Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00749

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа нь ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,  хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 10-25 тоотод оршин суух, РЮ79100911 регистрийн дугаартай Бүргэд овогт Толъягийн Мягмарчулуун, РБ82080104 регистрийн дугаартай Дайртан овогт Төрмөнхийн Хажидмаа нарт холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 6.060.531,17 /зургаан сая жаран мянга таван зуун гучин нэгэн төгрөг арван долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Толъя овогтой Мягмарчулуун нь 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өрхийн зориулалтаар зээлийн гэрээ байгуулан тус банкнаас 13.000.000 / Арван гурван сая / төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл хүүг сар бүр төлөх нөхцөлтэйгөөр авсан. Зээлийн барьцаанд агуулах граж Ү-1723002468 улсын бүртгэлийн дугаартай 132,8 м2 талбайтай газрын хамт, хашаа байшин Ү-1723007557 улсын бүртгэлийн дугаартай 64 м2 талбайтай / 50 хувийн гүйцэтгэлтэй / 210703050 нэгж талбарын дугаартай 1034 м2 талбайтай газрын хамт мөн гэр, хөлдөөгч, зурагт, угаалгын машин, сэв гаргагч, цахилгаан багаж зэрэг хөрөнгүүдийг барьцаалан зээл авсан.

Одоогоор зээл хугацаа хэтрээд 215 хонож байгаа. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

Иймээс зээлдэгчээс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар дараахь хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 5.068.362,80 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 903.973.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 88.194.53 төгрөг, нийт 6.060.531,17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Мягмарчулуун, Т.Хажидмаа нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид нар өрхийн бизнесээ өргөжүүлэх зорилгоор өрхийн зориулалтаар ХААН банкны Мөрөн тооцооны төвөөс 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 13,000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Тус зээлийг авснаас хойш зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлж байсан ба 2016 оны 11 сараас хойш зээлээ төлж чадалгүй санхүүгийн хямралд орж, авсан зээлээ төлөлгүй хугацаа хэтрүүлсэн банкийг хохироож байгаа нь үнэн юм. Дээрх хугацаанд манай өрхийн бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, зээлийн эргэн төлөлтийг хийх боломжгүй байдалд хүрсэн юм. Тус банкнаас Т.Мягмарчулуун, Т.Хажидмаа бид хоёроос үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6.060.531,17 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Т.Мягмарчулуун, Т.Хажидмаа нарт холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 6.060.531,17 / зургаан сая жаран мянга таван зуун гучин нэгэн төгрөг арван долоон мөнгө/ төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүүгийн төлбөр 6.060.531,17 төгрөгийг хариуцагч Т.Мягмарчулуун, Т.Хажидмаа нар нь “...тус  банкны Т.Мягмарчулуун, Т.Хажидмаа бид хоёроос үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6.060.531,17 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг төлөхийг зөвшөөрч байна ...” гэх төлөхийг зөвшөөрсөн тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

   Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлйин 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 111.918  төгрөгөөс 55.959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Мягмарчулуун, Т.Хажидмаа нараас 55.959 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Мягмарчулуун, Т.Хажидмаа нарт холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 6.060.531,17 /зургаан   сая   жаран  мянга  таван  зуун  гучин  нэгэн  төгрөг  арван  долоон  мөнгө / төгрөг

 

 

гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлйин 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 111.918  төгрөгөөс 55.959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Мягмарчулуун, Т.Хажидмаа нараас 55.959 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА