Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 04

 

аянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн даргаар: С.Буянхишиг,

Улсын яллагч: Э.Одончимэг,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Алтанцэцэг ҮД:/0079/ нарыг оролцуулан тус    шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Ялалтын Анхбаярт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201526020701 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.           

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 21-ний
өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамжны 691 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

1. 2002 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 21 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2. 2003 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 240 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

3. 2005 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 23 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 20 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан,

4. 2007 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 87 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

5. 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 392 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хураах, 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигон овгийн Ялалтын Анхбаяр /РД: ТИ83072137/

Шүүгдэгч Я.Анхбаяр нь ялтай байхдаа давтан үйлдлээр, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 08 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 901 тоот өрөөний хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж Ө.Батжаргалын /5 сая/ төгрөгийг цүнхний хамт хулгайлж, нийт 5.020.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны
нутаг дэвсгэрт байрлах Альфа моторс ХХК-ний эзэмшлийн байрны 401 тоотыг
түрээслэн байрлаж үйл ажиллагаа явуулдаг Тэргүүн саруул зам ХХК-ний захирлын өрөөний цоожийг эвдлэн орж Ц.Нандин-Эрдэнийн 13 инчийн Аррlе маркийн зөөврийн компъютерийг /компъютерийн хулгана буюу маузын хамт/ хулгайлж , нийт 2.185.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-2015 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 30 минутаас 16 цаг 45 минутын хооронд Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шидэт зөгий эмнэлгийн 02 тоот /эмч нарын өрөөн/-д хууль бусаар нэвтэрч, ширээний шургуулгыг эвдэлж, Ц.Хулангийн шургуулган дотор байсан 2.000.000 /хоёр сая/ төгрөг, Ж.Чинболдын ширээний шургуулганд байсан хайрцаг багаж зэрэг эд зүйлийг хулгайлан авч, нийт 2.060.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төвийн 410 тоот өрөөний хаалганы цоожийг отвёрткаар хөшиж онгойлгон хууль бусаар нэвтрэн орж, Л.Баярхүүгийн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

-2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миг даатгал ХХК-ний ажлын байрны тусгаарлагч /хаалганы/ холбоосыг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж Б.Ариунтуяагийн 630.000
төгрөг, Н.Оюунгэрэлийн ширээний шургуулганд байсан 420.000 төгрөгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан ба дээрхи 5 удаагийн давтан хулгайн үйлдлээр бусдад нийт 12.315.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                            

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Анхбаяр мэдүүлэхдээ: ...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Маш ойлгосон. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Ө.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 5 сая төгрөгийг өөрийн барьж байсан эрэгтэй хүний шар өнгийн оруулгатай цүнхэнд хийгээд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төвийн 901 тоот өөрийн өрөөний ширээний нүдэнд хийсэн. ... Тэгээд маргааш нь 13 цаг 30 минутын үед өрөөндөө орж ирээд нөгөө мөнгөө авах гэсэн чинь 5 сая төгрөг нь байхгүй байсан.... Миний цүнх улбар шар өнгийн оруулга, түгжээтэй, хар өнгийн эрэгтэй хүний цүнх байсан. Би цүнхээ 20.000 төгрөгөөр үнэлж байна. Тухайн 5 сая төгрөг нь 20.000 төгрөгийн дэвсгэртээр 2 боодол, 10.000 төгрөгийн дэвсгэртээр 1 боодол байсан. Хаалганы цоожинд ямар нэг эвдрэл байхгүй байсан. ... Хяналтын камерийн бичлэгээ шүүж үзэхэд 27-28 орчим насны эрэгтэй хүн өглөө 08 цаг 50 минутын үед миний цүнхийг сугандаа хийгээд гарч байхыг хараад цагдаагийн байгууллагад хандсан. Би хохирлоо барагдуулмаар байна гэсэн мэдүүлэг/1-р хх-10 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2683 дугаартай дүгнэлтэд: ...Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 08 цаг 47 минут 18 секундээс 54 минут 04 секундэд дүрслэгдэж буй хар өнгийн богино халимаг үстэй, толгой дээрээ хар өнгийн нүдний шил тавьсан, цайвар өнгийн урт ханцуйтай тохойн хэсэгт бор өнгийн оруулгатай цамц, хар өнгийн өмдтэй байна. ... Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдэж буй хүн нь 169-173 см өндөртэй эрэгтэй хүн байна гэжээ. /1-р хх-14-17 хуудас/,

Гэрч Б.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн хяналтын камерийн бичлэгээс татаж авсан 4 ширхэг зураг, 2015 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шидэт зөгий эмнэлгийн хяналтын камерийн бичлэгээс татаж авсан 7 ширхэг гэрэл зургийг би хараад таньж байна. манай нөхөр Анхбаяр мөн байна. Эхний 4 ширхэг гэрэл зургийг харахад өмсөж явсан цамц, биеийнх нь төрх, царайгаар нь таньж байна. Дараагийн 7 ширхэг зургийг харахад царай болон өмсөж явсан хувцсаар нь өөрийнхөө нөхрийг таньж байна гэсэн мэдүүлэг /1-р хх-56-58 хуудас/,

Хохирогч Ц.Хулангийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр даваа гаригт 09 цаг өнгөрөөгөөд ажил дээрээ ирэхэд ... миний ширээний шургуулга, шкафны нүднүүдийг хөшиж эвдэж онгойлгосон байсан. Шургуулганд байсан 2.000.000 төгрөгөө үзэхэд алдагдсан байсан. Тэгээд камераа шүүж үзэхэд 2015 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 16.30-16.45 минутын хооронд нэг эрэгтэй хүн ирж манай эмнэлгээр явж байгаад манай өрөөнд ороод 2 минут болох хооронд хулгай хийгээд явсан байсан. ... Мөн Чинболдын суудаг ширээний шургуулганд байсан хайрцагтай багаж алдагдсан....Манай өрөөний хаалга эвдрээгүй, түлхүүрээр нь онгойлгосон байсан гэсэн мэдүүлэг /1-рхх-96-97 хуудас/,

Гэрч Ж.Пүрэвхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би Хулан эмчтэй цуг нэг өрөөнд суудаг юм. 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 08:40 цагт ажил дээрээ ирээд өрөөгөө түлхүүрээр нь онгойлгоод орж ирэхэд миний ширээний дээд талын цоожтой шургуулгыг мулт татаж эвдэлсэн байсан. Доод талын шургуулгыг онгойлгож үзсэн байсан. Би эд зүйлээ үзэхэд алдсан эд зүйл байгаагүй гэсэн  мэдүүлэг /1-р хх-101-102 хуудас/,

Гэрч  Ж.Чинболдын мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ажил дээрээ ирээд өрөөгөө түлхүүрээр нь онгойлгоод орж ирэхэд миний ширээний цоожтой шургуулгыг мулт татаж эвдлээд түлхүүр багажны комыг хулгайлсан байсан. Би шүүгээний шургуулганы цоожоо 5.000 төгрөгөөр, түлхүүр багажны комоо 40.000 төгрөгөөр үнэлнэ гэсэн мэдүүлэг /3-р хх-80-82 хуудас/,

Гэрч  Ж.Отгондаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 08:30 цагийн үед Пүрэвхүү эмч ирсэн. Би жижүүрийн тэмдэглэл дээр гарын үсэг зуруулах гээд өрөөнд нь ороход Пүрэвхүү эмчийн ширээний шүүгээг суга татаад цоожийг нь эвдэлсэн байсан. ...Мөн Хулан эмч 9:00 цаг орчимд ирээд үзэхэд мөн ширээний шургуулгыг нь эвдээд дотор нь байсан 2 сая төгрөг алдагдсан талаар мэдсэн гэсэн мэдүүлэг /1-р хх-103-104 хуудас/,

Гэрч  Ө.Мөнхзулын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 09:30 минутын үед ажил дээрээ ирэхэд Пүрэвхүү миний шургуулгыг эвдсэн байна гэж хэлсэн. Би өрөөнд нь ороод харахад Пүрэвхүү эмчийн ширээний дээд талын шургуулгыг эвдэж онгойлгосон боловч эд зүйлс алдагдаагүй байсан. Миний дараа Хулан эмч ирсэн ба мөн шургуулга нь эвдэрсэн байсан. Хулан эгч шургуулгаа үзээд дотор нь байсан 2 сая төгрөг байхгүй байгааг мэдсэн. Бид нар камераа шүүж үзэхэд 2015 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 16:32 цагаас 16:45 цагийн хооронд үл таних эрэгтэй хүн гаднаас орж ирээд гарсан бичлэг байсан гэсэн мэдүүлэг /1-р хх-99-100 хуудас/,

Э.Хохирогч Б.Ариунтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 08 цагт ажилдаа ирсэн. Тэгээд өрөөндөө хаалгаа онгойлгоод орсон чинь ширээний хаалга онгорхой, шкафны хаалга онгорхой, манай өрөөний хаалга онгорхой, шкафны хаалга онгорхой, манай өрөөг тусгаарласан байсан шилэн хаалтны доод талын хөндлөн 2 холбоосыг салгаад хаячихсан, онгорхой байсан. ...Би юмаа үзсэн чинь миний өөрийн суудаг ширээний шургуулганд байсан 630.000 төгрөг алга болсон байсан.
Мөн Оюунгэрэлийн ширээний шургуулганд байсан хуримтлалын 420.000 төгрөг алга болсон байсан. Алдагдсан 630.000 төгрөг нь манайх даатгалын үйл ажиллагаа явуулж тухайн өдөрт үйлчлүүлэгч нараас орж ирсэн орлогод зориулсан шимтгэлийн мөнгө байсан гэсэн мэдүүлэг /1-р хх-199 хуудас/,

Гэрч Н.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Миг даатгал ХХК-ний 4 дүгээр салбарт даатгалын менежер хийдэг юм. 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ээлжийн амралтаа аваад 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа орсон....Тэгэхэд манай ажпын өрөөнд 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хулгайч орж 630.000 төгрөг алдагдсан байсан гэсэн мэдүүлэг /1-р хх-201 хуудас/

Гэрч  Д.Мөнхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Суурь ХХК-нд харуулын үүрэг гүйцэтгэж байхад манайд байрлан үйл ажиллагаа явуулдаг Сан Индустриал ХХК руу орно гээд нэг залуу орж ирээд дээшээ 3 давхар луу гарсан. Тэгээд 20 минут болчихоод буугаад ирсэн. Тэгээд гарч явчихаад буцаад ороод ирсэн. Тэгээд дахин дээшээ гараад явсан. Удалгүй манай нягтлан Пүрэвбат дотор хулгайч байна гээд 2 давхрын цонхоор орилсон. Тэгээд би 2 давхар луу гүйгээд гарах хооронд алдчихсан....Би тэр залуугийн гадуур хувцасны халаасанд байсан машины түлхүүрийг аваад гадаа талбай дуур байсан машинууд руу дохиод үзсэн чинь цэнхэр өнгийн CRV машины дохиолол дуугарсан юм. Тэгээд би тэр машиныг асаагаад Суурь ХХК-ний хашаанд оруулж байрлуулаад сууж байтал нөгөө гараад зугтаасан залуу манай хашаанд орж ирээд миний машин яагаад энд байгаа юм бэ гэж худал хэлж асуугаад байхаар нь цагдаад мэдэгдээд хүлээлгэж өгсөн.... Манай захирлын өрөөний хаалганы кодтой хэсгийг салгаж эвдэлсэн байсан гэсэн мэдүүлэг/1-р хх-200 хуудас/,

Хохирогч Ц.Нандин-Эрдэнийн мөрдөн байцаалтан өгсөн: ...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Альфа моторс ХХК-ний байрны 401 тоот өрөөнд манай Тэргүүн саруул зам ХХК байрлан түрээсээр үйл ажиллагаагаа явуулдаг юм. 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Мөнхзаяа хамгийн түрүүнд ажил дээрээ ирээд над руу захирлын өрөөний хаалга эвдэгдээд хулгай орсон байна гэж утсаар ярихаар нь би ажил дээрээ яваад очсон чинь цагдаа нар ирчихсэн үзлэг хийгээд байж байсан. ...Алдагдсан зүйл нь Аррlе үйлдвэрийн 13 инчийн дэлгэцтэй цагаан өнгийн Масbоок Аiг зөөврийн компъютер, мавуз алдагдсан байсан. Уг зөөврийн компъютерийг манай захирал 2015 онд Гандирс төвийн 2 давхарт байрлах дэлгүүрээс 2.145.000 төгрөгөөр авч байсан. Мөн мавузыг 155.000 төгрөгөөр авч байсан....Одоо надад гомдол санал гэх зүйл байхгүй. ... Зөөврийн компъютераа олж авсан тул нэхэмжпэх зүйл байхгүй. Хаалганы цоож эвдэрсэн байсныг бид нар өөрсдөө түрээсэлж байгаа байгууллагатайгаа харилцан ярьж тохиролцоод засуулсан. Одоо нэхэмжпэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /1-р хх-248-249 хуудас/,

Гэрч Э.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... би 2015 оны 5 дугаар сарын 22-ны өглөө ажил дээр ирээд өрөө рүү орох гэсэн чинь манай өрөөний үүдний хаалга жаахан зай гарсан байхаар нь гайхаад түлхүүрээр үүдний өрөөний хаалгыг онгойлгож дотор ороод ширээн дээр сууж байгаад захирлын өрөөний хаалгыг харсан чинь шилэн хаалга нь онгорхой харагдахаар нь гайхаад очсон чинь хулгай орсон бололтой байхаар нь би эхлээд менежер рүү утсаар мэдэгдээд захирлын өрөөнд ороод тамга, тэмдэг бүрэн байна уу гээд үзсэн чинь бүрэн байсан. Ширээг нь харсан чинь ширээний шургуулга нь эвдэрсэн байхаар нь цагдаад дуудлага өгөөд цагдаагийн ажилтан ирсний дараа захирлын нөүтбүүк алдагдсан талаар мэдсэн. ... Аррlе брэндийн нөүтбүүк гэдгийг нь мэднэ, цагаан саарал өнгийн. Энэ оны 02 дугаар сард захирал хувьдаа авч байсан юм гэсэн  мэдүүлэг /2-р хх-5 хуудас/,

            Шинжээчийн 02/514 дугаар дүгнэлтэд: ...шинжилгээнд тэнцэж байгаа хэргийн газраас бэхжүүлсэн 5 дугаартай гарын мөр нь Ялалтын Анхбаярын баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна гэжээ. /2-р хх-9 хуудас/,

          Шинжээчийн 5510 дугаар дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн КОNA бичиглэлтэй диск дэх бичлэгийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 08 цаг 47 минут 18 секундээс 08 цаг 54 минут 04 секунд дэх болон АNGTE гэсэн бичиглэлтэй дискэнд бичигдсэн хяналтын камерийн бичлэгийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цаг 15 минутанд дүрслэгдэж буй хүмүүс нь үйл хөдлөл болон гадна ерөнхий шинжээрээ төстэй байна гэжээ./2-р хх-150 хуудас/,

            Хохирогч Л.Баярхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 8 дугаар сарын 04-ний орой 17 цагийн орчимд манай туслах Нямсүрэн надтай утсаар холбогдон яриад миний ажлын өрөөнд хулгай орсон байна гэж хэлсэн.... Миний сейфний гадна талын хаалганы цоож нь эвдэрсэн байсан тул би түгжээгүй, дотор талынх нь цоожтой байсан.... Сейфэн дотор байсан бэлэн 2 сая төгрөг алга болсон байсан. Өөр зүйл алдагдаагүй гэсэн мэдүүлэг /2-р хх-221 хуудас/,

Гэрч Х.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр өөрийн ажил болох Сүхббаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн 410 тоот өрөөнд байсан. Тэгээд 16 цагийн орчимд өөрийн ажлын байр болох 4 давхрын өрөөнөөс слесарь хайх гээд доошоо 1 давхар луу буугаад 30-40 минутын дараа эргээд өөрийн өрөө рүүгээ ортол даргын өрөөний хаалга онгорхой байсан. Тэгээд би даргын өрөөнд ортол сейф нь онгорхой байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуулага өгсөн.... гэсэн мэдүүлэг /2-р хх-222 хуудас/,

            Иргэний нэхэмжлэгч М.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Компъютер ланд дээр байх лангуун дээрээ байж байхад 15-16 цагийн үед гаднаас 1 залуу орж ирээд зөөврийн 13 инчийн нөүтбүүк барьчихсан, манай компани дампуурсан юм, энэ нөүтбүүкийг хямдхан зарчихмаар байна гээд байхаар нь тэр нөүтбүүкийг нь авч үзсэн чинь үзүүлэлт сайтай байхаар нь бэлнээр 500.000 төгрөг тоолж өгөөд түүнийг нь авсан юм. Дараа нь хэд хоногийн дараа цагдаагийн алба хаагчид дагуулж ирээд энэ залуу хулгай хийсэн нөүтбүүкээ танд зарсан байна, та худалдаж авсан нөүтбүүкээ яасан бэ гэж асуухаар нь би хүнд өгөөд явуулчихсан, авчирахаар нь ирээд авчих гэж хэлээд явуулсан. 5-6 хоногийн дараа нөгөө залуу ирэхэд нь нөүтбүүкээ аваад ирсэн байсан болохоор нөгөө залууд зарсан 500.000 төгрөгөө тоолж өгөөд аваад явсан. Учир нь тэр нөүтбүүк компанийх нь эд биш, тэр залуу хулгай хийгээд зарсан байна гэдгийг сүүлд нь ойлгосон. Би нөүтбүүк худалдаж авсан мөнгөө буцаагаад авчихсан болохоор одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй  гэсэн мэдүүлэг/2-р хх-1 хуудас/,

            Шүүгдэгч Я.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... би 2015 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансарын клонкийн наад талд байрлах Шидэт зөгий гээд эмнэлэг рүү орсон. ... Тэгээд наанаасаа 2 дахь хаалга нь Баянголын Эрүүл мэндийн төвийн хаалгатай адилхан байхаар нь доошоо хүчтэй дарахад онгойсон. Тэгэхээр нь дотогш ороод ширээний шүүгээнүүдийг татаж үзэхэд онгорхой байсан. Тэгээд 1 ширээний шүүгээнд хавчаараар хавчсан 10.000 төгрөгийн дэввсгэртээр 1.000.000 төгрөг байсан. Тэгэхээр нь аваад гарсан гэсэн мэдүүлэг /3-р хх-76-77 хуудас/,

... Би 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчимд гэрээсээ гараад Саппорогийн тойргийн зүүн талд байрлах саарал шилэн 4 давхар барилга руу яваад орсон. 4 давхарт гарсан чинь Миг даатгал гэсэн бичигтэй хаалга онгорхой байсан.... Тэгээд би дотогшоо ороод ширээний шургуулгыг нээсэн чинь дотор нь дугтуйтай мөнгө байсан. Би шургуулганаас 3 дугтуйтай мөнгө авсан.... 500 орчим мянган төгрөг байсан. ... маргааш нь буюу 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 71-21 УНЯ улсын дугаартай цэнхэр өнгийн Хонда маркийн машинтайгаа Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Гурвалжингийн гүүр даваад явж байгаад нэг зогсоол дээр машинаа зогсоогоод ... Суурь гэдэг нэртэй газрын 2 давхарт гараад хамгийн наад талын хаалгыг онгойлгох гэж оролдож байгаад нэг хүн гараад ирэхээр нь зугтаасан гэсэн  мэдүүлэг /1-р хх-208-209 хуудас/,

... 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажилд орох зарын дагуу Альфа моторс ХХК-ний 401 тоот өрөөнд өглөө 10 цагийн үед очоод ажилд орох зарын дагуу ирээд өрөөний хаалга онгорхой байхаар нь орсон чинь ширээн дээр нь цагаан өнгийн нөүтбүүк байхаар нь шууд өвөртөө хийгээд аваад гарсан. ... Тэгээд тэндээсээ гараад ченжид 500.000 төгрөгөөр зараад мөнгийг нь өөртөө хэрэглэсэн гэсэн мэдүүлэг /2-р хх-25-26 хуудас/,

...Би 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ганцаараа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянгол Эрүүл мэндийн үндэсний төвд явж байгаад 9 давхарт гарсан. Тэгээд 901 тоот өрөөний гадна ирэхэд бариуландаа цоожтой хаалга байхаар нь доошоо дарсан чинь хаалга нь онгойхоор нь дотогш ороод ширээний шүүгээнд нь эрэгтэй хүний гар цүнх байхаар нь аваад гарсан. Тэгээд гараад харахад дотор нь 5.000.000 төгрөг байсан.

Мөн 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг
дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв рүү орсон. Тэгээд 4
давхарт гараад 410 тоот өрөөний гадна очиход хаалга нь далд цоожтой байхаар нь отвёрткаар хөшиж онгойлгосон. Тэгээд өрөөнд нь ороход саарал өнгийн төмөр сейф байхаар нь хөшиж онгойлгоод даавуунд байсан мөнгө байхаар нь аваад гарсан. Гараад харахад 2.000.000 төгрөг байсан гэсэн мэдүүлэг /3-р хх-77 хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-46 хуудас/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /2-р хх-47 хуудас/, мөрдөн байцаагчийн тэмдэглэл /2-р хх-49 хуудас/, эд зүйлийн үнэлгээ /2-р хх-51, 3-р хх-36, 84 хуудас/, дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-10-11/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоолууд, таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбарууд, ял шийтгэлтэй эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг болно.

Шүүгдэгч Я.Анхбаяр нь давтан үйлдлээр, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 08 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 901 тоот өрөөний хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж Ө.Батжаргалын /5 сая/ төгрөгийг цүнхний хамт хулгайлж, нийт 5.020.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны
нутаг дэвсгэрт байрлах Альфа моторс ХХК-ний эзэмшлийн байрны 401 тоотыг
түрээслэн байрлаж үйл ажиллагаа явуулдаг Тэргүүн саруул зам ХХК-ний захирлын өрөөний цоожийг эвдлэн орж Ц.Нандин-Эрдэнийн 13 инчийн Аррlе маркийн зөөврийн компъютерийг /компъютерийн хулгана буюу маузын хамт/ хулгайлж , нийт 2.185.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 30 минутаас 16 цаг 45 минутын хооронд Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шидэт зөгий эмнэлгийн 02 тоот /эмч нарын өрөөн/-д хууль бусаар нэвтэрч, ширээний шургуулгыг эвдэлж, Ц.Хулангийн шургуулган дотор байсан 2.000.000 /хоёр сая/ төгрөг, Ж.Чинболдын ширээний шургуулганд байсан хайрцаг багаж зэрэг эд зүйлийг хулгайлан авч, нийт 2.060.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төвийн 410 тоот өрөөний хаалганы цоожийг отвёрткаар хөшиж онгойлгон хууль бусаар нэвтрэн орж, Л.Баярхүүгийн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миг даатгал ХХК-ний ажлын байрны тусгаарлагч /хаалганы/ холбоосыг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж Б.Ариунтуяагийн 630.000
төгрөг, Н.Оюунгэрэлийн ширээний шургуулганд байсан 420.000 төгрөгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан ба дээрхи 5 удаагийн давтан хулгайн үйлдлээр бусдад нийт 12.315.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь:

     Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

     Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

     Шүүгдэгч нь давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн ба уг эд зүйлийн үнэлгээ нь 12.315.000 төгрөгөөр тогтоогдсон байх тул бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна.

     Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Я.Анхбаярт холбогдох хэргээс Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуульд зааснаар 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх үйлдэгдсэн хэргүүдийг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгчийн давтан үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргүүдийн сүүлчийн гэмт хэрэг нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс хойш үйлдэгдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй байна.

Харин шүүгдэгч Я.Анхбаяр нь 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 392 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хураах, 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх ба түүний ялтай байдлыг Анхын ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Я.Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Я.Анхбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Я.Анхбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн баримт, хохирогч нарын гаргасан хүсэлтүүд зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгчид шүүхээс эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсаргах нь зүйтэй. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Я.Анхбаярын цайвар ноосон цамц 1 ширхэг, саарал хөх өнгийн хөндлөн судалтай ноосон цамц 1 ширхэгийг шүүгдэгч нь буцаан авах хүсэлт гаргасан тул буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн 71-21 УНЯ улсын дугаартай, Honda CRV маркийн RD 11051439 дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Уг эрүүгийн 201526020701 дугаартай хэрэгт  201525040512, 201525010911, 201525021524, 201526021363 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болно.