Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2020/0080

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 30 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2020/0080

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: Н т ХХК

Хариуцагч: Ш ө, х т г у а б Т.Б, С.Л, Д.Д нар

Гомдлын шаардлага: “Ш ө, х т г у а б Т.Б, С.Л, Д.Д нарын 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 0005530 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Н, Б.П, хариуцагч Т.Б, Д.Д нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Н т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн гомдолдоо:

“Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид Н т т ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн гэж үзэн 67.804.072 / жаран долоон сая найман зуун дөрвөн мянга далан хоёр/ төгрөгийн торгууль оногдуулах шийдвэр гаргасан.

Энэхүү шийдвэр нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй гарсан тул эс зөвшөөрч шийтгэлийн хуудасны 10-д заасны дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүхээс уг шийтгэвэрт урьдчилан шийдвэрлэх ажиллагааг тус газраар хийлгэх хуулийн зохицуулалттай байна гэсэн үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт уг ажиллагааг хийлгэхээр хүсэлт, гомдол гаргасан боловч хүлээн авч шийдвэрлэхгүй байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гомдлыг гаргаж байна.

М-с-э к-к ХХК нь манай улсын зах зээл дээрх ундаа, ус, жүүс, цайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг үндэсний томоохон компани учир бараа бүтээгдэхүүний борлуулалтын үндсэн үйл ажиллагаа явуулдаг манай компани үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг ханган ажиллахын тулд тус компанитай хамтран ажиллах шаардлага зайлшгүй гардаг. Энэ үүднээс тус компанитай олон жил үр бүтээлтэй хамтран ажиллаж нийгэмд хүлээсэн үүргээ нэр хүндтэй хэрэгжүүлж байгаа юм.

Бид хамтын үйл ажиллагааг зохицуулах үүднээс худалдааны хамтран ажиллах гэрээг Монгол улсын иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн байгуулан ажиллаж байгаа болно. Тус гэрээгээр хоёр талын харилцан хүлээх эрх, үүрэг, бараа бүтээгдэхүүний чанар, тоо, хэмжээ, үнэ зэрэг гэрээний гол нөхцөлүүдээ тодорхойлохын зэрэгцээ хэрэглэгчдэд аль болох хямд, чанартай бараа бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх зорилгоор гэрээнд хямд үнийн. баталгааны заалтуудыг оруулж өгсөн.

Тус гэрээний 6.2-д зааснаар нийлүүлэгч тал барааны жижиглэнгийн үнийг хамгийн хямдаар тогтоон нийлүүлж, борлуулагч тал зөвхөн гэрээгээр тохирсон шимтгэл авахаар заасан нь: бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, 6.3-т жижиглэнгийн үнэ ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр болон үйлчилгээний газрын үнээс хямд эсвэл адил байх тухай заасан нь: тухайн бараа бүтээгдэхүүнийг нийт зах зээл дээр хамгийн хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх, 6.4, 6.5, 6.6-р заалтуудад дээрх нөхцөлд нийлүүлэгч тал хямд үнийн баталгааг ханган барааны үнийг бууруулах, бууруулаагүй тохиолдолд суутгал авах, гэрээг цуцлах, барааг буцаан татах хүртэл арга хэмжээ авах тухай заалт оруулсан нь: нийлүүлэгчийн давуу талыг аль болох хязгаарлаж, бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхгүй тогтвортой байлгаж, хамгийн доод хэмжээнд байлгах нөхцөлийг бүрдүүлсэн заалтууд юм.

Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн хоёрд заасан Н т т ХХК болон М-с-э к-к ХХК хоорондын тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхдээ: дээрх заалтуудад дурдсан бусад ижил төстэй үйл ажиллагаа эрхэлж байгаа газарт тухайн бараа бүтээгдэхүүн хямд үнэтэй байвал манайх мөн адил үнийг буулгана гэсэн утгыг бусад газарт хямд үнийн бодлого баримталж эхлэвэл түүнд М-с-э к-к ХХК нь шаардлага хүргүүлж нэг үнийн бодлого баримтлах шаардлага тавихыг манай зүгээс шаардах, гэсэн утгаар тайлбарласан нь гэрээний заалтын утгыг эсрэгээр нь буруу ойлгон тодорхойлсон гэж үзэж байна.

Тухайн компани бусад аж ахуйн нэгжтэй ямар нөхцөл, шаардлагатай гэрээ, хэлцэл байгуулах, ямар эрх зүйн харилцаанд орох нь тэдний эрх мэдлийнх нь асуудал бөгөөд энэ талаар манай зүгээс хөндлөнгөөс нөлөөлөх ямар ч боломжгүй юм.

Худалдааны хамтран ажиллах гэрээний 3.6-д заасны дагуу нийлүүлэгч тал зах зээлийн байдлаас шалтгаалан барааныхаа нийлүүлэлтийн үнийг өсгөх, бууруулах санал хэдийд ч гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд 3-5 хоногийн дотор борлуулагч талд бичгээр мэдэгдэхээр зааж өгсөн. Харин нийлүүлэгч тал бараа бүтээгдэхүүнийхээ үнийг зах зээлийн ямар нөхцөл байдал, хүчин зүйлүүдээс шалтгаалан нэмж байгаа, ингэж нэмэгдүүлж байгаа нь үндэслэлтэй эсэхийг шалган тогтоох эрх хэмжээ нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт байгаа бөгөөд бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж байгаа нь үнэхээр зах зээлийн хүчин зүйлээс шалтгаалсан бол энэ нөхцөл байдлаас болж гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэн хамтран ажиллаж байгаа борлуулагч байгууллагад шийтгэл оногдуулж байгаа нь хуулийн ямар ч үндэслэлгүй байна.

Бид өрсөлдөөний зарчмын дагуу өөрийн компанийн үйл ажиллагаа, өртөг зардал, эдийн засгийн бусад холбогдох үзүүлэлтүүдэд үндэслэн ямагт хамгийн хямд үнийг үйлчлүүлэгчдэд санал болгон ажилладаг. Хэрэглэгчдэд хямд үнээр бараа бүтээгдэхүүнийг зарснаар барааны эргэлт, борлуулалтын хэмжээ нэмэгддэг тул бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхээр хэлэлцэн тохиролцох ямар ч шаардлагагүй юм. Иймд дээрх шийтгэлийн хуудсыг хянан үзэж хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М С Э К к ХХК нь манай компани хоёрын хооронд байгуулсан гэрээ нь 6 дугаар зүйлийн 6.3-д заасан хэсгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар үндэслэж зөрчлийн шийтгэл оногдуулсан байдаг. 6.3 дах заалт өөрөө ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төлбөр болон үйлчилгээний газрын үнээс хямд буюу адил үнэтэй байж хямд үнийн баталгаа хангасан байна гэх заалт оруулж ирсэн нь бусад нь газартай адилхан байх зарчмыг агуулаагүй. Нэхэмжлэгч компани нь Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтдээ 5 төрлөөр өөрийнхөө борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг. 5 төрлийн үйл ажиллагаагаар дамжуулж 1 үнийн бодлогоор нийтэд хэрэглэгчид өөр компанийн бүтээлийн хүргэдэг. Энэ нь бөөний худалдаа төв болон супермаркет, их дэлгүүр гэсэн нэрээр хүргэдэг. Гэхдээ хэрэглэгчийн эрхийг хангах бусад дэлгүүрээс үнэтэй болон бусад өрсөлдөгч хязгаарласан хэд хямд үнийг гаргахгүй байж үнийг барьж тус гэрээний зохицуулалтыг оруулсан байдаг. Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д зааснаар ялгавартай үнээр борлуулахыг хуулиар хориглосон байдаг. Бид хямдхан үнээр гаргаж ирэхгүй харилцан гэрээнд заасны дагуу явагдаж талууд гэрээгээ байгуулсан байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл байдлын тухайд нэхэмжлэгч компани өөрсдөө үнийг тооцуулахгүй М С Э К к ХХК-ийн үнийг шууд авч худалдан борлуулан гэх үндэслэлийг зөрчилд тэмдэглэсэн байдаг. Үүнийг нэхэмжлэгч компанийн зүгээс үндэслэлгүй зүйл гэж үзэж байгаа. Үнийн судалгаагаар харин ч бусад дэлгүүр нь өөр үнэтэй харин нэхэмжлэгч компани эсрэгээрээ бусад дэлгүүрээс илүү өндөр үнэтэй байгаа тухай баримт бичгээс харагддаг. Нэхэмжлэгч компани М С Э К к ХХК-ийг ижилхэн үнээр борлуулахыг шахаж байсан зүйл байхгүй. 67.804.072 төгрөг нь өөрөө ямар дүнгээс тооцож гаргасан нь  тодорхой харагддаггүй. Манайд ямар нэгэн байдлаар тайлбар ирээгүй. Энэ үндэслэлээр маргаантай гэж үзэж байгаа. Иймд тус захиргааны акт бүхэлдээ хүчингүй болгох зайлшгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.

Хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 6 дугаар
сарын 06-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлд явуулах үүргийг хэд хэдэн эрх бүхий
албан тушаалтанд даалгах тухай 07 дугаартай тогтоолоор улсын ахлах байцаагч
Т.Б, улсын ахлах байцаагч С.Л, улсын байцаагч Д.Д нарын
бүрэлдэхүүнтэй М ХХК-ийн ирүүлсэн гомдлын дагуу М-с-э к-к
ХХК, Н т т ХХК, С х ХХК-иудад холбогдуулан
1802000242 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа
явуулсан.

Н т т ХХК нь 2018 оны 7 дугаар сарын байдлаар М-*******-
******* ХХК-ийн 58 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч сүлжээ
дэлгүүрүүдээрээ худалдан борлуулж байна.

Н т т ХХК, М-с-э к-к ХХК-ууд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 17/672 (МСЗСС17-05-017) дугаартай “Худалдааны хамтран ажиллах гэрээ” байгуулсан байдаг. Гэрээний 6.2-т “Борлуулагчийн дэлгүүрт борлогдох барааны жижиглэнгийн үнийг нийлүүлэгч тал гаргаж өгөх ба энэ тогтоож өгсөн үнээс борлуулагч нь гэрээний 7.1-д заасны дагуу борлуулсны шимтгэл авна” гэж, 6.3-т "Нийлүүлэгчийн тогтоож өгсөн жижиглэнгийн үнэ нь ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй гуравдагч этгээдэд нийлүүлж буй үнэтэй ижил буюу хямд байна. Хямд үнийн баталгааг хангасан байна" гэж, 6.4-т “Хэрэв гэрээний 6.3-т заасан хямд үнийн баталгаа хангагдаагүй тохиолдолд Борлуулагч Н т т ХХК-ийн борлуулалт үйлчилгээний салбар/ нь жижиглэнгийн үнийг илүү хямд үнэтэй зах зээл дээрх бусад өрсөлдөгчидтэй адил хэмжээнд шинэчлэн тогтоож, тухайн үеийн өөрийн нөөцөд байгаа үлдэгдэл тоо эсвэл сүүлийн 10 хоногийн бараа татан авалтын тоо хоёрын аль өндрийг тооцооны хуучин, шинэ үнийн зөрүүдээр үржүүлсэн дүнг 2 дахин өсгөн нийлүүлэгчээр төлүүлэх эсвэл борлуулалтын орлогоос суутган авна” гэж, 6.6-д “Нийлүүлэгч нь гэрээний 6.4-т заасны дагуу үнийг бууруулахыг зөвшөөрөөгүй бол энэхүү гэрээг цуцалж барааг буцаан татан авах үүрэгтэй бөгөөд энэ нь гэрээний 6.4-т заасан хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

Гэрээ цуцлагдсан тохиолдолд борлуулагч нэн даруй барааг худалдааны танхимаас хураан авна” гэж, 7,1-т “Борлуулагч нь нийлүүлэгчтэй харилцан тохиролцсон барааны жижиглэнгийн үнийн дүнгийн 19%-ийг бараа борлуулсны шимтгэл болгон авна” гэж, 10.1-т “Талууд сар, улирал бүрээр болон тухай бүрт нь бараа нийлүүлэх тоо хэмжээ, үнэ, ... харилцан тохиролцож графикаар баталгаажуулна” гэж, 17/672 (МСЗСС17-05-017) дугаартай гэрээний хавсралт 1.5-д "Дэлхийн хэмжээний сүлжээ дэлгүүрүүд Монгол улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж эхлэх үед тухайн дэлгүүр нь хямд үнийн бодлого баримталсан тохиолдолд нийлүүлэгч тал тус дэлгүүрт шаардлага хүргүүлэх ба тохиролцоонд хүрээгүй байх хугацаанд борлуулагч тал үндсэн гэрээний 6.4-г баримтлан торгууль ногдуулсан тохиолдолд нийлүүлэгч тал бараа нийлүүлэхгүй байх хүртэл арга хэмжээг авах эрхтэй" гэж тус тус харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна.

Н т т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б гийн 2018
оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өгсөн мэдүүлгийн тэмдэглэл, Н т т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б гийн 7 дугаар сарын 03, 26-ны өдрүүдийн албан бичгийн хавсралтаар ирүүлсэн бараа бүтээгдэхүүний жагсаалтад заасан үнэ нь М-с-э к-к ХХК-ний саналын үнэтэй ижил байгаа зэргээр нотлогдсон байна.

Чөлөөт зах зээл дээр аж ахуй эрхлэгч өөрийн борлуулж байгаа бараа бүтээгдэхүүндээ өөрийн үйл ажиллагааны зардалд үндэслэн үнээ тогтоодог. Гэтэл Н т т ХХК нь зөвхөн үйлдвэрлэгч болох М-с-э к-к ХХК-ийн тогтоож өгсөн үнийг дагаж мөрдөж, тус үнийг дагаж мөрдсөнөөрөө борлуулалтын орлогын 19%-ийг авч байна. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-ийг зөрчсөн үйлдэл болсон. Нөгөө талаас Н т т ХХК нь томоохон сүлжээ дэлгүүр байтал өөрийн сүлжээ дэлгүүрээр жижиглэн борлуулах бүтээгдэхүүний үнийг бодит өртөг зардалд үндэслээгүй байна.

Н т т ХХК нь М-с-э к-к ХХК-тай хийсэн гэрээний 6.3-т “Нийлүүлэгчийн тогтоож өгсөн жижиглэнгийн үнэ нь ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй гуравдагч этгээдэд нийлүүлж буй үнэтэй ижил буюу хямд байна “Хямд үнийн баталгааг хангасан байна", 6.4-т “Хэрэв гэрээний 6.3-т заасан хямд үнийн баталгаа хангагдаагүй тохиолдолд Борлуулагч нь жижиглэнгийн үнийг илүү хямд үнэтэй зах зээл дээрх бусад өрсөлдөгчидтэй адил хэмжээнд шинэчлэн тогтоож, тухайн үеийн өөрийн нөөцөд байгаа үлдэгдэл тоо эсвэл сүүлийн 10 хоногийн бараа татан авалтын тоо хоёрын аль өндрийг тооцооны хуучин, шинэ үнийн зөрүүдээр үржүүлсэн дүнг 2 дахин өсгөн нийлүүлэгчээр төлүүлэх эсвэл борлуулалтын орлогоос суутган авна” гэж тус тус заасан байсан.

Мөн М-с-э к-к ХХК нь Н т т ХХК-тай хийсэн гэрээнд
нийлүүлэгч тал болох М-с-э к-к ХХК нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хямд жижиглэнгийн үнийн баталгаагаар хангах бөгөөд хямд үнийн баталгаа хангагдаагүй тохиолдолд нөөцөд байгаа үлдэгдэл бараа эсвэл сүүлийн 10 хоногийн бараан татан авалтын тоо хоёрын аль өндрийг нь шинэ үнийн зөрүүдээр үржүүлсэн дүнг 2 дахин өсгөн “М-с-э к-к” ХХК-аар төлүүлэх, эсвэл борлуулалтын орлогоос “Н т т” ХХК суутган авахаар харилцан тохиролцсон байна.

М-с-э к-к ХХК нь тухайн зах зээлд ижил төрлийн үйл ажиллагаа
явуулж байгаа аж ахуй эрхлэгчдэд санал болгож байгаа саналын үнэ Н*******
******* ХХК-иас хямд байж болохгүй, гуравдагч этгээдэд М-с-э к-к ХХК-ийн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд Н т т ХХК-ийн сүлжээ дэлгүүрээс хямд үнээр борлуулахгүй байх, өөрөөр хэлбэл өөр бусад супермаркет Н т т ХХК-иас хямд үнээр борлуулахгүй байхаар тохиролцсон гэрээ хийсэн нь нотлогдож байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т "Аж ахуй эрхлэгчид
өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг
хориглоно” гэж, 11.1.1-т “Бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчдын
шийтгэл ногдуулсан 0005530 дугаартай шийтгэврийн хуудсыг хууль ёсны болохыг
нотолж Н т т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 0005530 дугаар шийтгэлийн хуудсаар Н т ХХК-ийн Бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоож, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ байгуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар 10.7 зүйлийн 1.1-д зааснаар 67.804.072 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн: 1.1.бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;”-ыг хориглох,  Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно., 11.1.1-д бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;” талаар тус тус зохицуулжээ.

Н т ХХК нь М С Э К к ХХК-тай ундаа, ус цай, жүүс зэрэг бараа бүтээгдэхүүнийг худалдан авч сүлжээ дэлгүүрүүдээрээ худалдан борлуулах гэрээ байгуулж ажилладаг бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр М С Э К к ХХК-тай хийсэн Худалдааны хамтран ажиллах гэрээний 6.3-д “нийлүүлэгчээс тогтоож өгсөн жижиглэнгийн үнэ нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр, үйлчилгээний газрын үнээс хямд эсвэл адил байх /хямдралтай үеийн үнэ мөн хамаарна/ хямд үнийн баталгааг хангасан байна.”, 6.4-т “Хэрэв гэрээний 6.3-т заасан хямд үнийн баталгаа хангагдаагүй тохиолдолд Борлуулагч нь жижиглэнгийн үнийг илүү хямд үнэтэй зах зээл дээрх бусад өрсөлдөгчидтэй адил хэмжээнд шинэчлэн тогтоож, тухайн үеийн өөрийн нөөцөд байгаа үлдэгдэл тоо эсвэл сүүлийн 10 хоногийн бараа татан авалтын тоо хоёрын аль өндрийг тооцооны хуучин, шинэ үнийн зөрүүдээр үржүүлсэн дүнг 2 дахин өсгөн нийлүүлэгчээр төлүүлэх эсвэл борлуулалтын орлогоос суутган авна” гэж, 6.6-д “Нийлүүлэгч нь гэрээний 6.4-т заасны дагуу үнийг бууруулахыг зөвшөөрөөгүй бол энэхүү гэрээг цуцалж барааг буцаан татан авах үүрэгтэй бөгөөд энэ нь гэрээний 6.4-т заасан хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Гэрээ цуцлагдсан тохиолдолд борлуулагч нэн даруй барааг худалдааны танхимаас хураан авна.” гэж, 7.1-т “Борлуулагч нь нийлүүлэгчтэй харилцан тохиролцсон барааны жижиглэнгийн үнийн дүнгийн 19%-ийг бараа борлуулсны шимтгэл болгон авна” гэж, 10.1-т “Талууд сар, улирал бүрээр болон тухай бүрт нь бараа нийлүүлэх тоо хэмжээ, үнэ, .. харилцан тохиролцож графикаар баталгаажуулна.” гэж, 17/672 (МСЗСС17-05-017) дугаартай гэрээний хавсралт 1.5-д "Дэлхийн хэмжээний сүлжээ дэлгүүрүүд Монгол улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж эхлэх үед тухайн дэлгүүр нь хямд үнийн бодлого баримталсан тохиолдолд нийлүүлэгч тал тус дэлгүүрт шаардлага хүргүүлэх ба тохиролцоонд хүрээгүй байх хугацаанд борлуулагч тал үндсэн гэрээний 6.4-г баримтлан торгууль ногдуулсан тохиолдолд нийлүүлэгч тал бараа нийлүүлэхгүй байх хүртэл арга хэмжээг авах эрхтэй." гэж заасан байна.

 Мөн М С Э К к ХХК нь бараа бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөх бүрт харилцагч нартаа Бүтээгдэхүүний үнэ өөрчлөх тухай албан бичгийг бүтээгдэхүүний үнийн жагсаалтын хамт хүргүүлдэг. Бүтээгдэхүүний үнийн жагсаалт бүхий хавсралт нь бүтээгдэхүүний нэр төрөл, савалгаа, бар код, үйлдвэрийн үнэ, саналын үнэ гэсэн хэсгүүдээс бүрддэг бөгөөд холбогдогчийн тайлбар, мэдүүлэг, үнийн жагсаалт зэргээс харахад М С Э К к ХХК-иас саналын үнэ нэрээр жижиглэнгийн үнийг тогтоож, Н******* ХХК нь уг үнийг зөвшөөрөн үйл ажиллагаандаа баримталж байна.

Өөрөөр хэлбэл гомдол гаргагч Н******* ХХК нь М С Э К к ХХК-ийн хооронд нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүнийг тухайн зах зээлд ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчдээс хямд үнээр борлуулахгүй байх нөхцөлөөр гэрээ хийжээ.

Иймээс гомдол гаргагч Н т т ХХК нь М С Э К к ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хийсэн Худалдааны хамтран ажиллах гэрээнд  бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоож, уг гэрээгээр хэлэлцэн тохиролцсон үнээс хямд үнээр бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг худалдан борлуулахыг хязгаарласан, өрсөлдөөнийг хязгаарласан үйлдэл гаргасан, уг үйлдлийг Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно.”, “Бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Иймд Н т ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу 2017 оны борлуулалтын орлогын 0.5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 0005530 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар тус компаниас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Харин 1802000242 дугаар зөрчлийн хэргийн 46 дахь талд авагдсан Н т ХХК-д торгууль ногдуулахад тооцсон борлуулалтын дүн нь 2017 онд М С Э К к ХХК-д Н т ХХК-иас шилжүүлсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтын дүнгээр тооцсон бөгөөд энэхүү 13.560.814.367,04 төгрөг нь тухайн хүснэгт дэх 1-12 сарын борлуулатын орлогын нийлбэрээс зөрүүтэй, мөн уг зөрчлийн хэргийн 44 дэх талд авагдсан М С Э К к ХХК-иас 2017 онд худалдан авсан бараа бүтээгдэхүүний дүнгээс зөрүүтэй болохыг гомдол гаргагчаас “өөрсдийн буруугаас алдаатай тооцоолол өгсөн, манай борлуулалтын орлого 5 тэрбум гаран төгрөг байна, ... шийтгэлийн хуудсанд заасан дүн бол манайхаас шилжүүлсэн М С Э К к ХХК-ийн орлого... ” гэж,  хариуцагчаас “гомдол гаргагчийн гаргаж өгсөн тооцоолол учраас тухайн үед мэдэх боломжгүй байсан” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

Иймээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.” гэж заасны дагуу торгууль ногдуулах үндэслэл болсон борлуулалтын орлогын дүнгийн зөрүүг шүүхээс зөвтгөх боломжгүй тул 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 0005530 дугаар шийтгэлийн хуудасны 2 дахь заалтыг улсын байцаагч хянаж, зөвтгөх хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.1-д заасныг тус тус баримтлан Н т ХХК-ийн гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 0005530 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг хэрэгсэхгүй болгож, уг шийтгэлийн хуудасны 2 дахь заалтыг улсын байцаагчаас зөвтгөх хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН