Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 14

 

  Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Г.Есөн-эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч: Н.Пагмадулам,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг

Улсын яллагч: Т.Оюунжаргал,  

Хохирогчийн өмгөөлөгч: М.Маам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Норовжанцан /0003/,

Гэрч: Т.Энхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэдээ овгийн Батдэлгэрийн Пүрэвсүрэнд холбогдох 201526021429 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Мэдээ овгийн Батдэлгэрийн Пүрэвсүрэн, 1993 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн 5 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 17-17 тоотод оршин суудаг, урд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /ИЮ-93081716 тоот регистртэй/,

Шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь 2015 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Гурван төгс” нэртэй зочид буудлын 101 тоот өрөөнд насанд хүрээгүй хүүхэд болох Н.Даваахүүг архи уун согтуурсан үед нь буюу биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хурьцал үйлдэн бусдыг хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.                                  

                                          

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2015 оны 9 дүгээр сарын 03-нд 13 цагийн үед Бат-Ундрах залгаж уулзаад машин дотор нь гурав, гурван пиво ууссан. Тэгээд орой нь Даваахүүг Бат-Ундрах утсаар дуудаад гэрийнх нь гадаа очсон. Даваахүү гарч ирээд Милаж пабд орж хоол идээд, пиво архи ууссан. Би тэр үед  би 1993 оных чи хэдтэй вэ гэхэд би чацуу юм байна гэж байсан. Тэндээс гараад миний утсыг ломбаранд тавиад караоке орсон. Архи авах талаар Даваахүү, Бат-Ундрах нар ярилцаад ямар архи авах вэ гэхэд хохирогч Болор архи авна гэж хэлсэн. Болор архи үнэтэй юм байна гээд экс архи авсан.  00 цагийн үед караокеноос гараад Даваахүүг харь гэхэд архи уусан яаж харих юм бэ, энэ хавьдаа хоноё гэсэн. Тэгээд бүгдээрээ ярилцаад зочид буудал орсон. Зочид буудал хайж явж байхдаа М.Гантулгын автомашины дугуй нүхэнд ороод гарахгүй байсан. Тэгээд бид дөрөв зочид буудалд орсон. Зочид буудлын өрөөнд Н.Даваахүү ороод унтсан. П.Бат-Ундрах, М.Гантулга бид гурав М.Гантулгын автомашиныг татаж гаргах гээд гарсан. Өөр автомашин гуйгаад татуулаад гарахгүй байсан. М.Гантулга бид хоёр автомашин ачдаг машинаар татуулах гэж яваад, П.Бат-Ундрах буудлын өрөө рүү явсан. Тэгээд машин ачдаг автомашин ирж М.Гантулгын машины дугуйг нүхнээс гаргах гэж татаад дийлээгүй. М.Гантулга өөр том автомашин авчирч татуулахаар явсан. Би зочид буудлын өрөөнд орсон. Буудал дотор Даваахүү 00–н өрөөнөөс гарч ирээд чи надад таалагдаж байна гээд үнсэлцээд бэлгийн ажил хийсэн. Тэгээд байж байхад Гантулга орж ирсэн. Даваахүү Бат-Ундрахын араар ороод хэвтсэн. Тэгэхдээ утсаар яриад байсан. Ухаанаа алдатлаа согтоогүй байсан. Өглөө нь бид нар буудлаас гараад явахад орой парк дээр шоу болно хамт явах уу гэж байсан. Тэр үед гэр лүүгээ дүүтэйгээ утсаар ярьсан. Аав нь Бат-Ундрах руу утсаар яриад загнаад байсан тул гэрт нь хүргэж өгсөн. Цамц нь бохир болсон байсан тул би өөрийнхөө цамцыг өмсүүлэд оруулсан. Миний хувьд бусдыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүчиндсэн зүйл байхгүй. Хохирогч гэртээ орохдоо “яанаа би айсандаа юу ч гэж хэлж магадгүй” гэж хэлж байсан” гэв.

Гэрч Т.Энхгэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шөнө 00 цаг 54 миунтанд хүлээн авах дээрээ сууж байхад Гантулга гэх залуу орж ирээд өрөө байна уу гэж асуусан. Өрөө байгаа гэхэд өрөөний төлбөр 35.000 төгрөг өгсөн. Гадагшаа буцаж гараад нэг охиныг сугадаад 3-лаа орж ирсэн. Тэр охин нилээн согтуу байсан. Тухайн үед тэр охин сугадуулсан юу ч ярихгүй байхаар нь би нилээн согтуу байна гэж бодсон” гэв.

 Насанд хүрээгүй хохирогч Н.Даваахүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ”...Тэгээд 20 цаг өнгөрч байхад Бат-Ундрах утсаар яриад “ирчихлээ гэрийнхээ доор зам дээр гараад ир Анар дэлгүүрийн үүдэнд байна” гэж хэлээд тэгээд би гэрээсээ гараад ... би машинд нь суугаад Бат-Ундрах өөрөө жолоон дээр суусан хамт байсан найз нь урд талд нь сууж байсан. ... машин дотор Бат-Ундрах “манай найзтай танилц” гээд тэгээд найзтай нь гар бариад танилцахад Пүүжээ гэж хэлсэн. ...21 цаг өнгөрч байхад Миланж гээд пабд орсон. ...Тэгээд Бат-Ундрах 22 цагийн үед Ганаа гэх найзыгаа дуудсан. Удалгүй Ганаа ирсэн....23 цагийн үед пабаас гарах үед тооцоог Бат-Ундрах хийсэн. Тэгээд нэг ломбардны гадаа очоод Пүүжээгийн гар утсыг Пүүжээ Ундрах хоёр ороод тавьчихаад ирсэн. Эргээд Түмэнплазагийн тэнд очоод хуучин очсон газраа очиж зогсоод Түмэн караоке руу 23 цаг өнгөрч байхад ороод 1-2 цаг авсан байх. Караокед байхад би согтоод Бат-Ундрах ах намайг мөрөөр тэвэрсэн миний хацар дээр үнсээд байсныг санаж байна. Тэгээд юу болсныг санахгүй байна. Согтуу байдалтай гэртээ орохоосоо
айсан. Тэгээд нэг сэрэхэд орон дээр дээшээ харсан байдалтай доогуур өмссөн өмд, гутал, дотоож тайлсан нүцгэн дээгүүрх хувцас бүгд байсан. Тэгээд орилоод сэрэхэд Пүүжээ нь надтай бэлгийн ажил хийгээд миний бэлэг эрхтэн орчмоор өвдөөд байхаар нь миний амьсгаа давчдаад болиочээ гээд орилоод маажина шүү гээд хэлсэн чинь ерөөсөө тоохгүй бэлгийн ажлаа үргэлжлүүлээд байхаар нь би нуруунд нь 2 гарынхаа хумсаар маажсан. Тэгээд хэр удаан бэлгийн ажил үргэлжилсэн, Пүүжээ хэзээ бэлгийн ажил хийхээ больсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь миний унтаж байсан орны хажууд Ганаа суугаад Пүүжээ миний өвөрт нүцгэн хэвтэж байсан... Би өндийгөөд орны доод хэсэгт байсан өмд, дотоожоо авч өмсөөд босоод миний гар утас хаана байна гэсэн чинь Бат-Ундрах ах надад гар утсыг өгөөд “Нараа эгч Ганбаа ах хоёр залгаад байхаар нь утсыг чинь унтраасан шүү” гэж хэлээд би утсаа аваад Бат-Ундрах ахын цаагуур ороод хэвтэхдээ гар утсаа хажуудаа тавиад унтсан. ...Би өмнө нь бэлгийн харьцаанд
орж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-24-29-р хуудас/,

Хохирогч Н.Даваахүүгийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны мөрдөн байцаалтад өгсөн:“...Миланж паб руу ороод юу уух юм бэ, архи уух уу, идэх юм идэх үү гэж асуухаар нь үгүй гэж хэлсэн чинь пиво захиалаад нэг хоол аваад Пүүжээтэй хувааж идээд надад пиво хийж өгөөд би нэг шил гаран пиво уугаад сууж байхдаа Бат-Ундрах нэг найз руугаа залгаад хүрээд ир гэж хэлээд тэгээд бас нэг найз нь орж ирээд гарцгаая бүгдээрээ гээд  гарсан. Пабад гарсан тооцоог Бат-Ундрах хийсэн. Тэгээд бид нар машиндаа суугаад хоорондоо ярилцаад нэгнийхээ гар утсыг ломбарданд тавихаар болоод Өргөөгөөс доошоо уруудаад нэг ломбарданд Пүүжээгийн гар утсыг тавиад эргэж гарч ирээд караоке руу орьё гээд хорооллын нэг караоке руу ороод нэг шилтэй архи 2 ундаа захиалаад архиа тойруулаад уугаад би хоёр удаа хундагаар уугаад ерөнхийдөө согтоод байсан. Тэр үед Бат-Ундрах ах бэлхүүсээр тэврээд хацар дээр үнсээд байсан тэгээд түүнээс хойш би санахгүй байна. Тэгээд үүрээр сэрсэн чинь буудалд байх шиг байсан ба надад амьсгаа давчдаад бэлэг эрхтний орчмоор өвдөөд байсан ба миний дээр Пүрэвсүрэн гарсан бэлгийн ажил надтай хийж байхаар нь би болиочээ гэж хэлээд цээж рүү түлхсэн чинь надад юм хэлэхгүй байхаар нь маажлаа шүү гэж хэлсэн. Миний доод хувцасыг бүгдийг тайлсан байсан ба Пүүжээ ямар ч хувцасгүй байсан тэгээд Пүүжээ болихгүй байж байгаад бэлгийн ажил хийгээд дуусаад миний хажууд хэвтэхээр нь би хэсэг унтаад сэрэхэд гаднаас тэр Ганаа гэх найз нь пиво аваад ороод ирсэн намайг сэрээгээд пиво уу гэхээр нь би уухгүй гэсэн чинь Ганаа нь “уучихаа өглөө гайгүй байдаг юм” гэсэн. ..Хуулийн дагуу шийдэж өгнө үү анхан шатны шүүх хурал болсны дараа Пүрэвсүрэнгийн аав, ээж хоёр манай аав, ээж хоёроос байнга уйлж гуйж ирсээр байгаад 4.000.000 төгрөгийг Пүүжээгийн ээж нь манай хүүхэд ял авсан ялыг нь хөнгөрүүлж өгч туслаач, тэгэхийн тулд хохирол баргадуулсан байх учиртай юм байна гээд дахин дахин гуйгаад манай аав, ээж хоёр бидний амьдрал боломжтой та нарын мөнгө хэрэггүй гэж хэлсэн боловч гуйсаар байгаад өгсөн байсан” гэсэн  мэдүүлэг /1-р хх-н 240-242-р хуудас /

Гэрч Т.Энхгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Гурвантөгс зочид буудалд 2010 оноос хүлээн авагчаар ажиллаж байгаа. ...Тэгээд шөнө 00 цаг 54 миунтанд хүлээн авах дээрээ сууж байхад Гантулга гэх залуу орж ирээд “2 ортой өрөө байна уу” гээд өрөөний төлбөр 35.000 төгрөг өгөөд ...Гантулга өөрөө гадагшаа гараад нэг охиныг сугадаад дагуулаад ороод ирсэн тэр охин нилээн согтуу байсан. Хамт байсан хоёр залуу нь хажууд нь зогсож байсан. ...Тэр охин сугадуулсан юу ч ярихгүй унтаад байсан, би “яасан их уусан юм бэ” гэсэн чинь охин огт хариулаагүй. Их согтолттой байсан” гэсэн мэдүүлэг /2-р х/х-н 240-241-р хуудас/

Гэрч  Х.Урнаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Наранчимэг овогтой Даваахүү нь төлөв даруу хийж буй зүйлээ төлөвлөдөг, анги хамт олны буюу олон нийтийн ажилд идэвхитэй санаачлагатай оролцдог, ер нь бол сурлага спортоороо манай ангийн шилдэг эхний 5 хүүхдийн нэг нь мөн” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 246-247-р хуудас/

Гэрч М.Гантулгын мөрдөн байцаалтан өгсөн: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй....караокеноос гарах үед Бат-Ундрах, Пүрэвсүрэн, Даваахүү нар нилээн согтсон байсан” гэсэн эсэн мэдүүлэг /2-р х/х-н 29 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 12926 тоот дүгнэлтэд: “Н.Даваахүүгийн биед 2 гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Н.Даваахүүгийн охин хальс шинэ урагдалтай байна, урьд нь бэлгийн харьцаанд орж байгаагүй байх боломжтой байна. Н.Даваахүүгийн үтрээний арчдас, наалдцанд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. Н.Даваахүү нь бэлгийн замын халдварт өвчингүй байна” гэжээ. /1-р хх-43/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Б.Пүрэвсүрэнгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг, “Гурван төгс” зочид буудлын бүртгэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7874, 7873, 8123 дугаартай дүгнэлтүүд, Насанд хүрээгүй хохирогч Н.Даваахүүгийн 1998 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн тухай төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, Б.Пүрэвсүрэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас зэрэг болно.

Шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь 2015 оны 9 сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр орших “Гурван төгс” нэртэй зочид буудлын 101 тоот өрөөнд насанд хүрээгүй буюу 17 нас 5 сар 10 хоногтой Н.Даваахүүг согтуурсан үед нь буюу биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хурьцал үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Н.Даваахүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ...”Миланж” пабад ...би 2 шил пиво уусан. ...караокед 1 шил 0.75 литрийн “Экс” архи захиалж авсан. ...би архинаас 2 удаа хундагаар уусан. Караокед байхад би согтсон. ...караокенаас хэзээ, яаж гарснаа санахгүй байна. ...Гэнэт аймар өвдөөд амьсгал боогдоод хэсэг ухаан ороход Б.Пүрэвсүрэн надтай бэлгийн ажил хийж байсан, “болиоч ээ” гээд эсэргүүцэж “маажна шүү” гээд хэлсэн чинь ерөөсөө тоохгүй бэлгийн ажлаа үргэлжлүүлээд байхаар нь би хоёр гарынхаа хумсаараа маажсан. Тэгээд хэр удаан бэлгийн ажлаа үргэлжлүүлснийг би мэдэхгүй байна. Пүүжээ хэзээ бэлгийн ажлаа хийхээ больсоныг мэдэхгүй байна.... нэг мэдсэн чинь би унтчихсан байсан.  ......” гэх мэдүүлэг,   мөн насанд хүрсэний дараа буюу 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг, гэрч Т.Энхгэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн: “...00 цаг 54 минутад хүлээн авах дээр сууж байхад Гантулга гэх залуу орж ирээд хоёр ортой өрөө байна уу, ...бид нар дөрвүүлээ, манай найз нар байгаа юм ...гэж хэлсэн. ...Би доошоо өрөөг нь зааж өгч байхад Гантулга гэх тэр залуу гараад нэг охиныг сугадаад дагуулаад ороод ирсэн. Тэр охин нилээн согтуу, сугадуулсан, юу ч ярихгүй, унтаад байсан. Би яасан их уусан юм бэ гэсэн чинь тэр охин огт хариулаагүй. Их согтолттой байсан ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүэгт өгсөн: “...Даваахүү босоод нойл руу ороод, гарч ирээд намайг тэвэрч аваад, үнсээд “чи надад таалагдаж байна” гээд тэгээд бэлгийн харьцаанд нэг удаа орсон” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 12926 тоот дүгнэлт, “Гурван төгс” зочид буудлын бүртгэл, насанд хүрээгүй хохирогч Н.Даваахүүгийн 1998 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн тухай төрсний гэрчилгээний хуулбар болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болон мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “мөрдөн байцаагч шүүх эмнэлгийн үзлэг хийлгэхээр шинжээч томилсон тогтоолдоо шинжээчид хууль сануулсан хэсэгт гарын үсэг зуруулаагүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн,

Мөн Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа насанд хүрээгүй хохирогчийг өмгөөлөгчгүйгээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан үндэслэлийг заасан. Гэтэл мөрдөн байцаагч 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр буюу насанд хүрээгүй хохирогчийг 18 насанд хүрсэн байхад нь насанд хүрээгүй хохирогч гэж үзэн дахин байцаалт авсан нь мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, мөн энэ хэрэгт сэжигтнээр байцаалт өгсөн Бат-Ундрах, Гантулга нарыг гэрчээр байцаалт аваагүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Мөрдөн байцаагчийн шинжээч томилсон тогтоолд шинжээчид хууль сануулсан хэсэгт мөрдөн байцаагч шинжээчээр гарын үсэг зуруулаагүй эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаас /хх-42/ харагдаж байгаа боловч шинжээч дүгнэлт гаргахдаа хууль сануулсан хэсэгт гарын үсгээ зурсан байна. Түүнчлэн, уг зөрчлийг мөрдөн байцаалтад буцааж нөхөн гүйцэтгүүлэх нь ач холбогдолгүй байхын зэрэгцээ хэргийн оролцогчид шинжээчийн дүгнэлттэй маргахгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Насанд хүрээгүй гэрчийг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр буюу хохирогчийг 18 насанд хүрсэн байхад нь насанд хүрээгүй хохирогчоор дахин байцаасан байх байцаалт явуулахдаа өмнөх Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зөрчлийг арилган түүнийг өмгөөлөгчтэйгөөр байцаалт авсан нь хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна.

Улсын дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан хэргийг хүргүүлэхдээ насанд хүрээгүй хохирогчийг насанд хүрсэн байхад нь шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Нэгэнт байцаан шийтгэх ажиллагааны зөрчлийг арилгах талаарх заалтыг хангахын тул хохирогчийг өмгөөлөгчтэй байцаалт авсан байна гэж дүгнэлээ.

Уг хэрэгт сэжигтнээр мэдүүлэг өгсөн Бат-Ундрах, Гантулга нарыг гэрчээр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг авахуулах талаар өмгөөлөгчийн саналыг мөрдөн байцаалтын шатанд прокурор шийдвэрлэж, түүнд хариу өгсөн байна гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгээс “... Н.Даваахүү нь намайг сууж байхад тэвэрч аваад чи надад таалагдсан гээд үнсээд, үнсэлцээд ...Даваахүүтэй бэлгийн харьцаанд орохдоо хүч хэрэглээгүй, харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон, түүнийг насанд хүрсэн гэж бодсон....” гэж гэм буруугийн талаар маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Н.Даваахүүгээс хаана сурдаг вэ гэж асуусан. Н.Даваахүү нь 2 дугаар сургуульд сурдаг гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн бөгөөд үүнээс үзэхэд хэрэг үйл явдал болохоос өмнө паб, караокед сууж байхдаа Н.Даваахүүг бүрэн дунд боловсролын сургуульд суралцдаг, насанд хүрээгүй хүүхэд гэдгийг мэдсэн байх ба хохирогч Н.Даваахүүгийн насны талаар эндүүрсэн гэж үзэх боломжгүй юм.

Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдал гэдэг нь согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас хохирогч гүн нойрссон, биеийн эрүүл мэнд, санаа сэтгэлийн хувьд өөртэй нь болж байгаа үйл явдлыг ойлгож, үнэлэлт, дүгнэлт өгөх чадваргүй буюу биеэ хамгаалах, хянах чадваргүй болсон, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсон байдлыг ойлгоно.

Насанд хүрээгүй хохирогч Н.Даваахүү нь тухайн хэрэг учрал болох цаг хугацаанд согтууруулах ундаа зүйл хэрэглэсний улмаас их хэмжээний согтууралтай байсан, улмаар согтуурлын улмаас гүн нойрссон зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх ба насанд хүрээгүй хохирогч Н.Даваахүү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар талууд маргаагүй, хохирогчийн согтуурал их хэмжээтэй байсан үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Пүрэвсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Пүрэвсүрэнг насанд хүрээгүй хүнийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь хохирогчид 4 сая төгрөг төлсөн ба хохирогч Н.Даваахүү нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

            Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

     Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д зааснаар хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

           Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болно.

            Шүүх хуралдаанд хохирогч Н.Даваахүү нь элсэлтийн ерөнхий шалгалттайн улмаас хүрэлцэн ирээгүй ба түүний өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулан хохирогчийн эрхийг хамгаалуулан хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.