Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 188/2022/0311/Э |
Дугаар | 2022/ШЦТ/327 |
Огноо | 2022-03-15 |
Зүйл хэсэг | 17.5.1., 18.6.1., |
Улсын яллагч | Б.Энх-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/327
2022 03 15 2022/ШЦТ/327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга Б.Анударь,
улсын яллагч*******нх-Эрдэнэ,
шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт,
Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж *******,******* нарт холбогдох эрүүгийн 2208003000000 тоот хэргийг 2022.02.24-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1996 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Толгойтын 00-00 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Харчу Ус овогт С-гийн Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан мөн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг хамжигчаар хамтран оролцсон гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын туслах ажилтан ажилтай, ам бүл-4, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Тоосгоны 00а-00а тоотод оршин суух, одоо Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо Жаргалантын 00-000 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Харчин овогт Б-ийн Э нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшиж ашигласан буюу мөнгө угаах гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1/ Холбогдсон хэргийн талаар:
1/ Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тосон зочид буудлын ресейпшний ширээн дээр цэнэглээд орхисон байсан иргэн Э.Э-ын Самсунг А-50” маркийн гар утсыг сэм авч явсан болох нь:
- Хохирогч Э.Э-ын “2021 оны 12 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед ангийн залуу болох Нямжав, Өнөрболд, Болдбаатар нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тосон" зочид буудлын 1 дугаартай, 2 ортой өрөөнд орж пиво уусан. Тэгээд 02 цагийн үед Өнөрболд, Болдбаатар нар яваад өгсөн. Би тухайн үед өөрийн Самсунг А-50 маркийн гар утсаа угтах үйлчилгээний ажилтны хажуу талд цэнэглээд үлдээсэн байсан. Тэгээд өглөө 09 цагийн үед босоод угтах үйлчилгээний ажилтны хажуу талд цэнэглэсэн байсан гар утсаа авах гэтэл байхгүй байсан. Угтах үйлчилгээний ажилтанд хандан “танай буудлаас утас алдагдсан тул та олж өгөөрэй” гэж хэлэхэд тэр эмэгтэй “миний гар утас ч бас алга болсон байна, би цагдаад өргөдөл өгнө, тэгэхдээ чиний гар утас алдагдсан талаар хэлье" гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа тэр угтах үйлчилгээний ажилтны охиных нь дугаар руу 2021 оны 12 сарын 24-ний орой залгахад “цагдаад 2 гар утас алдагдсан талаар мэдэгдсэн байгаа” гэж тэр эмэгтэй хэлсэн. Тэгсэн өнөөдөр миний 801305** дугаар руу залгаад "гялс хүрч ирээд гар утсаа ав. Тэгээд цагдаа дээр явж очъё" гэж хэлэхээр нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн үүдэн дээр ирэхэд нөгөө буудлын эмэгтэй миний эзэмшлийн Самсунг А50 маркийн гар утсыг хүлээлгэж өгсөн. Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан.” гэх мэдүүлэг /хх-15/,
- Гэрч *******ын “Самсунг А50 маркийн гар утас Тосон зочид буудлын угтах үйлчилгээний ажилтны хажуу ширээн дээр цэнэглээстэй байхад нь ******* аваад гарсан.” гэх мэдүүлэг /хх-24/,
- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1852 дугаартай “Самсунг А-50 маркийн гар утас 320000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-39-40/,
- Яллагдагч *******гийн “Б.Э нөгөө утас хаана байна гэж хэлэхэд би халаасанд байгаа гэж хэлсэн бөгөөд А-50 маркийн гар утсыг нь “чиний утастай андуураад Тосон буудлаас аваад гараад ирчихжээ” гэж хэлэхэд******* “би ломбардаад ирье” гэж хэлээд хоёр утсыг хоёуланг нь аваад гарсан. Самсунг А50 маркийн гар утсыг******* надаас аваад найздаа 60000 төгрөгөөр зарчихсан байсан. Маргааш нь бид гурав*******ын найз дээр очоод буцаагаад 60000 төгрөгийг нь өгч аваад эзэмшигч Э.Эад хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-72-73/ зэрэг баримтуудаар;
2/ Шүүгдэгч******* нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тосон зочид буудлын 3 дугаартай өрөөнд иргэн Б.А-ын гээгдүүлсэн байсан Самсунг А-51 маркийн гар утсыг завшин авч явсан болох нь:
- Хохирогч Б.А-ын “Би гар утсаа унагаасан эсэхээ санахгүй байна. Буйдан дээр сууж тэр ахыг тайвшруулсан байх гэж бодож байна. 3 дугаартай, 1 ортой өрөөнд С-гийн Б гэх залуу өөрийнхөө Самсунг А-7 маркийн гар утас болон иргэний үнэмлэхээ өрөөний төлбөрийн мөнгөний барьцаанд тавьж нэг найзтайгаа, нэг дүү залуутай хамт орсон. Тэгэхээр нь би 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө Самсунг А-50, Самсунг А-51 маркийн гар утас алдсан гэж мэдүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-12/,
- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1851 дугаартай “Самсунг А-51 маркийн гар утас 450000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-34-35/,
- Гэрч *******ын “уг буудлаас гараад замдаа явж байтал ******* халааснаасаа ахиад Самсунг А51 маркийн гар утсыг гаргаад ирсэн. Тэгэхээр нь би******* руу залгахад наад утсыг чинь өчигдөр Тосон зочид буудлаас авсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-24/ зэрэг баримтуудаар;
3/ Шүүгдэгч ******* нь шүүгдэгч*******ыг бусдын гээгдүүлсэн эд зүйлийг завшихад нь хамтран оролцож, дэмжлэг үзүүлж, хохирогчийн Самсунг А-51 маркийн гар утсыг өөртөө шилжүүлэн авч, нууж, хадгалсан, мөн шүүгдэгч******* нь ******* нь бусдын эзэмшлийн Самсунг А-50 маркийн гар утсыг хууль бусаар олсон болохыг мэдсээр байж, бусдад зарж борлуулан эзэмшиж, ашигласан болох нь:
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9/,
- Хохирогч Б.А-ын “3 дугаартай, 1 ортой өрөөнд С-гийн Б гэх залуу өөрийнхөө Самсунг А-7 маркийн гар утас болон иргэний үнэмлэхээ өрөөний төлбөрийн мөнгөний барьцаанд тавьж нэг найзтайгаа, нэг дүү залуутай хамт орсон. Самсунг А-50 маркийн гар утас тухайн үед Тосон зочид буудлын дугаартай 1 дугаартай өрөөнд орж үйлчлүүлсэн Э.Э-ын гар утас байгаа юм. Э.Э нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өглөө буудлаас гарч явахдаа "танай буудалд Самсунг А-50 маркийн гар утсаа алдсан юм чинь та хариуцлагыг нь хүлээж миний утсыг олж өгөөрэй" гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгэхээр нь би 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө Самсунг А-50, Самсунг А-51 маркийн гар утас алдсан гэж мэдүүлсэн. С-гийн Б гэх залуу нь тухайн үед хамт буудалд орсон 2 залуутайгаа хамт манай буудал дээр 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед ирсэн. Тэгээд******* гэх залуу нь "уучлаарай эгчээ. Самсунг А-51 маркийн гар утсыг чинь би өрөөнөөсөө олоод дууг нь хаачихсан юм. Тэгээд утсыг чинь хүнд зарчихсан чинь одоо нөгөө хүнээ олж чадахгүй байна. Оронд нь ******* ахын барьцаанд тавьсан Самсунг А-7 маркийн гар утас болон өөрийнхөө барьж байгаа Самсунг А-50 маркийн гар утсаа өгөөд дээр нь бэлнээр 200000 төгрөг өгөөд хохирлыг чинь барагдуулъя" гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн.” гэх мэдүүлэг /хх-12/,
- Хохирогч Э.Э-ын: “өглөө 09 цагийн үед босоод угтах үйлчилгээний ажилтны хажуу талд цэнэглэсэн байсан гар утсаа авах гэтэл байхгүй байсан. Тэгээд угтах үйлчилгээний ажилтанд хандан “танай буудлаас утас алдагдсан тул та олж өгөөрэй” гэж хэлэхэд тэр эмэгтэй “миний гар утас ч бас алга болсон байна, би цагдаад өргөдөл өгнө, тэгэхдээ чиний гар утас алдагдсан талаар хэлье" гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа тэр угтах үйлчилгээний ажилтны охиных нь дугаар руу 2021 оны 12 сарын 24-ний орой залгахад цагдаад 2 гар утас алдагдсан талаар мэдэгдсэн байгаа гэж тэр эмэгтэй хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-15/,
- Гэрч *******ын “Самсунг А50 маркийн гар утас Тосон зочид буудлын угтах үйлчилгээний ажилтны хажуу ширээн дээр цэнэглээстэй байхад нь ******* аваад гарсан. Тэгээд уг буудлаас гараад замдаа явж байтал ******* халааснаасаа ахиад Самсунг А51 маркийн гар утсыг гаргаад ирсэн. Тэгэхээр нь би******* руу залгахад “наад утсыг чинь өчигдөр Тосон зочид буудлаас авсан” гэж хэлсэн. ******* нь Цогт төв нэртэй зочид буудлын ажилтанд уг гар утаснуудыг зарах гэж оролдсон.******* бол буудлаас 2 гар утсыг авч яваад Самсунг А51 маркийг гар утсыг 160000 төгрөгөөр зарчихлаа гээд ороод ирсэн. Мөн Самсунг А50 маркийн гар утсыг нь******* найздаа 60000 төгрөгөөр зарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-24/,
- Гэрч Ю.Уын “2021 оны 12 дугаар сарын 23-ны өглөө намайг “Цогт төв” нэртэй зочид буудалд ажиллаж байхад 09 цагийн үед гаднаас танихгүй хоёр залуу орж ирээд танай буудлын 205 тоот өрөөг өдрөөр нь аваад 30000 төгрөгийн тооцоо хийж орсон. Саарал өнгийн ажлын хувцастай спорт халимаг үстэй, арай биеэр том залуу нь эхлээд хар хавтастай цэнхэр өнгийн корпустай Самсунг А-51 маркийн гар утсыг гэж надад хэлсэн. Тэгээд удалгүй дахин хар өнгийн корпустай, шилэн наалт нь хагархай гар утсыг үзүүлэхдээ наалтыг нь хуулж авсан. Тэгэхээр нь би тэр залуугаас ямар гар утаснууд юм, ямар үнэтэй юм гэж асуухад Самсунг А-51 маркийн гар утсыг нь 200000 төгрөгөөр өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө гар утаснуудыг нь авахгүй гэж хэлсэн. Тэр залуу 2 ширхэг гар утасныхаа талаар ямар учиртай, яагаад зарах гэж байгаа талаараа хэлээгүй. Би тэр залууг гар утасны ченж гэж ойлгосон.” гэх мэдүүлэг /хх-31-32/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******,******* нарын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
2/ Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тосон зочид буудлын ресейпшний ширээн дээр цэнэглээд орхисон байсан иргэн Э.Э-ын Самсунг А-50” маркийн гар утсыг сэм авч явсан ба тухайн үйлдлийн улмаас бусдад 320000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг, мөн шүүгдэгч******* нь тухайн гар утсыг хууль бусаар олсон хөрөнгө болохыг мэдсээр байж, бусдад зарж борлуулан эзэмшиж, ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө...болохыг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан...түүний бодит шинж чанар, эх үүсвэрийг нь нуун далдалсан” буюу “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан болох нь тогтоогдож байна.
Мөн баримтуудаар шүүгдэгч******* нь шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тосон зочид буудлын 3 дугаартай өрөөнд иргэн Б.А-ын гээгдүүлсэн байсан Самсунг А-51 маркийн гар утсыг завшин авч явсан ба уг үйлдлийн улмаас бусдад 450000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө...г бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг, мөн шүүгдэгч ******* нь уг гар утсыг завших үйлдэлд нь хамтран оролцож, дэмжлэг үзүүлж, хохирогчийн Самсунг А-51 маркийн гар утсыг өөртөө шилжүүлэн авч, нууж, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэх заалт, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэх заалтын шинжийг бүрэн хангасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон болох нь тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулж, шүүгдэгч*******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшиж ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
3/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийн талаар:
Шүүгдэгч *******,******* нарын хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн Э.Эад 320000 төгрөгийн хохирол, иргэн Б.Ад 450000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт, хохирогч нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу хохирогч нар нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч *******,******* нар нь хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч Б.А “Тэгээд******* гэх залуу нь "уучлаарай эгчээ. Самсунг А-51 маркийн гар утсыг чинь би өрөөнөөсөө олоод дууг нь хаачихсан юм. Тэгээд утсыг чинь хүнд зарчихсан чинь одоо нөгөө хүнээ олж чадахгүй байна. Оронд нь ******* ахын барьцаанд тавьсан Самсунг А-7 маркийн гар утас болон өөрийнхөө барьж байгаа Самсунг А-50 маркийн гар утсаа өгөөд дээр нь бэлнээр 200000 төгрөг өгөөд хохирлыг чинь барагдуулъя" гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Иймд хохирлоо бүрэн барагдуулж авсан тул надад гомдол санал байхгүй.” гэж мэдүүлсэн /хх-12/, хохирогч Э.Э “өнөөдөр миний 801305** дугаар руу залгаад "гялс хүрч ирээд гар утсаа ав. Тэгээд цагдаа дээр явж очъё" гэж хэлэхээр нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн үүдэн дээр ирэхэд нөгөө буудлын эмэгтэй миний эзэмшлийн Самсунг А50 маркийн гар утсыг хүлээлгэж өгсөн. Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан.” гэж мэдүүлсэн /хх-15/ байх тул шүүгдэгч *******,******* нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлж, хохирогч нарыг гомдолгүй болгосон байх тул бусдад төлбөргүй болсонд тооцлоо.
4/ Хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь урьд 2 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж, хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж, *******г хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэхийг түүний хууль ёсны төлөөлөгч эх С.Мягмарсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус тус хариуцуулсан,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэж, хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжил хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасан байна.
Шүүхээс 2016 оны 8 дугаар сарын 15-нд хорих ял эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй болох нь шийтгэх тогтоолуудын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-64/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн /2002/ 78 дугаар зүйлийн 78.2-д зааснаар ялгүй болсон байна.
Шүүгдэгч *******гийн урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Шүүгдэгч Б.Э, ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн шатнаас өмнө хохирогч нарын хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Улсын яллагчаас “шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж, шүүгдэгч*******т оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр,
Шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, шүүгдэгч*******т оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх” санал гаргасан. Шүүгдэгч нараас “улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэж тус тус оролцсон болно.
Дээрх нөхцөл байдал болон*******, ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Э, ******* нарт оногдуулсан ялыг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Харчу Ус овогт С-гийн Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг,
мөн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд,
Шүүгдэгч Харчин овогт Б-ийн Эыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшиж ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******,******* нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан *******д,******* нарт оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч *******,******* нар нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн бичиг баримт, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Э.Эад учирсан 320000 төгрөгийн, Б.Ад учирсан 450000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, *******,******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхээс оногдуулсан ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож хорих ялаар солихыг *******,******* нарт мэдэгдсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ