Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 334

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ч.*******ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 онд төрсөн. 1973 оноос 1975 оны 06-р сарын 17-н хүртэл, 1978 оны 08-р сарын 21-нээс 1989 оны 02-р сарын 25-ныг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байгаад 1989 оны 02 сарын 25-наас 1991 оны 12-р сарын 19-ний дуустал ******* сум дахь мал ахуйн үржил-селекцийн улсын станцад малин, 1991 оны 12-р сарын 19-нөөс 1995 оны 01-р сарын 01-н хүртэл мөн ******* сум дахь мал ахуйн үржил-селекцийн улсын станц, улсын үйлдвэрийн газарт малчнаар тус тус ажиллаж байсан. Энэ талаар баримт бичиг дутуу учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна.

Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* нь 1973 оны 06-р сараас эхлэн Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажилд орж, 1975 оны 06-р сарын 17-н хүртэл мал маллаж байсан гэх боловч энэ талаар баримт бичиг байхгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ч.******* 1978 оны 08-р сарын 21-нээс 1989 оны 02-р сарын 25-ныг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчин, 1989 оны 02-р сарын 25-наас 1995 оны 01-р сарын 01-н хүртэл Завхан аймаг дахь мал аж ахуйн үржил-селекцийн улсын станцад малчнаар тус тус ажиллаж байсан болох нь 1982 оны 07-р сарын 03-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, аймгийн архивын тасгийн 2017 оны 06-р сарын 09-ний өдрийн *******тоот лавлагаа, 1991 оны 01-р сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1985, 1988, 1996 онуудад түүний хөдөлмөр хөлсийг үнэлж шагнасан баярын бичиг, дурсамж, аврагын диплом зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Мөн түүнийг дээрх хугацаанд ажиллаж байсан талаар гэрч Б.*******, Р.*******, Н.******* нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдон тогтоогдож байна.

Гэрчүүдийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн шаардлагад хамаарч байх тул шүүх үнэн зөв гэж үзэн үнэлсэн болно.

Иймд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ын *******ийг 1973 оны 10 дугаар сарын 10-наас 1975 оны 06 дугаар сарын 17-н хүртэл, 1978 оны 08 дугаар сарын 21-нээс 1989 оны 02 дугаар сарын 25-ныг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчин,1989 оны 02 дугаар сарын 25-наас 1995 оны 01 дүгээр сарын 01-н хүртэл Завхан аймаг дахь мал аж ахуйн үржил-селекцийн улсын станцад малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ