Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/248

 

 

                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч М.Отгонбаатар,

Шүүгдэгч Т.Э , түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Тын Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны холболт мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүү нарын хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл:

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 499 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял;

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 465 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480.000 төгрөгөөр торгох ял;

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял;

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон;

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/492 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялыг 2 жил 1 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 1 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, Б овогт Тын Э  /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Э  нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” оффисын 3 давхраас хохирогч О.М ийн эзэмшлийн 2.275.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone 12” загварын гар утсыг;

          -2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Улаанбаатар их дэлгүүрийн 3 давхрын бэлэн хувцасны лангуун дээрээс хохирогч А.О ийн эзэмшлийн 569.400 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Галакси А51” загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 2.844.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э оос: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэв.

 

Шүүгдэгч Т.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... таурын 3 дугаар давхарт байрлах оффисоос Iphone-12 загварын гар утсыг хулгайлж авсан. Би хохирогчийн гар утсыг хүлээлгэн өгч, гомдолгүй болгосон. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. ...Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49, 85 дугаар хуудас/,

 

Хохирогч О.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... таурын 3 дугаар давхарт байрлах ресторанд байхдаа өөрийн Iphone-12 загварын гар утсаа хулгайд алдсан. Гар утсаа буцааж авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй. Тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Хохирогч А.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:...Би Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн 3 дугаар давхарт хувцасны лангуун дээр худалдагчаар ажилладаг юм. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 17 цаг 13 минутын үед лангуун дээр ...гар утсаа тавьчихаад хүмүүст үйлчлээд буцаад лангуун дээр ирэхэд миний гар утас алга болсон байсан. Тэгээд хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд ...эрэгтэй хүн манай дэлгүүрт орж ирээд хувцас үзэж зогсож байснаа өлгүүртэй хувцсаа барьж орж ирээд доогуур нь гараа оруулаад миний гар утсыг хулгайлж аваад гарсан байсан. Би алдсан гар утасныхаа хохирлыг барагдуулж авмаар байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/,

-дахин өгсөн: ...Би өөрийн алдсан гар утсаа хүлээж авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо гомдол санал байхгүй тул тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 71 дүгээр хуудас/,

 

Дамно ХХК-ийн ...Iphone 12 Pro маркийн гар утасны үнийг 2.275.000 төгрөгөөр, Samsung Galaxy A51 загварын гар утасны үнийг 569.400 төгрөгөөр тус тус тогтоосон... хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23, 79 дүгээр хуудас/,

 

2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Т.Э оос Iphone-12 загварын гар утсыг хураан авч, хохирогч О.М д, Samsung Galaxy A-51 загварын гар утсыг хураан авч, хохирогч А.О т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 8-9, 63-64 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Т.Э ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн талаарх шүүхийн шийдвэрүүд /хх-ийн 102-123 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ....Шүүгдэгч Т.Э  нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” оффисын 3 давхраас хохирогч О.М ийн эзэмшлийн 2.275.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone 12” загварын гар утсыг, мөн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Улаанбаатар их дэлгүүрийн 3 давхрын бэлэн хувцасны лангуун дээрээс хохирогч А.О ийн эзэмшлийн 569.400 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Галакси А51” загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 2.844.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Т.Э , түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар тус тус маргаагүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Э ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Т.Э  нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” оффисын 3 давхраас хохирогч О.М ийн эзэмшлийн 2.275.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone 12” загварын гар утсыг;

-2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Улаанбаатар их дэлгүүрийн 3 давхрын бэлэн хувцасны лангуун дээрээс хохирогч А.О ийн эзэмшлийн 569.400 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Галакси А51” загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 2.844.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Т.Э ын: ...Би 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... таурын 3 дугаар давхарт байрлах оффисоос Iphone-12 загварын гар утсыг хулгайлж авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49, 85 дугаар хуудас/,

Хохирогч О.М ийн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... таурын 3 дугаар давхарт байрлах ресторанд байхдаа өөрийн Iphone-12 загварын гар утсаа хулгайд алдсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Хохирогч А.О ийн:...Би Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн 3 дугаар давхарт хувцасны ...лангуун дээр ...гар утсаа тавьчихаад хүмүүст үйлчлээд буцаад лангуун дээр ирэхэд миний гар утас алга болсон байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хх-ийн 23, 79 дүгээр хуудас/,

2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Т.Э оос Iphone-12 загварын гар утсыг хураан авч, хохирогч О.М д, Samsung Galaxy A-51 загварын гар утсыг хураан авч, хохирогч А.О т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 8-9, 63-64 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Т.Э  нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаарх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Т.Э  нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус тус уг гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байх тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлах нь зүйтэй.

 

 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Э ыг “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Т.Э оос Iphone-12 загварын гар утсыг хураан авч хохирогч О.М д, Samsung Galaxy A-51 загварын гар утсыг хураан авч хохирогч А.О т тус тус хүлээлгэн өгсөн /хх-ийн 8-9, 63-64/ байх тул шүүгдэгч Т.Э  нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Э ыг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 6 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох...” тухай санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар нь энэ талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд прокурорын шүүхэд гаргасан санал үндэслэлтэй, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул талуудын саналын хүрээнд шүүгдэгч Т.Э од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Шүүгдэгч Т.Э нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор “1 жил 10 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон” болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч А.Сугарнацагийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн саналд шүүгдэгч Т.Э  нь зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 557 хоног буюу 1 жил 6 сар 12 хоног байгаа талаар дурдсан байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Т.Э ын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар 12 /арван хоёр/ хоногийн “...зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг ...хорих ялын нэг хоногоор тооцон сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу уг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э ын шүүхийн зөвшөөрөлгүйгээр болон яллагдагчаар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 60 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Т-ын Э-ыг “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.Э-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялд урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар 12 /арван хоёр/ хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, уг хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ын шүүхийн зөвшөөрөлгүйгээр болон яллагдагчаар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 6. Тус хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.