| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2021/0609/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/33 |
| Огноо | 2022-01-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | А.Азжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/33
2022 01 03 2022/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч А.Азжаргал,
хохирогч Т.Ө ,
шүүгдэгч О.Н , түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ,
шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн О.Н , мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн С.Б нарт холбогдох эрүүгийн 2111003580629 дугаар хэргийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Боржигон овгийн О.Н , 1986 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ............... оршин суух хаягтай боловч одоогоор Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40В байрны 57 тоотод түр оршин суух,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 385 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 382 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ял,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21- ний өдрийн 605 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус ял шийтгүүлж байсан, 6 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, регистрийн дугаар:,
Боржигин овгийн С.Б , 1967 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул-1 худалдааны төвд тамхины бөөний лангуу ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ......................... тоотод оршин суух,
Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1989 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 257а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 287 дугаар зүйлийн 3-т зааснаар 7 жил, 90 дүгээр зүйлийн 2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг оногдуулсан 5 жилийн хөнгөн ялыг хүнд ялд нь багтаан 7 жилийн хорих ял шийтгүүлсэн, регистрийн дугаар:,
Шүүгдэгч О.Н нь 2021 оны 4 дүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зам гүүрийн авто баазын автобусны буудал орчимд хохирогч Г.Ч гийн үйл ажиллагаа явуулах зориулалттай “Баян Овоо-2” хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг эвдэн нэвтэрч бэлэн 200.000 төгрөг, 36 нэр төрлийн 445 блок тамхи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 12.550.500 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2019 оны 7 дугаар сарын 6-ноос 7-нд шилжих шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Г.Ө ын үйл ажиллагаа явуулах зориулалттай “Баян-Овоо-2” хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг эвдэн нэвтэрч бэлэн 67.000 төгрөг, 55 нэр төрлийн 537 блок тамхи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 12.885.100 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч С.Б нь О.Н ын хууль бусаар 12.350.500 төгрөгийн үнэ бүхий хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон тамхинуудыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2021 оны 04 дүгээр сарын 09- ний өдөр 1.700.000 төгрөгөөр, 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 900.000 төгрөгөөр О.Н оос хямд үнээр худалдаж авсан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Гэм буруугийн дүгнэлт
Шүүх шүүгдэгч О.Н , С.Б нарт холбогдох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Н нь 2021 оны 4 дүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зам гүүрийн авто баазын автобусны буудал орчимд хохирогч Г.Ч гийн үйл ажиллагаа явуулах зориулалттай “Баян Овоо-2” хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг эвдэн нэвтэрч бэлэн 200.000 төгрөг, 36 нэр төрлийн 445 блок тамхи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 12.550.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Г.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би нөхөр С.Мижиддоржийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Зам гүүрийн авто баазын буудал дээр байх “Баян Овоо-2” хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг бөгөөд өчигдөр 20 цагийн орчим дэлгүүрээ хаагаад 20 цаг 10 минутын орчим дэлгүүрээ гаднаас цоожлоод харьсан ба маргааш өглөө буюу 4 дүгээр сарын 9-ний өглөө 10 цаг 30 минутын орчим дэлгүүр дээрээ ирэхэд дэлгүүрийн вакум цонхны салхивч онгорхой, цонхны гадна талын хамгаалалт төмрийг бэхэлгээнээс нь салгаж эвдэлж салгасан байдалтай, үүдэнд 2 ширхэг тоосго, чулуу хоёрыг байрлуулсан байдалтай байсан. Тэгээд дэлгүүрийнхээ хаалганы цоожийг түлхүүрээр нь онгойлгоод дотогшоо ороход шалан дээгүүр цагаан будаа асгачихсан, цонх таглаад тавьсан байсан гурилан бүтээгдэхүүн өрсөн тавиурыг хөдөлгөөд хаалгыг дотор талаас нь дараад тавьчихсан байдалтай байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Би өчигдөр явахдаа мөнгөний шургуулга дотор байсан 1000, 500, 100-тын мөнгөн дэвсгэртүүдээ тоолоход 200.000 орчим мянган төгрөг байсныг үлдээгээд явсан алдагдсан байсан. Мөн 36 нэр төрлийн 10 ширхэг боодолтой /блок/ тамхинууд алдагдсан байна. Өөр зүйлд хүрээгүй байна. 36 нэр төрлийн тамхийг бүгдийг нь нэг бүрчлэн жагсаалтаар гаргасан байгаа ба өргөдөлтэйгөө өгсөн байгаа... Хяналтын камерт бичигдсэн эрэгтэйг огт харж байгаагүй. ...нүүрэндээ маск зүүсэн байсан болохоор сайн танигдахгүй байна. 12.014.500 төгрөгийн хохирол учирсан байгаа бөгөөд дээр бараануудыг нөхөр бид хоёр компаниас бүгдийг нь зарлагын баримтаар зээлээр авсан байсан. Алдагдсан эд зүйлсийг маань түргэн шуурхай олж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
Гэрч Т.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 4 дүгээр сарын 8-ны орой өөрийн найз Санжаагийн хамт Бичил 3, 4 дүгээр хороололд байх “Эрхэс” нэртэй зочид буудалд архи ууж байгаад үүрээр 07:00 цагийн үед гэртээ таксигаар ирчхээд 09:00 цагийн үед буцаж гэрээсээ гараад Зам гүүрийн авто баазын буудал дээр байх “Баян Овоо-2” гэх нэртэй дэлгүүр рүү барьцаанд тавьсан байсан жолооны үнэмлэхээ авахаар очсон юм. Намайг тухайн дэлгүүр лүү очиход цонх нь онгорхой, гэрэл нь унтраалттай байсан. Тэгээд би тухайн дэлгүүрийн цонхыг тогшсон чинь хүн байхгүй байхаар нь хажуу талын дэлгүүр лүү ороод танай хажуу талын дэлгүүрийн цонх нь онгорхой байгаа юм байна шүү таньдаг бол залгаад хэлээрэй гэж хэлчхээд гэр лүүгээ буцаад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
Гэрч Д.О нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би өөрийнхөө 99-54 УНА улсын дугаартай саарал өнгийн Тоёота витз загварын тээврийн хэрэгслээр хувиараа таксинд явдаг ажилтай юм. Намайг 2021 оны 4 дүгээр сарын 8-ны орой 21:30 цагийн үед гадуур таксинд явж байхад найз залуу О.Н над руу өөрийнхөө 91264040 гэсэн дугаараас миний 96140499 гэсэн дугаар руу залгаад би Дэнжийн мянгад найзтайгаа уулзчихаад гараад явж байна, хүрч ирээд намайг авчих гэж хэлсэн. Тэгээд би шууд дэнжийн мянгад ирээд О.Н той уулзсан чинь за за чи ер нь гадуур халтуураа хийгээд явж бай гэж хэлээд намайг буцаагаад явуулсан. Тэгээд би дахиад халтуур хийгээд явж байхад 00:00 цагийн үед санагдаж байна над руу дахиж залгаад дэнжийн мянгад хүрээд ир гэхээр нь би очсон. Намайг очиход О.Н за чи эгчийнхээ дэлгүүрийн гадаа машинтайгаа хүлээгээд зогсож бай гэж хэлэхээр нь би өөрийн төрсөн эгч Нарантуяагийн “Цом трейд” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна машинтайгаа хүлээгээд зогсож байсан чинь шөнийн 03:00 цагийн үед санагдаж байна эгчийн дэлгүүрээс дээш байдаг жалга дагаад хүрээд ир гэхээр нь би яваад очсон чинь жалга дагаад нэг хогийн сав, хайрцагтай эд зүйл барьчихсан гарч ирээд машин руу тухайн эд зүйлээ оруулаад түрээд явж байсан хогийн саваа жалга руу хаячхаад машинд суусан. Тэгэхээр нь би хаанаас юу аваад гараад ирэв ээ гэж асуусан чинь О.Н намайг дуугүй гялс явъя гэж хэлэхээр нь би доошоо яваад О.Н ын түрээсэлж байсан Баянгол дүүргийн 17 дугаар хороо 34 дүгээр байр санагдаж байна гадаа нь буулгасан бөгөөд намайг Ням-Очир одоо яв, би цаашаа өөрөө учраа олоод явчихна гэхээр нь би түүнийг үлдээгээд гэртээ харьсан. Тэгээд хэд хоногийн дараа нь тухайн эд зүйл нь хулгайн эд зүйл болж таараад цагдаагийн байгууллагын алба хаагч нар манай гэрт ирээд О.Н ыг аваад явсан.Тухайн эд зүйл нь ямар ч байсан бүгд тамхинууд байсан. ...Тухайн тамхинуудаа О.Н өөрийнхөө түрээслэн амьдарч байсан байр луугаа бүгдийг нь аваад явсан. Би тухайн үед хулгайн эд зүйл гэдгийг нь сайн мэдээгүй юм. Надад хаанаас тухайн тамхинуудыг авсан гэдгээ огт хэлээгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 28-30, 2 дугаар хавтаст хэргийн 13-17 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ЧД2-21-215 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...тамхи 12.350.500 төгрөг” гэх үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 84-86 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ЧД2-21-373 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...вакум цонхны гадна талын хаалт, вакум цонхны салхивч 240.200 төгрөг...” гэх үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дахь тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 8-14 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...цайвар өнгийн адидас брэндийн логотой саравчтай малгайтай, амны хаалт макс зүүсэн, зүүн талын чихэндээ цагаан өнгийн чихэвчтэй, хар өнгийн савхи мэт хүрэмтэй, дотуураа цайвар өнгийн захтай сорочкин цамцтай, доогуураа ногоон эрээн десант өмдтэй, хар өнгөтэй цайвар үдээстэй, ул нь цагаан найзын логотой пүүз өмссөн. ...03:33:28 гэхэд дэлгэцийн зүүн доод булангаас сэжигтэй этгээд нь баруун гартаа цаасан хайрцаг хавчуулсан, зүүн гараараа хогийн савтай эд зүйл /алдагдсан тамхинуудыг хогийн саваар болон хайрцгаар зөөвөрлөж байв/ чирэн дэлгэцийн зүүн дээд булан руу гаран явж байгаа дүрс бичлэг байв...” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 110-116 дахь тал/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...О.Н ын гар дээрээ эмэгтэй хүүхэд өргөж байгаа зургийг сонгон үзэхэд дээгүүрээ хар өнгийн савхин мэт хүрэмтэй, дотуураа цэнхэр, хар өнгийн шоотой захтай сорочик цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй, хар өнгийн ултай найк брэндийн логотой пүүзтэй зогсож байгаа өөрийнх нь зураг байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авсан...” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 121-123 дахь тал/,
Э.Скайтел ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 21/5043 дугаар албан бичигт: “...91264040 дугаар эзэмшигч О.Н , 96140899 дугаар эзэмшигч Д.О нарын хэрэглээ хийсэн өдрүүдийн орсон гарсан яриа, мессежний мэдээллийг хүргүүллээ...” гэх албан тоот, хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 126-129 дахь тал/,
99-54 УНА улсын дугаартай Тоёота витз загварын тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 118-120 дахь тал/,
Шүүгдэгч С.Б гийн Хаан банкны 5035210864 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 135-137 дахь тал/,
Ярианы дуудлагад үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 130-132 дахь тал/,
Шүүгдэгч С.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би хямдхан үнэтэй тамхи зарна гээд их хэмжээний тамхи авчрахаар нь хулгайн эд зүйл байна гэж гадарласан ба тухайн үедээ худалдан авахдаа мэдэж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 245-246 дахь тал/,
- Шүүгдэгч О.Н ын 2019 оны 7 дугаар сарын 6-ноос 7-нд шилжих шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Г.Ө ын үйл ажиллагаа явуулах зориулалттай “Баян-Овоо-2” хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг эвдэн нэвтэрч бэлэн 67.000 төгрөг, 55 нэр төрлийн 537 блок тамхи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 12.885.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 219-227 дахь тал/,
Хохирогч Г.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би хувиараа Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр зам гүүрийн авто баазын эцэст 6 нэрийн хүнсний дэлгүүр, тамхины бөөний дэлгүүр ажиллуулдаг юм. 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл 20 гаруй авдар, 1 авдар дотор нь 50 блок тамхи, 1 блоктоо 10 ширхэг нийт 50 төрлийн 500 гаруй тамхи дэлгүүртээ татсан байсан юм. Яагаад гэвэл баяр наадам болох гээд тамхины үнэ өсөж байсан болохоор нь их хэмжээний тамхи дэлгүүртээ татсан юм. 2019 оны 7 дугаар сарын 6-ны орой дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн явагдсан. Тус өдөр орой 11:40 минутад дэлгүүрээ хаагаад гэртээ харьсан юм. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 7-ны өглөө 08:30 минутын орчим дэлгүүр дээрээ иртэл манай дэлгүүрийн салхивчийн төмөр хаалт гагнаасаар салсан салхивч хэсэг нь онгорхой байсан. Би гаднаас нь цонхоор харсан чинь дэлгүүр дотор эмх замбараагүй байдалтай байхаар нь дэлгүүр лүүгээ ороод хартал зориулалтын тавиур доор байдаг шкаф дотор байсан тамхи алга болсон байсан. ...манай дэлгүүрийн кассанд байсан 67.000 төгрөг, кассын ард байрлах зориулалтын тамхины тавиур доор байдаг шкафан дотор байсан 50 төрлийн 500 гаруй тамхи алга болсон. ...Надад маш их гомдолтой байна. Хамгийн гол нь тамхийг харилцагч компаниасаа буюу падаанаас падааны хооронд тооцоо хийдэг болохоор энэ хэмжээний хохирол надад учирсан. Харилцагч байгууллагын тамхийг худалдан борлуулснаар тодорхой хэмжээний урамшуулал авдаг. Уг төлөвлөгөөгөө биелүүлэхээр 07 сарын эхнээс тамхиа их хэмжээгээр нь татан авалт хийсэн. Үүнтэй зэрэгцээд тамхины үнэ өссөн. Зарим тамхийг дэлгүүрийн нарийн шүүгээнд тавиур дээр хураасан тамхинуудыг болон ихэвчлэн үнэ багатай, борлуулалт багатай тамхийг хулгай хийгээгүй үлдээсэн байсан. Хулгай хийсэн хүмүүсийг яаралтай олж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 238-241 дэх тал/,
Дамно ХХК-ний 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн №ЧД2-20-809 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 12.818.100 төгрөгөөр...” гэх үнэлгээ /2 дугаар хавтаст хэргийн 65-68 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ЧД2-372 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...вакум цонхны гадна талын төмөр, салхивч 40.200 төгрөг...” гэх үнэлгээ /2 дугаар хавтаст хэргийн 71-72 дахь тал/,
Гэрч Ч.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай эхнэр Г.Ө бид хоёрын түрээслэн ажиллуулдаг “Баян-Овоо” хүнсний дэлгүүр нь 6 нэрийн бөгөөд тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй. 2019 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 23 цагийн орчимд дэлгүүрээ хаагаад маргааш нь буюу 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 08 цагийн орчим дэлгүүр дээрээ ирэхэд манай дэлгүүрийн үйлчилгээ явуулдаг хаалганы хажуу талын вакум цонхны хамгаалалт төмрийн суурийг эвдээд дээд талын салхивчны түгжээг түлхэж дотор талд байсан хүнсний нарийн боов зэрэг байдаг лангууг унагаад цонхны дотор тавцан дээр гишгэж дотор талаар явж лангууны арын тамхины өрөлтийн 3 шүүгээний доод талын хаалгатай шүүгээнд. ...шар өнгийн тавиур доор хураалгатай байсан их хэмжээний тамхинуудыг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 244 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2019-07-07 03:59:50 гэхэд сэжигтэй этгээд нь зүүн гартаа цагаан өнгийн 2 ширхэг тортой зүйл, баруун гартаа саарал өнгийн шуудайтай зүйл барьсан байдалтай дэлгэцийн зүүн булан руу гүйх бөгөөд 2019-07-07 03:59:59 гэхэд бичлэг дуусах ба...скрийн шот хийж бэхжүүлж авлаа...” гэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 95-98 дахь тал/,
Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...хэрэг болсон цаг хугацаанд алдагдсан гэх тамхинуудыг блокоор болон ширхгээр уутанд хийж байрлуулан хогийн саванд хийхэд 1 блокдоо 50 ширхэгтэй нийт 5 блок буюу 250 ширхэгтэй тамхи болон хайрцаг савгүй дангаараа 50 ширхэг тамхийг тарааж байрлуулахад хайрцаг дүүрэв...” гэх тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 11-15 дахь тал/,
- шүүгдэгч С.Б нь О.Н ын хууль бусаар 12.350.500 төгрөгийн үнэ бүхий хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон тамхинуудыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2021 оны 04 дүгээр сарын 09- ний өдөр 1.700.000 төгрөгөөр, 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 900.000 төгрөгөөр О.Н оос хямд үнээр худалдаж авсан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэрч Ц.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 5077104175 дугаарын дансыг 20 гаруй жил ашиглаж байна. Миний нэр дээр байдаг данс байгаа юм...миний санаж байгаагаар би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх Цэцэг төвийн АТМ дотор явж байхад надтай нэг үл таних эрэгтэй тааралдаад карт байхгүй байна, танд бэлнээр 500.000 төгрөг өгье, та 500.000 төгрөг дансаар шилжүүлээд өгөөч гээд гуйхаар нь би 500.000 төгрөгийг 5035210864 дугаарын данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42 дахь тал/,
С.Б гийн Хаан банкны 5035210864 тоот дансанд 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 16:06 цагт 5077104175 тоот данснаас 500.000 төгрөгийн орлого орж ирсэн талаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 136 дахь тал/,
О.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...2021 оны 4 дүгээр сарын 9-ний өглөө гэрээсээ гараад Нарантуул-1 Олон улсын худалдааны төвд байх бөөний худалдаа эрхэлдэг Бямбасүрэн гэх хүнд зарсан. ...Бямбасүрэн намайг хулгайн эд зүйл зарж байгааг мэдэж байсан. ...2021 оны 4 сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө хулгайлсан тамхинаас тоог санахгүй байна. Ямар ч байсан бүх тамхиа 2.200.000 төгрөгөөр зарчихсан. Тэгсэн 500.000 төгрөгийг надаас буцаагаад авсан юм. Үлдсэн 1.700.000 төгрөгийг хувийн хэрэгцээнд хэрэглэсэн юм. Тэгээд дараа нь дахиад 1 том хайрцаг тамхинуудыг 900.000 төгрөгөөр зарсан юм. 2019 оны 7 сарын 7-ны өдөр өөрийн хулгай хийж авсан тамхийг /тоо сайн санахгүй байна/ 3.000.000 төгрөгөөр зарсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
Ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...1 дугаартай эрэгтэй: 2019 онд нөгөө ингэсэн тэгсэн гээд над дээр нотлогдоод гараад ирчихсэн. Энэ чинь одоо бүр ингээд асуудал болоод байгаа байхгүй юу...,
2 дугаартай эрэгтэй: битгий солиороод бай гэж хэлэхгүй юу. Чиний тэрийг чинь мэдэх хүн би л байна ш дээ. Чи ганц мэдэх хүнээ ингэж муриад байх юм чи. Зүгээр 900.000 хийгээд би зүгээр үгүй гэж хэлээд ярьснаараа яваач дээ...,
2 дугаартай эрэгтэй: урьд өмнө тийм олон удаа уулзаж байгаагүй ганцхан удаа уулзаж тэгээд өгсөн, тэгээд би тэрийг нь буцаагаад өгсөн тэгээд л болоо ш дээ...,
1 дугаартай эрэгтэй: тийм үү ашгүй ашгүй, таныг 2019 онд авчирч өгсөн гэж байна, чи 2019 онд авч ирж өгсөн байна энэ тэр гээд ярьсан байхгүй юу надтай. Тэгэнгүүт нь би юу яриад байгаа юм, би наад хүн руу чинь 2019 онд аваачиж өгөөгүй юу яриад байгаа юм та нар гэж хэлсэн байхгүй юу..,
2 дугаартай эрэгтэй: ёстой тийм юм байхгүй. Энэнээс өөр хохирлоо хаанаас авах юм гэж хэлсэн өшөө тийм юм байхгүй,
1 дугаартай эрэгтэй: тэгсэн чинь над руу ингэж байгаа байхгүй юу. Чи 2019 онд тамхи аваачиж өгсөн байна аа, чи энэ дэлгүүрээс авсан тамхиа аваачиж өгсөн байна энэ тэр гээд ярьж байгаа байхгүй юу надтай. Тэгэнгүүт нь би хэлсэн байхгүй юу. Би тийм юм аваачиж өгөөгүй ээ. Би ерөөсөө мэдэхгүй юу яриад байгаа юм бэ та нар гэсэн...,
2 дугаартай эрэгтэй: яг зөв байна. Чи бид хоёрын яриа нийлж байна. Яг л наадах чинь...,
1 дугаартай эрэгтэй: Тийн зөв, та тэрийгээ битгий яриарай даа. Тийм юм ерөөсөө битгий дугараарай. Тэгэхгүй бол дүү нь 10-аас дээш жил авах гээд байна шүү. Ял авах гээд байна. Та ч гэсэн өөрөө балрах гээд байна ах минь ээ...,
2 дугаартай эрэгтэй: Байхгүй шүү, байхгүй шүү тийм юм юу ч байхгүй гээд олон удаа давтаж хэлсэн. Санаа зоволтгүй гэхэд...,
1 дугаартай эрэгтэй: За за тас гүрийдгээрээ гүрийнэ шүү мэдэв үү ах. Та ч гэсэн өөрөө болохгүй бол гүрий, би тийм юм мэдэхгүй гээд байж бай...,
2 дугаартай эрэгтэй: миний анх хэлсэн угаасаа тийм байгаа шүү...,
2 дугаартай эрэгтэй: наадуул чинь чам дээр хэрэг тохох гээд байгаа байхгүй юу. Чи үгүй гэдгээрээ дуусаарай. Би бол үгүйгээрээ дуусна шүү. Юу ч мэдээгүй, байхгүйгээрээ дуусна. Надаас мэдүүлэг авахад 4 сарын 10-нд ирж уулзаад 1-нд 900.000 төгрөгөөр юм авсан гэж мэдүүлсэн. Тэрнээс өөр юм байхгүй. Урьд нь таньж мэддэггүй байсан. Тийм юм байхгүй шүү мэдэв үү..., хэрэв өөр хүн байсан бол давхиж очоод тэдэн онд тэгсэн ингэсэн тийм тийм тэгсэн ингэсэн гэх юм бол чам дээр л ял нь хүндэрнэ...,
1 дугаартай эрэгтэй: Харин тийм би бас таныг 2019 онд уулзаж байгаагүй, мэдэхгүй гэсэн байхгүй юу. Тэгсэн чи энэ хүнийг яаж мэддэг юм би чамайг мэднэ ш дээ, чи энэ хүнтэй 2019 оноос хойш мэддэг таньдаг гээд байхаар нь би мэдэхгүй гэсэн чинь таныг чинь захиалагчаар татна барина гээд байхаар нь би юу яриад байгаа юм яахаараа энэ хүнийг захиалагчаар татдаг юм би наад хүнийг чинь мэдэхгүй л гэсэн...,
2 дугаартай эрэгтэй: За за тийм юм мэдэхгүй гээд хэлээд бай за...,
1 дугаартай эрэгтэй: За за ойлголоо...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 150-155 дахь тал/,
Шүүгдэгч С.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би хямдхан үнэтэй тамхи зарна гээд их хэмжээний тамхи авчрахаар нь хулгайн эд зүйл байна гэж гадарласан ба тухайн үедээ худалдаж авахдаа мэдэж байсан...Би Ням-Очироос 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 1 удаагийн үйлдлээр өөр өөр төрлийн нэрийг нь сайн санахгүй байна 80 блок тамхийг 2.200.000 төгрөгөөр худалдан аваад Ням-Очироос буцаагаад 500.000 төгрөгийг авсан ба нийт 1.700.000 төгрөгөөр авсан. Тэгээд 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр дахин 1 удаагийн үйлдлээр 900.000 төгрөгөөр 46 ширхэг блок эссэ нэртэй тамхины өөр өөр олон төрлийг авсан юм. Нийт 126 ширхэг блок тамхийг нийт 2.600.000 төгрөгөөр худалдан авсан. Би 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр худалдан авсан 80 блок тамхийг 2.200.000 төгрөгөөр зарж борлуулсан. 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр худалдан авсан 46 блок тамхийг цагдаагийн байгууллагад хураалгаж өгсөн. ...Би 2019 онд Ням-Очирыг таньдаггүй байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 248 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн ЧД2-21- 527 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...эссэ ченж 15 ширхэг 457.500 төгрөг, энгийн эссэ 21 ширхэг 502.700 төгрөг, ногоон гаатай эссэ 8 ширхэг 232.000 төгрөг нийт 1.292.200 төгрөг...” гэх үнэлгээ /3 дугаар хавтаст хэргийн 5-6 дахь тал/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Н ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд,
шүүгдэгч С.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Н , С.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршиг, гэм буруугаа хүлээсэн, хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч О.Н т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 3/20786 тоот албан бичигт “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор О.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн гэх гүйцэтгэх баримт бичиг нь тус газрын цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна...” гэх тул Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт тус тус зааснаар өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Н т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 605 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 10 сар 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 10 сар 1 хоногоор тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар О.Н ын эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгч О.Н , С.Б нар нь өөрийн тогтмол амьдарч байгаа хаягаас зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхээс бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч О.Н т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээ авч шүүх хуралдааны танхимаас суллав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н , С.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Бусад асуудлын талаар
Энэ хэргийн улмаас хохирогч Г.Ө т 12.885.100 төгрөг, Г.Ч-д 11.258.500 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч О.Н оос гаргуулж хохирогч нарт оргуулж шийдвэрлэсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 605 дугаартай шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэснийг дурдав.
Шүүгдэгч О.Н ын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хүртэл цагдан хоригдсон 167 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Шүүгдэгч С.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэрэг хавсарган үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн О.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг,
шүүгдэгч Боржигин овгийн С.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Шүүгдэгч О.Н т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч С.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Н ын Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Н т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 605 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 10 сар 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 10 сар 1 хоногоор тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Н ын цагдан хоригдсон 167 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний биечлэн ялыг эдлэх хорих ялыг 3 жил 4 сар 14 хоногийн хугацаагаар тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н нь 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 14 /нэг/ хоногийн хугацаанд Баянгол дүүргийн 17 дугаар хороо 40В байр 57 тоот хаягаас,
шүүгдэгч С.Б нь 6 сарын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 11 тоотод хаягаас эрх бүхий байгууллагын хяналтан дор зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхээс бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж, тус тус хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н , С.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Н оос 24.134.600 /хорин дөрвөн сая нэг зуун гучин дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ө-д 12.885.100 /арван хоёр сая найман зуун наян таван мянга нэг зуу/ төгрөгийг, хохирогч Г.Ч-д 11.258.500 /арван нэгэн сая хоёр зуун тавин найман мянга таван зуу/ төгрөгийг тус тус олгосугай.
11. Шүүгдэгч С.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэрэг хавсарган үлдээсүгэй.
12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Н т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээ авч шүүх хуралдааны танхимаас сулласугай.
13. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
14. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н , С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН