Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/181

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Д.Даваадорж,

Хохирогч/шүүгдэгч Э.Б, Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныГ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т  овогт Г ын Э, Т  овогт Э ын Б  нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын өдөр 21-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалантхаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ... ХХК-д электроникийн инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т  овогт Г ын Э /РД:.../.

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, ... ХХК-д чанарын хяналтын албаны ахлах менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Э ын Б  /РД:.../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э  нь согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21-22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... гэх нэртэй барилгын 1 дүгээр давхарт иргэн Э.Б тэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний хамар, нүүр хэсэгт гараараа цохих болон бусад байдлаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь ...хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд зулгаралт, бүсэлхий, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зөөлөн эдийн няцрал... гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт;

Шүүгдэгч Э.Б  нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21-22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... гэх нэртэй барилгын 1 дүгээр давхарт иргэн Г.Э тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа удаа дараа цохих байдлаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь ...зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт... гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б , Г.Э  нараас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэцгээв.

Шүүгдэгч Э.Б ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

-Хохирогчоор өгсөн: ...Хамарт болон нүүрэнд учирсан гэмтлийг Э цохиж учруулсан. Цаашид хамрын хагалгаанд орж, асаргаа сувилгааны 2.000.000 төгрөг болон томограффид харуулсан 130.000 төгрөг болон бусад унааны зардал нийт 2.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Цахим и-спортын дотаны тэмцээнд орох, орохгүй асуудлаас болж маргалдсан. Б  өөрийгөө төмөр замын атаман гэж онгироод байхаар нь тэгээд яах юм гээд хэлчихсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

-Хохирогчоор өгсөн:...Зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтлийг Б  учруулсан гэж бодож байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б ий хамар ясны хугарал, нүдний ухархайн гэмтэл болон бусад гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

Гэрч Э.А ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би төрсөн ах Б ий машиныг унаад явж байгаад ахыг тарах болж байна уу гээд залгахад ажлынхаа хамт олонтой гадуур явж байна, харих болоогүй, дуусгаад залгая гэж хэлсэн. ...Тэгээд 22 цаг 21 минутад ...залгаад ахыг нь хүмүүс зодчихлоо гэсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч М.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Миний ажилладаг ... ХХК-ийн ажилчид ажилчид 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...-ын 1 дүгээр давхарт байрлах “...” пабад суусан. 22 цагийн үед би ариун цэврийн өрөө орох гээд ресторанаас гарч коридор руу гарахад Э, Б  нар хоорондоо маргалдаж байсан. ...Э Б ийг гараараа цохисон. ...Удалгүй манай ажилчид бүгд хувцсаа өмсөөд тухайн ресторанаас гарах үед үүдэнд маргаан үүссэн байсан бөгөөд гараад очиход Э надад хандаж ...Би Б ээс уучлалт гуйгаад гар бариад очих гэхэд намайг дахиад цохичихлоо гэж хэлж байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн Э.Б ий биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №1845 дугаартай “...Э.Б ий биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд зулгаралт, бүсэлхий нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн Г.Э ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №1940 дугаартай “...Г.Э ын биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Уг гэмтлүүд нь 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-38 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Г.Э ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 58 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/, автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 65 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/, дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /хх-ийн 67 дугаар хуудас/, зээлийн мэдээллийн лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 69 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Э.Б ий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/, жолоочийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 74 дүгээр хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 75 дугаар хуудас/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/, зээлийн мэдээллийн лавлагаа /хх-ийн 78 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Б , Г.Э  нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Э  нь согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21-22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... гэх нэртэй барилгын 1 дүгээр давхарт иргэн Э.Б тэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний хамар, нүүр хэсэгт гараараа цохих болон бусад байдлаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь ...хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд зулгаралт, бүсэлхий, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зөөлөн эдийн няцрал... гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан;

Шүүгдэгч Э.Б  нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21-22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... гэх нэртэй барилгын 1 дүгээр давхарт иргэн Г.Э тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа удаа дараа цохих байдлаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь ...зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт... гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Э.Б ий: ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

-Хохирогчоор өгсөн: ...Хамарт болон нүүрэнд учирсан гэмтлийг Э цохиж учруулсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Э ын: ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

-Хохирогчоор өгсөн:...Зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтлийг Б  учруулсан гэж бодож байна. ...Б ий хамар ясны хугарал, нүдний ухархайн гэмтэл болон бусад гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

Гэрч Э.А ийн: ...22 цаг 21 минутад ...Б  ах залгаад ахыг нь хүмүүс зодчихлоо гэсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч М.Д ийн: ...Э, Б  нар хоорондоо маргалдаж байсан. ...Э Б ийг гараараа цохисон. ...Удалгүй манай ажилчид бүгд хувцсаа өмсөөд тухайн ресторанаас гарах үед үүдэнд маргаан үүссэн байсан бөгөөд гараад очиход Э надад хандаж ...Би Б ээс уучлалт гуйгаад гар бариад очих гэхэд намайг дахиад цохичихлоо гэж хэлж байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн Э.Б ий биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №1845 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн Г.Э ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №1940 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-38 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Б , Г.Э  нар нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 82-83 дугаар хуудас/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Б , Г.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Э.Б , Г.Э нар нь хохирогчийн хувьд өөрсдийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэх тул тэднийг төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Б , Г.Э нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох...” саналын хүрээнд шүүгдэгч Э.Б , Г.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж,

Хэрэгт хураагдсан эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Б , Г.Э нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт тус тус гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т  овогт Г ын Э, Т  овогт Э ын Б нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э , Э.Б нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э , Э.Б нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

           4. Тус хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Э , Э.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БАТСАЙХАН

  2022           02            23                                      2022/ШЦТ/181  