| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00759/и |
| Дугаар | 00833 |
| Огноо | 2017-08-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 00833
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: 1962 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, Улаанбаатар хот,Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 33-4 гудамж, 46 тоотод оршин суух, Ядам овогт Должинсүрэнгийн Дунгармаа /РЭ62071107/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Д.Дунгармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Дунгармаа нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д.Дунгармаа нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангид 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажилд засварчнаар орж, 1985 оны 10 дугаар сарын 31- нд мастераар томилогдсон.1990 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилласан юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн хугацаанд өөрчлөгдөж байсан зарим тушаал, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа юм.
Иймд намайг Мөрөн сумын Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангид 1985 оны 5 дугаар сарын 31-нээс 1990 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэгч Д.Дунгармаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилга, цахилгаан-сантехникийн засварын анги нь Хөвсгөл аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газарт харьяалагддаг байсан юм. Би 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи хугацааг тооцуулсан учраас одоо 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажилласан байдлаа тогтоолгох юм. Үүний учир явдлыг сайн ойлгоогүй нэхэмжлэл дээрээ 1990 ны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал тогтоож өгнө үү гээд бичсэн байгаа гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангид 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажилд орж, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засварчин болон мастераар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангийн даргын 1985 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаартай”...Д.Дунгармаа.. нарыг 5 дугаар сарын 31-нээс барилга засварчнаар ... тус тус ажиллуулсугай ...” гэх Ажилд авах тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 49 дугаартай ”.. .Д.Дунгармаад ... амьдралын хүнд байдлыг харгалзан ... буцалтгүй тэтгэмж олгосугай ...” гэх Буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 05 дугаар сарын 03-ны Б-86 дугаартай “...2. Барилгын ажлыг удирдан зохион байгуулж бариулах даамлаар БЦСТЗ-ангийн барилгын бригадын мастер Дунгармааг 4 дүгээр сарын 25-наас томилон ажиллуулсугай...” гэх Ажилд томилон ажиллуулах тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 10 дугаар сарын 17-ны Б-253 дугаартай “...2. ...Ажилчдын улаан булангийн барилгыг ...барихад барилгын техникчээр ажиллаж байсан Дунгармааг Барилга цахилгаан сантехникийн ангид 10 дугаар сарын 20-ноос шилжүүлсүгэй...” гэх Ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангид 1985,1986, 1989 онуудад ажилласан жил, авсан цалин хөлсийг аймгийн архивын 70 дугаар данснаас түүвэрлэн гаргасан Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн цалингийн түүвэр, хамт ажиллагсадын гэрэл зураг
Гэрч Н.Даваахүү 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “... Д.Дунгармаа нь Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын харьяа барилга цахилгаан сантехник засварын ангид нормчин, мастераар 1985-1990 онуудад тасралтгүй ажилласан, өөр байгууллагад ажиллаагүй юм ...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Бямбаа 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “.... Д.Дунгармаа нь Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын харьяа барилга цахилгаан сантехник засварын ангид нормчин, мастераар 1985-1990 онуудад тасралтгүй ажилласан, дундуур нь аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний газрын улаан булангийн барилгыг барихад
техникчээр 1989 оны хавраас намар хүртэл шилжин ажилласан, дуусгаад буцаж ирж ажилласан ...” гэх мэдүүлэг,зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 10/414 дугаартай “....Тус аймгийн Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангийн даргын 1990 оны тушаал шүүж үзэхэд Д.Дунгармааг чөлөөлсөн тушаал манай архивт байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Дунгармаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА