Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Улсын яллагч Ж.Энхбат,

Шүүгдэгч *******, *******, 

Нарийн бичгийн дарга Г.Чингүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй,  ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Монгол улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт,  ******* тоот регистрийн дугаартай, овогт ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн орчим аймгийн сумын 9 дүгээр багт байрлах “” ХХК-ийн хашаанд байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр С.ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд баруун нүдний дээд, доод зовхи, зүүн бугалгын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн орчим аймгийн сумын 9 дүгээр багт байрлах “” ХХК-ийн хашаанд байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн нөхөр *******д зодуулж, түүний үйлдэл төгссөн байх үед нь заазуур авч шидэж *******гийн эрүүл мэндэд нурууны зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Хохирогч *******ы мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлаас тараад гэртээ ирэх үед манай нөхөр ******* нь гэртээ согтуу Ерөөл нэртэй архи тал дундуур орсон, нэг лаазтай пиво тавьчихсан сууж байсан. Би “архи уулаа, хоол ундаа хийгээд байж байхгүй” гэж хэлээд маргалдсан. Энэ маргааны улмаас нөхөр бид хоёр барилцаж авч, намайг ******* барьж дээрээс дарж унагааж нүд рүү цохиж, цээжин дээр өвдөглөсөн. Тэгээд тавих үед нь би хажууд байсан заазуур барьж авч шидэх үед *******гийн нуруу орчим онож гэмтэл учруулсан. Удалгүй хажуу айлын орж ирж цагдаа дуудаж цагдаа нар ирсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/,

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хуурай дүү хамт сумын 9 дүгээр багийн нутагт ХХК-ийн хашаанд байх гэрт нэг шил архи ууж нэлээн согтсон байсан. Тэгтэл гаднаас эхнэр ажлаа тарж ирсэн. Эхнэрт нэг лаазтай пиво өгч уусан. ажил хийхгүй архи уулаа гэж хэрүүл хийж би эхнэрийн өөдөөс маргалдсан юм. Би ыг дарж унаган цээж дээр нь өвдөглөсөн юм. Тэрний дараа эхнэр босож ирээд манай гэрт байсан заазуурыг шидэж миний нуруу хэсэгт онож намайг гэмтээсэн. Цагдаа хүрч ирж намайг эмнэлэг рүү авч явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,

Гэрч С.ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 12 сарын 08-ны өдөр 23 цаг 40 минутын орчмын үед ХХК-ийн хашааны хажуугаар гэртээ орохоор явах гэхэд хашаан дотор байсан гэрээс дуу чимээ гарсан. Гэрт нь яваад ороход эгчийг зүүн орон дээр дараад унагачихсан, намайг харахад ухаангүй байх шиг байхаар нь ******* ахыг эгчийн дээрээс хойш татсан. ******* ах эгчийн хоолойг боож барьсан байх шиг харагдсан тэрийг салгасан. эгч ухаан алдсан байсан. ******* ахын ар нуруу хэсэг цус болж улаан өнгөтэй зүйл нэлэнхий болсон. Би гэрээс гарч гэртээ очоод цагдаад дуудлага өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Гэрч Н. мөрдөн байцаалтад өгсөн ...Би гадуур ажлаа амжуулж байгаад шөнө гэрт нь явж ороход эхнэр нь ухаан алдаад ойчсон. ******* ахын ар нуруу хэсгээс цус гарсан байдалтай байсан. Удалгүй цагдаа, эмч нар ирж ******* ахыг эмнэлэг авч явсан. Би *******тэй ахтай хамт хамт эмнэлэг явсан. Явах замдаа юу болсон талаар асуухад надад “эхнэр заазуур шидэж намайг оносон” гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлаас тараад гэртээ ирэх үед манай нөхөр ******* нь гэртээ согтуу Ерөөл нэртэй архи тал дундуур орсон, нэг лаазтай пиво тавьчихсан сууж байсан. Би архи уулаа хоол ундаа хийгээд байж байхгүй гэж хэлээд маргалдсан. Энэ маргааны улмаас нөхөр бид хоёр барилцаж авч намайг ******* барьж дээрээс дарж унагааж нүд рүү цохиж цээжин дээр өвдөглөсөн. Тэгээд тавих үед нь би хажууд байсан заазуур барьж авч шидэх үед *******гийн нуруу орчим онож гэмтэл учруулсан. Удалгүй хажуу айлын орж ирж цагдаа дуудаж цагдаа нар ирсэн. Тухайн үед манай нөхөр их согтуу байдалтай байсан. би нөхрийгөө цохих санаа бодол байгаагүй. Миний хажууд хоол хийхээр бэлдэж байсан заазуур миний орой таарч би авч шидсэн нь миний буруу боллоо... гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/, 

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр эхнэр ажлаа тарж ирсэн. ажил хийхгүй архи уулаа гэж хэрүүл хийж би эхнэрийн өөдөөс маргалдсан юм. Би ыг дарж унаган цээж дээр нь өвдөглөсөн юм. Тэрний дараа эхнэр босож ирээд манай гэрт байсан заазуурыг шидэж миний нуруу хэсэгт онож намайг гэмтээсэн. Цагдаа хүрч ирж намайг эмнэлэг рүү авч явсан. Манай эхнэр намайг айлгах гэж шидсэн шидсэн гэж бодож байна. Тэрнээс намайг онох гэж заазуурыг шидээгүй. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62/, 

аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 сарын 16-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн ... Б.ы биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ...Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31/,

аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 сарын 15-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн ... *******гийн биед нурууны зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 33-34/,

Эвлэрлийн гэрээ /хх-ийн 101/,

Шүүгдэгч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 65-66, 63-93/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр *******, ******* нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.

Хэргийн материалыг судлан үзвэл шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэгдэх үед хууль ёсны гэр бүл болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдсон мөн шүүгдэгч  ******* нь эхнэр *******ыг, шүүгдэгч ******* нь нөхөр *******г тус тус зодож бие махбодод нь хөнгөн хохирол учруулжээ.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь хоорондоо харилцан тохиролцон эвлэрч эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 101 дүгээр хуудсанд хавсаргасан байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй. Харин шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 Шүүх шүүгдэгч *******д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэхийн зэрэгцээ үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршиг, гэм буруутай үйлдлийн үр дагаврыг ухамсарлуулах зорилгоор зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.

Мөн шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч *******, ******* нар нь  бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.      

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, овогт нарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, *******д 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас шүүгдэгч *******ыг чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн иштэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ГЭРЭЛМАА