Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/227

 

  

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч П.Бямбасүрэн,

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт А ын Б д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ч овогт А ын Б  /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар.   

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ...тоот гэртээ байхад нь хохирогч Т.С тай цахим захидлаар харилцан урьд нь мөнгө зээлж хугацаандаа эргүүлж төлөхдөө хүү өндөр тооцон өгч байсан хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, ээж цайны газар ажиллуулдаг, эргэлтийн мөнгөгүй болчхоод хаагдах гээд байна хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, нэг сарын хугацаанд буцааж төлье хэмээн хуурах аргаар 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.            

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б аас: Тухайн үед хохирогчоос мөнгө зээлсэн. Авсан мөнгөө өөрийн биеийн байдалд зарцуулаад дууссан. Тэр үед би биедээ бэртэл авсан байсан. ...гэм буруугийн талаар маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байгаа... гэв.

 

Шүүгдэгч А.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би эмнэлгээр явах гээд надад мөнгөний хэрэг гарсан ба хувиараа өөрийгөө эмчлэх болон ойр зуурын юм авах гэх мэт өөртөө хэрэглээд дууссан. Би Т.С ийг албан ёсоор танихгүй, хүнээс мөнгө зээлдэг гэж сонсоод хувийн зүгээс саналаа тавьж, харилцан тохиролцсоны үндсэн дээр мөнгө зээлсэн. Манай ээж цайны газар ажиллуулдаггүй, дэлгүүрт лангуу түрээсэлдэг. Тухайн үед би ээжийнхээ лангууг өргөжүүлье гэж бодоод зээлсэн боловч биеийн байдлаас болоод чадаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

 

Хохирогч Т.С ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр миний ... дугаарын утас руу Б  гэдэг хүн залгаад та надад хүүтэй 5-6 сая төгрөг зээлээч, би сарын дотор буцаагаад хүүтэй нь өгье гэхээр нь би ...надад тийм их мөнгө байхгүй, чи мөнгөөр яах гэж байгаагаа хэл гэсэн чинь 2.000.000 төгрөг зээлчих, манай ээж цайны газар ажиллуулдаг юм, эргэлтийн мөнгөгүй болчхоод цайны газар хаагдах гээд байна гэхээр нь би 2.000.000 төгрөг зээлүүлсэн. Тэгээд мөнгө төлөх хугацаа дуусахаар нь би залгахад Б  надад би хүүтэй нь буцаагаад өгнө, та дансны дугаараа явуулчих, би одоо хийлээ гэж хэлээд утсаа авахгүй, мессеж бичихэд хариу байхгүй, сүүлдээ миний утсыг блоклосон. ...Нэг эмэгтэй хүн аваад би ээж нь байна, Б  надад мөнгө авч ирж өгөөгүй, надад хамаагүй гээд байхаар нь Цагдаагийн байгууллагад хандаж байна. Би мөнгөө Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд өөрийн гэртээ байхдаа өөрийн Хаан банкны ... гэсэн данснаас Б ын ... гэсэн дугаарын данс руу 1 удаагийн гүйлгээр 2.000.000 төгрөг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч М.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Б тухайн үед хөдөө байсан ба миний гар бэртчихлээ, надад шархны эм, боолт аваад явуулаач, үлдсэнээр нь 2 дүүгийн хичээлийн хэрэгсэл бэлдээрэй гэж хэлээд над руу мөнгө шилжүүлсэн. ...Би цайны газар ажиллуулдаггүй, жижиг буфет ажилуулдаг, буфетийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Би Б аас тусламж хүсэж байгаагүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

 

Хохирогч Т.С , шүүгдэгч А.Б нарын Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 11, 37-41 дүгээр хуудас/, тэдний хооронд харилцсан Фэйсбүүк хэрэглэгчийн зурвас /хх-ийн 12-15 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч А.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 28 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: “...шүүгдэгч А.Б нь 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ...тоот гэртээ байхад нь хохирогч Т.С тай цахим захидлаар харилцан урьд нь мөнгө зээлж хугацаандаа эргүүлж төлөхдөө хүү өндөр тооцон өгч байсан хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, ээж цайны газар ажиллуулдаг, эргэлтийн мөнгөгүй болчхоод хаагдах гээд байна хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, нэг сарын хугацаанд буцааж төлье хэмээн хуурах аргаар 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.Б нь прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Б ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ...тоот гэртээ байхад нь хохирогч Т.С тай цахим захидлаар харилцан урьд нь мөнгө зээлж хугацаандаа эргүүлж төлөхдөө хүү өндөр тооцон өгч байсан хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, ээж цайны газар ажиллуулдаг, эргэлтийн мөнгөгүй болчхоод хаагдах гээд байна хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, нэг сарын хугацаанд буцааж төлье хэмээн хуурах аргаар 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авсан болох нь:

Шүүгдэгч А.Б ын: ...Би эмнэлгээр явах гээд надад мөнгөний хэрэг гарсан ба хувиараа өөрийгөө эмчлэх болон ойр зуурын юм авах гэх мэт өөртөө хэрэглээд дууссан. Би Т.С ийг ...хүнээс мөнгө зээлдэг гэж сонсоод ...харилцан тохиролцсоны үндсэн дээр мөнгө зээлсэн. Манай ээж цайны газар ажиллуулдаггүй, дэлгүүрт лангуу түрээсэлдэг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Хохирогч Т.С ийн: “...2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ...Б  гэдэг хүн залгаад ...2.000.000 төгрөг зээлчих, манай ээж цайны газар ажиллуулдаг юм, эргэлтийн мөнгөгүй болчхоод цайны газар хаагдах гээд байна гэхээр нь би 2.000.000 төгрөг зээлүүлсэн. Тэгээд мөнгө төлөх хугацаа дуусахаар нь би залгахад Б  ...утсаа авахгүй, мессеж бичихэд хариу байхгүй, сүүлдээ миний утсыг блоклосон. ...Нэг эмэгтэй хүн аваад би ээж нь байна, Б  надад мөнгө авч ирж өгөөгүй, надад хамаагүй гээд байхаар нь Цагдаагийн байгууллагад хандаж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч М.О ийн: ...Б  тухайн үед ...миний гар бэртчихлээ, надад шархны эм, боолт аваад явуулаач, үлдсэнээр нь 2 дүүгийн хичээлийн хэрэгсэл бэлдээрэй гэж хэлээд над руу мөнгө шилжүүлсэн. ...Би цайны газар ажиллуулдаггүй, жижиг буфет ажилуулдаг, буфетийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Би Б аас тусламж хүсэж байгаагүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

Хохирогч Т.С , шүүгдэгч А.Б нарын Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 11, 37-41 дүгээр хуудас/, тэдний хооронд харилцсан Фэйсбүүк хэрэглэгчийн зурвас /хх-ийн 12-15 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь өөрийн эхийг цайны газар ажиллуулдаг, эргэлтийн мөнгөгүй болсон тул хаагдах гээд байна, хүүтэй мөнгө зээлээч хэмээн хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Б ыг “зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч А.Б нь хохирогч Т.С ийн Хаан банк-нд эзэмшдэг ... тоот данс руу 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт  хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Б ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч А.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэсэн;

Шүүгдэгч А.Б нь “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх хүсэлт, дүгнэлтийг тус тус шүүхэд гаргав.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч А.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасангэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Шүүхээс шүүгдэгч А.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

 

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Ч овогт А ын Б ыг “зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.