| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00754/и |
| Дугаар | 00820 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 00820
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 19-08 тоотод оршин суух, Буриад овогт Довчингийн Цолмонгэрэл / РЮ68012600/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Д.Цолмонгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цолмонгэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Довчин овогтой Цолмонгэрэл Хөвсгөл аймгийн ХБТрестэд “Хүнсний төв” дэлгүүрт 1986 оны 10 дугаар сарын 01ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан болно. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл орсон гарсан тушаал байхгүй учир ажиллаж байсан хугацаа тогтоогдохгүй байна. Иймд миний ХБТрестэд 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 01-нийг хүртэл худалдагчаар, кассаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү
Нэхэмжлэгч Д.Цолмонгэрэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хүнсний төв дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаад 1-р гуанз руу касс буфетээр ажиллах болсон юм. Тухайн үед худалдааны байгууллага болон гуанз нь Худалдаа Бэлтгэлийн Трестэд харьяалагддаг нэг захиргаатай байсан юм. Би 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр анх ажилд орсон юм байна лээ. Нэхэмжлэл дээрээ буруу бичсэн байна лээ. Мөн 1991 оноос хойших хугацаагаа улсаар тогтоолгосон бөгөөд 1990 оны 12 дугаар сарн 31-нийг дуусталхи хугацааг тогтоолгох юм гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Худалдаа бэлтгэлийн трест”-д 1986 оны 9 дүгээр сарын 10 -ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталхи хугацаанд худалдагч, кассаар ажиллаж байсан болох нь түүний хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 71 дугаартай “... 1. Амарсан, өвчтэй, хүмүүсийн орыг зохицуулах болон ногоо хүлээн авахад түр ажилчин авах болсныг үндэслэн ҮЭ-ийн хорооны зөвшөөрөл, хариуцлагатны хурлын протоколын дагуу ажилд авсан хүмүүсийг 1... хавсралтаар тус тус баталсугай. хавсралтанд Цолмонгэрэл төв хүнсэнд худалдагч ... “ гэх Ажилд томилох ба чөлөөлөх тухай Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан тушаалын хуулбар 1 хуудас,
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 14 дугаартай ”... 1. Өвчтэй буюу ажил өөрчдөгдсөн хүмүүсийг зохицуулах шаардлагаар ҮЭ-ийн хорооны зөвшөөрлийг үндэслэн ажилд авсан хүмүүсийг №1-ээр, ажлаас өөрчлөгдсөн хүнийг хавсралт № 2-оор баталсугай. ... хавсралтын 9-д Цолмонгэрэл касс ... “ гэх Ажилд томилох ба чөлөөлөх тухай Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан тушаалын хуулбар 1 хуудас,
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаартай ”... Өвчтэй буюу ажил өөрчдөгдсөн хүмүүсийг зохицуулах шаардлагаар ҮЭ-ийн хорооны зөвшөөрлийг үндэслэн ажилд авсан хүмүүсийг №1-ээр,ажлаас өөрчлөгдсөн хүнийг хавсралт № 2-оор баталсугай. 1... хавсралтын 12-т Довчин Цолмонгэрэл задлагч түр ... “ гэх Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалын Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 1 хуудас,
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаартай “... ХБ-ийн трестийн худалдаа, нийтийн хоол, бэлтгэл, бусад цэг салбаруудын эд хариуцагч нарын хариуцлаганд байгаа бараа материалын 2-р сарын тооллогын ажлын комиссыг хавсралт /№1, 2/-аар баталсугай. хавсралтын 2-т 1-р гуанз касс Цолмонгэрэл ... “ гэх Комисс томилох тухай Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан тушаалын хуулбар 1 хуудас,
“Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 1-р гуанзны касс буфет Довчин овогтой Цолмонгэрэлийн ажил байдлын тодорхойлолт” гэх 1989 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн ХБ-ийн дарга Б.Лхамсүрэнгийн тодорхойлолт эх хувиар,
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 154 дугаартай “... ХБ-ийн трестийн нийт эд хариуцагч нарын хариуцлаганд байгаа бараа материал, эд хөрөнгийг явуулах тооллогын ажлын комиссыг
хавсралт 1, 2, 3-аар баталсугай. хавсралтын 3-т 1-р гуанз касс Цолмонгэрэл ... “ гэх Комисс томилох тухай Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг тушаалын хуулбар, дарагдсан 1 хуудас,
Хөвсгөл аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №1118 дугаартай “ Довчин овогтой Цолмонгэрэлд Тус хэлтсийн архивт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нийтийн хоолны анги 1991 онд, Мөрөн компани ББХК 1992, 1993, 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгааг тодорхойлов” гэх архивын лавлагаа,
Худалдаа бэлтгэлийн трестийн даргаас 1990 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Довчин овогтой Цолмонгэрэлд нээж олгосон № 220086 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн баримт 2 хуудас,
1986,1989 онуудад нэхэмжлэгч Д.Цолмонгэрэлийн хамт олонтойгоо авахуулсан фото зураг 2 ширхэг,
Гэрч Ж Дашнямын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ”... Д.Цолмонгэрэл нь 1986 онд Худалдаа бэлтгэлийн трестийн Хүнсний төв дэлгүүрт худалдагч-кассчинаар 1991 оныг дуустал ажиллаж байгаад өмч хувьчлал болж Худалдаа бэлтгэлийн трест татан буугдаж Нийтийн хоол, мал аж ахуй, бой гээд чиглэл чиглэлээрээ хуваагдахад нэгдүгээр гуанзыг Должинжав захиралтай Мөрөн ББХК болгоход тус Мөрөн ББХК-д Д.Цолмонгэрэл нь касс-тогоочоор 1995 оны хагас жил хүртэл ажиллаж байгаад хөдөө Баянзүрх сум руу шилжсэн юм. Би худалдаа бэлтгэлийн трестэд тооцооны нягтлан бодогчоор 1966-1991 онуудад ажиллаж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Цолмонгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Буриад овогт Довчингийн Цолмонгэрэл /РЮ68012600/-г Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Худалдаа бэлтгэлийн трест”-д 1986 оны 9 дүгээр сарын 10 -ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталхи хугацаанд худалдагч, кассаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Цолмонгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА