Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/59

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Нарангэрэл,

Хохирогч О.Нарангэрэлийн өмгөөлөгч Ш.Оюумаа,

Шүүгдэгч Л.О-гийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Шүүгдэгч Ш.Ч-ын өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,

Шүүгдэгч Б.Б, Б.Б нарын өмгөөлөгч Б.Баярмагнай,

Шүүгдэгч Л.О, Ш.Ч, Б.Б, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Ч, Л.О, Б.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1834005520096 дугаартай, 4 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1967 оны 02 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 1, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонт 3-31 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, М овогт Ш.гийн Ч,

2.Монгол улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймаг Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутагт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, Б овогт Б.Б,

3.Монгол улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар  аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймаг Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутагт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

Төв аймаг сум дундын 2 дугаар шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангий 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 300000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдаж байсан, НБ75050816 регистрийн дугаартай, Б овогт Б.Б,

4.Монгол улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн Замын Цагдаагаас дээш өгсөөд Шар дэлгүүртэй хөлсний байранд түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  регистрийн дугаартай, Б овогт Л.О,

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Ш.Ч, Б.Б, Б.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, морь ашиглан үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг Сайхан давааны булаг гэх газраас 2018 оны 07 дугаар сарын 15-наас 20-ны хооронд Э.Энхчимэгийн өмчлөлийн 1 тооны адуу /875000 төгрөг/ Б.Даваадоржийн өмчлөлийн 9 тооны адуу/7342500/, А.Жаргалсайханы өмчлөлийн 1 тооны /875000 төгрөг/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8 дугаар багийн нутгаас Л.Бүррагчаагийн өмчлөлийн 3 тооны адууг/3425000 төгрөг нийт 14 тооны адуу хулгайлж бусдад 12517500 төгрөгийн,

Шүүгдэгч Л.О, Ш.Ч нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, морь ашиглан, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны  01 дүгээр сарын 18-наас 19-ний өдрүүдэд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Даваатын Даваа гэх газраас иргэн О.Очирбатын өмчлөлийн 27 тооны адууг хулгайлж бусдад 24825000 төгрөгийн,

Шүүгдэгч Л.О, Ш.Ч нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, морь ашиглан, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Ар говил” гэх нэртэй газраас иргэн Б.Дамдинрагчаагийн өмчлөлийн 4 тооны адууг хулгайлж 2800 000 төгрөгийн,

Шүүгдэгч Л.О, Ш.Ч нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, морь ашиглан үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Баянбуурал амралтын газрын орчмоос иргэн Ч.Бекболдын өмчлөлийн 3 тооны адууг хулгайлж 17725000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт.

Шүүгдэгч Ш.Ч: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлоо нөхөн төлнө” гэв.

Шүүгдэгч Б.Б: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлоо нөхөн төлнө” гэв.

Шүүгдэгч Л.О: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлоо нөхөн төлнө” гэв.

Шүүгдэгч Б.Б: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлоо нөхөн төлнө” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Нарангэрэл: “Манай эцгийн насаараа тэжээсэн мал. Аав руу минь нас барахаас өмнө 1 удаа залгаж 100 төгрөг ч өгөөгүй. Эмчилгээгээ хийлгэж чадахгүй, өөрөөсөө хүртэл харамлаж, хүүхдүүддээ хэдэн цаас болгоод өгөх юм сан гээд хойноос нь хөөцөлдөж явсаар байгаад мөнгөгүй хоцорсон. Үнэхээр гомдолтой байна гэв.

 

Үйл баримтын талаар:

Энэ нь эрүүгийн 1834005520096 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудыг үйл баримтыг тогтоохдоо шинжлэн судлаад

Шүүгдэгч Ш.Ч, Б.Б, Б.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, морь ашиглан үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг Сайхан давааны булаг гэх газраас 2018 оны 07 дугаар сарын 15-наас 20-ны хооронд Э.Энхчимэгийн өмчлөлийн 1 тооны адуу /875000 төгрөг/ Б.Даваадоржийн өмчлөлийн 9 тооны адуу/7342500/, А.Жаргалсайханы өмчлөлийн 1 тооны /875000 төгрөг/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8 дугаар багийн нутгаас Л.Бүррагчаагийн өмчлөлийн 3 тооны адууг/3425000 төгрөг нийт 14 тооны адуу хулгайлж бусдад 12517500 төгрөгийн,

Шүүгдэгч Л.О, Ш.Ч нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, морь ашиглан, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны  01 дүгээр сарын 18-наас 19-ний өдрүүдэд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Даваатын Даваа гэх газраас иргэн О.Очирбатын өмчлөлийн 27 тооны адууг хулгайлж бусдад 24825000 төгрөгийн,

Шүүгдэгч Л.О, Ш.Ч нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, морь ашиглан, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Ар говил” гэх нэртэй газраас иргэн Б.Дамдинрагчаагийн өмчлөлийн 4 тооны адууг хулгайлж 2800 000 төгрөгийн,

Шүүгдэгч Л.О, Ш.Ч нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, морь ашиглан үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Баянбуурал амралтын газрын орчмоос иргэн Ч.Бекболдын өмчлөлийн 3 тооны адууг хулгайлж 17725000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч С.Энхчимэгийн: “...Манай хүрэн азахтай адуу Төв аймгийн Борнуур сумын Сайхан даваан булаг гэх газраар бэлчдэг. 2018 оны 07 дугаар сарын 20-д гараад хугацааг нь сайн санахгүй байна.Бэлчээр дээрээсээ алга болсон тэгтэл манай адуу манай зусаж байгаа Сайхан даваан булагг гэх газраас 50 орчим километрийн цаана лаварын өвөлжөө гэх газарт байна гэж сураг гарсан ба Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар баг Хуримт гэх газраас хүрэн азаргатай адуугаа олж авсан ба адуун дотроос 1 тооны халиун морь дутсан байсан.2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр манай суманд Дарханы цагдаа ирээд адууны сураг гаргаад явж байна гээд надад зураг үзүүлтэл манай саарал морь мөн байсан. Тэгэхээр нь би адуугаа алдсан Даваадоржтой хамт Дархан-Уул аймгийн цагдаа дээр очиж адуугаа хүлээн авсан...Буруу талын хаа дээрээ саран тамгатай байсан...Би 1 адуугаа ...600,000 төгрөгөөр үнэлнэ...Замын зардалд гаргасан 200,000 төгрөгөө төлүүлнэ. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 20-21 хуудас/,

            Хохирогч Б.Даваадоржийн: “...Манай адуу Төв аймгийн Борнуур сумын Даваан булаг гэх газраар бэлчдэг юм. 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр манай 9 тооны адуу бэлчээр дээрээ байсан. Тэгтэл 2018 оны 07 дугаар сарын 20-ноос хойш харагдахаа болиод алга болсон байсан. Тэгэхээр нь би адуугаа хайж яваад олоогүй тэгтэл 2018 оны 07 дугаар сарын 28-ны 09 цагийн үед Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас манай гэрт ирээд танай адууг 3 хүн зарах гээд Дархан-Уул аймагт явж байгаад баригдсан очиж адуугаа хүлээж ав гэж хэлсэн тэгэхээр нь тэр цагдааг дагаад ачааны машин хөлсөөд Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт очиж өөрийн хүрэн халзан азаргатай 9 тооны адуугаа хүлээж авсан...Манай адуу Төв аймгийн Борнуур сумын Сайхан даваа булаг гэх газраар бэлчдэг...Хүрэн гүүний хоёр хөл нь гэмтчихсэн одоо явж чадахгүй хэвтэрт байгаа. Хээр байдасны баруун хөл нь зүсэгдээд яс нь гарчихсан байсан...Би 8 адуугаа нэг тус бүрийг нь 900,000, унагаа 350,000 төгрөгөөр үнэлнэ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй өөрийн адуунуудаа бүрэн бүтэн хүлээн авсан ба хэрэв гэмтсэн хэвтэрт байгаа унагатай гүү үхэх юм бол төлбөрийг нь нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 23 хуудас/,

-Хохирогч А.Жаргалсайханы: “...Манайх 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 4 тооны дэлтаэй хул үрээ, шарга морь, хээр морь, саарал морь ширээтэй чандмань тамгатай адуугаа хайгаад олохгүй байсан тэгтэл 2018 оны 07 дугаар сарын 28-ны орой манай нутгийн Энхчимэг гэх хүүхэн манай адуу алга болчихоод байж байтал Дарханы цагдаа нар туугаад авч явсан хүмүүсийг барьчихсан байна гэж хэлсэн тэгэхээр нь би Энхчимэгтэй холбогдож байгаад Дарханаас адуунуудыг нь ирэхээр нь өөрийн эзэмшлийн 1 тооны саарал морийг хүлээн авсан...Манай адуу Төв аймгийн Борнуур сумын Сайхан даваан булаг гэх газраар бэлчдэг юм...Би адуугаа 1,000,000 төгрөгөөр үнэлнэ...Манай алга болсон 4 адуунаас 1 тооны саарал адуу л олдсон манай адуунууд салж явдаггүй юм эдгээр мал хулгайлсан хүмүүсийг тууж яваад замдаа хаячихсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 25 хуудас/,

-Хохирогч Л.Бүдрагчаагийн: “...2018 оны 07 дугаар сарын 19-20-ны үед байх манай адуу гэрийнхээ гадна буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8 дугаар багийн нутагт байж байгаад алга болсон ба 3-4 хоногийн дараа 3 азаргатай адуугаа олтол манай хээр азаргатай адуунаас 3 тооны хоёр хээр, жижиг сартай хар морь алга болсон ба манай ах бид хоёр ойр хавиараа хайгаад олоогүй байсан манай ах сураг чимээ сонсоод байж байтал Түнхэл тосгонд манай адуу үзэгдвэл хэлээрэй гэж захисан хүн нь утасдаад Төв аймгийн Борнуур суманд 2 тооны адууны сураг гараад байна гэж хэл дуулгасан байсан ба манай ах Төв аймгийн Борнуур суманд очоод үзтэл манай хар болон хээр морь мөн байна улаан хээр морь нь байхгүй байна гэж надад хэлсэн...Миний алдагдсан 1 тооны улаан морь 6 настай залуу эрлийз морь байсан юм би уг морио 2,000,000 төгрөгөөр үнэлнэ...Би алдагдсан 1 тооны улаан хээр адууны хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна...”, “...улаан хээр зүсмийн морийг хулгайлсан хүмүүс нь Дархан-Уул аймагт ченжид маханд өгсөн байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 27-28, 3 хх-ийн 30-31 хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 6-8 хуудас/, Адуу хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 201 хуудас/,“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн үнэлгээчин шинжээч Н.Мажигсүрэнгийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 06/359 дугаартай: “...Иргэн С.Энхчимэгийн өмчлөлийн 1 тооны адууны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 02-ны байдлаар 875.000 /найман зуун далан таван мянган төгрөг/ болно...” гэх үнэлгээний тайлан /1 хх-ийн 116-120 хуудас/, Адуу хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 200, 2 хх-ийн 193 хуудас/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн үнэлгээчин шинжээч Н.Мажигсүрэнгийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 06/342 дугаартай: “Иргэн Б.Даваадоржийн  өмчлөлийн 9 толгой адууны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 28-ны байдлаар 7.342.500 /долоон сая гурван зуун дөчин хоёр мянга таван зуун төгрөг/ болно” гэх үнэлгээний тайлан /1 хх-ийн 73-78 хуудас/, Адуу хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 199 хуудас/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн үнэлгээчин шинжээч Н.Мажигсүрэнгийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 06/340 дугаартай: “...Иргэн А.Жаргалсайханы өмчлөлийн 4 тооны адууны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 02-ны байдлаар 3.500.000 /гурван сая таван зуун мянган төгрөг/ болно...” гэх үнэлгээний тайлан /1хх-ийн 56-61 хуудас/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн үнэлгээчин  шинжээч Н.Мажигсүрэнгийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 06/341 дугаартай: “...Иргэн Л.Бүдрагчаагийн өмчлөлийн 3 тооны адуу зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2018 оны 07-р сарын 29-ний байдлаар 3.425.000 /гурван сая дөрвөн зуун хорин таван мянган төгрөг/ болно...” гэх дүгнэлт, үнэлгээний тайлан /1 хх-ийн 40-45 хуудас/,

Тамганд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 223-227 хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн: “...Үзлэгийг Дархан-Уул аймгийн Дархан сум 3 дугаар баг, Мод үржүүлэх ачааны ертөнцийн зүгээр урд талд явуулахаар тогтов...Уг газар нь Хараа гол урсах бөгөөд зүүн талаар нь үерийн далан хойд талд нь торон хашаа байв. Уг эд зүйлийн дунд морь байх газар 200 м*150м хэмжээтэй газарт морьд байв...нийт 12 тооны адууг Төв аймгийн Батсүмбэр сумын харъяат Б.Б, Б.Б, Ш.Ч нар тууж ирсэнг хураан авахаар тогтов...Мөн 12 тооны адууг тууж ирэхэд хэрэглэсэн 3 ширхэг эмээлийг Нямгомбын гэрээс хураан авахаар тогтов...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 177-185 хуудас/,

Гэрч Д.Энхчулууны: “...Би өглөө болгон шинэ зах дээр мах орж ирэхээр нь худалдан авч цааш нь мөнгө нэмж борлуулдаг. Тэр өдөр 10 цагийн үед танил Мөнхзаяа над руу 99952194 гэсэн дугаар залгаад манай найзын нэг адуу дэлүүтээд үхэх гээд байна махыг нь зараад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мөнхзаяагийн гэр болох Тосгонд байдаг гэрт нь очиход хээр зүсмийн адууг нядалсан байсан. Тэгээд махын очоод үзсэн чинь цустай нь хутгалагдсан байхаар нь наад зах уруу оруулж болохгүй юм байна дахин боловсруулдаг хиам цех рүү оруулна гэж хэлсэн. Тэгээд Мөнхзаяатай үнэ ханшаа тохироод 186 кг махыг 3500 төгрөгөөр бодоод 660,000 төгрөг өгөөд махын аваад Гангууш хиаман цехэд 1 кг-ын 3800 төгрөгөөр бодоод зарсан...Тухайн адууны арьс толгойтой мөн дэлүүтсэн байсан болохоор нь тэгээд надад махны гарал үүслийн бичгээ авч өгнө шүү гэж хэлээд махын аваад зарсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 34-35 хуудас/,

Гэрч Г.Гантулгын: “...2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр надад хулгайн бололтой 10 гаруй тооны адуу Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ногоон модны гүүр” гэх газарт байна эдгээр адуунууд нь манай ойр хавийн айлын адуу биш байх ба сэжиг бүхий гурван эрэгтэй хүн байна тэдгээр хүмүүс адуугаар орхиод эмээлээ үүрээд Дархан сумын 3-р багийн нутаг хороолол руу явж байна гэсэн мэдээлэл ирсэний дагуу шалгахад “Ногоон модны гүр” гэх газарт битүү бургасан дотор нэг унагатай 12 тооны адуу уяатай байсан ба адууны дэргэд 1 хүн согтуу унтаж байсантай таарч нэр хаягийг нь тодруулахад Улаанбаатар хотод оршин суудаг, Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгонд оршин суудаг Магсаржав овогтой Шгийн Ч байсан болно. Уг адуунуудын талаар асууж тодруулахад Төв аймгийн Борнуур сумаас хулгайлж авчирсан талаараа ярсан болно. Удалгүй модон дотроос хороолол чиглэлээс аргамж бугуйл, хазаар барьчихсан нэг хүн ирсэн бөгөөд саатуулж шалгахад махны ченж гэж өөрийгөө нэрлэдэг Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Ажилчны 3-12 А тоотод оршин суух хаягтай Тугчин овгийн Жамбалжавын Мөнхзаяа байсан...Түүнээс асууж тодруулахад өглөө энэ хүмүүсээс хээр зүсмийн нэг адуу авч хашаандаа нядлаад цааш нь дамжуулж мөн махны ченж Боржигон овогтой Даланчулууны Энхчулуунд өгсөн гэж ярьсан. Энэ хүмүүстэй утсаар ярьж авчруулсан ба замд нь тосож очсон гэдгээ ярьж байсан болно. Хамт адуу хулгайлж ирсэн гэх Б.Б, Б.Б нарыг Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс олж баривчлан Төв аймгийн Борнуур сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн. 13 тооны адууг хохирогч болох Б.Даваадорж, Чимгээ нарт хүлээлгэн өгсөн. Азарганы дэлийг хэн хайчилж авсан талаар тодруулахад махны ченж Мөнхзаяа нь морьдтой нь адилхан болгочих гээд Нямгомбынхоос хайч авчруулан хайчлуулсан гэж ярьж байсан. Мөн Батзаяа, Б нар нь тухайн ченж Мөнхзаяатай Ш.Ч холбогдож Дархан-Уул аймагт зарахаар боллоо гэж бид хоёрын худалдаж авахаар ирсэн ченж нь бид нарын авч ирсэн адууг нэгийг нь 300,000 төгрөгөөр тооцож авна 1-2 хоног хүлээж бай гэхээр нь хүлээгээд байж байсан гэж мэдүүлж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 36-37 хуудас/,

            Гэрч Ж.Мөнхзаяагийн: “...2018 оны 07 дугаар сарын 26-ны өглөө эрт манай ойоролцоо байдаг Батсүрэнгийн Нямгомбо гэж залуу хажуудаа Чуукаа гэж хүний хамт ирээд манай найзын нэг адуу голоо цохиод явж өгөхгүй байна гээд байхаар нь хашаандаа авчруулан ганцаараа алж нядлаад Д.Энхчулуун гэж махны ченж хийдэг эмэгтэйг дуудаад өгч явуулсан. Д.Энхчулуун надаас 640,000 төгрөгөөр аваад явсан. Би тэр Чуукаад 500,000 төгрөг аваад явсан. 10 гаруй тооны адуутай ирсэн бөгөөд манай цаад талд Ногоон модны гүүр гэх газарт модонд уячихсан байсан. Тэр хүмүүстэй 1 хоногийн өмнө утсаар яриад Зулзагын амралтын газарт тосож очсон. Тэгэхдээ Нямгомботой цуг очсон бөгөөд Чуукаа хажуудаа 2 хүнтэй цуг явж байсан...Сэлэнгэ явж байна морь муудаад байна гээд нэгийг нь надад зарсан. Мөн хээр зүсмийн байдсыг Зулзагын амралтын урд талд айлд орхисон. Би хулгайн гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 183-184, 232-233 хуудас/,

            Гэрч Б.Нямгомбын: “...2018 оны 07 дугаар сарын 25-26-ны орчимд байхаа яг өдрийг сайн санахгүй байна. Хуучны танил болох Чуук гэж 50 гаруй насны хүн над руу 99670057 дугаарын утсаар залгаад Орхон сум руу адуу тууж явна. Ганц адуу голоо цохичихсон юм шиг байна. Түүнийг борлуулмаар байна гэж хэлэхээр нь манай ойролцоо байдаг Жамбалжавын Мөнхзаяад хэлж утсаар яриулсан. Тэгээд тэр хоёр хоорондоо л яриад байсан. Яг юу гэж ярьсныг мэдэхгүй байна. Тэгээд маргааш нь дахин ярихаар нь Мөнхзаяа бид хоёр түүний суудлын саарал машинаар Зулзагын тэнд байгаа Зоригоо гэж айлд тосож очсон. Тэгэхэд тэнд Чууз хажуудаа танихгүй 2 хүнтэй хамт яьж байсан. 10 гаруй тооны адуу тууж явсан. Лав улаан буурал нэг унагатай гүү байсан. Тэд нар тэгээд туугаад Дарханд оруулж ирээд Хүрээлэнгийн хашааны цаад талд майхан бариад морьдоо идүүлж хоносон. Өглөө нь босоод хээр зүсмийн адууг Мөнхзаяад өгч нядлуулсан...Тэр гурав мориндоо тохож ирсэн эмээлнүүдээ манай амбаарт оруулж тавьсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 191-192 хуудас/,

            Гэрч Л.Батболорын: “...2018 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-ны хооронд билүү би сайн өдрөө санахгүй байна манайх адуугаа Тарний амралтын доор байдаг булагийн тийшээ гаргасан байсан. Маргааш нь очоод адуугаа хураах гэтэл манай адуу байхгүй байсан. Тэгээд адуугаа хайж явсаар 5 хоногийн дараа Хар чулуут гэх газраас олж авахад адуунаас улаан хээр, шар хээр, сартай хар зүсмийн нийт  тооны морь алдагдсан...Би тамгаа үзүүлээд цагдаагаас сартай хар, шар хээр зүсмийн 2 тооны морио хүлээж авсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 234 хуудас/,

            Хохирогч О.Очирбатын: “...2019 оны 01 дүгээр сарын 17-18-ны үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Даваатын даваа гэх газраас баруун гуяндаа “хүрээтэй 3 тоон” тамгатай хонгор халзан зүсмийн азаргатай 27 тооны адуугаа алдаад 2-3 хоног эрж хайгаад олдохгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Алга болсон 27 тооны адууг манай хүү Пүрэврагчаа, Энхсайхан, Цагаанбаатар нар эрж хайсан. Манай хүүхдүүд 27 тооны адуугаа эрж хайж явсаар морьтой хүмүүс Төв аймгийн Батсүмбэр сумын чигт туугаад явсан мөрөөр явсаар Уулын энгэрээс хонгор халзан даага, хул зүсмийн байдсаа олж авсан гэсэн тэгээд цааш явсаар Ар гүнтэд нутагладаг хуучин үхрийн фермийн байшинтай айлын гадаа манай адуунуудыг нядлаад хулгайлсан байсан гэсэн...Манай зээрд халзан зүсмийн морь сумын наадамд уралдаад 3 медаль авсан. Улс болон бүсийн наадамд уралдаж байгаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 247-249 хуудас/,

            Хохирогч О.Нарангэрэлийн: “...Тухайн хэрэгт манай төрсөн аав Очирбат нь оролцож байсан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зуурдаар нас барсан учир хэрэгт хохирогчоор оролцох боломжгүй болсон тийм учир би аавыгаа төлөөлөн хэрэгт хохирогчоор оролцож байна...ямар ч хохирол төлөгдөөгүй байгаа...Би гомдолтой байна хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна хэргийг түргэн шуурхай шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг  /4 хх-ийн 98 хуудас/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 232-233, 236-237 хуудас/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн үнэлгээчин шинжээч Н.Мажигсүрэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан 06/327 дугаартай: “Иргэн О.Очирбатын өмчлөлийн 27 толгой адууны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 18-ны байдлаар 24.825.000 /хорин дөрвөн сая найман зуун хорин таван мянган төгрөг/ болно” гэх дүгнэлт, үнэлгээний тайлан /1хх-ийн 86-103 хуудас/,

            Гэрч Г.Жавзмаагийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “...Манай хүү О.Пүрэврагчаа нь БЗД 20 хороо Тэрэлжийн баруун талд Даваатын даваа гэх газраас бэлчээрт байсан 27 адуугаа 2019.01.19-ний өдрөөс хойш хайгаад олохгүй байна. Намайг очоод өргөдөл гаргаад өгөөч гэсний дагуу би өргөдөл гаргаж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 250, 2 хх-ийн 1 хуудас/,

Гэрч Ш.Лхагвадоржийн: “...Би Дэнжийн мянгын Хүчит шонхор захын махны ченж нартай хамт хөдөө явж мал нядалдаг ажил хийдэг. Тэгсэн 2019 оны 01 дүгээр сарын яг хэдний өдөр байсанг сайн санахгүй байна. Хүчит шонхор захад мал нядалдаг Очирхуяг миний гар утас руу залгаж яриад махны ченж Жанлав хөдөө яваад 10 тооны адуу, 1 тооны үхэр хийгээд ажиллаад ирье гэнэ чи хамт явах уу? гэж асуухаар нь би за тэгье гэж хэлээд Дэнжийн мянгын Нарантуул-2 захын гадна талаас махны ченж Сахал Ганбаагийн унаж явсан цагаан өнгийн Пробокс маркийн автомашинд суугаад Шарга морьтоос хойшоо даваад Ар гүнт гэх газар луу явсан. Сахал Ганбаагийн унаж явсан машинд махны ченж Жанлав, манай эхнэр Мөнхцэцэг, Очирхуяг, Майдар бид нар хамт явсан. Тэгээд бид нар Ар гүнтэд хуучин үхрийн ферм байсан гэмээр байшингийн гадаа очоод тэр байшин дотор байсан 10 тооны адууг ажиллаад хойд талаас нэг хар зүсмийн үхэр ажиллаад Жанлав ногоон өнгийн Ланд-80 маркийн автомашин болон Ганбаагийн унаж ирсэн цагаан өнгийн Пробокс маркийн автомашинд мах, арьсыг нь ачаад  Дэнжийн мянгын Хүчит шонхор зах руу шууд ирсэн. Ажилласан 10 тооны адууны шийрүүдийг Майдар хойд талын жалганд зөөгөөд хаясан, толгой гэдсийг нь бөөгнүүлээд орхисон машинд багтахгүй болохоор нь дараа нь ирж авна гээд үлдээсэн. Очирхуяг бид хоёр 10 тооны адуу, 1 үхрийг ажилласан, манай эхнэр Мөнхцэцэг гэдсийг нь цэвэрлэсэн, махны ченж Жанлав, Ганбаа нар машинд мах ачсан, Майдар мөх зөөгөөд мөн Очирхуяг бид хоёрт мах түшиж өгсөн. Жанлавын ногоон өнгөтэй Ланп-80 маркийн автомашиныг бид нарын араас том хүү нь унаад ирсэн...ямар ч байсан бор зүсмийн гүү, 2 хээр алаг зүсмийн гүү, хонгор халзан зүсмийн морь байсан бусад дан бараан зүсмийн адуунууд байсан...Жанлав, Ганбаа нар надад хулгайн адуу ажиллаж байгаа талаар огт хэлээгүй. Жанлав, ганбаа нар манай адуу гэж байсан тэгээд би тэр хоёр ченжийн худалдаж авсан адуу юм байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 2-3 хуудас/,

Гэрч Д.Сосорбурамын: “...БИ СХД-ийн 21 дүгээр хороо Солонго 1-1 тоот хашаанд хүү Б.Ганболд, бэр охин Н.Мөнхжаргал болон хоёр ач хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Би 2019 оны 01 дүгээр сарын яг хэдний өдөр байсанг одоо сайн санахгүй байна манайхаас ертөнцийн зүгээр баруун зүгт 200 метрийн зайд байх Мжижиддоржийн хашаанд адуу хашаатай байсныг манай хүү Б.Ганболд үхрээ усалчихаад ирэх замдаа хашааных нь завсраар харсан гэж надад хэлж байсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа машинтай, морьтой хүмүүс 2 азарга адуу эрж хайгаад явсан тэр хүмүүс манайд хоёр хоночихоод манай зүүн хойд талын уулын энгэрээс 2 тооны адуугаа олж аваад явсан гэсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 4 хуудас/,

Гэрч Б.Ганболдын: “...би 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 10 цаг өнгөрч байхад Мижиддорж гуайн гүний худгаас үхрээ усалчихаад гэр лүүгээ явж байх замдаа Мижиддорж гэрийн урд байх үхрийн фермд 8-9 тооны адуу хашчихсан байсныг фермийн хашааны завсраар нь харсан. Би тэр адуунуудын тамгыг нь харахад зөв талын гуяндаа О дотор 3 тоон тамгатай байлуу хонгор халзан  зүсмийн морь, бор морь байлуу зээрд халзан морь, хонгор халзан азарга, хул зүсмийн гүү, сартай хээр зүсмийн гүү зэрэг 6 тооны адууны зүсийг сайн харсан бусад хэдэн адуу нь буланд ороод зүс нь сайн харагдахгүй байсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 10 цагийн үед би үхрээ услаад зогсож байтал Мижиддоржийн хашааны үүдэнд саарал өнгөтэй пробокс маркийн автомашинаар 4 эрэгтэй, 1 эмэгтэй хүн ирээд Мижиддорж гуайн урд талын үхрийн фермд хашаатай байсан 8-9 тооны адууг үхрийн ферм дотор нядлаад саарал өнгийн пробокс маркийн автомашинд ачсан. Мөн ногоон өнгийн Ланд-80 маркийн автомашинтай хүн араас нь ирээд аваад явсан. Саарал өнгийн пробокс маркийн автомашинтай хүмүүс болон ногоон өнгийн Ланд-80 маркийн автомашинтай хүмүүс Гүнтийн даваагаар даваад Улаанбаатар хот руу явсан. Энэ явдал болсноос хойш 3-4 хоногийн дараа  манай гэрт морь уначихсан 2 эрэгтэй хүн ирээд О дотор 3 тоон тамгатай хонгор халзан азаргатай 28 тооны адуу эрж хайгаад явж байна гээд ирсэн тэгээд манай энэ хавиар алдсан адуугаа 2 хоног эрж хайж явж байгаад манайхаас зүүн хойд зүгт байх уулын энгэрээс хул зүсмийн хязаалан байдас, хонгор халзан зүсмийн үрээгээ олж авсан би уг хоёр адууг нь Портер маркийн ачиж өгөөд явуулсан...Тэр олдсон 2 тооны адуу нь зөв гуяндаа О дотор 3 тоон тамгатай адуунууд байсан. Энэ хоёр адууны тамга Мижиддоржийн үхрийн фермд хашаатай байсан 8-9 тооны адууны тамгатай ижилхэн байсан. Би адуугаа эрж хайгаад явж байсан 2 залууд Мижиддоржийн үхрийн фермд хашаатай байсан адууны талаар хэлсэн тэр хоёр залуу тамга болон зүсээр нь хэлж өгөөд явуулсан...ногоон өнгийн Ланд-80 маркийн автомашин 04 гэсэн тоогоор эхэлсэн байсанг харсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 5-6 хуудас/,

            Гэрч Э.Амармэндийн: “...2019 оны 01 дүгээр сарын яг хэдний өдөр байсанг сайн санахгүй байна миний санаж байгаагаар 5 дахь өдөр байсан орой 20 цагийн үед би үхрээ саах гээд гартал манай хашаа руу буу нуруундаа үүрчихсэн хоёр морьтой залуу 10-аад тооны том биетэй цайвар голдуу зүсмийн адуунууд туугаад манай хашаанд байх үхрийн фермд оруулж хашаад явсан. Тухайн үед харанхуй болчихсон байсан болохоор би тэр хоёр залуугийн зүс царай, унаж явсан морийг сайн харж чадаагүй...Нэг цагаан голтой цайвардуу азарга бололтой адуу фермийн хашаанд орохгүй зугтаад байсанг би харж зогсож байгаад үхрээ саах гээд явсан. Тэгээд тэр адуунууд маргааш өдөр нь манай үхрийн фермд өнжөөд бүтэн сайн өдрийн өглөө 09 цагт урьд өмнө хоёр удаа ирээд адуу нядлаад аваад явсан 50 орчим настай махны ченж ах саарал өнгийн Пробокс  маркийн автомашинтай, хар ногоон өнгийн Ланд-80 маркийн автомашинтай Мижиддорж ахын гэрийн гадаа ирж зогсоод машинаас 4 эрэгтэй, 1 эмэгтэй хүн буугаад манайх руу алхаж ирээд үхрийн ферм дотор байсан 10-аад тооны адууг ехрийн ферм дотор нядлаад аваад явсан. Би энэ өдөр эхнэр хүүхдээ аваад хотын төв явсан тэгээд орой гэрт харих гээд явж байхад Ланд-80 маркийн автомашин засмал зам дээр надтай зөрсөн. Тэгээд энэ явдлаас хойш нөгөө махны ченж ах дахиж ирээгүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 7-9 хуудас/,

            Гэрч М.Мижиддоржийн: “...2019 оны 01 дүгээр сарын яг хэдний өдөр байсанг сайн санахгүй байна би гэртээ байж байтал манай гэрт гаднаас танихгүй хоёр залуу орж ирээд ах танай үхрийн фермийн хашаанд хэдэн тооны адуу оруулаад хаших гэсэн юм  маргааш хотоос хүн ирээд худалдаж авах ёстой юм гэхээр нь би хэдэн тооны адуу байгаа юм бэ? Юун адуу юм бэ? гэж асуухад нөгөө хоёр залуу бид хоёр зөндөөн адуутай танай нутгийн Жанлав гэдэг махны №1 ченж ирж худалдаж авах байх гэсэн надад адууныхаа тоог хэлээгүй тэгээд би тэр хоёр залуугаас нэрийг нь асуухад нэг залуу нь өөрийгөө Батдэлгэр гэж байсан харин нөгөө залуу нь өөрийгөө Жаргал гэж надад хэлсэн тэгээд би нутгийн таньдаг залуу Жанлав ирж авах юм бол манай үхрийн фермд адуугаа хашчих гэж хэлээд урд талынхаа хашаанд байх үхрийн фермд адууг нь хашуулсан тэгээд маргааш нь Жанлав 3 мал нядалдаг хүнтэй ирээд адууг нядлаад аваад явсан. Жанлав манай гэрт 2-3 удаа орж ирсэн тэр үед нь би Жанлавтай уулзахад таньдаг хүмүүс мөнгөний хэрэг гараад байна адуу худалдаж ав гээд гуйгаад байхаар нь авч байгаа юм гэж байсан харин би адуу нядалж байгаа газар огт очоогүй хэдэн тооны адуу байсанг мэдэхгүй. Тэгээд би дараа нь хулгайн адуу байсанг мэдсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 10-11 хуудас/,

Гэрч Ж.Замбагын: “Манай аав Жанлав...2019 оны 01 дүгээр сарын яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна өглөө 09 цагийн үед ажил дээрээ байж байтал манай аав Жанлав өөрийн 99899888 гар утаснаасаа миний утасруу залгаж яриад “Гүнтээс 6 адууны мах оруулж ирэх гэсэн юм пробоксд багтахгүй байна” гэж ярихаар нь би өнөөдөр ажил дээрээ хононо маргааш өглөө очоод ачиж өгье гэж ярьсан. Тэгээд маргааш өдөр ажлаа тараад 11 цагийн үед өөрийнхөө ногоон өнгийн Ланд-80 маркийн автомашиныг унаад Гүнтийн давааны хойно байх Мижиддорж ахын гэрийн гадаа очиход манай аав Жанлав нэг танихгүй залуутай хамт саарал өнгийн пробокс маркийн автомашинд адууны мах аччихсан байхаар нь пробокс маркийн автомашиныг унаад Дэнжийн мянгийн Хүчит шонхор захад мах зардаг гэмээр 30 орчим насны залууд адууны махыг нь хүлээлгэж өгөөд буцаад Мижиддоржийн гэр рүү яваад өөрийнхөө Ланд-80 маркийн автомашиныг авсан. Миний унаж очсон Ланд-80 маркийн автомашинд мах аччихсан байсанг унаад шууд гэрлүүгээ явсан. Маргааш нь би гэрийнхээ гадаа машинаа үлдээгээд ажилдаа явсан хойгуур машинд байсан махыг аваад явсан байсан. Би тухайн үед хэдэн тооны ямар зүсмийн адуу нядалсанг хараагүй. ...Би адууны толгой хаях гэж Ланд-80 маркийн автомашинтай яваагүй. Хоёр дахь явалтаар намайг пробокс маркийн автомашиныг унаад Хүчит шонхор зах руу яваад ирэхэд миний Ланд-80 маркийн автомашиныг унаад байрнаас нь хөдөлгөсөн байсан. Намайг байхгүй хойгуур хэн унаад байрнаас нь хөдлөгсөнг би мэдэхгүй. ...Саарал өнгийн пробокс, хар ногоон өнгийн Ланд-80 маркийн автомашин Жамбалын Замбага миний нэр дээр байдаг. ...Би мах хүлээж авсан хоёр эрэгтэйг одоо хараад танина. ...Би тухайн үед хулгайн адууны мах ачиж тээвэрлэж байгаагаа мэдээгүй нь би аав Жанлаваас асуугаагүй” гэх мэдүүлэг /2 хх-ийн 12-13 хуудас/,

Гэрч С.Жанлавын сэжигтнээр өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөн дахин Отгоо залгаад 7 адуу Мижиддорж  гуайн хашаанд хашчихлаа гэхлээр нь би махны ченж Ганбаа гэх залуутай бас хүргэний 7166 УБО улсын дугаар бүхий Пробокс маркийн машиныг жолоодож мал хөлсөөр гаргадаг Лхагва, Очироо гэх 2 хүнийг дагуулаад Мижиддорж гуайнд очиж 7 адуу гаргаад бас Болдоо гэх хятадын мах авдаг залууд зарж 3,2 сая төгрөгийг Отгоогийн өгсөн данс руу явуулж 1,2 сая төгрөг зардлаа хасаад Ганбаатай хувааж авсан байгаа...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 32-33 хуудас/,

            Хохирогч Б.Дамдинрагчаагийн: “... Бүх болсон асуудлыг ярьсан байгаа...Надад одоо гомдол санал байхгүй адуугаа олоод авчихсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 97-98  хуудас/,

            Түүний гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед манай өвөлжөөний талд хүрэн азаргатай 31 тооны адуу байсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 21-ний өглөө хүрэн азаргатай адуу хайсан боловч олдохгүй байсан. Тэгээд манай адуу байдаг газруудаар хайгаад олдохгүй байсан. Тэгээд өчигдөр дахин хайгаад явж байгаад дурандсан чинь манай гэрээс 7-8 км орчим зайтай байдаг Номт гэдэг нэртэй уулын аманд манай адуу байсан.Тэгэхээр нь хүүхдээ явуулсан чинь ирэхдээ азаргатай адуутай цуг явдаг 4 тооны морьд байхгүй байсан. Тэгээд өчигдөр хайгаад олдохгүй байсаар байгаад харанхуй болсон.Тэгээд өнөөдөр өглөө гэрээсээ 08 цагийн үед байхгүй байгаа 4 тооны морьдоо хайгаад гарсан. Тэгээд өчигдөр адуу байсан газраас эхлээд модтой уул тал руу адууныхаа мөрийг хөөгөөд явсан. Тэгээд явж байгаад орой 17 цагийн үед гэртээ ирэхэд манай 4 тооны адууг Дарханд цагдаа нар оллоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 99 хуудас/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 86-92 хуудас/, Адуу хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хүлээлгэн өгөх ажиллагааг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 93-95 хуудас/, “Капитал Зууч” ХХК-ний үнэлгээчин Я.Батбаярын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гаргасан: “...иргэн Б.Дамдинрагчаагийн эзэмшлийн...4 тооны адуу алдагдсан тул...зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь...2 800 000 төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт /2 хх-ийн 108-109 хуудас/,

            Хохирогч Ч.Бекболдын: “...Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн нутаг Баянбуурал гэх газрын Мухар гэх газраас 2019 оны 02 дугаар сарын 17-ноос 2019 оны 02 дугаар сарын 18-нд шилжих шөнө хар хээр азаргатай 22 тооны адуунаас 3 тооны саран дэвсгэртэй ланс тамгатай шар хээр азарга, мөн адил тамгатай шар хээр морь, алаг үрээгээ хулгайд алдагдсан байсныг Төв аймаг дахь Цагдаагийн газрын Батсүмбэр сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад С.Энхмөнх над руу утсаар ярьж мэдэгдэхдээ танай 3 тооны адуу хулгайд алдагдсан байна та Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт яаралтай очиж уулз гэсэн ба Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт очиход манай шар хээр азарга, шар хээр морь, алаг үрээ маань байсныг нь бүрэн бүтэн цагдаагийн алба хаагчдаас хүлээж авсан...Тухайн үед манай адуу хариулгагүй бэлчээртээ явж байсан...Шар хээр азарга Төв аймгийн Батсүмбэр сумын баяр наадмаар 7-8 удаа айраг түрүү авч байсан...шар хээр морь нь сумын наадамд 8 удаа айрагдаж байсан ойн баяр наадамд 3 удаа айрагдаж байсан хурдан морь байгаа...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 60-61 хуудас/,

            Түүний гэрчээр өгсөн: “...би 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Батсүмбэр суманд очоод адуугаа бүртгэхэд манай хээр азаргатай 27 толгой адуу алга болсон байсан ингээд ойр хавиараа хайгаад олоогүй. Тэгтэл Төв аймгийн цагдаагаас манай ээж рүү яриад Дархан-Уул аймагт Төв аймгийн Батсүмбэр сумаас авч ирсэн гээд алаг үрээ, шар хээр морь, шар хээр азарга байна танайх мөн үү гэж асуухаар нь манай ээж Дархан-Уул аймагт байдаг аавын дүү Аманболд руу утсаар яриад манайг таньдаг юм чинь цагдаа дээр очоод үз гэж хэлсэн байсны дагуу Аманболд ах очиж үзээд тамга зүсээр нь манай адууг таньсан байсан. Манай 3 толгой адуу зөв гуя, хаандаа саран дэвсгэртэй ланз тамгатай адуунууд байгаа...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 67 хуудас/,

            Гэрч Д.Буянзаяагийн: “...2019 оны 02-р сарын 21-ний орой 22 цагийн үед Ш.Ч 99670057 гэсэн дугаараас залгаад Дархан уруу орж явна хоол хийгээд байж байгаарай гэж хэлсэн. Тэгээд манай охин Маралмаа хоол хийгээд хүлээж байгаад бид 3 унтсан. Тэгээд шөнө хэдэн цагийн мэдэхгүй Ш.Ч нэрийн мэдэхгүй 2 найзтайгаа хамт орж ирсэн. Тэгээд хоорондоо эмээл, морь гээд байхаар нь морьтой ирсэн гэж бодсон...Манай хашаанд байдаг амбаарт 3 тооны адуу авчраад хийсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 103-104 хуудас/,

            Гэрч Д.Лхагважаргалын: “...Би 2019 оны 02 дугаар сарын 21-ний орой найз эмэгтэй болох Маралмаагийн гэрт унтаж байхад гаднаас Ч ах ганцаараа  адуу аваад ирсэн байсан. Тэгээд орж ирээд намайг гараад ир гэсэн. Тэгээд би гадаа гарсан чинь хашааны гадаа 7 адуу аваад ирсэн байсан. Тэгээд 3 адууг нь Маралмаагийн хашаанд оруулж уяад үлдсэн 4 тооны адууг нь Ч ах миний дүү энэ 4 адууг чи хашаандаа аваачаад уячих ах нь өглөө авна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би энэ юун адуу вэ? Гэсэн чинь ах нь хөдөөнөөс өөрийнхөө адууг авчирсан юм гэж хэлсэн. Тэгээд би нөгөө 4 адууг нь Чука ахтай цуг унаад манай аавын хашааны наад талд байдаг танил Гантөмөр ахын хашааны дотор байрлах гахайны байранд оруулаад уясан. Тэгээд Чука бид хоёр Маралмаагийн гэрт очсон...Маралмаагийн хашаанд үлдсэн 3 тооны адуу нэг алаг, 2 хээр зүсмийн морь байсан. Харин Гантөмөр ахын хашаанд уясанг орой ирээд цанатай болохоор зүсийг нь сайн хараагүй. Ямар ч байсан бараан зүсмийн адуу байсан. Ч ах ирэхдээ 2 танихгүй ахтай гурвуулаа нэг нэг морь унасан ирсэн. Тэгээд тэр орой Маралмаагийнд Ч ах болон нөгөө хоёр ах цуг хоносон юм. Өглөө нь босоод нөгөө хоёр ахыг Чука ах, нэгийг нь Отгоо, нөгөө ах нь сахалтай туранхай нэрийг нь сайн санахгүй байна нэг ах байсан...Би 2018 оны намар манай тосгонд байдаг Нямгомбо ахтай цуг явж байхад Ч гэдэг ахтай танилцсан юм. Тэрнээс хойш бие биенээ мэддэг  болсон юм...Төв аймгийн Батсүмбэр сумаас авчирсан гэж ярьж байсан. Өмнө адуу авчирч байгаагүй...Би хэлээгүй шөнийн 00 цаг өнгөрч байсан болохоор шууд оруулаад гахайн байранд уясан юм. Тэгэхэд Гантөмөр болон гэрт байсан бусад хүмүүст хэлээгүй юм...” гэх  мэдүүлэг / 2хх-ийн 105 хуудас/,

            Гэрч Б.Болортуяагийн: “...2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн үед гахайгаа хооллох гээд хойд талын байшин руу орсон чинь 4 тооны адуу байсан би гайхаад нөхөр Гантөмөр 99595553 луу утасдаад асуухад мэдэхгүй байсан ба хэсэг хугацааны дараа нөхөр маань залгаад Чка Лхагва нар хийчихсэн юм байна гэж хэлсэн. Тэгээд би тэр хэдэн хүмүүс рүү залгаад ав гэж хэл гэхэд манай нөхөр утсаа авахгүй байна гэхээр нь би 22 цагийн үед Чука руу залгаж адуугаа ирж ав гэсэн чинь наадахаа тавиад явуул гэх мэтээр хэрүүл хийгээд байсан. Тэгээд би айгаад тавьж чадахгүй гэсэн чинь би өглөө 10 цагт очоод тавьчихна гээд утсаа тасалсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 106 хуудас/,

            Гэрч Т.Маралмаагийн: “...Хамгийн сүүлд 2019 оны 02 дугаар сарын 21-ний 22 цагийн үед манай ээжийн 99431290 гэсэн дугаартай гар утас руу Ч ахын 99670057 гэсэн дугаартай утаснаас залгаад хоол хийж байгаарай гэж хэлсэн тэгэхээр нь би ямар хоол юм болдоо гэж асуухад ээж ихээр цуйван хийж бай гэж байна гэж хэлэхээр нь би за гээд цуйван хийсэн хийгээд дуусаад нилээн орой болж байхад бараг шөнө болсон байхаа тэгтэл гаднаас 3 хүн орж ирсэн Ч ах 2 хүн дагуулцан орж ирсэн гартаа барьж орж ирсэн юм байхгүй тэр гурав морьтой ирсэн байсан шөнө би гараад харсан чинь хашааны хажуу талаас 3 морь уясан байсан морь нь 3 эмээлтэй байсан тэр гурав гаднаас орж ирэхэдээ эрүүл гартаа юу ч барьж орж ирээгүй байсан тэгээд хоол идээд тэр гурав манайд унтсан өглөө 10 цаг өнгөрч байхад Ч ах 2 дагууож ирсэн хүнтэйгээ гараад морины эмээлээ аваад морио байшингийн уртд хэсэгт байдаг гражид хийгээд эмээлүүдээ хаа сайгүй нуугаад байсан тэгээд буцаж орж ирээд бүгдээрээ морио зарах хүнээ олох хэрэгтэй байсан тэгтэл манай найз Лхагважаргал ирсэн тэгтэл Лхагважаргалаар хүргүүлэх юм яриад байсан тэгээд тэд нар цуг гараад явсан яваад хэсэг орой 17 цагийн үед тэр гурав ирсэн ирэхдээ цагаан өнгийн бага оврын жийд машинтай нэг танихгүй ах эгч нартай ирээд граж дотор байгаа морио үзүүлээд удалгүй тэр ах эгч хоёр яваад өгсөн Ч ах дэлгүүр яваад хоолны юм авчирсан авчраад хоол хийх санаатай тэр гурав байж байсан чинь гаднаас цагдаа нар ороод ирсэн өөр зүйл болоогүй...Би мэднэ 2019 оны 02 дугаар сарын 21-ний шөнө Ч ахтай манай гэрт гаднаас орж ирсэн хоёрыг ахыг Батзаяа...О гэж дуудаад байсан...ээжид Дархан хаалган дээр явж байна гэж хэлж байсан урьд өдөр ээжийн утас руу залгаад явж байхдаа Шарын гол дээр явж байсан гэж хэлж байсан...Би үгийг нь сонсоход Батсүмбэр сумаас авчирсан гэж ярьж байсан би хулгайн морь гэж бодож байсан яагаад гэвэл...Ч ахад өөрт нь морь байдаггүй...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 63-64 хуудас/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 43-53 хуудас/,

            Хохирогч Ч.Бекболдод 3 тооны адуу хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хүлээлгэн өгөх ажиллагааг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх-ийн 54-55 хуудас/,

            Эд мөрийн баримтаар  шар өнгийн хивсэн гөлөмтэй шар модон эмээл 1 ширхэг, ногоон өнгийн хивсэн гөлөмтэй улаан модон эмээл 1 ширхэг, улаан өнгийн хивсэн гөлөмтэй төмөр эмээл 1 ширхэг, ногоон өнгийн колеман гэсэн бичиглэл бүхий ногоон өнгийн майхан 1 ширхэг, бор ногоон өнгийн төмөр сав 1 ширхэг, ногоон өнгийн ОП цув 1 ширхэг, бор өнгийн цув 1 ширхэг зэрэг эд зүйлийг тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол /3 хх-ийн 58 хуудас/,

             “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн үнэлгээчин шинжээч Г.Амбасэлмаагийн 2019 оны 06 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан 07/74 дугаартай: “Иргэн Ч.Бекболдын өмчлөлийн 3 толгой адууны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 18-ны байдлаар 17 725 000 /арван долоон сая долоон хорин таван мянган төгрөг/ болно” гэх дүгнэлт, үнэлгээний тайлан /3 хх-ийн 73-80 хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

       Дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлагдсан  зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

        

         Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

         Улсын яллагч: “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас нийт 7 иргэнд 45 тооны адуу буюу 57.867.500 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн тул шүүгдэгч Ш.Ч, Л.О, Б.Б, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.

Шүүгдэгч Л.О, Ш.Ч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрд 6 жилийн хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Б.Б, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрд нь 3 жилийн хорих ял оногдуулах ялын саналыг шүүхэд гаргаж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй боловч хохирогчийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээх талаар шүүгдэгч нар огт анхаарч үзээгүй. Энэ талаар баримт ирээгүй, хохирогчтой харилцан тохиролцоогүй нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгч нарыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна,

Хохирогч О.Нарангэрэлийн өмгөөлөгч Ш.Оюумаа: “2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ний шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс О.Очирбатын 27 тооны адууг  хулгай хийсэн. Энэ үйлдэлд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасaн зүйлчлэлээр орж ирсэн. Ш.Чын мэдүүлэг үзэхэд прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэхдээ бүлэглэж гэсэн байдаг. Мэдүүлгийн хувьд авсан мөнгөө өөрийн амьдралын эх үүсвэр болгодог нь хавтаст хэргээс харагддаг. Ш.Ч, Л.О нар тодорхой мэдүүлсэн байдаг. Тохиролцоод малыг хулгай хийгээд авсан, авахдаа н.Жанлав гэдэг хүнээс ярьж байгаад авсан, миний таньдаг хүний хашаанд 8 тооны адуугаа хашаад орхичих гэсэн. Тэгээд н.Жанлав нь хүрч ирээд малаа нядалсан байсан. н.Жанлав гэдэг хүн захиалгаар авдаг гэдэг нөхцөл байдал тогтоогдож байна. Тэгэхээр зүйлчлэлийн хувьд хөнгөн байгаа, хүмүүсийн амьжиргааны эх үүсвэр болсон, суурь сууриар малыг авсан. Малчин хүн гэдэг өвөл зунгүй малын хойноос сэтгэл зүрхээ зориулж байж малаа өсгөж өндийлгөдөг. Сэтгэл зүйн хувьд хүнд нөхцөл байдалд байж байгаад өвчний улмаас нас барсан. Зүйлчлэлийн хувьд анхаарах зүйлс байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зохион байгуулалттай бүлэг гэж үзэж байна. Ченж оролцсон гэдэг Ш.Ч, Л.О нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул н.Жанлавыг уг хэрэгт татан оруулах нь зүйтэй.

Өршөөлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйл, 5.1 дүгээр зүйл, эдгээр хүмүүс хохирол төлбөр төлнө гэсэн, яаж хохирлыг төлөх вэ. Энэ талаар илэрхийлсэн зүйл байхгүй байна. Яаж ажил хийж байгаад, ямар байдлаар төлөх вэ. Үлдсэн 24.824.000 төгрөгөөс 1.400.000 төгрөг, 23.425.000 төгрөгийн хохирол үлдэж байна. Хоёр шүүгдэгчид адил тэнцүү хуваагаад 12.500.000 төгрөг, үүнээс тус бүр 700.000 төгрөг төллөө. Хохирол төлбөрийг төлүүлж шийдвэрлэж өгөөч, ял шийтгэлийн хувьд улсын яллагчтай санал нэг байна”,

Өмгөөлөгч Б.Баярмагнай: Гэмт хэргийн хувьд маргахгүй байгаа. Миний үйлчлүүлэгч Б.Б, Б.Б нар Ш.Чтай хохирлын асуудал яригдаж байгаа. Хохирол төлсөн гээд 300.000 төгрөг тус тусдаа мөрдөн байцаагчаар дамжуулж өгсөн гэдэг асуудал яригдаж байгаа. Үүнтэй холбоотой хохирогчийг оруулж ирээд асуудлаа эцэслэн шийдэх хүсэлт гаргасан. Шүүх хүлээж аваагүй. Яллагдагч, шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлээд энэ хохирол төлөгдсөн байдлаар шийдэж өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар эрхийг хасна гэдэг эрх зүй гэж байхгүй. Шүүхээс тогтоогоод өгсөн зүйлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бууруулж гүйцэтгэдэг зүйл байхгүй. Тийм учир гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлэх, тодорхойлох нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Тиймээс aшигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү.

Б.Б, Б.Б нарт 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хорих ялыг дүйцүүлэн солих нөхцөл байдал тогтоогдож байн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан хууль хэрэглээний хувьд тус хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан учир дүйцүүлэн солих боломжтой. Шүүгдэгч нарт эрх зүйн байдалтай холбоотой асуудал яригдаж байгаа учир энэ хуулийг хэрэглээд эрүүгийн хариуцлага оногдуулж өгөөч гэсэн саналыг шүүхэд гаргаж байна,

Өмгөөлөгч И.Отгонсүрэн: Би Л.Огийн өмгөөлөгчөөр шүүхийн шатнаас оролцсон. Л.О нь 3 удаагийн үйлдлээр Ш.Чтай нийлж О.Очирбатын 27 тооны адуу, Б.Дамдинрагчаагийн 4 тооны адуу, Ч.Бекболдын 3 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгтэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж орж ирсэн. Б.Дамдинрагчаа 4, Ч.Бекболдын 3 тооны адууг буцааж хүлээлгэж өгсөн, Л.Очирбатын хувьд 27 тооны адуундаа 12.000.000 гаруй төгрөгийн хохирол төлөх болж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрч хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Гэм буруу дээр маргахгүй байгаа учир өөр тайлбаргүй.

Хохирол төлбөрийн хувьд шүүхээс тогтоосон хэмжээнээс 700.00 төгрөгийг төлсөн. Үлдсэн хохирлыг Л.Огийн хувьд төлөхөө илэрхийлж байгаа. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар дүйцүүлэх боломжтой. Л.Огийн хувьд урьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй. Улсын яллагчаас оногдуулсан ялыг багасгаад зорчих эрх хязгаарлах ялыг дүйцүүлж өршөөлд хамруулж өгнө үү. Хохирол төлбөрийн хувьд Л.О бичгээр илэрхийлээгүй боловч 10 сарын хугацаанд төлөх боломжтой”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа: Mиний үйлчлүүлэгч Ш.Ч нь 2018, 2019 онуудад 3 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэж олон тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш хохирогч Э.Энхчимэг, Б.Даваадорж, А.Жаргалсайхан, Л.Бүдрагчаа, Б.Дамдинрагчаа, Ч.Бекболдод адууг буцааж олгосон хохирол 100% төлөгдсөн гэж үзэж байгаа. Л.Отай нийлж бусдын 27 тооны адуу байсны өөрт оногдох 12.412.500 төгрөгийн хохирлыг ажил хөдөлмөр эрхэлж байгаад төлнө. 2020 оноос Ковид-19 гээд ажил эрхлэх боломжгүй байсан. Огт төлөхгүй гэж хэлээгүй. Төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээж байгаа. Өөр маргасан зүйл байхгүй.

Ш.Чулуубаатарын хувьд хохирол төлбөр төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Нарангэрэлд 700.000 төгрөгийг хүлээлгэж өгч байна. Ш.Чын хувьд "Оюу толгой" ХХК-д цахимаар анкетаа бүртгүүлсэн, ажилд орох байдлаа зохицуулж байгаа. Ял авах юм хохирол төлөх асуудал зогсох үр дагавартай. Зүйлчилсэн зүйл анги нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд хамрагдсан. Ш.Чын хувьд урьд шүүхээс ял шийтгэл авч байгаагүй. Өөртөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхэд илэрхийлсэн. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэсэн дүгнэлийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

          Прокурор болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Ч Б.Б, Б.Б, Л.О нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нар анхнаасаа үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

     

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”гэж. тус тус хуульчилжээ.

Үүнээс үзэхэд хохирол хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

Шүүгдэгч Ш.Ч, Л.О, Б.Б, Б.Б нарын холбогдсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэг “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамааруулсан байдаг.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж яллагддаг байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” байх шинжийг хангасан байхыг хуульчилсан.

Мөн шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бусдын мал хулгайлахдаа хооронд ярилцаж, үгсэн тохиролцож 2018 оны 7 сараас 2019 оны 2 сарын 20 хүртэл бусдын олон тооны бод мал хулгайлж байгаа үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцснийг ...гэмт хэрэгт хамтран оролцсон тооцно.” гэж,

Мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс дээш олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэгдэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус хуулчилсан байна.

Шүүгдэгч Ш.Ч, Л.О, Б.Б, Б.Б нар нь  2018 оны 7 сараас 2019 оны 2 сарын 20 хүртэл урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын 48 тооны буюу олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Төв аймгийн Прокуророос ирүүлсэн хэргийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч  Ш.Ч, Л.О, Б.Б, Б.Б нар бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хуул бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой байна.

 

Мөн шүүгдэгч Ш.Ч, Л.О, Б.Б, Б.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, гэм буруугийн талаар маргадаггүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийг арилгаагүй байна.  

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэхээр зохицуулсан  бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хор хохирол, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хохиролын хэмжээг харгалзан,

мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.3-д”....энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. “ гэж заасан үндэслэл журмын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ш.Ч, Л.О нарт  тус бүр 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн, шүүгдэгч нарт тус бүр 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан тохиолдолд хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солихоор хуульчилсан байх тул шүүгдэгч Ш.Ч, Л.О нарт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй байна.

Мөн шүүгдэгч Б.Б  нь 2006 оны 06 дугаар сарын 23-ны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан байх бөгөөд Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дугаар зүйлд заасан “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” хуульчилсан байх тул шүүгдэгч Б.Батзаяяа өршөөлд хамрааруулах үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч Б.Б нь урьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “.....Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж зааснаар шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй байх тул түүнд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хохирлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Энхчимэгт  875000 төгрөгийн, хохирогч Б.Даваадоржид 7342500 төгрөгийн, хохирогч А.Жаргалсайханд 875000 төгрөгийн, хохирогч  Л.Бүррагчаад 3425000 төгрөгийн,  хохирогч О.Очирбатад 24825000 төгрөгийн, хохирогч Б.Дамдинрагчаад 2800 000 төгрөгийн, хохирогч Ч.Бекболдод 17725000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Үүнээс:

Хохирогч Б.Дамдинрагчаад 4 тооны, Ч.Бекболдод 3 тооны, Л.Бүдрагчаад 2 тооны, А.Жаргалсайханд 1 тооны, Б.Даваадоржид 9 тооны, Э.Энхчимэгт 1 тооны  адуу хүлээлгэн өгсөн байна.

          Харин шүүгдэгч Ш.Ч, Б.Б, Б.Б нараас тус бүр 558,330 төгрөг гаргуулан хохирогч Л.Бүдрагчаад,

Шүүгдэгч Л.О, Ш.Ч нараас 11.887.500 /арван нэгэн сая найман зуун наян долоон мянга таван зуу/ төгрөг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Нарангэрэлд олгох нь /Л.О, Ш.Ч нараас тус бүр 700.000 төгрөг төлснийг хассан/  зүйтэй байна.

 

Эрүүгийн 1834005520096 дугаартай хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн модон эмээл, шар өнгийн гуулин хяртай, хөнгөн цагаан даруулагатай, хивсэнцэр гөлөм дэвстэй, цэнхэр өнгийн даавуун дөрөөн суртай хар өнгийн төмөр дөрөөтэй, улаан өнгийн эмжээртэй, ногоон өнгийн тохомтой, цагаан өнгийн олстой 1 ширхэг, монгол хийцийн төмөр бүүрэгтэй, шар өнгийн модон хавтастай, савхи мэт зүйлээр бүрсэн олонцогтой эмээл 1 ширхэг, шар өнгийн хивсэн гөлөмтэй шар модон эмээл 1 ширхэг, ногоон өнгийн хивсэн гөлөмтэй улаан модон эмээл 1 ширхэг, улаан өнгийн хивсэн гөлөмтэй төмөр эмээл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймаг дахь шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.Чын цагдан хоригдсон 30/гуч/ хоног, Б.Бгийн цагдан хоригдсон 2/хоёр/ хоног, Л.О.гийн цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нараас тооцон гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М овогт Ш.гийн Ч, Б овогт Б.Б, Б овогт Б.Б, Б овогт Л.гийн О нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

-шүүгдэгч Ш.гийн Ч, Л.гийн О нарыг тус бүр 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,

-шүүгдэгч Б.Б, Б.Б нарыг тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Ч, Л.О нарт оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ял, Б.Б.д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

5.Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б.ийг Төв аймаг, Батсүмбэр сум, Цогт-өндөр 2 дугаар багт оршин суух хаягаас зөвшөөрөлгүйгээр шилжин явахыг, мөн Төв аймаг Батсүмбэр сумаас бусад орон нутаг болон аймаг, сумуудад Улаанбаатар хотод очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хязгаарлалт тогтоосугай.

 

6.Шүүгдэгч Б.Б.ийн зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтаны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны  нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ч.ын цагдан хоригдсон 30/гуч/ хоног, Б.Б.ийн цагдан хоригдсон 32/гучин хоёр/ хоног, Б.Б.гийн цагдан хоригдсон 2/хоёр/ хоног, Л.О.гийн цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, шүүгдэгч Ш.Ч, Л.О, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2,5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ч, Б.Б, Б.Б нараас тус бүр 558,330 төгрөг гаргуулан хохирогч Л.Бүдрагчаад,

Шүүгдэгч Л.О, Ш.Ч нараас 11.887.500 /арван нэгэн сая найман зуун наян долоон мянга таван зуу/ төгрөг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Нарангэрэлд олгож, /Л.О, Ш.Ч нараас тус бүр 700.000 төгрөг төлснийг хассан/  хохирогч Б.Дамдинрагчаад 4 тооны, Ч.Бекболотод 3 тооны, Л.Бүдрагчаад 2 тооны, Жаргалсайханд 1 тооны, Даваадоржид 9 тооны, Энхчимэгт 1 тооны  адуу хүлээлгэн өгснийг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн модон эмээл, шар өнгийн гуулин хяртай, хөнгөн цагаан даруулагатай, хивсэнцэр гөлөм дэвстэй, цэнхэр өнгийн даавуун дөрөөн суртай хар өнгийн төмөр дөрөөтэй, улаан өнгийн эмжээртэй, ногоон өнгийн тохомтой, цагаан өнгийн олстой 1 ширхэг, монгол хийцийн төмөр бүүрэгтэй, шар өнгийн модон хавтастай, савхи мэт зүйлээр бүрсэн олонцогтой эмээл 1 ширхэг, шар өнгийн хивсэн гөлөмтэй шар модон эмээл 1 ширхэг, ногоон өнгийн хивсэн гөлөмтэй улаан модон эмээл 1 ширхэг, улаан өнгийн хивсэн гөлөмтэй төмөр эмээл 1 ширхэг зэргийг устгахыг Төв аймаг дахь шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

10.Эрүүгийн 1834005520096 дугаартай хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүйг тус тус дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ч,  Б.Б, Л.О нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Б.т авсан бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ