Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/060

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

*******хонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Улсын яллагч *******,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******хонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.           

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр *******хонгор аймгийн *******говь сумын 5 дугаар багийн тоотод ын нүүрэн тус газарт нь гараараа цохин, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь зүүн талын хацар  ясны зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн ясны цөмөрсөн хугарал, хоншоор ясны сэтэрхий хугарал, хамар ясны зөрүүгүй хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи алимны салст, хацрын цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, дотор булангийн цус хуралт, завжны цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, зулай, эрүү, хүзүү, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч ын ... 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр *******говь суманд Цэргийн бүртгэлд зориулсан бөхийн барилдаан болоод тэрэнд манай найзууд барилдсан. Бөх тараад , , *******, , нар манайд очиж хоол хийж идэцгээж байгаад би гэрт байсан 1 шил архи дээр бид 2 нэмээд бөх тарахаас өмнө тус бүр 1 шил архи авсан байсан задлаад бүгд хувааж уугаад удаагүй байтал 2 жилийн өмнө манай өвөлжөөнд өвөлжиж байсан талаараа яриад дайраад байхаар нь “юу яриад байгаа юм, чи яахаараа над руу дайраад байгаа юм” гээд би хэлтэл ******* босож ирээд намайг алгадаад авахлаар нь “чи манайхаас зайлаарай” гэхэд “би танайд дахиж ирэхгүй шүү” гэхээр нь “чи угаасаа ирэх шаардлага байхгүй” гээд хэрэлдэж байх үед ******* “за за найзыгаа уучлаарай гар барих уу” гэхээр нь би гар бариад суух гэтэл толгойд гал бутрах шиг болоод явчихсан, тэрнээс хойш юм санахгүй байна. Нэг сэргээд харах үед 07 цаг болж байсан. Өглөө босож ирээд ******* бид хоёр ярилцаад “гайгүй байхаа та нар явцгаа” гээд бүгдийг нь явуулсан.  намайг цохиогүй. ******* л өшиглөсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 11, 14 /, Гэрч ын ... 2022 оны 01 дүгээр сарын 03-ны орой ын хамт ын очиход ******* ганцаараа байсан. Гаднаас , нар орж ирсэн. Бид 6 нийлээд 1 шил архи хувааж уусан. Архи дуусаж байх үед хоёр өвөлжөө бууц яриад хэрэлдээд эхлэхээр “та хоёр гэрээс гарч маргалд” гэхэд гараад явсан. Гадаа хэрэлдэж ноцолдож байгаад удалгүй ороод ирэх үед нь ******* “Өлзий чи одоо болиоч” гэхэд “чи ыг өмөөрч байна уу” гээд хэрэлдэж байснаа нэг нэгнээсээ уучлалт гуйгаад эвлэрч гар бариад эргээд явж байснаа ******* эргэж хараад сууж байсан ыг өшиглөөд шууд гараад явсан. ын нүүрийг нь харахад хамраас нь цус гоожсон байдалтай тонгойгоод сууж байхаар нь цаас авч өгөөд гэрээс нь гараад явсан. ******* ын нүүр хэсэгт баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/,

Гэрч ын ... 2022 оны 01 дүгээр сарын 03-ны орой цэргийн бүртгэлд зориулсан бөхийн барилдаан үзэж дуусаад гэртээ ирээд байж байтал ирсэн. Удалгүй байж байтал ирээд “манайд очих уу” гэхээр нь би ын араар суугаад гэрт нь очих үед зэрэгцээд , нар ирсэн. Удалгүй орж ирсэн. Бид 6 нийлээд 1 шилтэй 0.75л Ерөөл нэртэй архи хувааж уугаад байж байгаад , нар маргалдаад байхаар нь “та хоёр өөрсдөө гарч байгаад ярилцаад учраа ол” гэж хэлээд гаргахад удалгүй эвлэрчхээд ороод ирсэн. Гэрт орж ирээд дахиад маргалдаад эхлэхэд ******* ыг “чи болиоч” гэхэд “чи өмөөрч байна уу” гээд хэрүүл гуйгаад байхад нь ******* “би өмөөрсөн юм алга” гэж хэлээд “уучлаарай гар барих уу” гээд гар бариад эргэж явах гэж байснаа хөлөөрөө ын нүүр хэсэгт 1 удаа өшиглөөд шууд гэрээс гараад явчихсан. ын хамраас нь цус гоожоод байсан. , бид 3 гэрээс гараад явсан. нар гэрт нь үлдсэн. ******* ын нүүр хэсэгт баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/,

Гэрч Д.ын ... 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө *******лиг сумаас *******говь суманд ирээд ын гэрт нь ирж байж байгаад орой нь Цэргийн бүртгэлд зориулсан бөхийн барилдаан үзэж дуусаад ын хамт ын гэрт ирэх үед ******* байсан гаднаас , нар зэрэгцээд орж ирсэн. Бид нар нийлээд 1 шилтэй 0.75л Ерөөл нэртэй архи хувааж уусан. Ууж байх үед , нар маргалдаад байхаар нь “та хоёр өөрсдөө гарч байгаад ярилцаад учраа ол” гэж хэлээд гаргахад удалгүй эвлэрчхээд ороод ирсэн. Гэрт орж ирээд дахиад маргалдаад эхлэхэд ******* ыг “чи болиоч” гэхэд “чи өмөөрч байна уу, манайхаас зайл” гээд хэрүүл гуйгаад байхад нь би ыг аваад гэрээс гарч юм яриад зогсож байхад ******* гараад явчихсан. Араас нь гарч ирээд “******* ын нүүр хэсэгт өшиглөөд явчихлаа” гэхээр нь гэрт ороод харахад ын хамраас нь цус гоожсон байсан. , , гурав яваад өгсөн байхаар нь би буцааж дуудаад “яагаад зодчихсон юм бэ” гэхэд “харин би согтоод орон гаран болчихсон байсан байна, оо зүгээр үү” гэхэд “би зүгээр ээ унтах уу” гээд гурвуулаа унтаад өгсөн. Маргааш өглөө нь босож ирээд “эмнэлэг цагдаа гэж явахгүй санаа зоволтгүй” гээд тарцгаасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрч ын ... 2022 оны 01 дүгээр сарын 03-ны 14 цагийн үед Цоохор 4 дүгээр багаас ирээд бөх үзэж байгаад тараад гэр рүүгээ явах гээд байж байтал тааралдаад “хүргээд өгөх үү” гээд явж байгаад “ын гэрт гээд буцаж яваад гэрт нь ирэхэд , , , нар байж байсан. “та нар ганц юм аргалчих би нэг юм аргална” гэж хэлхээр нь би “боломж байхгүй” гэж хэлээд гараад гэх найзындаа орж ирээд удаагүй байтал , нар ирээд “яагаад гараад явчих ваа гэрт хүрээд ир” гээд байхаар нь дагаад гэрт нь очсон. Гэрт нь орох үед үлдсэн хэд 1 шил архи уугаад сууж байсан. хоол аягалж өгөхлөөр нь идээд дуустал 0.75л Ерөөл нэртэй архи гаргаж ирээд бүгд хувааж уусан. Архи ууж байх үед “чи манай өвөлжөөнд өвөлжөөд явахдаа цэвэрлээгүй, хороо нураагаад явсан байна” гэхээр нь “би тэгээгүй цэвэрлээд явсан” гэж хэлэхэд “чи ингэж томрох болоогүй шүү” гээд түлхээд байхаар нь босоод иртэл газар дарж унагаагаад зууралдсан. бид хоёрыг салгаад намайг аваад гадаа гараад “айлд ингэж маргалдаад яахын бэ” гэхээр нь эргэж ороод оос уучлалт гуйсан. Тэгтэл ******* ах “дүү согтоод байгаа юм уу” гэхээр нь “зүгээр байна” гэхэд “чи ахыгаа таних уу, би хэн байна” гэж асуухаар нь “******* ах л байна шүү дээ” гэхэд “миний дүү чимээгүй байж бай” гэхээр нь би гэрээс нь гараад гэр рүүгээ явчихсан. Маргааш өглөө нь залгаад “******* ыг зодчихсон байна хүрээд ир” гэхээр гэрт нь очтол нүүр нь хавдаж, хөхөрсөн байхаар нь “бие чинь яаж байна зүгээр үү” гэхэд “би зүгээр ээ” гэж байсан..., ... бид хоёр өвөлжөө бууцнаас болж маргалдсан. Би ыг цохиж зодоогүй. Бид 2 гадаа ярилцаж байгаад орж ирсэн. Гадаа нэгнийгээ цохиж зодоогүй. Хэн хэнийгээ цохисон зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23, 31/,

Гэрч ийн ... нь “2022 оны 01 дүгээр сарын 03- 04-нд шилжих шөнө бусдад зодуулсан” гэж хэлсэн. Баруун нүдний дээд, доод зовхи хавдаж, зүүн дээд тал нь хөхөрсөн, зүүн нүдний дээд, доод зовхи хавдаж хоорондоо нийлсэн. Дээд зовхи нь хөхөрч цус хурсан, хамар хавдсан, цээжний хөндий хий хурж товойсон, шажигнаж дугарч байсан. Би өвчин намдаах эмчилгээ хийж дараагийн шатны эмнэлэгт очиж үзүүлэх талаар зөвлөж 13А маягт бөглөж, эмчийн тодорхойлолтын хамт өгсөн. Тухайн өдөртөө *******хонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/,

Шинээч эмч ын ... Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр *******говь сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч оос ирүүлсэн Шинжээч томилох тогтоолыг хүлээн авч ын биед 2022 оны 01 дүгээр сарын 07-ны. өдөр 11 цаг 30 минутад үзлэг хийхэд баруун нүдний доод зовхи, дотор булан хамарсан хөх өнгийн цус хуралттай, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанааг хамарсан хөх ягаан өнгийн хаван, хавдартай байсан. Зүүн нүдний алимын салстад 10 болон 03 цагийн байрлалд улаан өнгийн цус хуралттай, завжны зүүн талын дотор салстад хөх ягаан өнгийн цус хуралттай, хамрын нуруу хавдсан, баруун хажуу талд улаан өнгийн зулгаралттай байсан, цээж, хүзүүний хэсэгт тэмтрэхэд эмзэглэлтэй, хавантай байсан. ын биед Бриллиант эмнэлгийн компьютер, томографын шинжилгээгээр зүүн талын хацар ясны зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн ясны цөмөрсөн хугарал, хоншоор ясны сэтэрхий хугарал, хамар ясны зөрүүгүй хугарал зэрэг гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь хэрэг үйлдэгдэх үед буюу нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байсан. Дээрх гэмтлүүдээс зүүн талын хацрын ясны зөрүүгүй хугарал нь тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх бусад гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/,

Шүүгдэгч Ж.... 2022 оны 01 сарын 03-ны өдөр цэргийн бүртгэл болсон, орой нь бөхийн барилдаан дуусгаад найз ын хамт ын гэрт очсон. Очиход , , нар байсан. Бид нар цуг хоол идсэн. Удалгүй , нар яваад өгсөн. Тэгтэл бид 2-оос “8000 төгрөг байна, ганц шил архи гуялж авъя” гэхээр нь “бид мөнгө байхгүй, архи уугаад төвөг” гэж хэлэхэд “3-уулаа явъя” гэж хэлж байгаад , нар дэлгүүр яваад удалгүй 1 шил 0.75 литртэй Ерөөл архи авчраад уулаа хувааж уугаад дахиад гараад явцгаасан. Би гэрт нь ганцаараа үлдсэн. 2 цаг гарангын дараа , , , нар ирсэн. Ирэхдээ 1 шил 0.75 литртэй Ерөөл архи гаргаж ирээд бүгдээрээ хувааж уусан. Тэгтэл , Б. нар хоорондоо өвөлжөө яриад маргалдаад байхаар нь бид 2 салгаад сууж байтал “чи ыг өмөөрлөө” гээд намайг заамдаад байхаар нь болиулаад, эвлэрээд юм ярьж сууж байтал намайг гэрээсээ хөөгөөд байхаар нь ын нүүр рүү хөлөөрөө 1 удаа өшиглөчхөөд гэртээ харьсан. Гэртээ хариад байж байтал залгаад “чи ыг яасан юм бэ” гэхээр нь “хүрээд очъё” гээд гэрт нь очиход ын нүүр нь хавдсан байгаа харагдсан. Тэгээд тэндээ хоноод маргааш нь харьсан юм. ын нүүрэнд нэг удаа хөлөөрөө өшиглөсөн, өөр зодож, цохиогүй. Миний хувьд архи нээх уугаад байдаггүй болохоор тухайн үед их согтсон байсан юм. Зүүн талын хацар, нүдний хэсэг тэр чигтээ хавдсан байсан юм, өөр гэмтэл бол харагдаагүй юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66/,

*******хонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 сарын 11-ний өдрийн 70 дугаартай шинжээчийн ... ын биед зүүн талын хацар ясны зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн ясны цөмөрсөн хугарал, хоншоор ясны сэлтэрхий хугарал, хамар ясны зөрүүгүй хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салст, хацрын цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, дотор буланы цус хуралт, завжны цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, зулай, эрүү, хүзүү, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт / хх-ийн 37-38/ зэрэг нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр *******хонгор аймгийн *******говь сумын 5 дугаар багийн тоотод ын нүүрэн тус газарт нь гараараа цохин, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь зүүн талын хацар  ясны зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн ясны цөмөрсөн хугарал, хоншоор ясны сэтэрхий хугарал, хамар ясны зөрүүгүй хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи алимны салст, хацрын цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, дотор булангийн цус хуралт, завжны цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, зулай, эрүү, хүзүү, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч Ж. хэргээ хүлээсэн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр *******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.

Иймд шүүгдэгч Ж. хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч *******, хохирогч нар нь харилцан тохиролцон хохирол барагдуулсан талаарх баримтаа хавтаст хэргийн 119 дүгээр хуудсанд хавсаргасан байх тул шүүгдэгч Ж. бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ж. гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  12 хуудастай амбулаториор эмчлүүлэгчийн карт 1 ширхэг, томографын шинжилгээний зураг 6 ширхэг зэргийг хохирогчид буцаан олгож,  ногоон өнгийн хуурцаг 2 ширхгийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж. 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж. цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг дискийг хэргийн хамт хадгалж, 12 хуудас амбулаториор эмчлүүлэгчийн карт 1 ширхэг, томографын шинжилгээний зураг 6 ширхэг зэргийг хохирогч од буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор *******хонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ГЭРЭЛМАА