| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00742/и |
| Дугаар | 00809 |
| Огноо | 2017-08-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 00809
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 41 дүгээр гудамжны 20 тоотод оршин суугч Олхонууд овогт Долгорсүрэнгийн Болормаа / холбоо барих утас – 85889495/ хүсэлттэй, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Баатарын Мягмарчимэгийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгч Д.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Болормаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тосонцэнгэл сумын харьяат Баатарын Мягмарчимэгээс 2016.8.10-нд 8359 УБИ дугаартай старикс маркын машин худалдаж аваад урьдчилгаа мөнгө 1300000 төгрөгийг нь өгсөн. Ингээд үлдэгдэл мөнгөө нэхэхээр нь мөнгөө өгөх боломжгүй болсон тул машиныг нь буцааж өгсөн. Урьдчилгаанд өгсөн мөнгөө авья гэхээр машин зарж байгаад өгнө гэсэн. 2016 оны 9 дүгээр сарын 3-наас хойш одоог хүртэл ор сураггүй алга болсон. Иймд Баатар овогтой Мягмарчимэгийг эрэн сурвалжилж өгнө үү.
2016 оны 9 сард барьж байсан утас нь 94428715
2017 онд барьж байгаа утас нь магадгүй 9951346, 86150809
Төрсөн эмэгтэй дүү нь Мөрөн сум 12-р багийн 3 дугаар гудамжны 2 тоотод оршин суудаг Мягмарчимэг нь 1974 оны 11 дүгээр сарын 05-нд төрсөн.
Нэхэмжлэгч Д.Болормаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Машиныг нь буцааж өгсөн тул урьдчилгаанд өгсөн мөнгөө Мягмарчимэгээс гаргуулж авах гэж шүүхэд нэхэмжлэл гаргах гэхээр Мягмарчимэг нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа юм. Манай нөхөр энэ хүүхэнтэй эр эмийн харьцаа холбоотой болохыг нь би саяхан мэдлээ. Надад хаягийг нь хэлж өгөхгүй байгаа юм. Мягмарчимэг нь мөрөнд байр түрээслэн амьдарч байсан учраас түүний хаана ямар хаягтай байдгийг нь мэдэхгүй байна.Гэхдээ миний тухайд мөнгөө олж авах хүсэлтэй байгаа тул эрэн сурвалжилж өгөөч гэж хүсч байна.... гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Болормаа нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Мягмарчимэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Болормаагийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Б.Мягмарчимэг нь шүүхэд машин худалдан авсны урьдчилгаанд өгсөн 1300000 төгрөгөө наймаа буцсан тул буцааж авах тухай нэхэмжлэл гаргахад хариуцагч болох үндэслэлтэй байна.
Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн лавлагаанд “ Шар гэвш овогт Баатарын Мягмарчимэг /РК74110504/ ... Байнга оршин суудаг хаяг Хөвсгөл Мөрөн 6-р баг, 25 гудамж, 02 тоот ...” гэсэн , мөн Мөрөн сумын 6 дугаар багийн засаг дарга тодорхойлолтонд “Б.Мягмарчимэг нь тус багийн 25 дугаар гудамжны 2 тоотод оршин суудаг бүртгэлтэй боловч хаягандаа байхгүй болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт зэргээр Б.Мягмарчимэгийн хаяг мэдэгдэхгүй байна.
Иймд шүүх онцгой ажиллагааны журмаар түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д "Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно " гэж заасан байх тул нэхэмжлэгч Д.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэснийг дурдав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Шар гэвш овогт Баатарын Мягмарчимэг /РК74110504/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Мягмарчимэгийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Б.Мягмарчимэгийн хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Д.Болормаад нэн даруй мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд Д.Болормаагийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА