Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 00841

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1963 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн Баяннуур хэмээх газар оршин суух, Хариад овогт Гочоогийн Долгоржав/РУ63012007/-ийн хүсэлттэй

Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Д.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Долгоржав шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд  1980 оны 01 дүгээр сарын 01-нээс мөн оны 08 дугаар сарын 31-нийг хүртэл хоньчин, төлчнөөр, 1980 оны 09 дүгээр сарын 01-нээс 1982 оны 07 дугаар сарын 01-нийг өдөр хүртэл Завхан аймгийн Барилгын ТМС-д 2 жил суралцсан. 1982 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 10-ныг дуустал Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Барилга угсралтын конторт нормчноор, 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр  сумын хүүхдийн цэцэрлэгт асрагчаар, 1988 оны 10 дугаар сарын 13-наас 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд барилгачнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр болон тухайн үеийн ажиллаж байх үеийн тушаал шийдвэрт Долгорсүрэн гэж бичсэнээс тэр үеийн тушаал шийдвэр олдохгүй байна.

Иймд миний бие Гочоогийн Долгорсүрэн №0009659 дугаартай 1982 оны хөдөлмөрийн дэвтэр, түүнтэй холбоотой ажилласан жилийн баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд  1980 оны 01 дүгээр сарын 01-нээс мөн оны 08 дугаар сарын 31-нийг хүртэл хоньчин, төлчнөөр, 1982 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 10-ныг дуустал Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Барилга угсралтын конторт нормчноор, 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр  сумын хүүхдийн цэцэрлэгт асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн мөн эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Гочоогийн Долгорсүрэн №0009659 дугаартай 1982 оны хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд  1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хоньчин, төлчнөөр, 1982 оны 07 дугаар сарын 25-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Барилга угсралтын конторт нормчноор, 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр  сумын хүүхдийн цэцэрлэгт асрагчаар тус тус  ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал:

Завхан аймгийн Барилгын ТМС-ын захиргаанаас 1982 оны 06 дугаар сарын 22-ноос нээж олгосон 009659 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1987 оны 02 дугаар сарын 20-ны 62 дугаартай “...2. Цэцэрлэгийн асрагчаар Г. Долгорсүрэнг 2 дугаар сарын 01-нээс ... түр ажиллуулсугай ...”  гэх Жирэмсэний амралт олгох, хүн түр ажиллуулах тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны 731 тоот шийдвэр,

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд  1980 онд ажилласан байдал, авсан цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн  гаргасан Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаартай лавлагаа цалингийн түүвэр,

Завхан аймгийн Барилгын ТМС-ын шалгалтын комиссын 1982 оны 06 сарын 26-ны өдрийн 810217 дугаартай цахилгаан ба хийн гагнуурчнаар төгссөн үнэмлэхний хуулбар,

Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Тосонцэнгэл хотын барилга угсралтын конторын даргын 1982 оны 08 дугаар сарын 04-ны 141 дугаартай”...Б.Долгорсүрэн... нарыг Их-жаргалын салбарт 1982 оны 07 дугаар сарын 25-наас нормчноор томилон ажиллуулсугай...” гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Тосонцэнгэл хотын барилга угсралтын конторын даргын 1987 оны 02 дугаар сарын 10-ны 27 дугаартай”...Г.Долгорсүрэнг 1987 оны 02 сарын 10-наар тасалбар болгон ажлаас нь чөлөөлж Тосонцэнгэл хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд шилжүүлсүгэй...” гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Гэрч Р.Сумъяа нь 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдөр  “...Г. Долгоржав нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын цэцэрлэгт 1987 оны 02 дугаар сараас 1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл асрагчаар тасралтгүй ажилласан, түүнийг анх ажилд ороход Гочоогийн Долгорсүрэн гэж дууддаг байсан, харин  Долгоржав гэж нэртэй байсныг саяхан мэдсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Г. Нармандах нь 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдөр  “...Г. Долгоржав нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Барилга угсралтын конторын барилгын бригадад 1982-1987 онуудад гагнуурчин, барилгачнаар тасралтгүй ажилласан.Түүнийг ажиллаж байхад нь Долгоржав гэж дууддаг байсан. Харин Долгорсүрэн гэж дууддаг байсныг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

Гэрч И. Алтангэрэл нь 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдөр  “...Г. Долгоржав нь...1980 оны намар дүү Г. Дуламжав нь Завхан аймгийн Барилгын ТМС-т суралцахаар болоход хамт сурахаар явсан. Түүнээс хойш Завхан аймагт сурч, ажиллаж байгаад сумандаа 1987 онд ирээд хүүхдийн цэцэрлэгт асрагчаар , сум нэгдлийн барилгын бригадад барилгачнаар тус тус ажиллаж байсан юм. Миний мэдэхийн 1980 онд болон 1988-1990 онуудад ажилласан. Түүнийг сургуульд сурч байхад нь Гочоогийн Долгорсүрэн гэж дууддаг байсан. Одоо манай сумынхан бүгд түүнийг Доолой гэж авгайлдаг. Зарим хүмүүс Долгоржав нэрээр нь бас нэрлэдэг...” гэх мэдүүлэг, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.Долгоржав нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл,1980 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажилласан, 1987 оны 5 дугаар сарын 18-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хүүхдийн цэцэрлэгт асрагчаар ажиллаж байсан нь баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10/358 дугаартай “....Тус аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн даргын тушаалд Г.Долгоржавыг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

 

Нэхэмжлэгч Г.Долгоржав нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58,3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хариад овогт Гочоогийн Долгоржав/РУ63012007/-г  Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд  1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хоньчин, төлчнөөр, 1982 оны 07 дугаар сарын 25-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Барилга угсралтын конторт нормчноор, 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр  сумын хүүхдийн цэцэрлэгт асрагчаар тус тус  ажиллаж байсан байдлыг тогтоож, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл,1980 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажилласан, 1987 оны 5 дугаар сарын 18-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хүүхдийн цэцэрлэгт асрагчаар ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Долгоржав нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлсэн болохыг дурдсугай.

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА