| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00767/и |
| Дугаар | 00838 |
| Огноо | 2017-08-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 00838
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: 1967 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багт оршин суух, Бэсүд овогт Хишигдоржийн Уламбаяр /РЛ67120205/-ийн хүсэлттэй
Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Х.Уламбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Уламбаяр нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Х.Уламбаяр нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31 хүртэл ажилласан. 1990 оны 05 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31 хүртэл тус сумын ЕБСургуульд цагаан хэрэглэл угаагч, үйлчлэгчээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрүүдийн тушаал архиваас олдохгүй байгаа юм.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31 хүртэл ажилласанг болон хөдөлмөрийн дэвтэрт миний төрсөн сар өдрийг зөрүүлж бичсэнийг залруулж, миний бие уг дэвтрийн эзэн мөн болохыг, мөн 1990 оны 05 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31 хүртэл тус сумын ЕБСургуульд цагаан хэрэглэл угаагч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн мөн эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31 хүртэл ажилласанг болон 1990 оны 05 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31 хүртэл тус сумын ЕБСургуульд цагаан хэрэглэл угаагч, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь мөн хөдөлмөрийн дэвтэрт түүний төрсөн сар өдрийг зөрүүлж бичсэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлээс Хишигдорж овогтой Уламбаярт нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
1994 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон Х. Уламбаярын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 09 дүгээр сарын 06-ны 63 дугаартай “...Цагаан хэрэглэл угаагч Ц. Лхагвасүрэнгийн оронд Х.Хадчулууны оронд Х.Уламжаргалыг 1990 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлэн тус тус түр авч ажиллуулсугай...” гэх Түр ажилчид авах тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 2003 оны 03 дугаар сарын 24-ний “Ажилтан Х.Уламбаярын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны 1133 дугаартай даатгуулагч Х.Уламбаярын Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ЕБ Сургуульд шимтгэл төлж, ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлсний архивын лавлагаа
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2003 оны 08 дугаар сарын 03-ны 78 дугаартай “Х.Уламбаяр нь 1990 оны 05 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл тус сургуульд дотуур байрны жижүүрээр ажиллаж байсныг тодорхойлсон тодорхойлолт
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 8 жилийн дунд сургуулийн бүрэн бус дунд боловсролын 172334 дугаартай гэрчилгээний хуулбар,
Гэрч Ё. Нэргүй 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “....Х.Уламбаяр нь 1984-1989 онуудад Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд мал маллаж байгаад... Төмөрбулаг сумын 8 жилийн дунд сургуульд 1990-2003 онуудад ажилласан. Нөхөр Дагва нь тус сургуульд усчнаар ажилладаг байсан, мөн эднийхтэй 10 жил хөршүүд байж, хамт ажилдаа явдаг байсан... мөн сургуульд ажиллаж байхад нь Улмаа гэж дууддаг ба заримдаа Уламжаргал ч гэж дууддаг байсан намайг ажиллаж байхад
манай сургуульд өөр Уламжаргал гэж нэртэй нэг ч багш ажилчид байгаагүй ...” гэх мэдүүлэг,
МХЗЭ-ийн ТХ-ны хөдөлмөрийн алдар мөнгөн медаль гардан авч буй гэрэл зураг /1989 оны 07 дугаар сарын 10-ны өдөр/, хамт олны зураг,
“Эрх чөлөө” сонины 1984 оны 11 дүгээр сарын 15-ны №84 сонины хайчилбарууд,
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын засаг захиргаанаас 1967 оны 12 дугаар сарын 11-ны 73 дугаарт бүртгэсэн Х. Уламбаярыг төрснийг нотолсон төрсний гэрчилгээ, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10/416 дугаартай “....Тус аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал манай архивт байхгүй тул Х.Уламбаярт холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
/ далан мянга хоёр зуу / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА