Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/296

 

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Д.Даваадорж,

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныГ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт М ын А д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б  овогт М ын А  /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө ...задгай тоотод байх зусланд өөрийг нь хардсан гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох М.Х н эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний дух, дагз, хацар, чих, гар, гуя, нуруу, бугуй зэрэг газарт нь нарийн төмрөөр цохих байдлаар зодож, биед нь ...дух, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн хацар, баруун чихний дэлбэн, хүзүүнд зулгаралт, баруун чихний дэлбэн, баруун алга, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нуруу, зүүн бугуйнд зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, цус хуралт... гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэв.

 

Шүүгдэгч М.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би тухайн өдөр Х н хамт найз Н ийн гэрт архи ууж байтал Х  намайг хардаад муудалцах гээд байхаар нь би түрүүлээд гэр рүүгээ явсан. Тэгээд Х  миний араас ирээд ийм асуудал болсон. Түүний биед учирсан гэмтлийг зөвхөн би учруулсан. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Х н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Найз эмэгтэй А  нь над руу залгаад намайг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зусланд байх гэртээ хүрээд ир гэж дуудсан. ...очоод таксины жолоочид мөнгө өгөх гээд утасны шилжүүлэг хийх гээд сууж байтал Л  гэх эмэгтэй машины хаалга онгойлгоод цаасны хутгаар миний толгой болон зүүн мөр орчимд цохиод байсан. Би таксинаас буухад М гэх залуу гэр рүүгээ дагуулж ороод гараараа миний зүүн талын шанаа болон хамар руу 2-3 удаа цохиход нь би гараараа хамгаалаад тэр залууг тэвэрсэн. Тэгтэл А , Л  хоёр хажуу талаас орж ирээд Л  нь архины шилээр миний толгойны ар хэсэгт 3-4 удаа цохисон. А  нь баруун талаас галын төмрөөр толгойн урд хэсэгт 3-4 удаа цохиж миний толгойг хагалсан. М намайг газарт унагаасан ба би гараараа нүүрээ хамгаалаад хэвтэж байхад тэр гурав нийлээд миний толгой болон бие рүү өшиглөөд байсан. Гаднаас таксины жолооч орж ирэхэд тэр гурав намайг зодохоо больсон. Би таксины жолоочийн гар утаснаас цагдаа дуудсан. Цагдаа ирсэн байхад А  намайг цохиод байсан. ...Би А тай 2020 оны 5 дугаар сараас хойш дотно найзалж, хамт амьдарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

-дахин өгсөн: ...Тухайн үед М надтай зууралдаад газарт унасан байхад А  намайг төмрөөр цохисон. Тэгээд босоод ирсэн чинь түүний эгч нь намайг алгадсан. Тэр хоёр надад гэмтэл учруулсан зүйл байхгүй. ...А гийн төмрөөр цохисноос болж миний биед гэмтэл учирсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч С.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүлийн хүрээнд архи уусан. Тэгээд шөнө 02 цагийн орчимд эхнэрийн дүү гаднаас хүнд зодуулсан юм шиг байдалтай орж ирсэн. Тэгсэн удалгүй түүний найз залуу фэйсбүүкээр залгаад чамайг одоо алах гээд очиж байна, аманд чинь хутга зоож ална гээд байсан. ...шууд орж ирээд А г зодох гээд дайрахаар нь би болиулах гээд тухайн залуутай барьцалдаж авсан. Тэр хооронд манай эхнэр тухайн залууг 2 удаа алгадсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

-дахин өгсөн: ...Х  орж ирээд манай эхнэрийн дүү А г зодох гээд дайрахаар нь би хамгаалаад түүнийг барьж авахад тэр миний өөдөөс барьцалдаж газарт унасан. Тэгэх хооронд А  галын төмрөөр дээрээс нь цохисон. ...А  маш хамаагүй цохиж байсан. Түүнээс бид гурав нийлж зодож дэвссэн зүйл байхгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

Гэрч М.Л ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Манай нөхөр Х г А  руу дайрахад нь салгах гээд түүнийг барьж аваад газарт унахдаа цонх налаад цонх хагарсан. Түүнээс биш түүний биед хүрч ямар нэгэн зодож цохисон зүйл байхгүй. Тухайн дуу чимээнээр манай хүүхэд сэрсэн. Би хүүхдээ авч байсан болохоор түүнийг тэгэж зодох боломж байхгүй байсан. Харин сүүлд босоод ирснийх нь дараа нэг алгадсан. Тэр хоёрыг газарт унасан байхад манай дүү А  Х гийн дээрээс галын төмрөөр нэг цохисон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3044 дугаартай “...Д.Х н биед дух, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн хацар, баруун чихний дэлбэн, хүзүүнд зулгаралт, баруун чихний дэлбэн, баруун алга, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн бугуйн зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

 

Шинжээч Б.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Х н биед учирсан дух, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарахгүй. Баруун алга, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн бугуйн зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, цус хуралт гэмтлүүд нь галын төмрөөр цохиход үүсэх боломжтой. ... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч М.А гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/, түүний Хаан банк-нд эзэмшдэг дансны хуулга /хх-ийн 54-63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.А гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч М.А нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө ...задгай тоотод байх зусланд өөрийг нь хардсан гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох М.Х н дух, дагз, хацар, чих, гар, гуя, нуруу, бугуй зэрэг газарт нь нарийн төмрөөр цохих байдлаар зодож, биед нь ...дух, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн хацар, баруун чихний дэлбэн, хүзүүнд зулгаралт, баруун чихний дэлбэн, баруун алга, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нуруу, зүүн бугуйнд зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, цус хуралт... гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, уг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь:

Шүүгдэгч М.А гийн: ...Түүний биед учирсан гэмтлийг зөвхөн би учруулсан. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Хохирогч Д.Х н: “...Тухайн үед М надтай зууралдаад газарт унасан байхад А  намайг төмрөөр цохисон. Тэгээд босоод ирсэн чинь түүний эгч нь намайг алгадсан. Тэр хоёр надад гэмтэл учруулсан зүйл байхгүй. ...А гийн төмрөөр цохисноос болж миний биед гэмтэл учирсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч С.М ийн: ...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ...шөнө 02 цагийн орчимд эхнэрийн дүү гаднаас хүнд зодуулсан юм шиг байдалтай орж ирсэн. Удалгүй түүний найз залуу ...шууд орж ирээд А г зодох гээд дайрахаар нь би болиулах гээд тухайн залуутай барьцалдаж авсан. ...А  галын төмрөөр дээрээс нь цохисон. ...маш хамаагүй цохиж байсан. Түүнээс бид гурав нийлж зодож дэвссэн зүйл байхгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 28-30, 32-33 дугаар хуудас/,

Гэрч М.Л ын: Манай нөхөр Х г А  руу дайрахад нь салгах гээд түүнийг барьж аваад газарт унахдаа цонх налаад цонх хагарсан. ...Тэр хоёрыг газарт унасан байхад манай дүү А  Х гийн дээрээс галын төмрөөр нэг цохисон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3044 дугаартай гэх дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Шинжээч Б.Долгормаагийн: ...Х н биед учирсан дух, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарахгүй. Баруун алга, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн бугуйн зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, цус хуралт гэмтлүүд нь галын төмрөөр цохиход үүсэх боломжтой. ... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч М.А нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 92 дугаар хуудас/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйийн тайлбар хэсэгт: Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэж “...гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно...” гэж,

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч М.А нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Д.Х г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.А г дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Х  нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ...М.А , С.М э, М.Л  нар миний биед гэмтэл учруулсан... гэж мэдүүлсэн байх боловч 2022 оны 3 дугаар сарын 05-ны дахин өгсөн мэдүүлэгтээ ...тэр хоёр надад гэмтэл учруулсан зүйл байхгүй, ...А гийн төмрөөр цохисноос болж миний биед гэмтэл учирсан... гэж;

Гэрч С.М ээс ...А  галын төмрөөр дээрээс нь цохисон. ...А  маш хамаагүй цохиж байсан. Түүнээс бид гурав нийлж зодож дэвссэн зүйл байхгүй... гэж;

Гэрч М.Л аас ...Манай нөхөр Х г А  руу дайрахад нь салгах гээд түүнийг барьж аваад газарт унахдаа цонх налаад цонх хагарсан. Түүнээс биш түүний биед хүрч ямар нэгэн зодож цохисон зүйл байхгүй. Тухайн дуу чимээнээр манай хүүхэд сэрсэн. Би хүүхдээ авч байсан болохоор түүнийг тэгэж зодох боломж байхгүй байсан... гэж;

Шүүгдэгч М.А гийн ...Түүний биед учирсан гэмтлийг зөвхөн би учруулсан... гэж;

Шинжээч Б.Долгормаагийн ...Х н биед учирсан дух, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарахгүй. Баруун алга, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн бугуйн зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, цус хуралт гэмтлүүд нь галын төмрөөр цохиход үүсэх боломжтой... гэж гэж тус тус мэдүүлснээс үзэхэд хохирогч Д.Х н биед учирсан гэмтлүүд нь шүүгдэгч М.А гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой буюу галын дэгээ төмрөөр цохисноос болж үүссэн болох нь тогтоогдож байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч М.А нь хохирогч Д.Х н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч нь хохиролтой холбоотой баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж  шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.А г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох...” саналын хүрээнд шүүгдэгч М.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.  

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Х  нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.А нь өөрийгөө өмгөөлөх, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар бичгээр шүүхэд хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт М ын А г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Х  нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.