Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 188/2022/0340/Э |
Дугаар | 2022/ШЦТ/359 |
Огноо | 2022-03-22 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/359
2022 03 22 2022/ШЦТ/359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга: О.Жавхлан,
улсын яллагч: Б.Ундрах,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.03.17-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1967 оны 09 сарын 29-ний өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “А” ХХК-д ахлах тогооч ажилтай, ам бүл-1, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Баруун түрүү 0-00 тоотод оршин суух, урьд нь 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Боржигон овогт А-ын Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо баруун туруу 6-29 тоот гэртээ найз Г.О, н.Амаржаргал нартай архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Улмаар Г.О нь *******ыг “намайг туслах тогоочоор ажилд авсангүй” гэх шалтгаанаар уурлаж ууж байсан аягатай усаа нүүр рүү нь цацсаны улмаас ******* нь газар байсан төмөр саваар хохирогчийн толгой руу нь 2 удаа цохиход Г.О орны толгой мөргөн унаж биед нь “толгойн орой болон дагз хэсгийн хуйханд шарх, доод уруул, эрүү, зүүн бугалганд цус хуралт, баруун тохойд зулгаралт” гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Г.Оээс цагдаагийн байгууллагад гаргасан “2022 оны 2 сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо баруун турууны 6-29 тоотод бусдад зодуулсан.” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-1),
- Хохирогч Г.Оийн “2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр...13 цагийн орчим...би найз Т.Амаржаргалын хамт *******ын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо баруун туруу 6-29 тоотод очих замдаа Евок нэртэй 0.75 литрийн архи аваад гэрт нь ороод авсан архиа хувааж ууцгааж байгаад архи дууссаны дараа ******* дахиж нэг архи задлаад тэрийг нь ууж байгаад *******ын утас нь дуугарахад намайг ярьчих гээд байхаар нь би яриагүй бөгөөд хэн юм гэж асуухад “манай туслах тогооч байна” гэхээр нь би уурлаад “чи намайг туслах тогоочоор ажилд авна гэж баахан ажил хөөцөлдүүлсэн” гээд бид 2 маргалдаад би уурандаа нүүр рүү нь ууж байсан усаа цацсан чинь ******* газар байсан төмөр төмпөн аваад миний толгой руу 2 удаа цохисон бөгөөд би газар унахдаа орны толгой мөргөж унахдаа уруулаа сэтэлсэн. ...Надад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн болон эмчлүүлсэн талаарх төлбөрийн баримт байхгүй, ******* хохирлын төлбөр гэж надад 500000 төгрөгийг бэлнээр өгсөн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хх-13, 18),
- Гэрч *******гийн “2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байх үед манай төрсөн ээж Г.О шөнийн цагаар миний 99257740 гар утас руу залгаад “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо баруун туруу гэх газар танил ******* нь миний толгойг юмаар цохиж хагалсан” гэж утсаар ярьсан юм. Тэгэхээр би “та наанаасаа гараад яваач” гэхэд “******* гэрийн хаалгаа түгжээд, гаргахгүй байна” гэхээр нь тус тоот хаягийг мэдээд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өөрийн 99257740 утаснаас залгаж дуудлага, мэдээлэл өгсөн юм. Ээж Г.Отэй уулзахад ******* гэх залуу намайг зодсон гэж байсан. Толгойн дагз хэсгээс нь цус алдсан байсан.” гэх мэдүүлэг (хх-24),
- Гэрч Т.Амаржаргалын “би гэрээс нь гараад буцаад гэрт ороход Г.О нь “******* миний толгой хэсэгт төмөр саваар цохиж хагалсан” гээд толгойноос нь цус гарсан байдалтай, ******* нь юм ярихгүй байсан.” гэх мэдүүлэг (хх-27),
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 2706 дугаартай “Г.Оийн биед толгойн орой болон дагз хэсгийн хуйханд шарх, доод уруул, эрүү, зүүн бугалганд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хх-29-30),
- Яллагдагч *******ын “Би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа санал хүсэлт байхгүй би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирол нөхөн төлж барагдуулсан. Г.О зуухан дээр байсан усыг миний нүүр рүү цацсан юм. Тэгээд би Г.Оийг газар унасан төмпөнгөөр ар дагз руу нь нэг удаа цохичихсон чинь Г.О унахдаа орны толгой мөргөж унаад толгойноос нь цус гараад байсан юм.” гэх мэдүүлэг (хх-38) зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруун туруу 6-29 тоот гэртээ найз Г.О, н.Амаржаргал нартай архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар Г.О нь *******ыг “намайг туслах тогоочоор ажилд авсангүй” гэх шалтгаанаар уурлаж ууж байсан аягатай усаа нүүр рүү нь цацсаны улмаас ******* нь газар байсан төмөр саваар хохирогчийн толгой руу нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь “толгойн орой болон дагз хэсгийн хуйханд шарх, доод уруул, эрүү, зүүн бугалганд цус хуралт, баруун тохойд зулгаралт” бүхий бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр судалсан хохирогч Г.Оийн мэдүүлэг /хх-13,18/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 2706 дугаартай дүгнэлт /хх-29-30/, *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******* нь төмөр саваар хохирогчийн толгой руу нь 2 удаа цохиж зодож бие махбодид нь “толгойн орой болон дагз хэсгийн хуйханд шарх, доод уруул, эрүү, зүүн бугалганд цус хуралт, баруун тохойд зулгаралт” бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь хохирогчийн зүй бус ажиллагаанаас шалтгаалсан гэнэт үүссэн шинжтэй, шууд санаатай үйлдэл байх тул *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Г.О нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэж мэдүүлж /хх-69/ иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хохирогч Г.О нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг *******аас шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй боловч хохирогч эмчилгээ, шинжилгээ хийлгэсэнтэй холбогдон гарсан төлбөр зардлыг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүйн улмаас өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж *******аас жич нэхэмжлэх эрхтэй байна.
Шүүгдэгч ******* нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй болох нь:
Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 06 сарын 09-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57. дэх хэсэгт зааснаар биечлэн эдлэх ялыг 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 сарын 09-ний өдрийн өршөөл үзүүлэх тухай хууль заасны дагуу 1 жил 9 сарын хорих ялаас чөлөөлөгдсөн болох нь эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-44-46/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус ажиллагаа харьцаа нөлөөлсөн нь /хэрүүл маргаан үүсгэж халуун ус нүүр рүү нь цацсан/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Г.О нь хавтаст хэргийн материалтай танилцаад “санал хүсэлтгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт А-ын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт А-ын Бт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******т оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Г.О нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ