Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 331

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Н.Зандраагийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багийн иргэн Галынхан овогт Нямбуугийн Зандраа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1957 онд Завхан аймгийн Шилүүстэй сумд төрсөн. Би 1973 оны 01-р сарын 01-нээс 1981 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын Саруул зам нэгдэлд мал маллаж байсан юм. Тухайн үед эцэг, эхийн хамт мал маллаж байсан болохоор энэ хугацаанд ажилласан жилүүд бүгд эцгийн нэр дээр гарсан байна.

Иймд намайг 1973 оны 01-р сарын 01-нээс 1981 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын Саруул зам нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Зандраа нь 1973 оны 01-р сарын 01-нээс 1981 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын Саруул зам нэгдэлд мал маллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Н.Зандраа 1973 оны 01-р сарын 01-нээс 1981 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын Саруул зам нэгдэлд эцэг Нямбуугийн хамт мал маллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Б.Намжилдоржийн ...Зандраагийн аав Нямбуу гуай нэгдлийн заводын сүү, тосны мастер хүн байсан. Зандраа аав, ээжтэйгээ байж мал их малладаг байсан. Энэ хүн 1973 оноос эхлэн Завхан аймгийн Шилүүстэй сумын Саруул зам нэгдэлд нэгдлийг тартал мал малласан... гэсэн,

гэрч Ш.Лувсандоржийн ...Зандраа 1973 оноос эхлэн Завхан аймгийн Шилүүстэй сумын Сартуул зам нэгдэлд малчин байсан. ...үхэр голдуу малладаг байсан. Аав Нямбуу нь сүү тасгийн заводын дарга хийдэг байсан... гэсэн,

гэрч Ш.Базаррагчаагийн ...Зандраа хар багаасаа л эцэг, эхийн хамт мал маллаж байсан. Насанд хүрээд буюу 1973 оноос эхлэн Завхан аймгийн Шилүүстэй сумын Саруул зам нэгдэлд мал малласан. ...тасралтгүй мал малласан. Аавыг нь Нямбуу гэдэг юм... гэсэн,

гэрч Г.Банзрагчийн ...Зандраа Завхан аймгийн Шилүүстэй сумын Саруул зам нэгдэлд аав Нямбуу, ээж Янжмаа нарын хамт үхэр хариулдаг байсан. Аав нь нэгдлийн сүү тасагт ажилладаг. Ээж нь үхэрээ саадаг байсныг санаж байна... гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул түүнийг эцэг Ж.Нямуугийн хамт мал маллаж байсан гэж үзэх үндэстэй.

Иймд Н.Зандрааг 1973 оны 01-р сарын 01-нээс 1981 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын Саруул зам нэгдэлд мал маллаж байсан болох нь аймгийн архивын тасгийн 2017 оны 06-р сарын 05-ны А/668 тоот лавлагаагаар нотлогдож байна гэж үзлээ.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН 

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Галынхан овогт Нямбуугийн Занрааг 1973 оны 01 дүгээр сарын 10-наас 1981 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын Саруул зам нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Н.Зандраагийнулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ