Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/83

 

 

    2022        01            17                                       2022/ШЦТ/83   

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Д.Агар /томилолтоор/,

Шүүгдэгч Д.З  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныГ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М  овогт Д ын Д  д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М  Улсын иргэн, 1957 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М  овогт Д ын Д   /РД:..../.

 

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Д.З  нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 12 цаг 15 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 25 дугаар байрны баруун замд “Land Cruiser-100” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа М  Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.3-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Б ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.З гээс: 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр би М  Улсын Их Сургууийн 4 дүгээр байр руу явж байгаад эхлээд баруун, дараа нь зүүн эргээд  зогсож байгаад замаа хараад хөдөлтөл урдуур нэг хүүхэд гарч ирээд тэр хүүхдийн өсгийг дайрсан. Шинжээчийн дүгнэлтээр яс нь хугарсан байсан. Тухайн үед би тэр хүүхдийг шууд гэмтлийн эмнэлэг авч явж оношлуулсан. Бас тээврийн цагдаагийн газар очиж хэргээ бүртгүүлсэн. Мөн тэр хүүхдийг 10-аад хоног хичээлд нь зөөсөн. Хохирол болох 2.500.000 төгрөгийг төлсөн. Аав ээжтэй нь уулзсан. Гэм буруу дээр маргах зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Д.З гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн үед ...өөрийн эзэмшлийн “Land Cruiser-100” маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодоод М  Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн баруун талд Монрей эмфикс ХХК-ийн баруун гар тийш ...саад байхгүй болохоор нь эргэсэн чинь урдуур хүүхэд ороод ирсэн. Тэгээд би тоормос гишгэж зогсоод машинаас буугаад очсон чинь зүүн хөлний өсгий хавьд нь дайрсан байсан. Би B ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. Одоогоор хүүхдийн эмчилгээнд 450.000 төгрөг зарцуулсан. Мөн хүүхдийг 15 хоног сургуульд нь зөөж өгсөн. Би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,

 

Хохирогч М.Б ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хичээлээ тараад 12 цаг 15 минутын орчимд сургуулийнхаа 4 дүгээ байрнаас гараад МУИС-ийн номын сангийн урд талд байдаг автобусны буудал орох гээд явган хүний замаар явж байгаад замаас салсан уулзвараар чигээрээ гарч явтал ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй явж байсан автомашин зүүн эргэх үйлдэл хийхдээ миний зүүн хөл дээгүүр гарсан. Би газарт унаад орилсон чинь машин дотроос хоёр хүн бууж ирээд намайг машиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. Миний зүүн хөлийн тавагны яс хугарсан, тэр орчимдоо хөхрөлттэй, хавдартай байсан. Би эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Гэрч З.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би тухайн өдөр эцэг Д  гийн машинд суугаад ...Герман элчингийн  урд талын замаар явж байхад аав гэнэт би хүн мөргөчих шиг боллоо гэхээр нь сандраад машинаас буугаад ирэхэд нэг эмэгтэй хүүхэд машины урд талд газарт уначихсан сууж байсан. Тэгээд аав бид хоёр шууд гэмтлийн эмнэлэг рүү авч очоод үзүүлсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №11195 дугаартай “...М.Б ий биед зүүн тавхай ясны завь хэлбэрийн яс сэлтэрхий, 4-р хурууны тавхай яс жижиг сэлтэрхийт, 5-р хурууны тавхай яс зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

2021 оны 12 дугаар сарын 17-ны  өдрийн мөрдөгчийн 284 дугаартай: ... “Toyota Land Cruiser-100” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д ын Д   нь М  Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Явган зорчигч М.Б нь  Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. ... гэх магадлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт, жолооч, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (0.00%) /хх-ийн 4-12 дугаар хуудас/,

 

Автотээврийн үндэсний төвТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 274 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-42 дугаар хуудас/,

 

Хохирогч М.Б ээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 69-71 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.З гээс гаргаж өгсөн хохирол төлсөн гэх баримтууд /хх-ийн 74, 76 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Д.З гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/, дипломын хуулбар /хх-ийн 64-65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.З гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.З  нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 12 цаг 15 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 25 дугаар байрны баруун замд “Land Cruiser-100” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа М  Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.3-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Б ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

-шүүгдэгч Д.З гийн: ...өөрийн эзэмшлийн “Land Cruiser-100” маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодоод ...баруун гар тийш ...эргэсэн чинь урдуур хүүхэд ороод ирсэн. Тэгээд би зогсоод машинаас буугаад очсон чинь зүүн хөлний өсгий хавьд нь дайрсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,

-хохирогч М.Б ий: “...ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй явж байсан автомашин зүүн эргэх үйлдэл хийхдээ миний зүүн хөл дээгүүр гарсан. ...машин дотроос хоёр хүн бууж ирээд намайг машиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. Миний зүүн хөлийн тавагны яс хугарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

-гэрч З.О ийн: ...аав гэнэт би хүн мөргөчих шиг боллоо гэхээр нь сандраад машинаас буугаад ирэхэд нэг эмэгтэй хүүхэд машины урд талд газарт уначихсан сууж байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №11195 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

-2021 оны 12 дугаар сарын 17-ны  өдрийн мөрдөгчийн 284 дугаартай магадлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/,

-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт, жолооч, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (0.00%) /хх-ийн 4-12 дугаар хуудас/,

-Автотээврийн үндэсний төвТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 274 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.З  нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 78 дугаар хуудас/-ийг гаргасан байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.З гАвтотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч М.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт 132.750 төгрөгийн баримтыг ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Д.З  нь хохирогчид 2.744.900 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.З-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох...” саналын хүрээнд шүүгдэгч Д.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М  овогт Д ын Д -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Тус хэрэгт хураагдсан битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.