Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Харчин овогт Сүрэнгийн Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Шаргачин овогт Бямбаажавын Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Гантулга, Ч.Отгонжаргал, Б.Чойжилсүрэн,

шүүгдэгч Б.*******, Р.*******, Б.*******, Н.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.*******, Р.*******, Б.*******, Н.******* нарт холбогдох эрүүгийн 2215000420052 дугаартай, 163/2022/0066/Э индекстэй хэргийг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Булган аймгийн Гурванбулаг суманд 1994 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, ... гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, 28 настай, эрэгтэй, Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн, РД: ...,

Монгол Улсын иргэн, ******* овогтой *******ын *******, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1996 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, ... гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, 26 настай, эрэгтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгэр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч байсан, РД: ...,

Монгол Улсын иргэн, ******* овогт н *******, Баянхонгор аймгийн Богд суманд 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, ... багт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 40 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД: ...,

Монгол Улсын иргэн, овогт гийн *******, Архангай аймгийн Хашаат суманд 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, ... гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч одоо Дорнод аймгийн Цагаан овоо сумын 3 дугаар багт оршин сууж байгаа, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, 23 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД: ....,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.*******, Р.*******, Б.*******, Н.******* нар нь 2021 оны 6 дугаар сард Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг Голын  толгой гэх газраас иргэн Н.ийн 10 адуу буюу олон тооны малыг машин механизм ашиглаж, бүлэглэн  хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг,  эрүүгийн 2215000420052 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутагт оршин суух малчин Н.ийн Голын тохой гэх газарт бэлчээрт байсан алаг азаргатай адуунаас 2021 оны 6 дугаар сард хээр даагатай хээр гүү,  хонгор унагатай хонгор гүү, зээрд даагатай хүрэн гүү, хүрэн даагатай хүрэн гүү, ухаа байдас, хонгор байдас зэрэг 10 тооны адуу алдагдаж удаан хугацаанд эрж хайсаны эцэст 2022 оны 01 дүгээр сард өөрийн сумын малчин Б.*******ын тусламжтайгаар Баянхонгор аймгийн Жинс сумын нутагт малчин Н.*******ын адуунаас  хээр даагатай хээр гүү,  хонгор унагатай хонгор гүү, зээрд даагатай хүрэн гүү, хүрэн даагатай хүрэн гүүг тус тус зүсээр нь олж авч, харин ухаа болон хонгор байдсыг Н.******* нь адуугаар нь нөхөн төлсөн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******, Р.*******, Н.*******, Б.******* нарын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж, гэм хорыг арилгасан. Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.ийн өгсөн: 2021 оны 6 дугаар сарын 20-ны үед байх алаг азаргатай адуугаа өглөө 08 цагийн үед Голын толгой гэх газарт байхад нь харчихаад гэртээ ирээд хонины ноосоо хяргасан. Маргааш нь адуугаа харахад манай адуу нөгөө газраа байсан ба дотроос нь хээр гүү хээр даагатай им тамга байхгүй,  хонгор унагатай хонгор гүүнь БА гэсэн монгол бичгэн тамгатай, хонгор гүү, хүрэн гүү охин зээрд даагатай, гүү нь мөн адил БА тамгатай, БА тамгатай ухаа байдас, давхар онгин тамгатай хүрэн гүү эр хүрэн даагатай, даага нь им тамга байхгүй, хонгор байдас зэрэг нийт 10 тооны адуу алга болсон байсан. Би тэгэхлээр нь тэр хавиар салчихлаа гэж бодоод эхлээд өөрийнхөө өвөлжөө рүү яваад тэр хавийн уулаар баахан хайгаад олоогүй. ...Тэгээд тэр хавиар хайгаад олдохгүй болохоор нь Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Зүүнбаян улаан, Өлзийт, Есөн зүйл, Бүрд, Архангай аймгийн Хотонт зэрэг сумдаар хайгаад олоогүй. 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 8 дугаар сарын сүүл хүртэл хайсан. ... 2021 оны 12 дугаар сарын эхээр Базарсад гэх айлд байхад манай сумын ******* гэх залуу надад хандан ахаа та зуныхаа алдсан адуугаа олоо юу? гэж асуугаад ямар хүн нь авчихдаг байнаа, таны алдсан адууг дүү нь олж өгнөө дүүд нь баруун тийшээ таньдаг хүн байгаа гэж хэлсэн. ...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр *******ыг гэрээс нь аваад манай хажуу талын Пүүжээ бид гурав алдсан адууны араас явсан. Тухайн үед ******* таны адуу Баянхонгор аймгийн Жинст сумын ******* гэх хүний том цавьдар азаргатай адуун дотор байгаа гэж хэлээд бид хоёрыг дагуулж явсан. ...******* ******* ахын гэрт нь очъё гэж хэлээд шууд сумын төвд байх *******ын гэрт нь яваад очсон. ...Бид нар ******* гэх айлд хоноглоод маргааш нь *******ыг дагуулаад адуугаар нь ороод явж байхад цавьдар азаргатай адуун дотор миний алдсан 10 адууны 7 адуу нь байж байсан. Тухайн үед би *******од адуу хайж байгаа талаар юу ч хэлээгүй. ...Би алдсан 10 тооны адууныхаа наймыг нь зүсээр нь авсан, харин 2 адууг нэгийг нь зарсан, нөгөөг нь замдаа алдсан гээд ******* гэх хүн 2 адууны оронд өөр адуу авсан.  Надад одоо гомдол санал байхгүй. Би *******, *******, *******, ******* нараас адуугаа хайх үедээ гаргасан зардлаа тохироод 3.000.000 төгрөг авсан. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28, 31 дүгээр тал/,

       3. Гэрч Н.гийн өгсөн: ...Манай нөхөр отроос ирээд надад хул морио зараад оронд нь хэдэн тооны адуу авч ирсэн  гэж хэлж байсан. Яг хэдэн тооны, ямар адуу авч ирсэн талаар мэдээгүй. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,

      4. Гэрч Ж.*******гийн өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ байж байтал манай найз ирээд дүү ******* миний алдсан адууг олж өгнө гэсэн хоёулаа хамт Баянхонгор аймгийн Жинст сум руу яваад ирье гэхэд нь би зөвшөөрч ийн аавынх нь машинтай явсан. ******* ид хэлэхдээ танай адуу Баянхонгор аймгийн Жинст суманд ******* гэх айлд байгаа олж өгнөө гээд тухайн суманд очсон. Тэгээд бид ******* гэх айлд очоод хоол цай идэж уугаад, тэндээ хоносон ба адуу хайж яваа талаараа хэлээгүй. Маргааш нь ******* ******* гэх ахтай морь, мал ярьж байгаад адууг нь үзэхээр болсон. Бид гурав *******той цуг адуунуудыг хараад явж байхад надад хандан цавьдар азаргатай адуунд миний алдсан адуу байна гэж хэлсэн. Өөрөө хараад шууд таньсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дугаар тал/,

     5. Гэрч Б.ын өгсөн: ... Баянхонгор аймгийн Жинст сум руу адуугаа хайхаар явсан, ирэхэд нь той уулзахад манай адуу Баянхонгор аймгийн Жинс сумын малчин Н.******* гэх айлын адуунд байна. Адуугаа олсон 2-3 нь байхгүй бусад адуу нь байна гэж хэлсэн. ... нь 2021 оны 6 дугаар сард даага, унага, гүү нийлсэн 10 тооны монгол бичгээр Ба гэсэн тамгатай адуугаа алдсан. Алдсан цагаасаа хойш адуугаа маш их эрж хайсан. Гурванбулаг сумын бүх сумдаар цаашлаад Өвөрхангай аймаг, Зүүн баян-Улаан, Хархорин сум, Архангай аймгийн Хашаат гэх мэт сумдаар нилээн хэдэн удаа явж хайсан. Хайгаад олохгүй байна гэж байсан. ...Адууны сургийг ******* гэх залуу гаргасан, ******* хаанаас сургийг гаргасан талаар мэдэхгүй  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/,

     6. Гэрч Н.ийн өгсөн: 2021 оны 6 дугаар сарын сүүлээр намайг морь уяж байхад манай ах ирээд алаг азаргатай адуунаас гүү, байдас, даага, унага нийлсэн 10 тооны адуу алга болчихоод байна, хамт хайлцаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд бид хоёр нэг зүгт яваад яахав гээд хоёр өөр зүгт хайхаар болж би тухайн үедээ Өвөрхангай аймгийн Хархорин, Зүүнбаян-Улаан, Архангай аймгийн Хотонт зэрэг сумдаар нилээн хайсан. ...2021 оны 12 дугаар сард ах ******* гэх залуутай Баянхонгор аймаг явсан. Тэгээд *******тай Баянхонгор аймаг явчихаад ирлээ, миний алдсан адуу тэнд байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/,

    7. Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 200012 дугаартай: 7 настай хээр гүү 1.500.000 төгрөг, 1 настай хээр эр даага 700.000 төгрөг, 7 настай хүрэн гүү 1.500.000 төгрөг, 1 настай зээрд охин даага 700.000 төгрөг, 7 настай том хүрэн гүү 2.500.000 төгрөг, 1 настай хүрэн эр даага 1.000.000 төгрөг, 5 настай сувай хонгор гүү 2.500.000 төгрөг, 8 настай хонгор гүү 1.500.000 төгрөг, хонгор унага 300.000 төгрөг, 3 настай ухаа байдас 1.500.000 төгрөг, нийт 13.700.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 96-100  дугаар тал/, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 220089 дугаартай: Даюун загварын мотоцикл 990.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 113-117 дугаар тал/,

   8. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.*******ын өгсөн: 2021 оны 6 дугаар сарын 20-ны үед байх би морь уяж байсан жижиг гэртэй байж байсан чинь миний гар утас руу урд өмнө танилцсан ******* гэх хүн өөрийн гар утаснаасаа залгаад ахын дүү наагуур чинь дэл сул адуу байна уу гээд асуухаар нь байхгүй гэж хэлж хэлчихээд би адуу мал харах гээд урд гол руу яваад адуу хайж дурандаад байж байтал манай адуунуудын ойролцоо танихгүй адуунууд байхаар нь харчихаад гэртэй ирээд байж байтал миний гар утас руу ******* ах дахин өөрийн гар утаснаасаа залгаад юу болж байна ах нь малаа туугаад нутаг явах гээд байна ахдаа амдуулаад туугаад өгчих гээд байхаар нь надад зав байхгүй тийм мэтийн адуу байхгүй гэж хэлээд утсаа салгаад би *******ийн гар утас руу залгаад чи завтай байна уу гэхэд ******* намайг яасан бэ та гэхээр нь би ******* ах яриад байна нэг хэдэн тооны адуу авчраад өгөөч гэж хэлсэн чинь ******* за за орой эргээд яръя гэж хэлсэн. Тэгээд би орой нар жаргах үед гэртэй байж байсан чинь ******* *******гийн хамтаар мотоциклтой хүрч ирээд хэн хэлсэнийг сайн санахгүй байна тэр хоёрыг нэг нь нөгөө адуу нь хаана байгаа юм гэхээр нь урд гол дээр байгаа гэж хэлээд би мотоциклоо унаад тэр хоёрыг дагуулаад урд гол дээр ирээд би *******гийн мотоцикльд суугаад түүний хамтаар өдөр байсан адуугаа тууж ирэхээр явсан. Харин би өөрийн мотоциклоо *******т орхисон. Тэгээд өдөр харахад манай адууны хажууд байсан адуунууд манай адуунуудын хажууд байхаар нь *******д нөгөө адуунууд чинь энэ шүү гэж хэлээд бид хоёр мотоциклтойгоо туугаад голоос гаргаж ******* дээр ирээд би мотоциклоо унасан. Харин *******, *******гийн мотоциклийн ард талд суугаад тэр хоёр адуугаа туугаад явсан. Харин би гэртээ харисан. Уг адууг тэр өдөр харсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 133-134 дүгээр тал/,

   9. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Р.*******гийн өгсөн: 2021 оны 6 дугаар сарын 20-ны үед би өдрийг нь сайн санахгүй байна. Би нэг дөөр үдээш хойш мал харж яваад урд өмнө таних найз *******ийн гэрт очсон чинь гэрт нь Баянхонгор аймгаас отроор яваа гэх танихгүй 3 хүн байсан. Тэгээд би гэрт орсон чинь *******ийн эхнэр нь надад хоол хийж өгсөн. Хоол идээд юм яриад сууж байхад ******* намайг *******ын гэрлүү хоёулаа явчихаад ирье гэхээр нь миний мотоцикль гэрэл муутай хол явахад муу мотоцикль гэж хэлэхэд гайгүй байх гялс явчихаад ирье гэж надад хэлэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр *******ын гэр рүү явсан. Тэгээд бид хоёр замдаа явж байсан чинь ******* надад хэлэхдээ ******* Баянхонгор аймгаас отроор явж байгаа энэ ******* гэх хүнээс ******* хул морь авсан тул тэр хул морьны өртөгний адуунуудыг ******* намайг аваад ******* гэх хүнд өгчих гэж гуйсан юм гэж ******* хэлсэн. Бид хоёр *******ын гэрт явж очиход ямар ч хүн байхгүй болохоор нь гэрийн гадаа хүлээгээд *******ын утас руу өөрийн гар утас руу залгахад ******* би ойрхон байна, одоо яваад очно гэж хэлсэн. Удалгүй ******* гэртээ ирээд Тарны голд байгаа тийшээ явах уу гэхээр нь бид хоёр зөвшөөрөөд *******тай Тарны гол руу явсан. Бид гурав Тарны голоор *******ын адууг хайгаад зөндөө өгсөж уруудаад Голын толгой газраас алаг азрагатай адуунуудыг бид гурав туугаад *******ын гэрийн урд талд очоод захалж явсан 10 адууг салгаж туусан. Тэгэхэд ******* та хоёр ингээд явчих гэж хэлээд ******* гэрлүүгээ явсан. Харин ******* бид хоёр тэр адуунуудыг туугаад *******ийн гэр лүү тууж явсаар байтал өглөө болоод *******ийн гэрт очоод байж байтал Баянхонгор аймгаас отроор явж байгаа ******* гэх хүн ирээд бид хоёрын тууж ирсэн 10 адууг ерөнхийдөө адуунуудтай нийлүүлээд ******* бид хоёрыг адуунуудыг тууж ирсэн гээд нэг нэг адуу өгчихөөд тэр ******* гэх хүн яваад өгсөн. Миний унаж явсан мотоцикль миний эзэмшлийн цэнхэр өнгийн Даюун загварын мотоцикль би 2018 онд хүнээс худалдаж васан. Тухайн хүн аваад удаагүй, шинэвтэр мотоцикль байсан. Одоо уг мотоцикль нь байхгүй эвдэрчихээд сэлбэг болгоод тараачихсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 142-143 дугаар тал/,

   10. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Н.*******ын өгсөн: 2020 оны 9 дүгээр сард Булган аймгийн Гурванбулаг суманд малтагаа отроор ирсэн. Тэгээд би өвөлжөөд хаваржаад 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр цавьдар азрагатай адуугаа алдчихаад хайгаад саахалт айлынхаа Жүүгий, Сандагаа гэх залуучуудтай хамт 10 хоног хайгаад явж байтал Сандагаа, *******ыг гэрээс нь аваад манай адууг хамт хайлцаад явсан. Харин би Жүүгийтэй хамт хайгаад явж байсан чинь Сандагаа, Жүүгийгийн гар утас руу залгаж хэлэхдээ ******* адууны сураг гаргасан байна адуу нь Архангай аймгийн Хашаат сумын Төмөртийн овооны хавьцаа байна гэж сураг гаргасан гэж хэлсэн. Тэгээд бид 4 нийлээд *******ийн гэрт яваад очсон чиьь ******* гэрээс урагш голын хажууд байгаа гэхээр нь би *******гийн хамт гол руу очсон чинь адуу минь байхаар нь адуугаа *******гийн хамтаар туугаад *******ийн гэрийн гадаа аваачаад *******т чи манай адууг харж байгаарай ах нь 2 хоночихоод дайрч ирээд адуугаа авъя гэж хэлээд би гэртээ ирсэн. Би адуугаа 2021 оны 6 дугаар сарын 16-нд олоод 18-нд Гурванбулаг сумаас нүүгээд явж байсан чинь замдаа би голын шаварт суучихаар нь би Жүүгий рүү залгаад тусламж гуйсан чинь удалгүй ******* хэдэн залуучуудтай ирж, миний машиныг шавраас гаргасан. Тухайн үед шөнийн 01 цагийн үед байсан байх миний машиныг ******* гаргаж өгье, намайг манай морь уядаг гэрт очъё гэхээр нь би зөвшөөрөөд тэдний гэрт явж очоод 2 шил архи, нэг пиво уусан. Уух үед надад ******* нь ах хул зүсмийн морио зараач гэхээр нь би ******* надад адуу олж өгсөн учир баярлаад Хул зүсмийн адуугаа зарахаар болсон. Би хул зүсмийн адуугаа 4 тооны адуугаар зарна гэж хэлсэн чинь ******* зөвшөөрөөд энэ гадаа хүмүүст 2 сая төгрөгөөр зарсан гэж хэлээрэй гэж хэлээд бид нар унтаж амарсан. Өглөө босоод байж байсан чинь ******* манай гэрт очиж унд ууя гэхээр нь би гэрт *******ын хамтаар явж очоод унд уучихаад *******ын хамтаар *******ад хул зүсмийн адууг нь өгөхөөр өөрийнхөө адууруу яваад хул зүсмийн адууг нь өгчихөөд *******ад адуу олж өгсөн гээд нэг тэмээ бэлэглэсэн чинь ******* би орой таньд өгөх 4 адуугаа ачаад аваад ирнэ, та Төмөртэй овоо руугаа явж бай гэж хэлсэн. Тэгээд малаа тууж явсаар байгаад *******ийн гэрийн цаахан талд малтайгаа хоночихоод өглөө 10 цагийн үед *******ийн гэрт ирэхэд ******* бил үү ******* тэр хоёрын нэг нь надад ******* таньд найман адуу өгөөрэй гэж хэлээд хашаанаас 8 адуу гаргаж өгөхөөр нь би *******гийн хамтаар тэр адуунуудыг туугаад өөрийн адуунууд дээр нийлүүлсэн. Тэгээд би энэ юун 8 адуу билээ гэж бодоод өөрийн адуунуудаасаа 2 байдас бариад *******д энэ 2 адуу үлдээлээ гэж хэлээд үлдээсэн. Би тухайн үед ******* ******* тэр хоёрыг таньдаггүй байсан. Тэр хоёрт юуч хэлээгүй тэгээд цаашаагаа отортоо явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 151-152 дугаар тал/,

11. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.*******ийн өгсөн: Би прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 6 дугаар сарын 19-нд байх сайн санахгүй байна. 16 цагийн үед би гэртээ байж байхад миний гар утас руу ******* өөрийн гар утаснаасаа залгаад Баянхонгор аймгаас отроор яваа *******оос хул зүсмийн нэг тооны адуу авсан юм. Орны адууг өгөх гээд адуугаа олохгүй байж байгаад сая адуугаа оллоо, аваачиж өгөх гэсэн чинь морь малнаасаа хөлс аваад завгүй байна, чи хүрч ирээд аваад ******* гэх хүнд өгчих гэж гуйсан. Тэгээд би утсаар ярьж дуусчихаад гэртэй байж байсан чинь гаднаас ******* ирсэн. Би *******гээс хоёулаа *******ын гэрт яваад очоодох уу *******, Баянхонгор аймгаас отроор яваа *******оос нэг тооны адуу авсан юм байна, орны адууг нь өгөх гэсэн чинь ******* завгүй болчихоод байна гэж гуйгаад байна, хоёулаа явчихаад ирэх үү гэхэд ******* зөвшөөрсөн. Бид хоёр тэгээд *******ын гэрлүү явсан. Тэгээд бид хоёр *******ын гэрт 19 цагийн үед очсон чинь ******* гэртэй байхгүй гэрт ямар нэгэн хүн байгаагүй, бид хоёр *******ын гэрт ороод сууж байтал удалгүй ******* мотоцикль унаад гэртэй ирээд ******* Тарны голд адуу байгаа, тийшээ явах уу гэхэд бид хоёр зөвшөөрсөн. ******* мотоциклоо унаад *******г сундалсан. Харин би *******гийн мотоциклийг унаад тарны гол руу яваад Тарны гол дээр ирсэн чинь *******ын адуу байхгүй байсан. ******* сая ийшээ ус руу оруулсан юм хаашаа явчихсан бэ? гээд бид нар *******ын адууг голоор өгсөж уруудаад хайж дэрсэн дундуур тэр хоёроос зайтай хайж байсан чинь гэнэт ******* ******* тэр хоёр алга болчихсон. Би тэгээд ойролцоогоор 20 минут *******ын адууг хайж байсан чинь миний урдуур тэр хоёр адуунуудыг гэрлүүгээ элдэж хөөгөөд явж байхаар нь би араас нь явж очоод цуг хөөсөн. Тэгээд бид нар *******ын гэрийн гадаа ирэхэд тэр хоёр ирээд захаас нь адуунуудыг салгая гээд хөдөлсөн. Харин би араас нь мотоциклтой гүйцэж очоод адуунуудыг салгалцаж өгөөд адууг цааш туугаад явж байснаа ******* ******* тэр хоёр зогсохоор нь би тэр хоёр дээр яваад очсон чинь ******* та хоёр ингээд яв гэж хэлсэн чинь ******* мотоциклоо бариад би ар талд нь суугаад бид хоёр цааш мотоциклтойгоо манай гэрийн зүг рүү тэр адуунуудыг тууж явсаар байгаад шөнийн 00 цагийн үед байх гэрийн гадаа ирсэн. Тэр тууж ирсэн адууг малын хашаанд хашчихаад бид хоёр манай гэрт унтаж амарсан. ******* манай гэрийн баруун орон дээр унтаж амарсан. Тэгээд өглөө би босоод чөдөртэй морьлуугаа явж байсан чинь манай гэрт ******* ах мотоциклтойгоо ирээд малын хашааны хажууд зогссон чинь гэрээс ******* гарч ирээд тэр хоёр тэр тууж ирсэн адууг хашаанаас гаргаад мотоциклнуудаа унаад адууг туугаад ******* ах өөрийнхөө адуунуудруугаа нийлүүлж байсан. Би тэгээд гэрийн гадаанаас морио барьж ирээд эмээллэх гээд байж байсан чинь ******* ах ******* хоёр нэг азрага адуу тууж ирээд адуунуудыг малын хашаанд хашсан. Би морио эмээллээд морьтойгоо яваад очсон чинь ******* ах адуугаа заагаад ******* бугуйлдаад би бугуйлдаж барсан адууг нь ногтолсон. Тэгээд хоёр байдас барьсан чинь ******* ах адуунуудаа хашаанаас туугаад яваад өгөхөөр нь би *******гээс юун байдас юм бэ гэж асуусан чинь чи бид хоёрт нэг нэгээр нь өгсөн гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэр рүү орох гээд явж байсан чинь ******* за би харьлаа гээд хөдлөх гэхээр нь би чи байдасаа авч явахгүй юм уу гэсэн чинь ханиндаа танай адуунд байж байг гэж хэлээд яваад өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 160-161 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Н.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28, 31 дүгээр тал/, гэрч Ж.*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дугаар тал/, гэрч Н.гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/, гэрч Б.ын мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/, гэрч Н.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/, Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компаний шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 200012 дугаартай /хавтаст хэргийн 96-100  дугаар тал/, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 220089 дугаартай /хавтаст хэргийн 113-117 дугаар тал/ дүгнэлтүүд, шүүгдэгч Б.*******, Р.*******, Б.*******, Н.******* нарын яллагдагчаар байцаагдахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад дээрх үйл баримт нь Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт отроор явсан Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн малчин Н.*******ын  отроос буцахдаа тухайн орон нутгаас адуу хулгайлах санааг гаргасныг Булган аймгийн Гурванбулаг сумын 4 дүгээр багийн малчин Б.******* дэмжиж, Архангай аймгийн Хашаат сумын 1 дүгээр багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй Б.*******, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 6 дугаар багт малчин Р.******* нарын хамт 2021 оны 6 дугаар сард Даюун загварын мотоцикл ашиглан Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг Голын толгой гэх газраас Н.ийн 10 тооны адууг ижил сүргээс нь таслан хөөж Н.*******од хүргэж өгснөөр отроос буцаж буй адуундаа  нийлүүлж, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдлээс үүдэн гарсан, үүнд Б.*******, Р.*******, Б.*******, Н.******* нар нь олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүгдэгч Б.*******, Р.*******, Б.*******, Н.******* нарын гэм буруутай үйлдэл, хохирогчийн эд хөрөнгөд учирсан 10 тооны адуу буюу 13.700.000 төгрөгийн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох ба мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдах бөгөөд “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж Эрүүгийн хуульд тайлбарлажээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.*******, Р.*******, Б.*******, Н.******* нарын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “олон тооны мал хулгайлж”, 2.2 дахь заалтад “бүлэглэж”, 2.4 дэх заалтад “машин механизм ашиглаж” гэж заасан мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******, Р.*******, Б.*******, Н.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч Б.*******, Р.*******, Б.*******, Н.******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.ид 10 тооны адуу буюу 13.700.000 төгрөгийн хохирол учирсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  хохирогч Н. нь алдсан 10 тооны адууныхаа наймыг нь зүсээр нь хүлээн авч, үлдсэн 2 адууг адуугаар нь нөхөж авсан байх бөгөөд гэм хорын хохирол болох  адууг эрж хайхтай холбоотой гарсан зардлыг шүүгдэгч нартай харилцан тохиролцож 3.000.000 төгрөгийг авснаар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.*******, Р.*******, Б.*******, Н.******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.*******, Р.*******, Б.*******, Н.******* нарыг олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Б.*******, Р.*******, Б.*******, Н.******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.*******, Р.*******, Б.*******, Н.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 164-198 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.*******, Н.*******, Б.******* нарын ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч Р.*******гийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан зэрэг хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.*******, Р.*******, Б.*******, Н.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгаснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 4/17 дугаартай тогтоолоор хангаж, яллагдагч нарт хэргийн зүйлчлэл, оногдуулсан ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж зөвшөөрснөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд тэдэнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Харин шүүгдэгч Р.******* нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан энэ хугацаанд  санаатай гэмт хэрэг буюу дахин малын хулгайн гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасны дагуу тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг жилийн хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг хуульчилсан бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” нь хамаарахаар заасан байна.

Шүүгдэгч Р.*******гийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр бусдын мал хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Б.*******, Б.*******, Н.******* Р.******* нарын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шүүгдэгч Б.*******, Б.*******, Н.******* нарыг тус тус 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Р.*******г 2 жилийн хугацаагаар өөрийн оршин суугаа газраас гадагш зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан  Даюун загварын мотоцикл нь шүүгдэгч Б.*******ийн өмчлөл, эзэмшилд байсан ба гэмт хэрэг гарснаас хойшхи хугацаанд эвдэрч устсан байх тул түүний үнэ 990.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.*******, Р.*******, Б.*******, Н.******* нар нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлж, шүүгдэгч Б.*******, Р.*******, Б.*******, Н.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогтой *******ын *******, ******* овогт н *******, овогт гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.*******, Р.*******, Б.*******, Н.******* нарыг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Р.*******г нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******, Б.*******, Н.******* нарт тус тус  оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Р.*******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Р.*******д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.*******, Р.*******, Б.*******, Н.******* нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.*******гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг оршин суугаа газраас буюу шүүгдэгч Б.*******ын Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг, Б.*******ийн Дорнод аймгийн Цагаан овоо сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг, Н.*******ын Баянхонгор аймгийн Жинст сумын  нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг тус тус нэг жилийн хугацаагаар, шүүгдэгч Р.*******гийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хязгаарласугай.

        8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Р.*******, Б.*******, Н.******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

        9. Энэ хэрэгт шүүгдэгч Б.*******, Р.*******, Б.*******, Н.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, Р.*******, Б.*******, Н.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Даюун загварын мотоциклын үнэ 990.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.*******, Р.*******, Б.*******, Н.******* нараас тус тус 247500 /хоёр зуун дөчин долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

11. Шүүгдэгч Б.*******, Р.*******, Б.*******, Н.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

12. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД