Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/228

 

   

                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Э.Билгүүн,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт Э ийн Э д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х  овогт Э ийн Э  /РД:..../.

 

Холбогдсон хэргийн талаар.   

Шүүгдэгч Э.Э нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... нэртэй цахим тоглоомын газарт 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 17 цаг 21 минутын үед үйлчлүүлж байхдаа өөрийн тоглож байсан цахим тоглоомд хожигдлоо” гэх шалтгааны улмаас уурлаж, тус тоглоомын газрын HKC брэндийн компьютерын дэлгэц рүү хулгана шидэн, улмаар бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас 348.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: ...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би интернэт тоглоомын газарт тоглож байгаад хожигдоод уурандаа дэлгэцийг нь хагалчхаад гараад явсан. Түүнээс хойш би хөдөө явсан ба хөдөөнөөс ирсний дараа уулзана гэж бодож байтал Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас утасдахаар нь очсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэв.

 

Шүүгдэгч Э.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би тухайн өдөр цахим тоглоомын газарт 13 цагийн орчимд ороод VIP өрөөнд нь тоглож байгаад хожигдоод уурандаа хулганыг нь барьж байгаад компьютерын дэлгэц рүү шидчихсэн. Намайг гарах үед тухайн дэлгэц нь хулгана шидсэнээс болоод эвдэрсэн байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

Хохирогч А.Э ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ахынхаа хамт ажилуулдаг цахим тоглоомын газарт ажиллаж байсан юм. Тэгээд нэг компьютерын дэлгэц ажиллахгүй байна гэхээр нь очоод шалгахад хагарсан байсан ба хяналтын камер шүүж үзэхэд 11 дүгээр сарын 27-ны  өдөр 17 цагийн үед тус компьютерт сууж байсан залуу хулгана аваад дэлгэц рүү шидэж хагалсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ийн ...HKC брэндийн дэлгэц зах зээлийн үнэлгээгээр нийт 348.000 төгрөгөөр үнэлэгдэв... гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

 

Хяналтын камерын бичлэгт 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд: ...хар өнгийн цамцтай эрэгтэй хүн гараа сарвайж компьютерын хулганыг дэлгэц рүү шидэх үйлдэл хийв... гэсэн хэсэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Э.Э ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: “...шүүгдэгч Э.Э нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... нэртэй цахим тоглоомын газарт 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 17 цаг 21 минутын үед үйлчлүүлж байхдаа өөрийн тоглож байсан цахим тоглоомд хожигдлоо” гэх шалтгааны улмаас уурлаж, тус тоглоомын газрын HKC брэндийн компьютерын дэлгэц рүү хулгана шидэн, улмаар бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас 348.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.Э нь прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Э ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Э.Э нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... нэртэй цахим тоглоомын газарт 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 17 цаг 21 минутын үед үйлчлүүлж байхдаа өөрийн тоглож байсан цахим тоглоомд хожигдлоо” гэх шалтгааны улмаас уурлаж, тус тоглоомын газрын HKC брэндийн компьютерын дэлгэц рүү хулгана шидэн, улмаар бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас 348.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Э.Э ын: ...Би тухайн өдөр цахим тоглоомын газарт ...VIP өрөөнд нь тоглож байгаад хожигдоод уурандаа хулганыг нь барьж байгаад компьютерын дэлгэц рүү шидчихсэн. Намайг гарах үед тухайн дэлгэц нь хулгана шидсэнээс болоод эвдэрсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

Хохирогч А.Э ий: “...компьютерын дэлгэц ажиллахгүй байна гэхээр нь очоод шалгахад хагарсан байсан ба хяналтын камер шүүж үзэхэд 11 дүгээр сарын 27-ны  өдөр 17 цагийн үед тус компьютерт сууж байсан залуу хулгана аваад дэлгэц рүү шидэж хагалсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...хар өнгийн цамцтай эрэгтэй хүн гараа сарвайж компьютерын хулганыг дэлгэц рүү шидэх үйлдэл хийв... гэсэн хэсэг /хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй ба хохирлын хэмжээг “...бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” гэж диспозицыг заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “...бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ гэх заасан ба хэрэгт “Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээгээр “HKC брэндийн дэлгэцийг 348.000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 20 дугаар/ байна. Уг хохирлын үнэлгээ нь гэмт хэргийн зүйлчлэлд тохирсон байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Э ыгБусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Э.Э нь “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг болохыг ухамсарлаж, түүнийг хүсч, хохирол, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.Э нь хохирогч А.Э д 200.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан /хх-43/ байх тул шүүгдэгч Э.Э-аас үлдэх хохирол болох 148.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Э ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч Э.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэсэн;

Шүүгдэгч Э.Э нь “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх хүсэлт, дүгнэлтийг тус тус шүүхэд гаргав.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Э.Э д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Шүүхээс шүүгдэгч Э.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацааагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж,

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Э нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х  овогт Э ийн Э ыг Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э ыг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э д оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 5. Тус хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э ас 148.000 /нэг зуун дөчин найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Э д олгосугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.