| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00315/И |
| Дугаар | 322 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 322
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Б.*******ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******д холбогдох тус төвийн *******ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 05-р сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 оны 7 сараас эхлэн Завхан аймгийн *******д *******аар ажилд ороод одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Миний бие өвдөөд 2017 оны 3 сарын 27-ны өдөр дарга *******т аргагүй байдлаа хэлж, өргөдөл өгөхөд чиний бие өвддөг чинь сэтгэл санааны юм, үнэнээсээ бие чинь өвдөөд байгаа бол группт ор, эмнэлгээс гараад ажлаа өг, цаана чинь хийх хүмүүс зөндөө байна гэсэн хариулт өгсөн. Энэ өдөр би ажил дээрээ ээлжтэй байсан болохоор ажлаа орхин явж чадахгүй байсан бөгөөд толгой эргээд ухаан алдаж унах гээд байсан болохоор надад эрүүл мэнд чухал тул би ажлаасаа гарая гэж хэлсэн. Ингээд дараагийн жижүүрийг дуудаж ажлаа өгсөн. Би дахин дарга дээр орж амралтаа авая, тэтгэмжээ авч болох уу гэхэд дарга чамд тэтгэмж олдохгүй гэхээр нь тэгвэл амралтаа авая гэсэн. Тэгээд амралтаа ав гэж хэлэхээр нь би амралтаа авч байгаа гэж бодсон чинь ажлын байрыг өөрчлөх тушаал гаргасан байсан. Би 2017.04.03-нд эмнэлэгт хэвтээд 2017.04.12-нд эмнэлгээс гараад хэд хоногийн дараа ажил дээрээ очиход чиний оронд хүн авсан, чамайг ажлаас чөлөөлсөн гэсэн.
Иймд *******ийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.******* нь ажил хаяж явснаас хойш 3-4 хоногийн дараа утасдсан боловч утсаа таслаад аваагүй бөгөөд шалтгааныг нь тодруулахад утас авах завгүй байсан гэсэн хариултыг өгсөн. Ингээд 2017 оны 03-р сарын 31-нд ******* хуралдаж шийдвэрийг гаргасан. 2017 оны 04-р сарын 03-ны өдөр эмнэлэгт хэвтэхээр ирэхэд нь яагаад холбоо барихгүй байна, миний утсыг яагаад авахгүй байна гэхэд зүгээр надад утас авах зав байгаагүй, одоо би амралтаа авмаар байна гэсэн. Тэгэхээр нь 2016 онд хэзээ амралтаа авсан байна, нягтлантай уулз гээд гаргасан. Тэгээд 2017 оны 04 сарын 12-нд эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа өргөдлөө өгнө гэсэн боловч өгөөгүй гарсан. Тушаалыг 2017 оны 04-р сарын 13-ны өдөр өөрт нь өгсөн гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Завхан аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн төвд *******аар ажиллаж байгаад ажлаасаа түр чөлөөлөгдсөн юм. Энэ хугацаанд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд одоо ажилдаа буцаж орсон тул нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэжээ.
Хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.******* нь Завхан аймгийн *******д холбогдуулан тус төвийн *******ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Б.*******ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******д холбогдох тус төвийн *******ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ