Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/250

 

 

                              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Д.Мөнхтогоо /томилолтоор/,

Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныГ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Н  ийн А т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа ачаа тээврийн хэрэгсэл жолооддог гэх, ам бүл 1, ганцаараа амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, .... тоотод оршин суух, урьд ял шийтгэгдсэн байдал:

-Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял дээр 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялын заримыг буюу 100 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт ялыг 400 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар тогтоосон,

-Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулиийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар түүнд энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоол буюу Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялын зарим буюу 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон, Г овогт Н  ийн А  /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Н.А нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...тоот хашаанд хохирогч О.А тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар ир үзүүр бүхий зүйл болох хутгаар баруун гуян тус газар нь нэг удаа хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: ...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дүү Г.Э ийд очиж архи уугаад байж байхад гаднаас танихгүй залуу орж ирсэн. Тэгээд тэр залуутай маргалдаад айлгах гэж хутга харуулсан, тэгэж байгаад гэмтээсэн. Миний буруу... гэв.

 

Шүүгдэгч Н.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дүү Г.Э ийн гэрт буюу ...тоотод Г.Э этэй архи уугаад байж байтал тэдний дэлгүүрт нэг залуу орж ирээд хэрүүл маргаан үүсгээд байсан. Улмаар маргалдаж байгаад гайгүй болсон ба гадаа тамхи татахаар гарахдаа Г.Э ийн гэрээс бор өнгийн иштэй хутгыг нь аваад хэрүүл хийж байсан залууг айлгая гэж бодсон. Тэгээд би тэр залууг айлгах гээд хутгаа гаргаад ирсэн чинь хэрүүл хийж байхдаа тэр залуугийн гуя руу хатгасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/,

 

Хохирогч О.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 29-ний орой ...Г  ах, М  эгчийн найз болох нэг залуутай хашааны гарах хаалганы хажууд зогсож байсан. Тэгээд намайг тамхилъя гэж дуудахаар нь хажууд нь очоод тамхиа асааж байхад Г  ахтай хамт зогсож байсан эрэгтэй миний баруун гуя руу хутгалсан. Тэгэхээр нь би дэлгүүрийн ард талаар хашаа даваад зугтааж ... нэртэй угаалгын газарт очиход О  гэх зохион байгуулагч залуу намайг яасан юм бэ гэж хэлэхээр нь ...өмдөө тайлаад харахад миний гуянаас цус гарч байсан ба О  цагдаа, түргэн дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

Гэрч А.Г.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэртээ буюу ...тоотод ах А тай байж байхад дэлгүүрт нэг залуу орж ирээд орилж чарлаад байсан. Тухайн үед эхнэр маань дэлгүүрт сууж байсан бөгөөд А  ах бид хоёр архи уусан байсан юм. Тэгээд маргалдаад байхаар нь гараад очсон чинь А  ах руу дайраад чи хэн юм, яадаг писда юм, чи эзэн нь юм уу гэх мэтчилэн дайраад байсан. Тухайн залуу өөрөө согтуу байсан бөгөөд маргалдаж байгаад бид гурав тамхи татахаар болоод гадаа гарсан чинь А  ах чи муу тэвчээд байхад яагаад байгаа юм бэ гээд манай гэрийн хутгыг гэнэт гаргаж ирээд гуя руу нь нэг хатгасан чинь тэр залуу хашаа даваад зугтаад алга болсон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №1214 дугаартай “...О.А гийн биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Н.А ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар /хх-ийн 56-79 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, түүний Хаан банк-нд эзэмшдэг дансны хуулга /хх-ийн 80-82 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.А ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Н.А нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...тоот хашаанд хохирогч О.А тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар ир үзүүр бүхий зүйл болох хутгаар баруун гуян тус газар нь нэг удаа хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Н.А ын: ...бор өнгийн иштэй хутгыг нь аваад хэрүүл хийж байсан залууг айлгая гэж бодсон. ...хэрүүл хийж байхдаа тэр залуугийн гуя руу хатгасан юм. . ...” гэх мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Хохирогч О.А гийн: “...Г  ахтай хамт зогсож байсан эрэгтэй миний баруун гуя руу хутгалсан. ...өмдөө тайлаад харахад миний гуянаас цус гарч байсан ба О  цагдаа, түргэн дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч А.Г.Э ийн: ...А  ах чи муу тэвчээд байхад яагаад байгаа юм бэ гээд манай гэрийн хутгыг гэнэт гаргаж ирээд гуя руу нь нэг хатгасан чинь тэр залуу хашаа даваад зугтаад алга болсон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №1214 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Н.А нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 83 дугаар хуудас/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч О.А гийн биед нь хөнгөн хохирол учирсан байх хэдий ч хохирогч нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.А нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.А ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох...” саналын хүрээнд шүүгдэгч Н.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгож, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Хэрэгт хураагдсан эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Н  ийн А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А ыг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Тус хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.