Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 00843

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт оршин суух, Бор овогт Гиваагийн Буяндалай /РВ81042002/

            Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт оршин сууж байсан, РМ76070613 регистрийн дугаартай, Халиугчин  овогт Чогдовын Нэргүйг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Г.Буяндалай нар оролцов.                                                                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Г.Буяндалай нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би нөхөр болох Ч.Нэргүйтэй 2012 оны 12 дугаар сарын сүүлээс хойш тусдаа амьдарч эхлэсэн. 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар нөхөр болох Ч.Нэргүй нь орршин суугаа хаягтаа байхгүй, мөн утас нь холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд түүний төрсөн дүү Ч.Хорлоо 99037212, Ч.Сосорбурам 80970437 дугаарын утастай болно.

Иймд Ч.Нэргүйгийн оршин суух хаягийг нь тодруулж, шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул түүнийг эрэн сурвалжилж хаягийг нь тодруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Буяндалай нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.Нэргүйгээс гэр бүлээ цуцлуулах мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах гэсэн боловч Ч.Нэргүйгийн хаяг тодорхойгүй учир болохгүй байгаа юм.Ч.Нэргүй нь хааяа утсаар ярьдаг боловч хаяг нь тодорхойгүй байгаа юм. Уг гарал нь Хөвсгөлийн Түнэл сумын харьяалалтай хүн юм.  Иймд Ч.Нэргүйг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

           Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

 

 

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Г.Буяндалай нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Нэргүйг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

         Нэхэмжлэгч Г.Буяндалай нь Ч.Нэргүйтэй гэрлэсэн болон тэдний дундаас охин Н.Уранмандал төрсөн  болох нь

         Тухайлбал: Хэрэгт авагдсан Халиугчин овогт Чогдовын Нэргүй /РМ76070613/,  Боржгон овогт Гиваагийн Буяндалай / РВ81042002/ нарын 2005 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүл болсныг 2006 оны 3 дугаар сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн  №08 дугаарт бүртгэж №0028752 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Халиугчин овогт Чогдовын Нэргүй /РМ76070613/,  Боржгон овогт Гиваагийн Буяндалай /РВ81042002/ нарын гэр бүлд 2005 оны 10 дугаар сарын 25-нд төрүүлсэн охин Халиугчин овогт Нэргүйгийн Уранмандал /РВ05302504/-г 2006 оны 3 дугаар сарын 31-нд бүртгэж, Хөвсгөл  аймгийн  Баянзүрх  сумаас олгосон 0234664/30 дугаартай  төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

         Нэхэмжлэгч Г.Буяндалайн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр Ч.Нэргүй нь шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахад хариуцагч болох үндэслэлтэй байна.

         Иймд шүүх онцгой ажиллагааны журмаар түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн                  155.1-д "Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно " гэж заасан байх тул  нэхэмжлэгч Г.Буяндалайн хүсэлтийн шаардлагыг  хангах нь зүйтэй байна.

     Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлүүлсэн болохыг дурдав.

         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Халиугчин овогт Чогдовын Нэргүй эрэн сурвалжилсугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Нэргүйг эрэн сурвалжлах, түүний

 

оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

             3. Ч.Нэргүйгийн хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Г.Буяндалайд нэн даруй мэдэгдсүгэй.

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Буяндалайг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.

              5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА