| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00706/и |
| Дугаар | 00829 |
| Огноо | 2017-08-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 00829
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багт оршин суух, Хар сүрэгтэн овогт Цэрэнпүрэвийн Мөнхзул /РП70021300/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ц.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнхзул шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Цэрэнпүрэв овогтой Мөнхзул нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдөр туслах малчнаар анх ажилд орсон. Тэгээд тус нэгдлийн тартал буюу 1990 оны 12 дугаар 30-ны өдрийг дуустал ажилласан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл зарим тамга тэмдэг дарагдаагүйгээс болоод нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Иймд Ц.Мөнхзул намайг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү
Нэхэмжлэгч Ц.Мөнхзул нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1990 оны 1 дүгээр сараас эхлэн улсаас ажилласан жилээ тогтоолгочихсон юм байна. Ийм учраас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэл дээрээ би 1990 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл тогтоож өгнө үү гэсэн байгаа. Үүнийхээ хугацааг өөрчилж байгаа юм гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн
Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчинаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн төмөрбулаг сумаас 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Цэрэнпүрэв овогтой Мөнхзулд нээж олгосон1988-1990 онд ажилласан хоног авсан цалингийн бичилттэй хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газраас Цэрэнпүрэв овогтой Мөнхзулын Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1988-1989 онд ажиллахдаа авч байсан цалин хөлсний лавлагааг түүвэрлэн хүргүүлсэн баримт эх хувиар,
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын дунд сургуульд 1978-1988 онд суралцаж төгссөн ангийн фото зурагт доод эгнээний баруун талаас гуравт нэхэмжлэгч Ц.Мөнзулын зураг байгаа фото зураг,1988 онд Ц.Мөнхзулын бүрэн дунд боловсрол эзэмшин төгссөн тухай гэрчлэх №569739 дугаартай “Бүрэн дунд боловсролын үнэмлэх”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч Ч.Гунгаажанцангийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “ ... Ц.Мөнхзул нь Шинэ-Идэр сумын 10-н жидийн дунд сургуулийг 1988 оны 6 сард төгсөөд улмаар 8 дугаар сард нь Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад туслах малчнаар ажилд ороод бие даан 160 толгой ямаа хүлээж авч байсан. Тэр үеэс хойш хувьчлал болох хүртэл буюу 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байгаад Дархан хотын анагаах ухааны дунд сургуульд суралцахаар явсан. Би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад 1976 оны 8 сараас 1991 он хүртэл тоо бүртгэгч, зоо техникчээр ажиллаж байсан бөгөөд сумандаа 1991-2008 он хүртэл малын эмч, багийн засаг дарга ажилласан...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний ноториатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар
нэхэмжлэгч Ц.Мөнхзулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА