| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2022/0047/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/52 |
| Огноо | 2022-03-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/52
2022 03 25 2022/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхбаяр,
Шүүгдэгч: Ч.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Мд холбогдох эрүүгийн 2229000060016 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ч.Мнь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр жолоодох эрхгүй үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн замын хөдөлгөөнд оролцохдоо Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээврийн автозамын 00 цэгт зогсож байсан 09-05 ӨМЕ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг 61- 59 УБД дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээврийн автозамын 00 цэгт зогсож байсан 09-05 ӨМЕ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас 61-59 УБД дугаартай тээврийн хэрэгслийг зорчигч Б.Эрдэнэпүрэвийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М холбогдох эрүүгийн 2229000060016 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М мэдүүлэхдээ:
Би хийсэн хэргээ хүлээж байгаа. Ажиллаж байгаа ажил маань Улаанбаатар хотод явагдаж байгаа тул түүнийг үндэслэн шийдвэр гарахдаа тэр тухай харгалзаж үзнэ үү гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхбаяр гаргасан тайлбар дүгнэлтдээ:
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон. Бид нар гэм буруу дээр маргаагүй. Шүүгдэгч Ч.Мнь учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан. Зарим хохирогч нар нь өөрсдөө гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мэдүүлэгтээ дурдсан. Эдгээр хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг үндэслээд мөн Ч.Мнь эрхэлсэн тодорхой ажилтай, энэ ажил нь зайлшгүй Улаанбаатар хотод ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Тэгэхээр улсын яллагчийн ялын саналтай санал нэг байна. Гэхдээ зорчих эрхийг 6 сараар хязгаарлаж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн шүүх шийдвэр гаргахдаа ажил байдлын онцлог харгалзан үзэж шийдвэрээ гаргана байх гэж бодож байна гэв.
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл утсаар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-22 дахь тал/,
-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан магадлагаа /хавтаст хэргийн 23 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Майнбаярын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Амарбатын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32, 118 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрдэнэпүрэвийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батжаргалын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Майнбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44, 46 дахь тал/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Энхтөрийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,
-2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/,
-“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 626, 627 дугаартай “Автомашины техникийн үнэлгээний тайлан” гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 52-55, 59 дэх тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дугаартай “Хүний биед хийсэн шүүх шинжилгээ” /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,
-Хохирогч Б.Эрдэнэпүрэвийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хавтаст хэргийн 69-76 дахь тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны 315, 316 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 80-82, 85-87 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ч.Мягмарсүрэнгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 100-101 дэх тал/,
-Ч.Мягмарсүрэнгийн хөлсөөр ажиллах гэрээ, тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа бүртгэлийн лавлагаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 102-103, 108, 109-111, 130-131, 132, 136-138 дахь тал/,
-Шүүгдэгч Ч.Мийн жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 119 дэх тал/,
-Ажил гүйцэтгэх гэрээ, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулсан баримт /хавтаст хэргийн 119, 121-123 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Майнбаярын хүсэлт /хавтаст хэргийн 123 дахь тал/,
-“Портер” маркийн 09-05 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Б.Оюунцэцэгийн гаргасан тодорхойлолт /хавтаст хэргийн 146-147 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Ч.Мнь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 61-59 УБД улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээврийн автозамд хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээврийн автозамын 00 цэгт зогсож байсан 09-05 ӨМЕ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас 61-59 УБД улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Б.Эрдэнэпүрэвийн биед “баруун шилбэ, шаант ясны хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулж “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-22 дахь тал/,
-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан магадлагаа, магадлагаагаар “Ч.Мнь 2.26 хувийн согтолттой” гэх тэмдэглэлтэй /хавтаст хэргийн 24 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Майнбаярын өгсөн “...Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Тийм учраас ямар нэгэн гомдол санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ портер машиныг манай эгч Оюунсүрэн надад авч өгсөн юм. Энэ тээврийн хэрэгсэл одоо миний хөрөнгө байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Амарбатын өгсөн “...Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрдэнэпүрэвийн өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн найз Ч.Мийн хамтаар 1 шил архи хувааж уусан, ууж дуусгаад бид 2 тухайн үйл ажиллагаа бүтээн байгуулалт явагдаж буй “2” гэх нэртэй том ачааны машинууд цуглардаг газар руу тамхи авахаар 15 цагийн үед хөдөлсөн. Тухайн үед найз Ч.М“Сэрүүн” ХХК-ийн эзэмшлийн 61-59 УБД улсын дугаартай “Портер” маркийн машиныг согтуу жолоодон явж байгаад гэнэт яг юунаас болж осолдсон талаар би мэдэхгүй байна. Гэнэт л машин осолдож, миний баруун хөл хугарч Улаанбаатар хот ГССҮТ рүү явж байсан. Тус тээврийн хэрэгслийг яг хэн хэн унадаг байсан талаар би сайн мэдэхгүй байна. Тухайн осол болохоос өмнө тус тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг шалгаагүй. Осол болох үед тус тээврийн хэрэгсэл дотор Ч.Мбид хоёр, хоёулахнаа явж байсан. Тус тээврийн хэрэгсэл хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар би мэдэхгүй байна. Ямар шалтгааны улмаас тухайн осол гарсан талаар би сайн мэдэхгүй байна. Ч.Мбид 2 хамт 1 шил архи хувааж уусан. Миний баруун хөл өвдөгний доод хэсгийн баруун яс, савхан ясны дээгүүр доогуур хугарсан. Нийт баруун хөл 3 хэсгээрээ хугарсан. Одоо хэвтрийн байдалтай байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Майнбаярын гэрчээр өгсөн "...Би тэр өдөр ганцаараа Орон нутгийн Таван Толгойн 8 дугаар амнаас өөрийн эзэмшлийн 09-05 ӨМЕ улсын дугаартай Портер машинаар нүүрс ачихаад буцаж яваад нүүрсний амны 00 цэг дээр очоод замын хажуу тал буюу баруун гар тал руугаа гараад түр зогссон би арын машинаа хүлээгээд зогссон юм ...Би замаас гараад замын хөвөө тал руугаа зогссон байсан...Миний машины зүүн хойд талын булан руу мөргөсөн...Тэр Портер машин хоёр хүнтэй явж байсан. Тэр хоёр хүн архи уучихсан нэлээн их согтуу байсан. Энэ миний төрсөн эгч байгаа юм. Оюунсүрэн эгч надад энэ Потрер машиныг худалдаж авч өгсөн юм. Тийм болохоор энэ машин миний хөрөнгө байгаа юм. Би өөрийн нэр дээрээ шилжүүлж амжаагүй байсан юм...Би ямар тэмдэг байсан талаар анзаарч сайн хараагүй тэр хавьд олон тооны Нүүрс тээврийн машинууд ар араасаа цувраад зогссон байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй зүгээр байгаа. Тухайн үед би машиндаа сууж байсан юм... Тухайн үед Мягмарсүрэн гэдэг хүн Портерийг барьж явсан. Энэ хүн тухайн үед хар шар өнгийн малгайтай цамцтай, хөх өнгийн ажлын өмдтэй, шар өнгийн ажлын үдээстэй гуталтай явж байсан. Харин жолоочийн нөгөө талд нь суусан хүний хөл нь гэмтсэн гэсэн. Намайг мөргөсөн машины кабин дотогшоо цөмрөөд хоёр хүн нь хавчигдсан байсныг Онцгой байдлын ажилтан нар ирж багажаар гаргаж авсан. Тэр машины кабины урд талаараа дотогшоо их хэмжээний цөмөрсөн, хоёр талын хаалга нь цөмөрсөн, ер нь кабин нь бүхэлдээ эвдэрсэн байсан. Ачаа ачаагүй хоосон Портер байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Энхтөрийн өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Цогтцэций сумын нутаг болох Нүүрс тээврийн 2 дахь км-т байдаг төмрийн цех дээр ажиллаж байхад өглөө 09 цагт Мягмарсүрэн, Эрдэнэпүрэв хоёр барилгын ажил руу Портер машинаар явцгаасан. Тэгээд өдрийн 12 цагийн үдийн цайны цагаар Мягмарсүрэн, Эрдэнэпүрэв хоёр ирж хоолондоо орсон. Тэгэхэд энэ хоёр архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд 14 цаг гээд ажилдаа явсан энэ хоёр замаараа дэлгүүр орж тамхи авна гэж надаас тамхи байна уу гэж хэлж байсан. Тэгээд оройн нь "Сэрүүн” ХХК-ний инженер над руу утсаар яриад “нөгөө хоёр чинь машинтай явж байгаад машины араас нь орчихсон байна. Эрдэнэпүрэвийн хөл нь хугарчихсан байна одоо эмнэлэг рүү авах гэж байна гэж надад хэлсэн... Манай инженер надад хэлэхдээ “энэ хоёр архи уусан согтуу байна" гэж хэлсэн...Нүүрс тээврийн зам дээр болсон гэж сонсож байсан. Машиныг тухайн үед Мягмарсүрэн нь жолоодож явсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,
-Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Мөнхдэлгэрийн гаргасан 01 дугаартай “1. 61-59 УБД улсын дугаартай Портер маркийн автомашины жолооч Ч.Мнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. 2. Зам тээврийн осол нь замын байгууламж, байгалийн хүчин зүйл зэрэг бусад нөхцөл байдлаас болж гарсан гэх үндэслэлгүй гэж үзэж байна...” гэх магадлал /хавтас хэргийн 49 дэх тал/
- “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 627 дугаартай шинжээчийн “Портер маркийн 09-05 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 485.000 төгрөгийн хохирол учирсан” гэх үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 52 дахь тал/,
-“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 626 дугаартай шинжээчийн “Портер маркийн 61-59 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.130.000 төгрөгийн хохирол учирсан” гэх үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 59 дэх тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн "...1.Б.Эрдэнэпүрэвийн биед баруун шилбэ, шаант ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3. Б.Эрдэнэпүрэвийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4.Б.Эрдэнэпүрэвийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,
-Хохирогч Б.Эрдэнэпүрэвийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, рентген зураг /хавтас хэргийн 70-76 дахь тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 316 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Мягмарсүрэн 41 эр” хаягласан цус шинжилгээнд тэнцэнэ. “М 41 эр" хаягласан цусанд 2.1 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 2.1 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 85-87 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Мягмарсүрэнгийн “...Мөргөсөн машиныхаа хохирлыг барагдуулсан харин жолоодож явсан тээврийн хэрэгсэл Сэрүүн гээд компанийн нэр дээр байдаг юм. Тэр компанийн нэхэмжилсэн 3 сая төгрөгийн хохирлыг ажил хийж барагдуулахаар тохиролцсон. Хоёр шил архи 4-үүлээ хувааж уусан байсан их согтолттой байсан машин мөргөөд сэрсэн тэрнээс хойших үйл явдлыг сайн мэдэж байна өмнөхийг нь мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100-101 дэх тал/,
-Шүүгдэгч Ч.Мийн жолоочийн “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 2021.08.01-2022.08.01-ний өдөр хүртэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан” лавлагаа зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
“Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ч.Мнь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний буюу акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан болох нь Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Мөнхдэлгэрийн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 01 дугаартай магадлагаагаар /хавтас хэргийн 49 дэх тал/,
“Портер” маркийн 61-59 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Эрдэнэпүрэвийн биед “баруун шилбэ, шаант ясны хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,
Зам тээврийн осол гаргах үедээ жолооч Ч.Мнь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн болох нь жолоочийн “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 2021.08.01-2022.08.01-ний өдөр хүртэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан” лавлагаагаар /хавтас хэргийн 119 дэх тал/,
Зам тээврийн осол гаргах үедээ жолооч Ч.Мнь 2.1 промилли согтолттой согтуурсан байсан болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан магадлагаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 316 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 24, 85-87 дахь тал/ тус тус нотлогдон тогтоогдсон.
Иймд энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа, согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ч.Мягмарсүрэнг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа, согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Мболон түүний өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Нэг. Хохирогч Б.Эрдэнэпүрэвийн хохирол, хор уршгийн тухайд.
Хохирогч Б.Эрдэнэпүрэвийн биед “баруун шилбэ, шаант ясны хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 66-67 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор иргэн Б.Эрдэнэпүрэвийг тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 35 дахь тал/
Хохирогч Б.Эрдэнэпүрэв нь “шүүгдэгчид гомдол санал байхгүй” болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. /хавтас хэргийн 37-38 дахь тал/,
Иймд хохирогч Б.Эрдэнэпүрэвийг “шүүгдэгчид гомдол санал байхгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Иргэний нэхэмжлэгч Б.Майнбаярын нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
Шүүгдэгч Ч.Мнь Б.Майнбаярын эзэмшлийн 09-05 ӨМЕ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд “485.000 төгрөгийн хохирол учруулсан” болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 627 дугаартай шинжээчийн “Автомашин техникийн үнэлгээний тайлан”-гаар тогтоогдож байна. /хавтас хэргийн 52 дахь тал/
“Портер” маркийн 09-05 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Б.Майнбаярын өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ портер машиныг манай эгч Оюунсүрэн надад авч өгсөн юм. Энэ тээврийн хэрэгсэл одоо миний хөрөнгө байгаа юм...” гэх мэдүүлэг болон Б.Оюунсүрэнгийн гаргасан “Б.Оюунсүрэн миний бие нь 2020 оны 07 сарын 14-нд 09-05 ӨМЕ улсын дугаартай, KMFXKS7BPYU390456 бүхээгийн дугаартай, Hyudai Porter загварын цэнхэр өнгөтэй, ердийн тэвштэй, ачааны машиныг 12 сая төгрөгөөр худалдан авч өөрийн төрсөн дүү болох Батсуурь овогтой Майнбаярт бэлэглэж өгсөн. Өөрийн нэр дээр авсан портер машиныг дүүгийнхээ нэр дээр шилжүүлж амжаагүй байгаа болно” гэх тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 27, 147 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Майнбаяр нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь түүний бичиж өгсөн “...замын зардалд 120.000 төгрөг, журмын хашааны төлбөр 45.000 төгрөг, портер машины хохирол 485.000 төгрөг, нийт 650.000 төгрөгийг Ч.М нь Батсуурь овогтой Майнбаярт төлсөн болно. Цаашид гомдол саналгүй болно. Миний хохирлыг бүрэн барагдуулсан” гэх тайлбараар тогтоогдож байна. /хавтас хэргийн 129 дэх тал/
Иймд иргэний нэхэмжлэгч Б.Майнбаяр нь “Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гурав. Иргэний нэхэмжлэгч С.Амарбатын нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
Шүүгдэгч Ч.Мягмарсүрэнгийн зам тээврийн осол гарах үед унаж явсан 61-59 УБД улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн С.Амарбатын өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хавтас хэргийн 62 дахь тал/,
“Портер” маркийн 61-59 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “3.130.000 төгрөгийн хохирол” учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 626 дугаартай “Автомашины техникийн үнэлгээний тайлан” дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтас хэргийн 59 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч С.Амарбат нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...миний 3 сарын цалинг компаниас иргэний нэхэмжлэгчид шилжүүлсэн учир түүнд төлөх төлбөргүй” гэх тайлбараар тус тус тогтоогдож байна. /хавтас хэргийн 32 дахь тал/
Иймд иргэний нэхэмжлэгч С.Амарбат нь “Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Ч.Мнь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа, согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Мтээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх” санал гаргасан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж, улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэн, түүнд хяналт тавихыг ялтны оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Моногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...улсын яллагчийн ялын саналтай санал нэг байна. Гэхдээ зорчих эрхийг 6 сараар хязгаарлаж өгнө үү” гэх саналыг үндэслэлгүй гэж үзэж, улсын яллагчийн саналын хүрээнд шүүх эрүүгийн хариуцлага оногдуулсан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Мнь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Мурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа, согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэн, түүнд хяналт тавихыг ялтны оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Хохирогч Б.Эрдэнэпүрэв, иргэний нэхэмжлэгч, Б.Майнбаяр, С.Амарбат нар нь шүүгдэгч Ч.Мягмарсүрэнгээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН