Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 984

 

 

 

 

 

 

 

 

А.П-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч А.П-ын өмгөөлөгч Д.Батбаяр, З.Цэнгэнбаяр,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1177 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан давж заалдах гомдлоор А.П-д холбогдох эрүүгийн 1806009080753 дугаартай хэргийг 2018 оны Юдугаарсарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн А-ы П,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 659/а дугаар -аслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хзсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 322 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зазонаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2005 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр суллагдсан,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 769 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэххэсгийгжурамлан 17.3дугаарзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 163 дугаар магадлалаар 2 жилийн хугацаагаар хорих ял болгож хөнгөрүүлэн өөрчилсөн;

Шүүгдэгч А.П- нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын орчим иргэн  т өөрийгөө ""Монгол банк"-нд ажилладаг, 15 тэрбум төгрөгийн тендерийн зээл гаргаж өгнө" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 34.500.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.П-ыгзохиомол оайдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.П-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 769 дүгээр шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас, эдлээгүй үлдсэн 9 сарын хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, А.П-ын бүгд биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 9 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан    хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.П-ын цагдан хоригдсон 455 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх өнгийн тэмдэглэлийн дэвтрийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан А.П-аас нийт 36.040.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.У-т олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:"... А.П- нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 769 дугаартай тогтоолоор 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 163 дугаар магадлалаар дээрх хорих ялыг багасгаж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Энэ магадлал хүчин төгөлдөр байгаа. А.П- нь ял эдэлжбайхдаа шинээр гэмт хэрэг үйлдээгүй, ял шийтгэл авахаас өмнө буюу 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарыг хүртэлх хугацаанд хохирогч Б.У-т хохирол учруулсан байдаг. А.П-ын холбогдсон дээрх нэг төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно" гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд 2 шийтгэх тогтоолоор ял оногдуулсан. Энэ тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй юм. Учир нь гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд 2 шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул А.П-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхэд дээр дурдсан аргыг хэрэглэх үндэслэлгүй юм. Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг "Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно" гэж зохицуулсан.

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхээр хянан шийдвэрлэгдэн 2 өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчилан тогтоогоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1177 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.П-д холбогдох хэргийг түдгэлзүүлж өгнө үү. Шүүгдэгчийн хувийн байдлаас үзэхэд дээрх төрлийн гэмт хэрэгт хэд хэдэн удаагийн ял шийтгэл эдэлж байсан нь харагддаг.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Д.Батбаяр өмгөөлөгчтэй санал нэг байна. Шинэ Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд "...эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ..." гэж заасан байдаг. А.П- нь 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарыг хүртэлх хугацаанд, мөн 2013 оны 7 дугаар сарын 30, 2013 оны 12 дугаар сард үйлдсэн гэх залилангийн 3 үйлдэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд сайн тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Хэрэгт авагдсан "Хаан банк"-ны депозит дансны хуулга /хх-11/, хохирогч Ууганбаяр 4.780.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /хх-14/-аас харахад хохирлын хэмжээ хүрэхгүй байна. А.Сайнбаяр прокурор 34.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэж бичиж яллах дүгнэлтүйлдсэн, анхан шатны шүүхийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэхзахирамж/хх-131/-д 34.500.000 төгрөгийг залилсан гэж бичсэн хэдий ч шүүх хуралдаанаар 36.040.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, яллагдагчийг шүүхэд шилжлүүлсэн захирамжид тусгасан үнийн дүнгээс 1.540.000 төгрөгийн зөрүүтэйгээр шийдвэрлэсэн. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолоор А.П-д 4 жилийн хорих ял оногдуулсан байдаг. Тэгэхээр тухайн үед цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан тул 2017 оны 7 дугаар сард гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй байгаа. Иймд эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдэг үндэслэлээр хэргийг буцааж өгнө үү.” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: "Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж байгаа бол яг ямар зүйл, заалтыг хэрэглэж шийдвэрлэхийг өмгөөлөгч нар тодорхой хэлсэнгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэлэх гээд байх шиг байна гэж ойлгож байна. Гэхдээ энэ зүйлд заасан 4 нөхцөлд хамаарахгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "...ялтан ял эдэлж байхдаа..." гэсэн үг байхгүй, харин "...ял эдэлж дуусахаас өмнө..." гэж бичигдсэн байдаг. А.П- гэм буруугийн асуудалд нэг ч удаа маргаагүй, өөрөө хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд хохирол төлөхөөр завсарлага авсан байдаг. Яллах дүгнэлтэд хохирлын үнийн дүн техникийн алдаатай бичигдсэн. Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр А.П-ыг 2017 оны 3 сараас 7 дугаар сар хүртэлх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж он, сарыгтодорхойлсон. А.П-д ял шийтгэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1177 дугаар шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх нь зүйтэй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

А.П- нь 2013 онд үйлдсэн, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн 3 удаагийн үйлдэлдээ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 769 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 163 дугаартай магадлалаар 2 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдэлж байна.

Уг ялаа эдэлж байх хугацаанд ялтан А.П-ын ял шийтгүүлэхээсээ өмнө 2017 оны 3 дугаар сард иргэн Б.У-ыг залилан мэхэлсэн гэх үйлдэл илэрч, уг үйлдэлдээ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 769 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгжурамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 9 сарын хугацаагаар тогтоожээ.

Шүүгдэгч шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул А.П-д оногдуулах ялуудыг нэгтгэхэд уг аргыг хэрэглэх боломжгүй, мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 27-нд 769 дугаартай шийтгэх

Түүнчлэн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяр яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгчийг "...34.500.000 төгрөгийг авч залилсан..." гэж бичсэн боловч тогтоох хэсгийн 1 дэх заалтад "...36.040.000 төгрөгийг авч залилсан...." гэж хохирлыг илт зөрүүтэй тогтоож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь ойлгомжгүй, анхан шатны шүүх ч мөн энэ талаар тодорхой дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн байх тул энэ талаар анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1177 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.П-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээр хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
  2. Хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцтэл А.П-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

                                                ШҮҮГЧИД                                         Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ