Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 318

 

Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

     Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Хас банкны Завхансалбарын нэхэмжлэлтэй Б.*******, Ж.******* нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1,712,181 /нэг сая долоон зуун арван хоёр мянга нэг зуун наян нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хас банкны Завхан салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.*******, Ж.******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1,712,181 гаргуулах, мөн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69-р зүйлийн 69.1.1-д зааснаар зээлийн барьцаанд барьцаалсан Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хэсгийн ******* тоотод байрлах ******* тоот гэрчилгээний дугаартай, ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 48 мкв талбайтай хувийн сууц, Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хэсгийн ******* тоотод байрлах тоот гэрчилгээний дугаартай, тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 420 мкв газрыг тус тус битүүмжилж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.******* нь Хас бакны зээлийн төлбөр болох 1,712,181 төгрөгийг 2017 оны 09-р сард төлж барагдуулах хүсэлт тавьсан боловч нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулах талаар хариу ирсэн. Иймд зээлийн төлбөр болох 1,712,181 төгрөгийг 2017 оны 07-р сарын 30-ны өдөр төлж барагдуулна. Зээлдэгч Ж.*******ийг оролцуулахгүйгээр би уг төлбөрийг барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч Хас банкны Завхан салбар шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгчийн гаргасан тайлбар хүсэлтийг хүлээн авч танилцлаа. Зээлдэгчийн зээлийн төлбөрийг 2017 оны 07-р сарын 30-ны дотор төлж барагдуулах хүсэлтийг банкны зүгээс хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зээлдэгч заасан хугацаандаа зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, хугацаа хожимдуулсан тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:

Хас банкны Завхан салбар нь Б.*******, Ж.******* нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1,712,181 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч Хас бакны зээлийн төлбөр болох 1,712,181 төгрөгийг 2017 оны 07-р сарын 30-ны өдөр төлж барагдуулна. Зээлдэгч Ж.*******ийг оролцуулахгүйгээр би уг төлбөрийг барагдуулна гэсэн тайлбар ирүүлсэн байна.

Ийнхүү хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул түүний зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хас банкны Завхан салбарын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1,712,181 /нэг сая долоон зуун арван хоёр мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг хариуцагч Б.******* нь 2017 оны 07-р сарын 30-ны өдөр бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар энэ шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хэсгийн ******* тоотод байрлах ******* тоот гэрчилгээний дугаартай, ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 48 мкв талбайтай хувийн сууц, Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хэсгийн ******* тоотод байрлах тоот гэрчилгээний дугаартай,  тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 420 мкв газар зэргийг албадан худалдаж, үүрийн гүйцэтгэлийг хангуулахыг Завхан аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 42,344.90 төгрөгнөөс 21,167.45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн ******* сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 21,167.45 төгрөгийг, хариуцагч Б.*******аас 21,167.45 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ