Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- ******* нэхэмжлэлтэй,

******* өдөр төрсөн, охин ******* 1995 оны 03 дугаар сард үрчлэгдсэн байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, гэрч *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь ******* төрсөн. 1995 оны 03 дугаар сард Бигэр сумын иргэн ******* 8 сартай байхдаа үрчлэгдэж, улмаар 1999 онд үрчлэлтийн гэрчилгээ авсан. Охин ******* 1 настай байхад нь үрчилж авсан ээж ******* нь 4 хүүхэдтэй тэтгэвэрт гарах гэтэл үрчлэлтийн гэрчилгээний бүртгэлийг шүүхэд хандаж зөв болго гэж хэлсэн. ******* хүсэлт гаргагч ******* асрамжинд 1 настайгаас эхлэн байсныг тогтоож ир гэсэн. Энэ хүүхдийг 1995 онд 8 сартай байхад нь ээж ******* нь орхиж яваад буцаж ирээгүй. Түүнээс хойш *******, ******* нар өсгөн хүмүүжүүлж нас биенд хүргэсэн. Тухайн үед үрчлэлтийн гэрчилгээ авдаг талаар мэдэхгүй байгаад ээж ******* нь алдарт эхийн одон авах үедээ 1999 онд бүртгүүлж үрчлэлтийн гэрчилгээ авсан байгаа. ******* гэр бүлийн талаарх бүртгэл өрхийн бүртгэлийн дэвтэрт бичигдсэн байгаа. *******, ******* хоёр нь *******, *******, ******* гэсэн гурван хүүхдийг төрүүлж, *******, ******* хоёрыг өргөж авсан. Энэ хоёр хүүхдийн ээжүүд болох *******, ******* нар нь ******* дүү нар байгаа юм. Тиймээс ******* 1 настай байхдаа *******, ******* нарын гэр бүлд үрчлэгдсэн байсныг тогтоолгох хүсэлттэй байна. Ингэж тогтоолгох нь ******* ээж ******* тэтгэвэрт гарахад хамааралтай байгаа юм гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* эхнэр ******* нь 1994 онд төрсөн ******* үрчилж аваад асрамжиндаа 1 настай байх үед нь авсан байдаг. Ингээд 4 хүүхэд өсгөсөн үндэслэлээр тэтгэвэр тогтоолгох гэтэл ******* 2 настайгаасаа асарсан болохыг тогтоолгох шаардлагатай болсон. ******* 2 настайгаас нь өсгөсөн боловч 1999 онд үрчлэлтийн гэрчилгээг авсан байдаг. Ингээд асрамжийн талаар хүсэлт гаргахад мэдээлэл лавлагааны ажилтан шаардлагаа өөрчил гээд 1995 оны 3 сард үрчилсэн гэдгийг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага үрчлэлтийг хүчин төгөлдөрт тооцуулах гэсэн өгнө аястай яваад байгаа боловч бусдын асрамжид байсныг тогтоолгох нь зүйтэй байгаа. Нэхэмжлэгч ******* хувьд гэр нь шатаж, сая 5 сард нөхөр нь нас бараад сэтгэл зүйн хувьд хямралтай ажил хийх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул 4 хүүхэд өсгөсөн үндэслэлээр тэтгэвэрт гарах зорилготой байгаа. Хэргийн материалд 1999 онд үрчлэгдсэн талаар баримт байгаа боловч яг 1 настайдаа ******* асрамжиндаа авсан гэдгийг багийн Засаг дарга тодорхойлсон тул ******* 1995 онд 1 настай байхад нь үрчлэгдэж *******, ******* нарын асрамжид ирсэн гэдэг байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 1994 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, ******* 1995 оны 3 дугаар сард *******, *******а нарын асрамжинд байж үрчлэгдсэн болохыг тогтоолгох шаардлага гаргажээ /хх-1, 13, 14/.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор 498/001377 дугаартай ******* 1994 оны 06 дугаар сарын 09-нд төрсөн тухай төрсний бүртгэлийн лавлагаа /хх-5/,

Говь-Алтай аймгийн Бигэр сумын Уртын гол багийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 86 дугаартай “...тус багийн иргэн ******* нь багийн өрхийн бүртгэлийн 0098 дугаарт бүртгэлтэй, 1994 онд үрчлүүлсэн нь үнэн болно” гэх албан бичиг /хх-6/,

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Санжийн нэрэмжит Говь-Алтай аймгийн Бигэр сумын цэцэрлэгийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаартай “...******* нь 1996-1999 онд тус цэцэрлэгт суралцаж байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-7/,

0000014257-Г№01 дугаартай ******* 1999 оны 03 дугаар сарын 17-ны өдөр *******, *******а нар үрчлэн авсан тухай үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-8/,

******* цахим иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар /хх-9/,

Бигэр ахлах сургуулийн “...******* нь 2001-2011 оны хооронд суралцаж 11 дүгээр анги төгссөн нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-10/,

Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 189 дугаартай “...тус сумын Уртын гол багийн иргэн ******* нь 1995 оны 3 дугаар сард үрчлэгдсэн нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-11/,

498/001402 дугаартай ******* *******, ******* нар 1999 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үрчлэн авч ******* болгон бүртгүүлсэн тухай үрчилсний бүртгэлийн лавлагаа /хх-12/,

Говь-Алтай аймгийн Бигэр сумын Уртын гол багийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаартай “...тус багийн иргэн ******* нь багийн өрхийн бүртгэлийн 0098 дугаарт бүртгэлтэй, 1994 онд төрсөн ******* 1996 онд ******* болгон үрчлэн авч, асран хамгаалагч нь болсон нь үнэн” гэх тодорхойлолт /хх-24/,

Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, 2007 он, өрхийн тэргүүлэгч нь ******* гэсэн дэвтэр эх хувь /хх-25-29/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж,

шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1173, 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1208 дугаартай захирамжийн дагуу Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 175 дугаартай албан бичгээр Бигэр сумын 1999, 2010 онуудын үрчлэлтийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-33-37/,

Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын гзарын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 03-2/312 дугаартай “...******* ам бүлд холбогдох Говь-Алтай аймгийн Бигэр сумын 2000 оны архивын лавлагааг хүргүүлэв, 2000 оны тооллогын бүртгэлд ******* ам бүлд холбогдох баримт байхгүй гэх” албан бичиг /хх-43/,

2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 03/2/1520 дугаартай “...Бигэр сумын хүн ам орон сууцны 2000 оны улсын бүртгэлийн 148-р хуудаст Говь-Алтай аймгийн Бигэр сумын 2-р багийн оршин суугч Өрхийн Тэргүүн ******* эрэгтэй, 1960 оны 3 сард төрсөн, 39 настай, эхнэр ******* 1965 оны 2 сард төрсөн, 34 настай, охин******* 1986 оны 11 сард төрсөн, 13 настай, хүү ******* 1989 оны 2 сард төрсөн, 10 настай, Охин ******* 1992 оны 5 сард төрсөн, 7 настай, охин ******* 1994 оны 6 сард төрсөн, 5 настай гэж бүртгэгдсэн” тухай архивын лавлагаа /хх-44/,

Бигэр сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 219 дугаартай “...тус сумын иргэн ******* нэхэмжлэлтэй холбогдох нотлох баримтууд болох үрчилсний бүртгэлийн лавлагаа, улсын байцаагчийн дүгнэлтийг хүргүүлэв гэх албан бичиг, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар улсын байцаагчийн 2017 оны 06 сарын 21-ний өдөр 1401 дугаартай дүгнэлтийн нотариатаар батлуулсан хуулбар, 498/001376 дугаартай үрчилсэний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-52-54/ зэрэг баримтууд хэрэгт нотлох баримтаар авагджээ.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд ******* гэх хүүхэд 1994 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн болох нь 498/001377 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна /хх-5/.

******* 1999 оны 03 дугаар сарын 17-ны өдөр *******, ******* нар нь үрчлэн авч, нэрийг нь Пүрэвдоржийн Номундарь /ДВ94060925/ болгон нь өөрчилсөн болох нь 498/001402 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, 0000014257-Г№01 дугаартай үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Бигэр сумын 1999 оны хүүхэд үрчлүүлсэн тухай бүртгэлийн дэвтрийн хуулбар, 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* олгосон иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, Бигэр ахлах сургуулийн тодорхойлолт, 2007 онд нээлгэсэн хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа, улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1401 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна /хх-12, 8, 33-35, 9, 10, 25-29, 44, 53/.

Харин ******* нь 1995 оны 3 дугаар сараас 1999 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үрчлэгдэх хүртэлх хугацаанд үрчлэн авсан эцэг, эх болох *******, ******* нарын асрамжинд байж үрчлэгдсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...******* ээж орхиод явсан учраас 8 сартайгаас, 1 настайгаасаа үрчлэгдэн *******, ******* нарын гэр бүлд өссөн...” талаар тайлбарлаж байх боловч тухайн хүүхдийн асран хамгаалагчаар *******, ******* нар бүртгэгдэн тогтоогдсон болох нь, тухайн гэр бүлийн асрамжид байсан болох нь, 1999 оны 03 дугаар сард үрчлэлт бүртгүүлэхдээ хэрхэн өргөдөл гаргасан, үрчлэн авахыг хүссэн хүүхэд ямар хугацаанд тухайн гэр бүлийн асрамжинд байсан, үрчлүүлж байгаа этгээд нь хүсэлт гаргасан эсэх талаарх буюу үрчлэлтийн бүртгэлтэй холбоотой, *******, ******* нарын асрамжид байсан гэх үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн Бигэр сумын Уртын гол багийн Засаг дарга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Санжийн нэрэмжит Говь-Алтай аймгийн Бигэр сумын цэцэрлэгийн эрхлэгч, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг дарга нар тухайн сумын 2 дугаар багийн иргэн ******* 1996-1999 онд цэцэрлэгт суралцсан, 1994 онд, 1995 оны 3 дугаар сард, 1996 онд үрчлэгдсэн талаар тус тус зөрүүтэй тодорхойлолт ирүүлсэн атлаа тухайн үрчлэлт бүртгэсэн талаарх бүртгэлийн баримтын хуулбараа шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй, ямар баримтыг үндэслэн дээрх тодорхойлолтыг гаргасан болох нь тодорхойгүй, эргэлзээтэй байна /хх-6, 7, 11, 24/. Өөрөөр хэлбэл дээрх төрийн эрх бүхий байгууллагууд тодорхойлолт гаргах болсон үндэслэлээ нотолсон баримтыг ирүүлээгүй.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр Бигэр сумын хүүхдийн цэцэрлэгт багш, тогоочоор ажиллаж байсан ******* *******, нэхэмжлэгч ******* хадам эгч болох ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрчүүд *******, ******* хоёр 3 хүүхэд төрүүлж, 2 хүүхэд үрчлэн авсан талаар, ******* нь нэхэмжлэгч ******* төрсөн дүүгийн хүүхэд болохыг, тэр хүүхдийг *******, ******* нар өсгөн хүмүүжүүлсэн талаар тус тус мэдүүлсэн боловч 1994-1999 оны хоорондох цаг хугацаанд ******* хамар хашаанд, айл саахалт байсан болох нь, цэцэрлэгт багш, тогоочоор ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдоогүй болно /шүүх хуралдааны тэмдэглэл/.

Мөн ******* ******* болгон нэрийг нь өөрчилсөн, ******* *******, *******а нарт үрчлүүлсэн бүртгэл 2010 оны 10 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд хийгдсэн байгаад Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар улсын байцаагчийн 2017 оны 06 сарын 21-ний өдөр 1401 дугаартай дүгнэлтээр 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаартай ******* ******* *******, ******* нарт үрчлүүлсэн гэх бүртгэлийн хүчингүйд тооцсон байгааг дурдах нь зүйтэй /хх-53/.

Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 1994 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн ******* нь 1995 оны 03 дугаар сараас 1999 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үрчлэгдэх хүртэлх хугацаанд үрчлэн авсан эцэг, эх болох *******, ******* нарын асрамжид байсан болох нь, үрчлэгдсэн байсан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул нэхэмжлэгч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 63 дугаар зүйлийн 63.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасныг тус тус баримтлан 1994 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, охин, ******* нь 1995 оны 03 дугаар сараас 1999 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үрчлэгдэх хүртэлх хугацаанд үрчлэн авсан эцэг, эх болох *******, ******* нарын асрамжинд байж үрчлэгдсэн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                             Д.ЯНЖИНДУЛАМ