлээд надад зарсан... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Б  өгсөн “...намайг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр замд явж байтал манай дүү над руу залгаад "Хямдхан дизель мотор, компрессор байна та авах уу? гэж ярьсан. Тэгэхээр би Болдсайхан гэх хүнтэй холбогдоод би Өмнөговь аймагт байхгүй байна, очиж үзэх боломжгүй байна. Чи манай хүргэний гэрт очоод үзүүлчих" гэж хэлээд Даланзадгад сум Зүүн сайхан 6-13 тоот хаягийг зааж өгсөн. Удалгүй нөгөө Болдсайхан гэх залуу манай дүүгийн гэрт нь очоод 50 дизель мотор, генератор зэргийг үзүүлээд 3.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Манай хүргэн дүү тухайн үед нь асааж шалгаж үзэх гэтэл асахгүй бага зэрэг засвар хийнэ гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би эвдэрхий юм байна, тийм болоод хямд зарах гэж байна хэмээн бодоод доошоо хямдруулж өгөх үү гэхэд 2.000.000 төгрөгөөр зарна өөр доошоо зарах боломжгүй гэж хэлсэн. Тэгээд би хүргэн дүү Ууганбаярын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлээд авахаар болсон. Ууганбаяр миний мөнгийг Болдсайхан гэж залууд өгөөд мөнгөө аваад явсан байсан... тухайн үед Болдсайхан гэх залуу нь миний өөрийн хэрэглэж байсан мотор генератор байгаа юм хулгайн зүйл биш ээ энэ миний иргэний үнэмлэхийн лавлагаа гэж гаргаж өгсөн байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Г  өгсөн “...Тухайн үед шөнийн 02 цагийн үед Болдсайхан манай нөхөр болох Яллагдашгүйн нэр дээр бүртгэлтэй 47-33 УНИ улсын дугаартай, цэнхэр өнгийн портер маркийн автомашиныг асаачихсан замын эсрэг тал руу гараад ирсэн. Тэгэхэд нь би тааралдаад ...“одоо эгчийн дүү согтуу байна, чамд бичиг баримт байхгүй, тийм болохоор явуулахгүй” гэж хэлсэн. Тэгэхэд Болдсайхан “заза би унтраагаад аваачаад тавъя” гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь сэртэл манай нөхрийн 47-33 УНИ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашиныг Болдсайхан унаад явчихсан байсан...уг машины тэвшин дээр нь 650 дизель генератор, машины дугуй засварын компрессор байсан. И.Б  47-33 УНИ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашины хамтаар авч явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

 

-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1000922 дугаартай “47-33 УНИ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл 4.200.000 төгрөг” гэх автомашин, техникийн үнэлгээ /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

 

-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ТХҮ-921/2288 дугаартай “Дизель генератор 6.300.000 төгрөг, компрессор 1.300.000 төгрөг, нийт 7.600.000 төгрөг” гэх хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 58-60 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд И.Б ы яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр...22 цагийн үед Ялагдашгүй ахын эзэмшлийн 47-33 УНИ улсын дугаартай портер машиныг хулгайлж аваад тэвшин дээр нь байсан Дизель генератор, компрессор  зэрэг эд зүйлийг хамт аваад тэр шөнөдөө Өмнөговь аймаг дээр ирээд портер машиныг танихгүй ахад 2.200.000 төгрөгөөр зарсан. Зарахдаа тэр хүнтэй утсаар яриад хямдхан машин авах уу гээд зарчихсан юм. ...тэгээд машиныг зарчихаад дизель генератор, компрессор зэрэг эд зүйлийг мөн танихгүй ахад 2.000.000 төгрөгөөр зарчихсан. Тухайн үед мөнгийг нь ууж идээд дуусгасан...Тэгээд Улаанбаатар хот руу явчихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/ зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч И.Б  нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч И.Б  нь бага боловсролтой хэдий ч Монгол хэл бичиг мэднэ, уншиж чадна, алдаатай бичдэг, хэргийн материалтай бүрэн дүүрэн танилцсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч И.Б ы дээрх үйлдэл буюу хохирогч Н.Я н зөвшөөрөлгүй, түүнд мэдэгдэлгүйгээр нууцаар эд зүйлийг нь өөрийн эзэмшилдээ авч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч И.Б ы үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч И.Б ыг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч И.Б  нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

 

 

 

1.Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Я д учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Хулгайд алдагдсан эд зүйл болох 47-33 УНИ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл, түүний тэвшин дээр нь байсан дизель генератор, компрессор  зэрэг эд зүйл нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Я н эд зүйл болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, автотээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хавтас хэргийн 134 дүгээр тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн  мөрдөгчийн тогтоолоор иргэн Н.Я г хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтас хэргийн 12, 15 дахь тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Я н эд хөрөнгөд нийт 11.800.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1000922 дугаартай шинжээчийн “...Н.Я н эзэмшлийн 47-33 УНИ улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн 2014 онд Монгол Улсад орж ирсэн Портер маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж, 2021-11-15-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 4.200.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэх, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ТХҮ-921/2288 дугаартай шинжээчийн “...Дизель генератор хуучин 6.300.000 төгрөг, компресор хэрэглэж байсан 1.300.000 төгрөг” гэх дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Я н нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн “шүүгдэгчээс Портер машин, дизель генератор, компресороо буцаан авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Я н нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

2. Иргэний нэхэмжлэгч Д.Г  нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Шүүгдэгч И.Б  нь хулгайн эд зүйл болох 47-33 УНИ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг иргэн Д.Гантөмөрт 2.200.000 төгрөгөөр худалдаж, иргэний нэхэмжлэгч Д.Гантөмөрт 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.Г  өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчээс шүүгдэгчид мөнгө шилжүүлсэн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна. /хавтас хэргийн 21-23, 125 дахь тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Д.Гантөмөрийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна. /хавтас хэргийн 18 дахь тал/

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б аас гэм хорын хохиролд 2.200.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Гантөмөрт олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч нь гэм хорын хохирол болох 2.200.000 төгрөгийг шийтгэх тогтоол гарснаас хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

3. Иргэний нэхэмжлэгч Б.Б  нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Шүүгдэгч И.Б  нь хулгайн эд зүйл болох дизель генератор, компрессорыг иргэн Б.Баясахад 2.000.000  төгрөгөөр худалдаж, иргэний нэхэмжлэгч Б.Баясахад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Б  өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчээс шүүгдэгчид мөнгө шилжүүлсэн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна. /хавтас хэргийн 25-26, 130-131 дэх тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Б.Баясахыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна. /хавтас хэргийн 24 дэх тал/

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б аас гэм хорын хохиролд 2.000.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Баясахад олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч нь гэм хорын хохирол болох 2.000.000 төгрөгийг шийтгэх тогтоол гарснаас хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч И.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 11-ний шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Нүүрс тээврийн авто замын 24 дэх километрт байрлах “Баяжмал ирээдүй” ХХК-ний хашаанаас иргэн Н.Я н эзэмшлийн 47-33 УНИ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг, чиргүүл дээр байсан дизель генератор, компресор зэрэг эд зүйлийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Я д 11.800.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Гантөмөрт 2.200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Баясахад 2.000.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж, шүүгдэгч И.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шийдвэр гүйцэтгэх газрын баталсан ажлын байранд эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч И.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч И.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бд 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч И.Б д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шийдвэр гүйцэтгэх газрын баталсан ажлын байранд эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б аас гэм хорын хохиролд 2.200.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Гантөмөрт, гэм хорын хохиролд 2.000.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Баясахад тус тус олгохоор, шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч нарт гэм хорын хохирлыг шийтгэх тогтоол гарснаас хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Я  нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч И.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч И.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ДАВААНАРАН