Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0236 |
Огноо | 2014-06-17 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2014/0236
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ
2014 оны 06 сарын 17 өдөр Дугаар 236 Улаанбаатар хот
Д.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 79 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Б-н нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/248 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 289 дүгээр захирамжаар иргэн Р.Х-д тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Сайхан” төвийн урд контор, авто засвар, үйлчилгээний газрын зориулалтаар 900 м.кв газрыг эзэмшүүлжээ. Дээрх захирамжаар эзэмшүүлэхдээ Баянгол дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хууль зөрчин нийтийн эдэлбэрийн гудамж, зам талбайд, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт дуудлага худалдаа төсөл шалгаруулалт явуулалгүй эзэмшүүлсэн.
Уг хууль зөрчин эзэмшүүлсэн газрын гэрчилгээг иргэн Д.Бод шилжүүлэн зориулалтыг өөрчилсөн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар захирамж, мөн газрын эрхийн хугацааг сунгасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 582 дугаар захирамж гарсан байна. Тус газар нь нийтийн эдэлбэрийн гудамж, зам талбайд, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүй эзэмшүүлсэн. Судалгааны явцад тус газар эзэмших эрх хууль бус болох нь тогтоогдож Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/248 дугаар захирамж гарсан.
Иймд дээрх захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 79 дүгээр шийдвэрээр, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 38, 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Д.Б-н нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/248 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэн Д.Б-н нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/248 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 79 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Баянгол дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин инженерийн шугам сүлжээнд холбогдсон газрын нийтийн эдэлбэрийн гудамж зам, талбайд, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт иргэн Р.Хайратад үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлсэн бөгөөд энэ хууль зөрчсөн шийдвэрээр олгогдсон газрын эрхийг Нийслэлийн Засаг дарга иргэн Д.Бод зориулалтыг өөрчлөн шилжүүлж, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байх тул Нийслэлийн Засаг дарга Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/248 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 289 дүгээр захирамжийн иргэн Р.Хайратад, уг хууль зөрчин олгосон газар эзэмших эрхийг баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар захирамжийн иргэн Д.Бод, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 582 дугаар захирамжийн иргэн Д.Бод холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн.
Шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг нэг бүрчлэн хянан хэлэлцэж, уг үндэслэлүүд нь хуульд нийцсэн эсэхийг дүгнэж шийдвэр гаргах учиртай. Анхан шатны шүүх нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримтыг дараах байдлаар тайлбарлан, үнэлж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж гомдол гаргаж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт уг газрыг хотын төвийн шугам сүлжээнд холбогдсон газар гэдгийг үгүйсгээгүй боловч "хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий ... газарт орсон" гэх боловч анх дүүргийн Засаг даргаас олгосон газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга баталгаажуулсан байна" гэж дүгнэжээ.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхэд доод шатны Засаг даргын хууль зөрчиж олгосон газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг баталгаажуулж шийдвэр гаргах эрх хэмжээ олгогдоогүй. Нийслэлийн Засаг дарга нь 2005 оны 183 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг шинээр олгоогүй тул энэ захирамжийг Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21,2.3-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан гэж үзэх боломжгүй юм.
Газар эзэмших эрхийг шинээр олгосон буюу дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3-т заасан газар эзэмшүүлэх журмыг баримталсан эсэх талаар дүгнэлт өгөх ёстой байсан. Иймд, Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 289 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг зөрчсөн, уг хууль бус захирамжийг баталгаажуулсан, хугацаа сунгасан гэх Нийслэлийн Засаг даргын захирамжууд хууль зөрчсөн захирамж болно.
Иргэн Р.Хайрат болон нэхэмжлэгч газар эзэмшүүлсэн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жилээс дээш хугацаагаар ашиглаагүй буюу өнөөдрийг хүртэл барилга, байгууламжаа бариагүй, газар дээр хашаа барьсан, хашаа нь эзэмшилд байсан газрын урд талд байрлах авто замын зурвас газар болон бохир усны шугамын хамгаалалтын зурваст явган зам бүхий газарт байрлаж байгаа болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан шугам сүлжээ бүхий газрын зургаас тодорхой харагдаж байгаа. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт "Гудамж” төслийн хэрэгжүүлж буй 33 уулзвар төслийн хүрээнд хийгдэх ... уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зурагт нэхэмжлэгчийн эзэмшлийн газар ороогүй болох нь ... нотлогддог" гэж дүгнэсэн.
Газрыг эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахад хууль зөрчсөн гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгосон байхад 2013 онд боловсруулсан авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зургийг маргаан бүхий актын үндэслэлийг үгүйсгэх нотолгоо болгож байгаа нь ойлгомжгүй байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.2, 21.5.3-т зааснаар дүүргийн Засаг дарга хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаас /инженерийн шугам сүлжээнд холбогдсон болон холбогдохоор төлөвлөсөн газар/ бусад газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах, ийм газрыг эзэмшүүлж, ашиглуулахаар дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд төлөвлөх эрх хэмжээтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ уг газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан гэж бичсэн боловч Нийслэлийн газар зохион байгуулалтын 2004 оны төлөвлөгөөнд Баянгол дүүргийн 12 дугаар хороонд үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлж, ашиглуулахаар төлөвлөөгүй. Харин шүүх маргаан бүхий актын энэ үндэслэлийг хянан хэлэлцэж, дүгнэлт өгөөгүй тул дүүргийн Засаг даргын шийдвэрээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газрыг
эзэмшүүлж хууль зөрчсөн гэсэн маргаан бүхий актын үндэслэл нь хуулийн үндэслэлтэй гэж үзсэний нотолгоо юм.
Уг газрыг дүүргийн Засаг дарга хууль зөрчин эзэмшүүлсэн, мөн уг газар нь шугам сүлжээний хамгаалалтын бүсэд байрлаж байгаа зэрэг нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3.5, 3.6 дахь хэсэгт заасан "Нийслэл, дүүргийн Засаг даргын хууль зөрчиж олгосон захирамжуудыг судлан үзэж хүчингүй болгох"-оор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргад хүлээлгэсэн үүргийг зөрчөөгүй.
Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ эдгээр заалтыг "иргэн Р.Хайратаас шилжүүлэн авсан нэхэмжлэгчид огт хамааралгүй зохицуулалт" гэж дүгнэж нэхэмжлэлийг хангах шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/309 дүгээр захирамжаар 2003 оноос хойш дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр эзэмшүүлсэн газарт газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлж, барилга барих зөвшөөрөл олгон газраа цаашид үргэлжлүүлэн эзэмших эрх олгох талаар зарим зохицуулалтыг хийсэн.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн газрыг А/309 дүгээр захирамжид хамааруулахгүй байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3- т заасныг зөрчин нэхэмжлэгчид тэгш бус байдлыг бий болгон дуудлага худалдааны анхны үнийг төлж, газраа зохих ёсоор эзэмших боломжийг хязгаарласан" гэж дүгнэж, шийдвэрийн үндэслэл болгосон. Гэтэл нэхэмжлэгчийн эзэмшилд байсан газар нь нийтийн эдэлбэрийн газарт, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд байрлаж байгаа буюу цаашид бусдад эзэмшүүлэхийг холбогдох хуулиар хориглосон газарт байрлаж байх тул А/309 дүгээр захирамжийн үйлчлэлд хамаарах боломжгүй газар юм. Энэ талаар буюу хууль зөрчиж тэгш байдлыг хангах боломжгүй талаар шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгч нар тайлбарласан боловч шүүх дээрх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна.
захирамж үндэслэлгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг хүлээн зөвшөөрсний нотолгоо гэж үзэх боломжтой" гэсэн дүгнэлтийн талаар:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс уг хэргийг эвлэрлийн замаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан байдаг. Хариуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт итгэмжлэл олгохдоо эвлэрэн хэлэлцэх эрхийг олгоогүй бөгөөд нэхэмжлэгчийн энэ хүсэлтийг хариуцагчид танилцуулах, эвлэрэх , боломжийг судлахад хугацаа шаардлагатай тул нэхэмжлэгчийн эвлэрэх хүсэлт гаргасантай холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулсан байдаг. Хариуцагч нэхэмжлэгчийн хүсэлттэй танилцаад эвлэрэх боломжгүй гэсэн хариуг өгснөөр шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэсэн.
Гэтэл шүүх зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулсан, энэ дагуу хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс явуулсан ажиллагааг "Нийслэлийн Засаг даргын захирамж үндэслэлгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг хүлээн зөвшөөрсний нотолгоо" гэж үзэж шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.
Харин ч хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан эвлэрэн хэлэлцэх санал, хүсэлтийг хүлээж аваагүй нь өөрийн гаргасан шийдвэрийг хуулийн дагуу, эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэж байгааг нотолж байгаа үйл баримт гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж буй гомдлыг хангаж, захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 79 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/248 дугаар захирамжаар "Баянгол дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчиж хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлсэн" гэсэн үндэслэлээр иргэн Р.Хайрат, Д.Б нарт газар эзэмшүүлж, улмаар баталгаажуулсан захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Б нь дээрх, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/248 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ "... газар эзэмших эрхийг 2005 онд иргэн Р.Хайратаас шилжүүлэн авсан ... энэхүү газар нь 2004, 2005 онуудад инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар байгаагүй бөгөөд хэрэв инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн байсан бол өдий 8, 9 жил болоход аль хэдийнээ инженерийн шугаманд холбогдчих байсан нь тодорхой" гэж тодорхойлон маргажээ.
Хариуцагчаас “дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр газрыг эзэмшүүлсэн" гэж маргаан бүхий актын нэг үндэслэлийг тодорхойлдог. Гэвч нэхэмжлэгч Д.Б нь Нийслэлийн Засаг даргын 2005 оны 183 дугаар захирамжаар иргэн Р.Хайратаас, Р.Хайрат нь Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 289 дүгээр захирамжаар иргэн Л.Алтансүхээс маргаан бүхий газрыг тус тус шилжүүлэн авч эзэмших эрхтэй болсон байх тул нэхэмжлэгчийг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмшсэн гэж буруутгах боломжгүй юм.
Мөн уг газар нь А/248 дугаар захирамжийн үндэслэл болсон нийтийн эдэлбэр газрын гудамж, зам талбай бүхий газарт хамаарахгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, ажлын зураг, эрх бүхий байгууллагуудын шийдвэр, “Гудамж" төслийн захирлын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 829 дүгээр албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогджээ.
Түүнчлэн маргаан бүхий актын "... хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт газар олгосон" гэх үндэслэлийн тухайд, Нийслэлийн Засаг дарга нь анх дүүргийн Засаг даргаас олгосон газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд баталгаажуулсны гадна Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн "Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай" 605 дугаар захирамжаар барилга барих зөвшөөрөл олгож, мөн оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитекторын баталсан БГД/88-6/ тоот "Архитектур төлөвлөлтийн даалгавар"-аар уг газарт 30.0x12.0 хэмжээтэй 6 давхар контор, үйлчилгээний зориулалттай барилга барихыг зөвшөөрч, энэ тухай мэдэгдэл өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч Д.Б нь холбогдох эрх бүхий газруудаас барилга барихад шаардагдах техникийн нөхцөлүүдийг авч, уг газрыг эзэмшихдээ бодит зардалд 157.615.310 төгрөгийг гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын А/248 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэстэй тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.