| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2017/00304/и |
| Дугаар | 332 |
| Огноо | 2017-08-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- ******* нэхэмжлэлтэй,
улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан ******* цагаатгалын нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, төрийг төлөөлж прокурор Х.Гүнжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн нагац ах ******* нөхөн олговрын материалыг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс “Зууны мэдээ” сонины 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №109 дугаарт зарласан. Цагаатгалын нөхөн олговортой холбоотой бүх баримтыг бүрдүүлсэн бөгөөд сонинд зарласнаас хойш 1 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээгдсэн тул ******* миний нагац ах ******* нөхөн олговорын мөнгө олгох тухай шийдвэр гаргаж өгнө үү.
Манай ээжийн өвөг эцэг болох ******* цагаатгалын нөхөн олговорыг олгох тухай нэхэмжлэлийг манай ээжийн ээж ******* хөөцөлдөж байгаад нас бараад дараа нь манай ээж ******* хөөцөлдөж байгаад 2017 онд нас барсан. Гэтэл цагаатгалын комиссоос над руу ярьж энэ хүмүүс нас барсан бол нас барсан талаарх лавлагааг нь өгвөл чамайг нэхэмжлэгчээр тогтоох эрх зүйн үндэслэл байна гэсэн тул би шаардаж нэхэмжлэл гаргасан. Үндэсний төв архивын 1933 оны хүн амын тооллогод хэлмэгдэгч ******* нь 65 настай хар, зээ ач *******, 23 настай, ******* нь 7 настай, бэр Ч******* 46 настай гэж бүртгэгдсэн, 1944 оны хүн амын тооллогод ******* 57 настай, ******* 18 настай гэж бүртгэгдсэн. ******* хүү нь *******, ******* эхнэр нь *******, ******* 2 хүүхэд нь *******, ******* гэж байгаа. Энэ ******* нь ******* болж миний буурал ээж болж таараад байгаа юм. ******* нь ******* гэр бүл болоод *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* гэсэн хүүхдүүд төрүүлсэн. Харин ******* гэр бүлийн хүний нэрийг мэдэхгүй, ******* гээд хүүхэд нь одоо 60-70 нас хүрч яваа хөгшин Гуулин тосгонд амьдардаг. Миний ээж ******* нь ******* гэдэг хүнтэй гэр бүл болсон. Ээжийн дүү нарт цагаатгалын олговор хөөцөлдөж байгаа талаар хэлсэн хэн аль нь гомдол гаргахгүй гэсэн, надад итгэмжлэл бол хийж өгөөгүй. Цагаатгалын комиссоос сонинд зар тавиад 1 сарын хугацаа өнгөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэсний дагуу нэхэмжлэл гаргасан. Хэлмэгдсэн ******* нь ээжийн тал болохоор нь нагац ах гэж нэхэмжлэлдээ бичсэн гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь 1938 онд хэлмэгдэж, 1993 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр цагаатгагдсан ******* олгох нөхөн олговрыг гаргуулахаар шаарджээ /хх-1/.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Архивын Ерөнхий газрын Үндсэний төв архивын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03-2/1107 дугаартай “...1929 оны хүн амын тооллогын лавлагаа, уг лавлагаанд Хантайшир уулын аймгийн Хантайшир уулын хошууны Баяннуур сумын 15 дугаар арваны 1929 оны хүн амын тооллого бүртгэлийн 2024-р хуудсанд өрхийн тэргүүн нь *******, 61 настай, эрэгтэй, бэр *******, 42 настай, эмэгтэй, ач ******* 20 настай, эмэгтэй, ач *******, 3 настай, эмэгтэй гэж бүртгэгдсэн” тухай архивын лавлагаа /хх-2/,
Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03-2/973 дугаартай “...1956 оны хүн амын тооллогы бүртгэлд Говь-Алтай аймгийн Тайшир сумын 2-р багийн 1956 оны хүн тооллогын бүртгэлийн 39-рт өрхийн тэргүүн *******, эрэгтэй, 37 настай, эхнэр *******, 30 настай, хадам эх *******, 69 настай, охин *******, 7 настай, хүү *******, 4 настай, охин *******, 1 настай гэж бүртгэгдсэн” тухай лавлагаа /хх-3/,
Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03-2/974 дугаартай “...Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 4 дүгээр багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 43-р хуудсанд өрхийн тэргүүн *******, эмэгтэй, 57 настай, *******, эмэгтэй, 18 настай гэж бүртгэгдсэн” лавлагаа /хх-4/,
Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 03-2/1057 дугаартай “...Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 6-р багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 70-р хуудсанд *******, эрэгтэй, 65 настай, зээ, ач, *******, эмэгтэй, 23 настай, ач *******, эмэгтэй, 7 настай, бэр Ч*******, 46 настай гэж бүртгэгдсэн” лавлагаа /хх-5/,
05/000900 дугаартай Р******* 2017 оны 2 сарын 25-ны өдөр нас барсан тухай нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-6, 49/,
05/000899 дугаартай ******* 2014 оны 2 сарын 07-ны өдөр нас барсан тухай нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-7, 50/,
05/000898, 05/001860 дугаартай ******* нь 1978 оны 7 сарын 29-ний өдөр төрсөн тухай төрсний бүртгэлийн лавлагаа /хх-8, 48/,
******* гэсэн цахим иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-9/,
17139 дугаартай ******* онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 6 сарын 24-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь тогтоогдож тул түүнийг Монгол улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 1 сарын 06-ны өдрийн 2 дугаар Магадлалаар цагаатгасан тухай 2017 оны 7 сарын 05-ны өдрийн огноотой цагаатгалын үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-9/,
Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 6 сарын 07-ны өдрийн 02/1566 дугаартай “...******* тухай гээд ******* нь нас 71, 1938 оны байдлаар, Завхан аймгийн Эрдэнэцогт сумын 6-р багт харьяат тайж, хар, ам бүл 3 нэр бичигдээгүй 25 настайдаа эцгийн зэргийг залгамжлан албат хамжлагыг захирч явсан. сонгуулийн эрхгүй, хөрөнгө адуу 1, ямаа 15 гэр нэг, урьд ял шийтгэлгүй, жин тээж хөх хотод 3 удаа мөргөл хийхээр *******, Улаанбаатар хотод тус тус очиж байсан. баригдах үедээ Дэлгэр сумын Дайн /Даян нуурт байсан/ ******* улсын төрийн хэрэгт баривчилж, онц бүрэн эрхт комиссын 1938 оны 6 сарын 24-ний өдрийн 24-р хурлын тогтоолоор Шүүхийн цааз бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 1 сарын 06-ны өдрийн 2 дугаар магадлалаар цагаатгажээ” гэх архивын лавлагаа /хх-10/,
БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1993 оны 1 сарын 06-ны өдрийн 2 дугаартай магадлалын архивын хуулбар /хх-11-13/,
Зууны мэдээ сонины 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 109 дугаар эх хувь /хх-14-15/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж,
шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1107 дугаартай захирамжийн дагуу Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 121 дугаартай “...Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн нөхөх олговрыг нэхэмжлэгч нарын нэрсийг Зууны мэдээ сонины 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 109 дугаарт нийтэд мэдээлэхдээ нэхэмжлэгчийн овог, нэр хэсэгт ******* ач гэж тайлбар хэсэгт*******т гэж, хууль ёсны өв залгамжлагчаар ******* гэж ташаа зарласныг 2017 оны 8 сарын 23-ны өдрийн зууны мэдээ сонины 164 /5611/ дугаарт залруулгаар нийтэд мэдээлэв. Нэхэмжлэгч ******* нь 2002 оноос баримт бүрдүүлэх ажиллагаа нь зогссон байсан 2015 онд Говь-Алтай аймгийн салбар комиссоор эрэн сурвалжилахад нэхэмжлэгч ******* нас барсан түүний охин ******* нэхэмжлэлийг үргэлжлүүлэн нэхэмжилнэ гэсэн хариу ирүүлсэн боловч 2017 он гартал нэхэмжлэгч ирээгүй дахин аймгийн салбар комисст хандан лавлахад нэхэмжлэгч ******* нас барсан байв. Иймд ******* хүү *******г хууль ёсны өв залгамжлагчаар хуулийн нэмэлт өөрчлөлтийг 10.3 дахь заалтаар нэхэмжлэл гарах эрхтэй болохоо нотлох баримтаар ирүүлбэл нөхөн олговор нэхэмжлэх эрх үүснэ гэж зөвлөсөн байна. Манайд ирүүлсэн үндэсний төв архивын 1929, 1933, 1944 оны лавлагаануудаар хэлмэгдэгч ******* бэр *******, ******* охин *******/, охин ******* нарын хамт гарч байгаа тул ******* охин ******* ******* нар нөхөн олговрыг нэхэмжлэх эрхтэй өв залгамжлагч гэж үзээд нийтэд мэдээлсэн болно. Зууны мэдээ сонинд зарлаж нийтэд мэдээлэхдээ манай ажилтны ******* хариуцлагагүйгээс ташаа бичигдсэн болохыг тогтоосон бөгөөд та бүгдээс хүлцэл өчье” гэх албан бичиг /хх-40-41/,
Зууны мэдээ сонины 2017 оны 8 сарын 23-ны өдрийн 164 /5611/ дугаар эх хувь /хх-42/,
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албаны мэдээллийн санд байгаа мэдээлэл гээд ******* тухай 2 хуудас мэдээлэл /хх-51-52/ зэрэг баримтууд хэрэгт нотлох баримтаар авагджээ.
Завхан аймгийн Дэлгэр сумын харъяат, тайж, ******* нь улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж 1938 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Онцгой бүрэн эрхт комиссын 24 дүгээр хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэнийг БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн хэрэг эрхэлсэн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1993 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот магадлалаар холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж 17139 дугаартай үнэмлэхийг олгосон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Тагнуулийн ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02/1566 дугаартай архивын лавлагаа, магадлал, цагаатгалын үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбараар тогтоогдож байна /хх-11-13, 10, 9/.
Нэхэмжлэгч ******* нь хэлмэгдэгч ******* өөрийн нагац ах гэж тайлбарлан Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын газрын 1929, 1933, 1944, 1956 онуудын хүн амын тооллогын бүртгэлийн лавлагааг ирүүлсэн бөгөөд дээрх онуудын лавлагаанд
...1929 оны хүн амын тооллого бүртгэлийн 2024-р хуудсанд өрхийн тэргүүн нь *******, 61 настай, эрэгтэй, бэр *******, 42 настай, эмэгтэй, ач *******, 20 настай, эмэгтэй, ач *******, 3 настай, эмэгтэй гэж,
...1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 70-р хуудсанд *******, эрэгтэй, 65 настай, зээ, ач, *******н, эмэгтэй, 23 настай, ач *******, эмэгтэй, 7 настай, бэр *******, 46 настай гэж,
...1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 43-р хуудсанд өрхийн тэргүүн *******, эмэгтэй, 57 настай, *******, эмэгтэй, 18 настай гэж,
...1956 оны хүн тооллогын бүртгэлийн 39-рт өрхийн тэргүүн *******, эрэгтэй, 37 настай, эхнэр *******, 30 настай, хадам эх *******, 69 настай, охин *******, 7 настай, хүү *******, 4 настай, охин Р*******, 1 настай гэж тус тус бүртгэгдсэн байна /хх-2, 5, 4, 5/.
Дээрх лавлагаанд нэр дурдагдсан хүмүүсийг нэхэмжлэгч тайлбарлахдаа:
******* хэлмэгдэгч
түүний хүү *******, түүний эхнэр нь *******
| ******* |
*******
/олон янзын нэртэй байсан, *******а, нөхрийн нэр тодорхойгүй
*******, 2014 онд нас барсан/ хүүхэд
түүний нөхөр *******
Хүү *******
хүүхдүүд
1. *******
2. *******
3. ******* нь ******* гэр бүл болсон
4. *******
5.******* хүүхэд
6. *******
7. ******* нэхэмжлэгч *******
8. ******* *******
9. *******
Архивын хүн амын тооллогын лавлагаанд хэлмэгдэгчийн ач нь *******, *******, ******* гэж бүртгэгдсэн байх бөгөөд ******* нь ******* мөн болох нь, хэлмэгдэгчийн бэр гэх ******* нь *******, *******,******* гэх гурван өөр овогтой байх тул нэхэмжлэгчийн ******* нь ******* мөн гэх тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч өөрийн ээж ******* дүү нар, *******н ээж *******/-гийн дүү /эгч/ болох ******* хүүхэд байдаг талаар тайлбарлаж байх боловч Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “...нөхөн олговрыг авах эрхтэй бусад этгээдийн баримт бичиг болон нөхөх олговрыг ямар хувь хэмжээгээр хоорондоо хуваан авах тухай харилцан тохиролцсоныг батлах баримтын нотариатаар гэрчлэгдсэн хуулбарыг гаргах” гэж заасан дээрх этгээдүүдээс зөвшөөрөл авсан болох нь, хэлмэгдэгч ******* садан төрлийн холбоотой болохоо тогтоолгосон болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдоогүй болно.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос “Зууны мэдээ” сониноор дамжуулан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ******* хэлмэгдэгчийн ач гэж, 08 дугаар сарын 23-ны өдөр залруулга гээд ******* хэлмэгдэгчийн ач охин гэж нийтэд түгээсэн болохыг дурдах нь зүйтэй /хх-14-15, 42/.
Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч ******* нь *******, ******* нарын хүүхэд болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх боловч Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасан хэлмэгдэгчийн ...ач, зээ болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцсон прокурор “...хүсэлт гаргагч ******* нь хэлмэгдэгч ******* садан төрлийн холбоотой болох нь хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаанд дурдагдсан бэр ******* нь *******, *******, ******* гэх гурван өөр овогтой, хэлмэгдэгчийн бэр болох нь, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг заасан байх тул хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр цагаатгалын нөхөн олговор гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгох” талаар санал гаргасан болохыг дурдав /хх-55/.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн ******* нөхөн олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ