Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 321

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Л.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1962 оны 4 сарын 5-ны өдөр Завхан аймгийн ******* суманд суманд төрсөн. 1970 онд тус сумын сургуульд орж суралцан 1978 онд 8-р анги төгсөөд ******* сумын 10-н жилийн дунд сургуулийг 1980 онд төгссөн. 1980-1981 онд Улаанбаатар хотод Хүнсний техникийн сургуулийн чихэр, нарийн боовны ангийг төгссөн. Би 1982 оноос ******* сумын талхны цехэд талхчин, 1985 оноос 1987 оны 9 сар хүртэл ******* сумын ******* нэгдлийн зочид буудлын эрхлэгч, ахлах тогоочоор ажиллаж байсан. 1988 оны 8 сарын 30-наас тус сумын сургуульд ахлах тогоочоор ажиллаж байгаад 1993 оноос 1994 оны 12-р сарын 31-нийг хүртэл сургуулийн дотуур байрны жижүүрээр тус тус ажиллаж байсан юм. Энэ онуудад ажилд орсон, ажлаас гарсан тушаалууд архиваас олдохгүй байгаа юм.

Иймд намайг 1982 оны 4 сарын 25-наас 1985 оны 4 сарын 28-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд талхчнаар, 1985 оны 5 сарын 1-нээс ******* нэгдлийн зочид буудлын ахлах тогоочоор, 1985 оны 11 сарын 15-наас 1987 оны 9 сарын 24-н хүртэл тус сумын зочид буудал эрхлэгчээр, 1988 оны 8 сарын 30-наас ******* сумын 8-н жилийн сургуульд туслах тогоочоор, 1993 оны 12 сарын 1-нээс 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл тус сургуульд дотуур байрны жижүүрээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.******* нь улсад ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Л.******* 1982 оны 4-р сарын 25-наас 1985 оны 4-р сарын 28-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд талхчнаар, 1985 оны 5-р сарын 1-нээс 1985 оны 11-р сарын 15-н хүртэл тус сумын ******* нэгдлийн зочид буудалд ахлах тогоочоор, 1985 оны 11 сарын 15-наас 1987 оны 9-р сарын 24-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн зочид буудлын эрхлэгчээр, 1988 оны 8-р сарын 30-наас 1993 оны 12 сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн сургуульд туслах тогоочоор, 1993 оны 12-р сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл тус сумын 8-н жилийн сургуулийн дотуур байрны жижүүрээр тус тус ажиллаж байсан болох нь 1982 оны 06-р сарын 01-ний өдөр нээлгэж, бичилт хийлгэсэн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэрээр нотлогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Л.*******, Д., Б. нарын мэдүүлгүүдээр Л.гийн ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар******* овогт *******ын *******г 1982 оны 04 дүгээр сарын 25-наас 1985 оны 04 дүгээр сарын 28-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд талхчнаар, 1985 оны 05 дугаар сарын 01-нээс 1985 оны 11 дүгээр сарын 15-н хүртэл тус сумын ******* нэгдлийн зочид буудалд ахлах тогоочоор, 1985 оны 11 дүгээр сарын 15-наас 1987 оны 09 дүгээр сарын 24-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн зочид буудлын эрхлэгчээр, 1988 оны 08 дугаар сарын 30-наас 1993 оны 12 дугаар сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн сургуульд туслах тогоочоор, 1993 оны 12 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн сургуулийн дотуур байрны жижүүрээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  Т.БАЛЖИННЯМ