Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 00810

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Ханх   сумын 3 дугаар багт оршин суух, Цагаанхуулар овогт Дүүжийгийн Удвал / РЦ62042062/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Д.Удвал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Д.Удвал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1983 онд Архангай аймгийн Багшийн сургууль төгсөөд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн сургуульд 1983-07-25-ны өдөр бага ангийн багшаар анх томилогдон ажилласнаас хойш боловсролын байгууллагад тасралтгүй 35 жилд ажилласан юм.

 Би 1983-1985 онд Цагаан-уул сумын 10-н жилийн, 1985-1986 онд Ханх сумын                             8 жилийн, 1986-2006 онд хүртэл Цагааннуур сумын 8-н жилийн сургуульд, 2006-2017 он хүртэл Ханх сумын ерөнхий боловсролын сургуульд тус тус багшаар  ажилласан болно.

 Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний Цагаан-Уул сумын 10 жилийн сургуулиас шилжсэн 1985 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн захирлын №20 тоот тушаал, 1985 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн захирлын №67 тоот тушаал, Ханх суманд ажилд орсон тушаал, 1986 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн захирлын №23 тоот хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшаар шилжүүлэн ажиллуулсан тушаал, 1986 оны 9 дүгээр сарын 13-ны Ханх сумаас Цагааннуур сум руу шилжсэн захирлын №32 тоот тушаал, 1986 оны 9 дүгээр сарын 15-ны Цагааннуур суманд сургуульд болон хүүхдийн цэцэрлэгт багшаар томилогдсон АБХ-ийн 75 тоот тушаал зэрэг ажлаас чөлөөлөгдсөн, шилжсэн, томилогдсон тушаалууд   аймгийн   архивт   байхгүй   байгаа,   цалингийн   цэс   дутуу   хагас   бичигдсэн

зэргээс  шалтгаалаад  дээрхи хугацааны ажиллаж байсан байдлаа тогтоолгож чадахгүй болоод байна.

Иймд намайг шүүхэд гаргаж өгсөн холбогдох баримтаар дээрхи ажилласан жилийг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.


          Нэхэмжлэгч Д.Удвал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Цагаан-уул суманд ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар Ханх сум руу шилжин ажиллах болсон. Тэгээд  Ханхад  ажиллаж  байтал  Цагааннуур  сумын  сургуульд  багш  дутагдалтай  гэсэн

шалтгаанаар Цагааннуур сум руу шилжсэн. Тэгээд тэнд нийтдээ 17 жил орчим хугацаанд ажиллаж амьдарсан. Ингэж ажиллахдаа дан сургуулийн багш биш сургуульд байрын багш, цэцэрлэгт хүмүүжүүлэгч багш зэрэг ажлыг хийж байсан. Холбогдох өөрчилсөн тушаал зэргийг нь хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Мөн Цагааннуур сумаас Ханх руу 2003 онд шилжсэн боловч тэнд 2005 он хүртэл ажиллаж байтал хүүхдүүд минь Цагааннуурт сургуульд орж тэндээ удаан хугацаагаар суралцсан учир тэнд төгсмөөр байна гэхээр нь 2005 онд шилжиж 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Цагааннуурт багшаар ажилласан юм. Дээрхи байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү. Үүнээс хойшхи хугацаагаа тогтоолгох шаардлагагүй гэж бодож байна. Би одоо энэ намар тэтгэвэртээ гарах гэж байгаа юм  гэжээ. Мөн манай / гэр / байшин шатсан, Ханх сумын захиргаа болон Цагааннуур сумын сургуулийн хичээлийн байр шатсанаас зарим шилжсэн, мөн нөгөө сумын сургуульд ажилд орсон тушаалууд олдохгүй байгаа юм гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар, 1985 оны 5 дугаар сарын                  15-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 15-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Ханх сумын                     8 жилийн дунд сургуульд бага ангийн багш, хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1986 оны 9 дүгээр сарын 15-ний өдрөөс 2003 оны 8 дугаар сарын 06-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын дунд сургуульд бага ангийн багш, байрын багш, цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 2003 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Ханх сумын дунд сургуульд  ангийн багшаар, 2005 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2006 оны 6 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл Цагааннуур сумын дунд сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь түүний хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Оюунбадамын 2017 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 17/35 дугаартай “ Дүүжий овогтой Удвал нь 1986 оны 09 дүгээр сараас 2003 оны 6 сар хүртэл тус сургуульд

бага ангийн багшаар тасралтгүй 17 жил ажиллах хугацаандаа 3-р ангийн 3 төгсөлт, 4 дүгээр

ангийн 3 төгсөлт, нийт 6 анги төгсгөж суурь боловсролд дэвшүүлэн суралцуулж, сурган хүмүүжүүлэх багшийн үүргийг үр бүтээлтэй гүйцэтгэж ирсэн нь үнэн болохыг тодорхойлов” гэх албан бичиг эх хувиар,

Дүүжий овогтой Удвалын 170534 дугаартай 1995-2004 онуудад нийгмийн даатгалд шимтгэл төлсөн бичилттэй, баталгаажуулж гарын үсэг тэмдэг дарагдсан, мөн арын шилжилт хөдөлгөөн хийгдсэн хэсэгт бичилттэй нийгмийн даатгалын дэвтрийн хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 7 хуудас,

Шарнууд овогт Дүүжийгийн Удвалын НДД № А 063681 дугаартай 2005-2016 онуудад  нийгмийн даатгалд шимтгэл төлсөн бичилттэй, баталгаажуулж гарын үсэг тэмдэг дарагдсан нийгмийн даатгалын дэвтрийн бичилттэй хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 5 хуудас,

Дүүжий овогтой Удвалд  Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсгийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас,

Хөвсгөл аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 45 дугаартай  1. 1983-1984 оны хичээлийн жилд тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад ажиллах  багш, хүмүүжүүлэгчдийг /Хавсралт №2-оор/ томилсугай... гэх тушаал, тушаалын хавсралтын 29-д  Д.Удвал Цагаан-Уул 10-н жилд  бага ангийн  багшаар... гэх “  Багш  нар  ажилд  томилох  хувиарлах  тухай”  тушаалын  Хөвсгөл

аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 2 хуудас,

Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 54 дугаартай 1.Багш, ажилчдын 1985 оны ээлжийн амралтыг хавсралт № 1,2-оор баталсугай... хавсралтын 44-т Удвал  амрах хоног-28 ...” гэх  бичилттэй  Багш ажилчдын ээлжийн амралт олгох тухай Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан тушаалын хуулбар 2 хуудас,

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын найман жилийн дунд сургуулийн  захирлын 1987 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 49 дугаартай” ...1986-1987 оны хичээлийн жилд тус сургуульд ажилласан ажилчдыг БНМАУ-ын хөдөлмөрийн хуулийн заалтын дагуу доорхи хувиараар амруулсугай ... хавсралтанд  Удвал хүмүүжүүлэгч ... гэх Амралт олгох тухай Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан тушаалын хуулбар 1 хуудас,

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын найман жилийн дунд сургуулийн  захирлын 1987 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаартай” ... Цагааннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш Д. Удвалыг орон тооны илүүдлээр 1987-08-31-нд халж сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 9 дүгээр сарын 1-нээс өөрийн нь хүсэлтээр лаборантаар түр ажиллуулсугай... гэх  Шилжүүлэн ажиллуулах тухай Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан тушаалын хуулбар 1 хуудас,

Хөвсгөл  аймгийн   Цагааннуур  сумын  найман  жилийн  дунд  сургуулийн  захирлын

1988   оны   5  дугаар  сарын  27-ны  өдрийн  26  дугаартай “... 1988 оны зуны улиралд багш

ажилчид, сурагчдыг тав тухтай соёлч боловсон, ажилч хөдөлмөрч, бүтээлч, эрүүл мэндийг хамгаалсан байдлаар амруулсугай...хавсралтын 16-д Дүүжийгийн Удвал ...” гэх Багш ажилчид сурагчдыг зөв зохистой амруулах тухай Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан тушаалын хуулбар 1 хуудас,

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын найман жилийн дунд сургуулийн  захирлын 2000 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дугаартай “...Тус сургуульд бага ангийн багш ажилтай Д.Удвалын саналыг үндэслэн ... “ гэх  Ажлаас чөлөөлөх тухай тушаалын Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 1 хуудас,

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын найман жилийн дунд сургуулийн  захирлын 2001 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаартай “... Байрын багш хийж байсан багш Д.Удвалыг бага ангийн багшаар 2001-09-10-наас эхлэн томилсугай ... “ гэх Ажлаас чөлөөлж, ажилд шилжүүлэх тухай  Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан тушаалын хуулбар 1 хуудас,

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын найман жилийн дунд сургуулийн  захирлын 2003 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаартай “... 2002-2003 оны хичээлийн жилийн багш ажилчдын ээлжийн амралтыг хавсралт №1-ээр баталсугай... гэх хавсралын 6-д Д.Удвал ажилласан жил-19, албан тушаал- бага анги, амрах хоног-48  ...” гэх Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан тушаалын хуулбар 1 хуудас,

Хөвсгөл аймгийн Ханх сумын дунд сургуулийн захирлын 2005 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 39 дугаартай “ ... Тус сургуулийн бага ангийн багш Дүүжий овогтой Удвал хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдөл өгсөн тул ажлаас чөлөөлсүгэй ...” гэх Ажлаас чөлөөлөх тухай  Хөвсгөл аймгийн архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан тушаалын хуулбар 1 хуудас,

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын есөн жилийн дунд сургуулийн  захирлын 2005 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 63 дугаартай “ ... Дүүжий овогтой Удвалыг 2005 оны                      9 дүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн тус сургуульд бага ангийн үндсэн багшаар ажиллуулсугай ...” гэх Багш авах тухай  Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан тушаалын хуулбар 1 хуудас,

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 2006 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай  “ 1. Тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан  Дүүжий  овогтой  Удвалыг  өөрийн нь  хүсэлтээр  2006 оны  6 дугаар  сарын 20-ний

өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй ...” гэх Багш ажлаас чөлөөлөх тухай Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан тушаалын  хуулбар 1 хуудас,

          Хөвсгөл аймгийн Ханх сумын Дунд сургуулийн захирлын 2006 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 17 дугаартай  “... Хоёр: Цагааннуур сумаас шилжиж ирсэн Дүүжийн Удвалыг бага ангийн багшаар ажиллуулсугай...” гэх Ажилд авах тухай”  тушаал эх хувиар 1 хуудас,

          Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн  Дүүжий овогтой  Удвалын  Цагааннуур  сумын  дунд  сургуульд  1986-2003  онуудад  ажиллаж, авч

байсан цалингийн түүвэр эх хувиар, 70-р дансны нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт 38 хуудас,

         Ханх сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн  Дүүжий овогтой Удвалын Ханх сумын 8-н жилийн сургуульд 1985-1986 онуудад ажиллаж авч байсан цалингийн түүвэр эх хувиар, 70 дугаар дансны  Хөвсгөл аймаг Ханх сумын Засаг даргын тамгын газар хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбарын хамт 18 хуудас,

          Гэрч Булдуугийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...Д.Удвал нь  Ханх сумын сургуульд багшаар ажиллаж байгаад 1986 онд Цагааннуур сумын сургуульд ажиллахаар шилжин очсон бөгөөд тус сумын сургуульд 1986-2006 онуудад багшаар ажилласан... Би Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын сургуульд 1979-1992 онуудад галчаар ажиллаж байгаад 4 хүүхэд төрүүлсэн 20 жил ажилласан гээд 1992 онд өндөр насны тэтгэвэрт гарсан юм ...”  гэх мэдүүлэг,

          Гэрч Даваадолгорын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...Д.Удвал 1985 оны хавар Цагаан-Уул сумаас Ханх сумын сургуульд багшаар ажиллахаар шинжин очсон бөгөөд тус сургуульд 1986 оны намар хичээл эхэлсний дараа гэнэт Цагааннуур сум руу шилжээд явсан юм.  Би 1981-1988 онуудад цэвэрлэгчээр ажиллаж байгаад одоо өндөр насны тэтгэвэрт байна ...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Д.Удвалд өөр холбогдох баримтыг гаргаж өгөх боломжгүй болох нь: Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 10/164 дугаартай “Тус аймгийн Ханх сумын сургуулийн захирлын тушаал, аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1985-1986 он, Цагааннуур сумын Захирлын 2003 оны тушаалыг шүүж үзэхэд Удвалыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна” гэсэн албан бичиг,

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 100 дугаартай “Тус сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1998 оны 12 дугаар сарын 31-нд шатсан болно. Жич: Сургуулийн архивын баримт бичиг хамт шатсан болно “ гэсэн албан бичиг,

Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Ж.Нацагдоржийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “ Хөвсгөл аймгийн Ханх сумын захиргааны барилга 1991 оны 2 дугаар сарын 06-ны өдөр шатаж 7341167 төгрөгний хохирол учирч Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт шилжүүлсэн нь үнэн болно” гэсэн тодорхойлолт,

Гал түймрийн улсын хяналтын байцаагч,  ахмад Ж.Нацагдоржийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “Цагааннуур сумын 8 жилийн дунд сургуулийн 2 давхар хичээлийн байр нь 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шатаж 3059699 төгрөгний хохирол учирч Цагдаагийн  газрын  Мөрдөн  байцаах  тасагт  шилжүүлсэн  нь  үнэн болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт,

Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч,ахлах дэслэгч Ц.Доржпүрэвийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “ Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвд Иргэн Ө.Хүрлээ, О.Баярсайхан нарын сууцны байшин 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гал түймэрт өртөж  шатсаныг Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, ахмад Ю.Энхээгийн 2002 оны 12 дугаар сарын 17-ны №07 дугаар Гал түймэр гарсан тухай нотломж, Онцгой байдлын

газрын архивын бүртгэлд мөн тэмдэглэл хөтөлсөн нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Д.Удвалын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цагаанхуулар овогт Дүүжийгийн Удвал / РЦ62042062/-г Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар, 1985 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 15-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Ханх сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багш, хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1986 оны 9 дүгээр сарын 15-ний өдрөөс 2003 оны 8 дугаар сарын 06-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын дунд сургуульд бага ангийн багш, байрын багш, цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 2003 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Ханх сумын дунд сургуульд  ангийн багшаар, 2005 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2006 оны 6 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл Цагааннуур сумын дунд сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж   байсан байдлыг  тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Удвалаас  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА