| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 101/2015/01941/и |
| Дугаар | 101/ШШ2016/02677 |
| Огноо | 2016-03-25 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2016/02677
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 10-01 тоотод байрлах “Луут хангай” ХХК,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Ард Аюушийн гудамж, 2Б байрны 20 тоотод оршин суух, Б.Батдэлгэр /РД:АЭ87061110/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
Үнэлгээг 50 хувь бууруулж, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/217, 12/218, 12/219 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Батдэлгэрийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Алтанзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Луут хангай” ХХК-ийн захирал С.Батболд, нэхэмжлэгч Б.Батдэлгэр нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1382 дугаар шийдвэрээр 67,160,266 төгрөгийг гаргуулах, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5483 тоот шүүгчийн захирамжаар “Луут хангай” ХХК болон иргэн Б.Батдэлгэр нараас 142,186,806 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч хуулийн этгээд болон хувь хүн бидний эрх ашгийг хохироож, хууль зөрчсөн ажиллагаа явуулж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөрт хураан авсан төлбөр төлөгч бидний болон гуравдагч этгээдүүдийн үл хөдлөх эд хөрөнгө, газрын үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, арай дэндүү үнэгүйдүүлж амь, амьжиргааны эх үүсвэрээс минь салгах гэж байгаад гомдолтой байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Оюунбаяр нь хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг тогтоохдоо биднээс санал авалгүй, бидэнтэй харилцан тохиролцоо хийгээгүй атлаа 1 тэрбум гаруй төгрөгийн үнэтэй хөрөнгийг хэт доогуур үнэлсэн нь хууль бус ажиллагаа болсон байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно” гэж заасан байхад хуулийн энэ заалтыг зөрчиж, дур мэдэн үнэлсэн нь нэхэмжлэгч бидний эрх ашгийг ноцтой хохироосон үнэлгээ болсон байна.
Тухайлбал: Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026481 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 3 тоот 490 м.кв талбайтай 500,000,000 төгрөгийн үнэтэй объектыг маань 250,000,000 төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаа явуулах гэж байна.
Мөн эрхий улсын бүртгэлийн Ү-2201020064 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 2 тоот 353,68 м.кв талбайтай 200,000,000 төгрөгийн үнэ бүхий модны үйлдвэрийн хатаалгын цех, гаражийг 100,000,000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 6А тоот 306 мкв талбайтай 0316603 дугаартай гэрчилгээтэй С.Батболдын эзэмшлийн газрыг 7,500,000 төгрөгөөр үнэлсэн нь арай дэндүү хөрөнгөнүүдийг маань үнэгүйдүүлсэн асуудал болжээ.
Үүүнээс гадна бусад 7 үл хөдлөх хөрөнгө болон өмчлөлийн газруудын үнэлгээг бидэнтэй тохиролцогүйгээр үнийг нь 50 хувь бууруулсан нь хууль зөрчсөн байна.
Иймд төлбөр төлөгч “Луут хангай” ХХК болон иргэн Б.Батдэлгэр бидний төлбөрт хураан авсан үл хөдлөх хөрөнгө, бусдын өмчлөлийн болоод эзэмшлийн газруудыг хууль зөрчин зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, дуудлага худалдааны үнийг хууль бусаар тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдийн 12/217, 12/218, 12/219 тоот тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Алтанзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5483 дугаар шийдвэрээр “Луут хангай” ХХК болон Б.Батдэлгэр нараас 142,186,806 төгрөгийг, мөн шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1382 дугаар шийдвэрээр 671,602.66 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт тус тус гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох 7 газар, 3 үл хөдлөх хөрөнгө, 12 нэр төрлийн мод боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 05/05 дугаар акт, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 920 дугаар акт, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 124 тоот актаар тус тус битүүмжилж, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 921 тоот, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 104 тоот, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 125 тоот актаар хурааж төлбөр төлөгч нарын хадгалалт хамгаалтанд үлдээсэн.
Төлбөр төлөгч Б.Батдэлгэр болон “Луут хангай” ХХК-ийн захирал С.Батболд хамтран өмчлөгч Ё.Жаргалсайхан, Б.Ёндонжамц, Б.Гарампэрэнлэй, Г.Бал нараас үнийн санал авахад:
1.Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 6а тоот 360 мкв талбайтай, 0316603 дугаартай гэрчилгээтэй эзэмшлийн газрыг 15,000,000 төгрөгөөр,
2. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 2а тоот 700 мкв талбайтай 0316602 дугаартай гэрчилгээтэй эзэмшлийн газрыг 25,000,000 төгрөгөөр
3. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 2 тоот 500 мкв талбайтай 003820 дугаартай гэрчилгээтэй эзэмшлийн газрыг 20,000,000 төгрөгөөр,
4. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 6 тоот 335 мкв талбайтай 0312796 дугаартай гэрчилгээнтэй эзэмшлийн газрыг 15,000,000 төгрөгөөр,
5. Эрхийн улсын бүртгэлийн Г-2201011241 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 7 тоот 511 мкв газрыг 20,000,000 төгрөгөөр,
6. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201012418 дугаарт бүтгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 7/А тоот 700 мкв талбайтай газрыг 25,000,000 төгрөгөөр,
7.Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201020064 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 2 тоот 353,68 мкв талбайтай хатаалгын цех, гаражийг 200,000,000 төгрөгөөр,
8. Эрхийн улсын бүртгэлийн Г-2201014937 дугаарт бүтгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 3 тоот 700 мкв газрыг 15,000,000 төгрөгөөр,
9. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201023449 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 3 тоот 249 мкв талбайтай мансардтай хувийн сууц, гражийг 80,000,000 төгрөгөөр,
10. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026481 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 3 тоот 490 мкв талбайтай хувийн сууц, гаражийг 500,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг төлбөр авагч Хас банк хүлээн зөвшөөрч Иргэний хулуийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдаанд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагт оруулсан боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй болно.
Хоёр дахь албадан дуудлага худалдаанд үнийг 50 хувиар бууруулан 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 3/43530, 3/43531 тоот мэдэгдлийг 2/217, 2/218, 2/219 тоот тогтоолын хамт төлбөр төлөгч нарт гардуулан өгч бусад өмчлөгч нарт шуудангаар мэдэгдсэн.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь хоёр дахь албадан дуудалга худалдаанд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт оруулсан боловч үнийн санал ирж, худалдан борлогдоогүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гудавдагч этгээд Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантөгс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1382 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч “Луут хангай” ХХК, Б.Батдэлгэр нараас 66,792,635 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,631 төгрөгийн хамт гаргуулахаар,
мөн шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5423 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч “Луут хангай” ХХК, Б.Батдэлгэр нараас 141,753,437 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,359 төгрөгийн хамт гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн.
Шүүгчийн захирамжид хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй нөхцөлд барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан. Дээрх захирамжийг албадан гүйцэтгэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд төлбөр төлөгч нараас барьцаа хөрөнгүүдэд үнийн санал авч анхны албадан дуудлага худалдаанд оруулсан.
Хоёр дахь дуудлага худалдааны мэдэгдлийг өгсөн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгчийн эрх ашгийг зөрчөөгүй юм.
Төлбөр төлөгч “Луут хангай” ХХК, С.Батдэлгэр нарын зүгээс барьцаа хөрөнгүүдийг хэт доогуур үнэлж, дуудлага худалдааны үнийг хууль бусаар тогтоосон гэсэн гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.
Төлбөр төлөгчид, өмчлөгчид барьцаа хөрөнгүүдэд үнийн санал өгч уг үнийн саналыг төлбөр авагч Хас банк зөвшөөрч дуудлага худалдаанд оруулсан.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул төлбөр төлөгч “Луут хангай” ХХК, С.Батдэлгэр нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Луут хангай” ХХК-ийн захирал С.Батболд, нэхэмжлэгч Б.Батдэлгэр нар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан үнэлгээг 50 хувь бууруулж, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/217, 12/218, 12/219 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5483 дугаартай шийдвэрээр зээлийн төлбөрт 141,753,437 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 433,359 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 17-ний өдрийн 1382 дугаартай шийдвэрээр зээлийн төлбөрт 115,462,609 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 367,631 төгрөг, нийт 258,017,036 төгрөгийг “Луут хангай” ХХК, болон иргэн Б.Батдэлгэр нараас гаргуулж, Хас банкинд олгохоор шийдвэрлэжээ.
Барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 114 дугаартай гүйцэтгэх хуудас, 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 914 дугаартай гүйцэтгэх хуудас тус тус бичигдсэн байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 921 тоот тогтоолоор барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 3 тоот Г-2201014937 дугаартай гэрчилгээтэй 700 м.кв газар, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 3 тоот Ү-2201023449 дугаартай гэрчилгээтэй 249 м.кв талбайтай мансардтай хувийн сууц, гараж, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 3 тоот Ү-2201026481 дугаартай гэрчилгээтэй 490 м.кв талбайтай хувийн сууц, гаражыг,
2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 920 тоот тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 7 тоот Г-2201011241 дугаартай гэрчилгээтэй 511 м.кв талбайтай газар, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 7Д тоот Г-2201012418 дугаар гэрчилгээтэй 360 м.кв талбайтай эзэмшил газар, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 2А тоот 0316602 дугаартай гэрчилгээтэй 700 м.кв эзэмшлийн газар,
2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 104 тоот тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 7 тоот Г-2201012418 дугаартай гэрчилгээтэй 511 м.кв газар, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 7А тоот Г-2201012418 дугаартай гэрчилгээтэй 700 м.кв талбайтай газар, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 6А тоот 360 м.кв талбайтай К0316603 дугаартай эзэмшлийн гэрчилгээтэй газар, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 2А тоот 0316602 дугаартай гэрчилгээтэй 700 м.кв эзэмшлийн газар, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 6 тоот 335 м.кв талбайтай 0312796 дугаар гэрчилгээтэй эзэмшлийн газар, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 2 тоотод байрлах Ү-2201020064 дугаартай гэрчилгээтэй 353,68 м.кв талбайтай хатаалгын цех, гаражийн барилга, нам даралтын зуух 1 ширхэг, хийн компрессор 2 ширхэг, үртэс ороох хоолой 3 ширхэг, мод прүсслэх машин 1 ширхэг, гүйдэг тавцантай хөрөө 1 ширхэг, яр түүдэг машин 1 ширхэг, урт прүсс болгодог машин 1 ширхэг, хавчаар харуул 1 ширхэг, пимбу харуул 1 ширхэг, зүлгүүрийн машин 1 ширхэг, хавцантай хөрөө 1 ширхэг зэргийг хураан авсан байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, ...70 хувиар тооцно...” гэж заажээ.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Хас банк, “Луут хангай” ХХК болон Б.Батдэлгэр нар нь 2015 оны 10 дугаар сарын 22, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус тус үнийн саналаа ирүүлжээ.
Талууд: 1.Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 6А тоотод байрлах, 0316603 дугаартай гэрчилгээтэй, 360 м.кв газрыг 15,000,000 төгрөгийг 70 хувь болох 10,500,000 төгрөгөөр,
2.Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 2А тоотод байрлах, 0316602 дугаартай гэрчилгээтэй 700 м.кв эзэмшлийн газрыг 25,000,000 төгрөгийн 70 хувь буюу 17,500,000 төгрөгөөр,
3.Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 2 тоотод байрлах, 500 м.кв талбайтай 003820 дугаар гэрчилгээтэй эзэмшлийн газрыг 20,000,000 төгрөгийн 70 хувь буюу 14,000,000 төгрөгөөр,
4.Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 6 тоотод байрлах, 0312796 дугаартай гэрчилгээтэй 335 м.кв газрыг 15,000,000 төгрөгийн 70 хувь болох 10,500,000 төгрөгөөр,
5.Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 7 тоот 511 м.кв талбайтай Г-2201011241 дугаар гэрчилгээтэй эзэмшлийн газрыг 20.000.000 төгрөгийн 70 хувь буюу 14,000,000 төгрөгөөр,
6.Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 7А тоот Г-2201012418 дугаартай гэрчилгээтэй 700 м.кв газрыг 25,000,000 төгрөгийн 70 хувь буюу 17,500,000 төгрөгөөр,
7.Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 2 тоотод байрлах Ү-2201020064 дугаартай гэрчилгээтэй 353,68 м.кв талбайтай хатаалгын цех, гаражийн барилгыг 200,000,000 төгрөгийн 70 хувь буюу 140,000,000 төгрөгөөр,
8.Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 3 тоотод байрлах, Г-2201014937 дугаартай гэрчилгээтэй 490 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө 15,000,000 төгрөгийн 70 хувь болох 10,500,000 төгрөгөөр
9.Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 3 тоотод байрлах, Ү-2201023449 дугаартай гэрчилгээтэй 249 м.кв талбайтай мансардтай хувийн сууцыг 80,000,000 төгрөгийн 70 хувь буюу 56,000,000 төгрөгөөр,
10.Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 3 тоотод байрлах, Ү-2201026481 дугаартай гэрчилгээтэй 490 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 500,000,000 төгрөгийн 70 хувь буюу 350,000,000 төгрөгөөр тус тус үнэлж үнийн саналаа харилцан тохиролцсон ба төлбөр авагч Хас банк нь үнэлгээг хүлээн зөвшөөрсөн байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11/277, 11/278, 11/279 тоот тогтоолуудаар 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагт анхны дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, 2015 оны 11 дүгээр сарын 20-нд төлбөр төлөгч нарт мэдэгдэх хуудсыг гардуулж, анхны дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3-т “Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна...” гэж зааснаар 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/217, 12/218, 12/219 тоот тогтоолуудаар 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, хоёр дахь албадан дуудлага худалдааны 3/43530 дугаартай мэдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 18-нд төлбөр төлөгч нарт гардуулж, тэмдэглэл үйлдэж, албадан дуудлага худалдааны зарыг сонинд нийтэлсэн байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, ...үнийн 50 хувиар тооцон тогтооно” гэж заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/217, 12/218, 12/219 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолуудаар төлбөр төлөгч “Луут хангай” ХХК болон Б.Батдэлгэр нарын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 7 тоот 511 м.кв талбайтай Г-2201011241 дугаар гэрчилгээтэй эзэмшлийн газрыг 20.000.000 төгрөгийн 50 хувь буюу 10,000,000 төгрөгөөр,
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 7А тоот Г-2201012418 дугаартай гэрчилгээтэй 700 м.кв газрыг 25,000,000 төгрөгийн 50 хувь буюу 12,500,000 төгрөгөөр,
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 2 тоотод байрлах Ү-2201020064 дугаартай гэрчилгээтэй 353,68 м.кв талбайтай хатаалгын цех, гаражийн барилгыг 200,000,000 төгрөгийн 50 хувь буюу 100,000,000 төгрөгөөр,
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 3 тоотод байрлах, Г-2201014937 дугаартай гэрчилгээтэй 490 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө 15,000,000 төгрөгийн 50 хувь болох 7,500,000 төгрөгөөр
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 3 тоотод байрлах, Ү-2201023449 дугаартай гэрчилгээтэй 249 м.кв талбайтай мансардтай хувийн сууцыг 80,000,000 төгрөгийн 50 хувь буюу 40,000,000 төгрөгөөр,
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 3 тоотод байрлах, Ү-2201026481 дугаартай гэрчилгээтэй 490 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 500,000,000 төгрөгийн 50 хувь буюу 250,000,000 төгрөгөөр,
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 6А тоотод байрлах, 0316603 дугаартай гэрчилгээтэй, 360 м.кв газрыг 15,000,000 төгрөгийн 50 хувь болох 7,500,000 төгрөгөөр,
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 2А тоотод байрлах, 0316602 дугаартай гэрчилгээтэй 700 м.кв эзэмшлийн газрыг 25,000,000 төгрөгийн 50 хувь буюу 12,500,000 төгрөгөөр,
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 2 тоотод байрлах, 500 м.кв талбайтай 003820 дугаар гэрчилгээтэй эзэмшлийн газрыг 20,000,000 төгрөгийн 50 хувь буюу 10,000,000 төгрөгөөр,
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 6 тоотод байрлах, 0312796 дугаартай гэрчилгээтэй 335 м.кв газрыг 15,000,000 төгрөгийн 50 хувь болох 10,500,000 төгрөгөөр тооцож, нийт 258,017,036 төгрөгөөр үнэлж, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан ба үнийн санал ирээгүй бөгөөд дээрх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүд худалдан борлогдоогүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд үнэлгээг 50 хувь бууруулж, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/217, 12/218, 12/219 тоот тогтоолуудыг хүчингүй болгох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гарч шүүх хуралдааныг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлосон.
2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Б.Батдэлгэрийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1100 цаг хүртэл хойшлуулсан.
2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1100 цагт шүүх хуралдаан эхлэхэд нэхэмжлэгч “Луут хангай” ХХК-ийн захирал С.Батболд нь өмгөөлөгч авах, хэргийн материал танилцах хүсэлт гаргасныг хүлээн авч, хуульд заасан эрхээр нь хангаж, шүүх хуралдааныг 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1330 хүртэл хойшлуулж, хурлын товд хэргийн оролцогчид гарын үсэг зурсан байна.
2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1300 цагт товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Луут хангай” ХХК-ийн захирал С.Батболд, нэхэмжлэгч С.Батдэлгэр нар нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч, ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.
Тус шүүхийн шүүгчийн 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4277 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдох үнэлгээг 50 хувь бууруулж, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/217, 12/218, 12/219 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай “Луут хангай” ХХК болон Б.Батдэлгэр нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Луут хангай” ХХК болон Б.Батдэлгэр нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Тус шүүхийн шүүгчийн 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4277 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА