Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/328

 

 

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Э.Булганчимэг,

Шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Л.Соёмбо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныГ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ы А д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-ы А  /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.А  нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... ХХК-д тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Хаан банкны ... тоот өөрийн эзэмшлийн данс руу 53.016.350 төгрөгийг хувьдаа шилжүүлж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А  мэдүүлэхдээ: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэв.

 

Шүүгдэгч Э.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Миний бие ... ХХК-д 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд байгууллагын Хаан банкны ... тоот данснаас өөрийн Хаан банкны ... тоот данс руу 53.016.350 төгрөгийг хувьдаа авсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хохирол төлсөн учраас надад холбогдох хэргийг Өршөөлийн тухай хуульд хамруулж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 138 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э.А  нь байгууллагаас 53.016.350 төгрөгийг авсан ба тухайн мөнгийг төлж барагдуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

...ХХК-ийн Э.А г ажилд авах, ажлаас халах тухай захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ, нууцлалын тухай гэрээний хуулбарууд, холбогдох бусад баримтууд /хх-ийн 77-99 дүгээр хуудас/,

            ...ХХК-ийн Хаан банк-нд эзэмшдэг ... тоот дансны хуулга /хх-ийн 21-53 дугаар хуудас/, Худалдаа хөгжлийн банк-нд эзэмшдэг ... тоот дансны хуулга /хх-ийн 54-75 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.А гийн Хаан банк-нд эзэмшдэг ... тоот дансны хуулга /хх-ийн 100-116, 118-121 дүгээр хуудас/,

Хохирлын мөнгө төлсөн тухай шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 123-126 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Э.А гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 140 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 139 дүгээр хуудас/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 141 дүгээр хуудас/, дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /хх-ийн 142 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: “...шүүгдэгч Э.А  нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... ХХК-д тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Хаан банкны ... тоот өөрийн эзэмшлийн данс руу 53.016.350 төгрөгийг хувьдаа шилжүүлж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Л.Соёмбо нар нь прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.А гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Э.А  нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... ХХК-д тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Хаан банкны ... тоот өөрийн эзэмшлийн данс руу 53.016.350 төгрөгийг хувьдаа шилжүүлж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Э.А гийн: ...Миний бие ... ХХК-д 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд байгууллагын Хаан банкны ... тоот данснаас өөрийн Хаан банкны ... тоот данс руу 53.016.350 төгрөгийг хувьдаа авсан. Би гэм буругаа хүлээн зөвшөөрч байна.  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 138 дугаар хуудас/,

Хохирогч Ц.А ын: “...Э.А  нь байгууллагаас 53.016.350 төгрөгийг авсан ба тухайн мөнгийг төлж барагдуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

...ХХК-ийн Э.А г ажилд авах, ажлаас халах тухай захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ, нууцлалын тухай гэрээний хуулбарууд, холбогдох бусад баримтууд /хх-ийн 77-99 дүгээр хуудас/,

            ...ХХК-ийн Хаан банк-нд эзэмшдэг ... тоот дансны хуулга /хх-ийн 21-53 дугаар хуудас/, Худалдаа хөгжлийн банк-нд эзэмшдэг ... тоот дансны хуулга /хх-ийн 54-75 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.А гийн Хаан банк-нд эзэмшдэг ... тоот дансны хуулга /хх-ийн 100-116, 118-121 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Э.А  нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 146 дугаар хуудас/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.

 

Шүүгдэгч нь тус гэмт хэргийг үйлдэхдээ “...ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгууллан ажилладаг байсан байх бөгөөд тус компанийн данснаас 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд 53.016.350 төгрөгийг хувьдаа авч завшсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад ...их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж заасан ба тус гэмт хэргийн улмаас 53.016.350 төгрөгийн хохирол учирсан нь гэмт хэргийн зүйлчлэлд тохирсон байна.

 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.А г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас ...ХХК-д 53.016.350 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.А  нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.А г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ““Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох...” саналын хүрээнд шүүгдэгч Э.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь  зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгож, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.  

 

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-ы А г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.А г 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.